АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Б.НОРОВСАМБУУ: БАЯР НААДМЫН 30 АЙРАГ, ТҮРҮҮНЭЭС ХОЁРЫГ НЬ ХҮРТЛЭЭ
Сэтгүүлч Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Норовсамбуу анх удаа улсын баяр наадамд уясан морьдоо хурдлуулан шүдлэн аман хүзүүдүүлж, даага айрагдуулан тун ч одтой нааджээ. Өөрийнх нь хэлснээр Хүйн долоон худагийн дэнж ивээлээ хэмээн ярих “хөдөөгийн хөх уяач” морьдоо цоллуулахаар төв цэнгэлдэхийг зорихын өмнөхөн баяр наадмын сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрээр өнгөрөгч жил Увс аймгийн баяр наадмын таван түрүүг авч тун ч одтой наадсан билээ. Энд сонирхуулахад, удам залгасан уяач түүний өвөө Нямдаваа, аав аймгийн Алдарт уяач Бадарч нар хурд ирлэсэн уяачид явжээ. Нэгэнтээ Бадарчийн Цагааны гэж хурдан буян аймаг, сумандаа айраг түрүүгээр л хурдалж байсан гэдэг.
-Сайхан наадаж байна уу. Төрийн их баяр наадамдаа хэдэн насны морь мордуулав даа?
-Сайхан наадаж байна аа. Улсынхаа их баяр наадамд анх удаагаа оролцож, дөрвөн насны морь мордууллаа. Эндээс Хүйн долоон худгийн дэнж ээлээ хайрлаж, шүдлэн аман хүзүүдэн, даага тавлалаа. Харин соёолон 20 орчмоор, азарга 50 гаргаж ирсэн. Маш одтой, хийморьтой наадлаа. Сэтгэл их догдолж байна.
-Баяр хүргэсэн утасны дуудлага тасрахгүй л байгаа бололтой?
-Тийм ээ. Та биднийг ингээд ярилцах байх хооронд их олон дуудлага авсангүй. Нутаг орныхон, гал хамт олон, найз нөхдөөс баяр хүргэсэн дуудлага маш их ирж байна. Энэ амжилтын ард их олон хүн өндөр ачаалалтай ажилласан юм.
-Хурдан хүлгүүдийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Миний адуу бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхтөрийн адуун сүргийн удамтай. Найзаасаа сүүлийн хэдэн жил морь авч байна. Ноднин жил Увс аймгийн баяр наадмын таван түрүүг авсан. Тун удалгүй сумын 90 жилийн ой болоход дөрвөн түрүү, айрагтай авч байлаа. Ямартаа ч хурдан хүлгүүд гэдгээ олонтаа нотолсон хурдан буянгууд надад бий.
-Үрээнийхээ уяа сойлгыг Увсдаа тааруулаад ирэв үү?
-Сүхбаатар аймагтаа тааруулсан. Анх удаа улсын наадамд оролцохоор төлөвлөсөн учраас эртнээс ч бэлдсэн. Уяаны ажилд маань асар олон хүн нойр хоолоо хасан ажилласны хүчинд ийнхүү амжилт гаргалаа. Өөрөөр хэлбэл, хэдийгээр миний нэр гарч байгаа ч энэ бол хамтын хөдөлмөрийн үр шим байгаа юм.
-Энэ жил аймагтаа яаж наадав?
-Сумандаа шүдлэн аман хүзүүдүүллээ. Харин аймагт их нас мордуулсан ч оруулж чадсангүй ээ. Миний хувьд энд анхаарал тавиад нөгөө талд суларсан явдал бий.
-Өнгөрсөн жил улсын Шилдэг уяач болсон байх аа?
-Тийм ээ. Би морь уяад 14, 15 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд гаргасан амжилтаараа Увс аймгаасаа шалгарч, Засгийн газрын ордонд шагналаа гардан авах байлаа. Гэхдээ ажилтай байгаад ордонд орж аваагүй ээ. Дараа нь авсан.
-Танай галынхан яаж наадав?
-Бид соёолон найм, даага долоо, есөөр тус тус давхиуллаа. Дээр нь би нэг аман хүзүү, нэг айрагтай сайхан наадлаа.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна