УЯАЧ Х.ГАРЬДМАГНАЙ: Морь, хүүхэд мэнд сайхан давхиад ирээсэй л гэж ЗАЛБИРДАГ ЮМ БИЛЭЭ
Сэтгүүлч Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн хурдан шүдлэнгийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Хаянхярваагийн Гарьдмагнай бор үрээгээ түрүүлгэж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгасан билээ. Түүний сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Шүдлэн түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс бидэнтэй хуваалцана уу?
-Миний шүдлэн битүү үрээ байгаа юм. Мэдээж бөх хүн унана гэж барилддаггүй шиг уясан морьдоо айраг, түрүүгээр давхиулна гэж наадмыг зорьж ирсэн. Гэхдээ газар газрын шандаст хурдууд цугласан хойно арай ч түрүүлчихнэ гэж бодоогүй. Харин айрагт багтчих байх аа гэж бодож байтал түрүү магнайд хурдлаад, их баярлууллаа.
-Наадмын өмнөх сунгаануудад хурдан байв уу?
-Дажгүй шүү. Хоёр, гурваар давхиад л байсан юм.
-Шүдлэн уралддаг өдөр бороотой байсан. Тэрийг тооцсон байх даа?
-Уяач маань бороо ороод харин ч аятайхан байна гэж ярьж байсан. Үрээнийхээ хувьд ч их өнгөтэй байсан л даа. Гэхдээ яг мордоод явахад нь түрүүлж айрагдах нь яахав, морь, хүүхэд мэнд сайхан давхиад ирээсэй л гэж залбирдаг юм билээ. Хүний хүүхдээр унуулж байгаа шүү дээ.
-Уралдааныг нь зурагтаар үзэж байв уу?
-Тийм ээ, зурагтаар үзсэн. Гарсан цагаасаа л цээжинд гарч, хоёр, гурваар явсаар байгаад түрүүлсэн. Гэхдээ тэр дунд “Суучих болов уу, халтирчих вий дээ” гээд янз бүрийн юм бодогдоод тайван суух аргагүй юм билээ.
-Энэ таны улс, бүсийн хэд дэх түрүү болж байна вэ?
-Одоогоор улс, бүсийн наадмын доод насны дөрөв, дээд насны нэг айраг, түрүүтэй болж байна.
Тухайлбал, ноднин Өвөрхангайн бүсэд эрлийз дунд ангилалд үрээ айрагдуулж, монгол даага түрүүлгэсэн. Өнгөрсөн жилийн Дүнжингаравт шарга халзан соёолон гурваар давхиуллаа. Харин энэ жилийн тухайд улсад наадчихаад, Алтан-Овооны бүсэд очиж, эрлийз дээд ангилалд шарга халзангаа гуравлууллаа: Улсад түрүүлдэг үрээгээ Эрдэнэтэд наймаар давхиуллаа.
-Бор шүдлэнгээ хэзээ авч байсан юм бэ?
-Монгол Улсын Манлай уяач Т.Батзориг ахын дүү Т.Батсайхан манайхыг шинэ байранд ороход бэлэглэж байлаа. Би ер нь бор зүсмийн адуунд их дуртай. Надад хоёр ч бор азарга бий. Ноднин Өвөрхангайд болсон бүсэд бас миний бор шүдлэн таваар давхиж байлаа.
-Та хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад удаж байна уу?
-Хүүхэд байхдаа уралдаанч хүү явлаа. Дөрвөн жил хурдан морь унасан байх шүү. Аав уяж, би унадаг байсан юм. Тэгээд Өвөрхангайн Хархорин руу нэг явж байсан. Сумын наадмаас ганц, нэг айраг авч байсан удаатай. Аав маань одоо Сүхбаатар аймагт амьдардаг. Манайх нутгийн адуутай айл байгаа юм. Ингээд моринд дуртай сэтгэлдээ хөтлөгдөөд 25 настайгаасаа хойш морь мал гэж явна. Гэхдээ би өөрөө уядаггүй, миний морины уяа сойлгыг Монгол Улсын Манлай уяач Т.Батзориг тааруулдаг юм.
-Өөрөө уяхгүй ч уяхын дайны ухаан шаарддаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Морь барьсан цагаас эхлээд гар бие оролцохгүй ч сэтгэл санаа тэнд л явна. Ажил их байсан ч морьд руугаа гүйсээр л зуныг бардаг юм.
-Та ямар мэргэжилтэй юм бэ?
-Хуульч мэргэжилтэй.
-Таны адуунууд хаанахын удам угшилтай байна вэ?
-Сүхбаатар, Дорноговь, Дорнод зэрэг Монголын аль хурдтай гэсэн газруудаас адуу авсан. Мөн ганц нэг цус оруулж байна. Өнөө нөхцөлд үнэндээ улсын наадамд цус орсон адуунууд л уралдаж байна шүү дээ. Тэр тусмаа даага, шүдлэнд 25 хувьгүй үрээ эхний 50 дотор байхгүй дээ. Миний үрээ ч 25 хувийн цустай.
-Ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна