Ерөөлтийн халзан гэж ер бусын хурдан хүлэг

ХҮРЭН ХАЛЗАН ЗОДОГ ТАЙЛЖЭЭ
Эр бяр нь бахдаж ядсан хүлгүүдийг, энхрий бяцхан үрс чадмаг гэгч нь удирдаад, уугих халуун, шуугих салхи, урсах бороог хага зүсэн хурдалдаг монгол наадам. Жил бүр давтагддаг энэ л дүр зургийг үзэх гэж монгол түмэн яаран яаран ирдэг билээ. Ийн хүлэг сайн морьдынхоо хурд шандсыг магтан омогшиж, хийморь лундаа сэргэлээ хэмээн бэлгэшээдэг монгол түмний бахдалт хүлгүүдийн нэг Б.Ерөөлтийн халзан морь энэ зун зодог тайлжээ. Монгол төрийн нэрийн өмнөөс зохион байгуулагддаг чансаа өндөр хамгийн том гурван уралдаанд /улс, бүсийн наадам болон шигшмэл морьдын “Их хурд” уралдаан/ гурвууланд нь айрагдан эзэн уяачаа улсын цолонд хүргэсэн хүрэн халзан морь эдүгээ 15 настай. Мордсон болгондоо шахуу түрүүлж, айрагдан богино хугацаанд гайхам амжилт үзүүлсэн халзан морь 2012 онд 10 настай одоогийн эзэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлтөд ирж байсан гэдэг. Энэ тухай нэхэн дурсвал:
Уулзах ёстой нь уулзаж, учрах ёстой нь учирдаг
2011 оны 8 сар. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум үүсч байгуулагдсаны түүхт 30 жилийн ойд уралдахаар газар газрын хурдан хүлгүүд цугларчээ. Тэрхүү наадамд гурав дахь үеийн уяач Б.Ерөөлт найзын хамт хүрэн морьтойгоо очсон байлаа. Нэг уяан дээр шахуу буусан улс нь Сүхбаатар аймгийн Онгон сумаас ирсэн гэнэ. Их насны хүрэн халзан морьтой нүдэнд дулаахан тэр залууг Үнэнбаяр гэх аж. Тэд моринд дуртай эр улсын зангаар мэнд ус мэдэн танилцаж. 30 жилийн ойн их насны морьдын уралдаан бас ч өтгөн болжээ. Б.Ерөөлт гараанаас бариа хүртэл морьдыг даган харвал зүс таних залуугийн хүрэн халзан морь нэлээд хойноос эргэсэн ч цуцалтгүй урагшилсаар хүрэн мориных нь ар дээр иржээ. Энэ үйл явдлаас сар орчмын өмнө буюу долдугаарр сарын 20-доор Б.Ерөөлт хүний өөрийн нийлсэн долоон тооны адуугаа алдаад сураг гаргаж чадаагүй байлаа. Дарханы наадамд явсан хойгуур Хүйн долоон худаг орчмоос алдагдсан долоон тооны адуун дунд Б.Ерөөлтийн гурван их насны морь, хоёр соёолон, найзынх нь хоёр морь байсан ч ямар нэг сураг гаралгүй төдийг хүрчээ. Энэ шалтгааны улмаас битүүхэн их насны сайн морь хайж явсан Б.Ерөөлтөд хүрэн халзан морь нэгийг бодогдуулж гэнэ.
Айраг алддаггүй ажнай халзан
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Очирбат мал тууж яваад Сүхбаатар сумын “сахал” хэмээх Рэнцэндоржоос 3000 төгрөгөн дээр хазаарын морь өгөн бор азарга авсан нь хожмын сайн адууны үр тарьжээ. Тодруулбал, хүрэн халзан морины эх хүрэн халзан гүү бол тэрхүү бор азарганы төлийн төл юм. Очирбат халзан гүүгээ Онгон сумын харьяат үхэрчин Лхагваагийн сартай хээр азарганд хураалган гарсан төл нь эдүгээ бидний бахдан хүндэлдэг халзан морь. Хүрэн халзан морь 2007 онд хязаалан наснаас эхлэн уягдаж, тэр жилээ Дарьганга сумын наадамд дөрөвт хурдлан, соёолондоо Онгон сумынхаа баяр наадамд түрүүлж. Дараа жил нь хавчиг морь Наран суманд болсон хаврын уралдаанд түрүүлж, долоон настайдаа уягдалгүй өнжжээ. 2011 онд найман настай морь Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд дөрвөөр давхиж, зун нь Наран сумын Цагаан довны уралдаанд тавлаад, сумынхаа баяр наадамд дөрвөлсөн байна. Ийн уралдсан болгондоо цагаа амсуулдаг урамтай сайхан хүлэг О.Үнэнбаярт заяасан байлаа.
Налгар намрын найртай наймаа
Бор-Өндөрийн ойд 14-өөр давхиж, хурдан гэдгээ харуулсан халзан морийг өөрийн болгох хүсэл Б.Ерөөлтөд нэлээд эртнээс төржээ. Тэгээд малын зоо тэнийж, хүний сэтгэл уужирсан намар цагийн нэг өдрийг сонгож, Онгон сумыг зорив оо. Аймгийн Алдарт уяач Очирбат гэгч нар ээсэн намар цаг шиг налгар сайхан буурал байх.
“Өвөө маань сумын заан цолтой бөх хүн. Гэхдээ морь уяна аа. Сумынхан нь Балбаа заан гэхээр андахгүй. Миний аав Батчулуун эмч мэргэжилтэй, цаг үргэлж бусдын эрүүл мэндэд санаа тавьж явдаг хүн. Гэсэн ч өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, ажлаа завчлаад морь уяна. Ховд аймаг болон Чандмань, Дуут сумдын наадамд хэдэнтээ түрүүлж, айрагдсан шар хээр морийг нь нутгийнхан одоо ч ярьж л байдаг юм. Би уяач дээдсийнхээ үйл хэргийг залгамжлахаар найман настайгаа эхлээд 13 хүртлээ хурдан морь унасан. Нэг хэсэг сургууль соёлын мөр хөөж завсардсаныг эс тооцвол адуун дэргэдээс холдсонгүй. Нутгаас унаган адуу авчраад уралдуулсан 80-аадаар давхиж байна. Тиймээс хурдны өлгий болсон зүүн талаас адуу авах санаатай. Танай хүүгийн хүрэн халзан морийг сонирхож явна” хэмээн үнэнээ өчих адуунд сэтгэлтэй Б.Ерөөлтөд Очирбат Алдарт цааргалж зүрхэлсэнгүй. Ийн намрын тэр нэгэн өдөр халзан морины өртөгт 15 сая төгрөг өгөхөөр наймаалцсан гэдэг билээ.
Өгсний сэтгэл, авсны хийморь даган хурдалсан нь
Ховд нутгийн хүүгээр овоглогдох болсон хүрэн халзан морь ирсэн цагаасаа эхлээд л хурдалсныг чухамдаа өөрөөр хэрхэн нэрийдэх билээ. Б.Ерөөлт ч гэсэн манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Хүрэн морины эзэн Үнэнбаяр найз маань их сайн залуу. Аав нь аймгийн Алдарт уяач Очирбат гэж сайхан буурал бий. Тэд маань надад өгье гэж өгсөн болохоор хүрэн морь маань ирсэн цагаасаа эхлээд хурдалж байна. Ийм сайхан хор нь гарчихсан улстай наймаа хийх өөр юм билээ” хэмээсэн юм. Үнэхээр ч халзан морь авсан, өгсний алиных нь ч урмыг хугалаагүй. 2012 оны хавар “Жейл” ХХК-ийн нэрэмжит уралдаанд түрүүлэн амжилтын гараагаа эхэлж, давхар уяагаар Дүнжингаравын хурд хаврын бүсийн уралдаанд түрүүлэн морины хорхойтнуудын хараанаа өртсөн билээ. Харин зун нь хөлний багахан эмгэгээс болоод төрийн наадамд мордуулаагүй. Түүний дараа жил буюу 2013 он бол хүрэн морь, Б.Ерөөлт хоёрын хувьд түүхэн жил байсан. Товчхондоо тэр жил монголын хурдан морины ертөнцөд Б.Ерөөлт гэгч жижигхэн бор залуу “хаан” суусан билээ. Хоймор голлохоос ч аргагүй, халзан морь тэр жил улс, бүсийн наадам шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас гурван түрүү, гурван айраг хүртэн хотол даяар шуугиулж байлаа шүү дээ.
Хаврын бүсийн уралдаануудыг хамав
Уяачид тухайн жилийн өнгөө тольдоно хэмээн бэлгэшээн хүлээдэг “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд Б.Ерөөлтийн халзан морь салхи зүсэн хурдалсаар түрүү магнайд давхиж, түмний уухайгаар мялаалгав. Үүнээс хэдхэн хоногийн ар дээр Орхон аймагт болсон хаврын бүсийн уралдаанд хүрэн халзан морь очсон сургаар уяачид “Сая түрүүлсэн. Ийм ойрхон сэргэлт авч чадаа болов уу. Айрагт бол орчих л байх” гэлцэн таамаг дэвшүүлж байхуй дор олон ястны өлгий нутгийн хүү, гурван үеэрээ хүлгийн хийморьт сүсэглэгч Б.Ерөөлт хоёр дахь түрүүгээ хүртэх нь тэр.
Төрийн наадмын анхны айргаа хүртэв
Ийн хаврын бүсийн хоёр уралдаанд дараалан түрүүлж суу алдраа мандуулсан хүрэн халзан морины давхилыг харахаар Хүйн долоон худгийг зоригсод олон. “Энэ хавар шуугиулсан өнөө Ерөөлтийн халзан морийг л нэг харъя. Эгэлгүй хурдан амьтан гэх чинь билээ” гэж ирээд настайчуул хуучлах. Халзан морь тэдний урмыг хугалсангүй. Төрийнхөө их баяр цэнгэл наадамд айргийн гуравт хурдлан түмэн олноо баясгав аа. “Ай даа, аргагүй хурдан хүлэг юм аа. Онгоны халзан морьд ойгүй хурдан байх чинь ээ” гэлцэх нь чихний үзүүрт сонсогдох.
“Их хурд”-ын “түрүү”
Гурван жил тутам зохион байгуулагддаг шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааны зургаа дахь нь 2013 оны долдугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумнаа болохоор төлөвлөгдсөн байлаа. Уралдааны зар наадмын дараагаас цэнхэр дэлгэцээр хөвөрч “Энэ цагийн цуут хурдуудыг нэг дор үзэх ховорхон боломж” хэмээн догдлуулна. Үнэхээр ч тэгж чаджээ. “Их хурд-6” уралдаанд шандас шалгахаар гарааны зурхай руу хөдөлсөн морьдыг ажиглавал сүүлийн хоёр жил дараалан төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн, тэр жил аман хүзүүнд хурдалсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайваны хонгор халзан, /дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд түрүүлсэн/ айргийн дөрөвт хурдалсан Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач С.Ганхуягийн бор, айргийн тавд хурдалсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бөөрөнхийн Амарбаясгалангийн хүрэн халзан, зургаад хурдалсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сүхийн Балдандоржийн хонгор зэрэг хурд шандсаараа гайхагдсан 74 хүлэг байх. Ийн улс, бүсийн уралдаанаа түрүүлж, айрагдан түмэн эхээ дуудуулж, хурдан хурцаараа гайхагдсан 70 гаруй морьд гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэхэд Б.Ерөөлтийн хүрэн халзан, Ц.Энхтайваны хонгор халзан, Манлай уяач М.Энхболдын ногоон гэсэн морьд өнгө аван холдож, хэсэг хугацааны дараа эргэн харвал Батчулууны Ерөөлтийн хүрэн халзан морь магнайлан, хонгор халзан удаалсан шигээ уужуухан давхиж явлаа. Хүүхдийн гар хөдлөхгүй хэр нь уужуухан ахих халзан морийг харсан тайлбарлагчид “Хүрэн морь өнөөдөр түрүүлэх нь тодорхой болж байх шив” гэлцэх. Үнэхээр ч бариа харагдтал өнгөний морьд солигдсонгүй. Хүүхэд ч уужраад арын морио анзаарах сөхөөгүй ахуйд шилдэг уралдаанч Г.Сүхбат хүү аргагүй туршлага заан Даян түмний эх хүрэн морио дайруулан байж түрүүлгэх нь тэр ээ. Ийн Их хурдын алтан зурхайд Б.Ерөөлтийн хүрэн халзан морь аман хүзүүнд баригдсан билээ. Гарсан цагаас өнгөлсөөр “Түрүүлэх нь дамжиггүй түмэн эхээр цоллуулах нь мадаггүй” гэгдэж байсан халзан морины энэхүү амжилт хэсэгтээ мориныхны ярианы сэдэв болсныг мартахын аргагүй.
Хутагтын нутгийг хуйлруулав
Халзан морь “хэрэг тарьж” шуугиулсан дуулиант Их хурдаас даруй долоо хоногийн дараа баруун бүсийн уралдаан Завхан аймагт зохион байгуулагдсан юм. Монголын хамгийн олон тамгатай хутагтууд төрсөн Завхан аймаг тэр жил үүсч байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн нь тэр билээ. Ерөөлтийн халзан баруун бүсийн уралдаанд уралдахаар ирж, газар газраас ирсэн 309 хурдан хүлгийн нэг болон төхөөрөмжийн ард зогслоо. Цаст Очирвааниар нэрийдсэн баруун бүсийн уралдааныг Ховд нутгийн хүүгийн хүрэн халзан морь өнгөлж, төрлийн зарлигт наадмынхаа гурав дахь түрүүгээ хүртэв.
Дэлхийд данслагдав
Монголчууд хэзээнээсээ хүлэг сайн морио хүний зэрэгт дүйцүүлэн дээдэлж ирсний баталгаа нь 750 гаруй жилийн тэртээ адууны хэргийг хянан хэлэлцэх яамыг байгуулж байснаар нотлогддог. Монгол Улсад Адууны яам байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан 2013 оны наймдугаар сарын 8,9-ний өдрүүдэд монгол адууг дэлхийд данслах түүхэн үйл явдлууд өрнөснийг уншигчид мартаагүй биз ээ. Хүйн долоон худгийн торгон ногоон дэвжээнээ Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 11125 морьтон тойгтныг сөхрүүлж, толгойтныг мөргүүлж асан дайчин дээдсийнхээ сүр хүчийг үзүүлэн жагссан бол, дөрвөн зүг найман зовхисын 4249 хурдан хүлэг зургаан бүсэд хуваагдан, 18 км замд шандас шалгасан юм. Нүүгэлтэн хуйлрах тэр олон хүлгийн тэнгэрт тулсан их тоосноос сугаран гарч, аргагүй хурднаа ахин баталсан хуруу дарам цөөн хүлгүүдийн нэг нь Б.Ерөөлтийн халзан. Он гарсаар зургаан том наадамд уралдахдаа, зургууланд нь өнгөлсөн гээд хараагүй нэгэнд хэлбэл хэтрүүлэг гэж хардахаар. Яасан ч цуцдаггүй хөл, яасан ч саардаггүй хурд юм. 4249 хурдан хүлгээс Онгоны хоёр халзан онцгойрч, нэг нь түрүүлэн, нөгөө нь айрагдав. Ийнхүү Б.Ерөөлтийн хүрэн халзан гэгч цуут хүлэг зөвхөн монголд төдийгүй дэлхийд данслагдсан билээ. Баруун бүсэд бас дахиад айрагдав
Ийнхүү зөвхөн 2013 онд улс, бүсийн чанартай уралдаанд гурав түрүүлж, гурав айрагдан Монголд суу алдар нь тарсан хүрэн халзан морь 2014 оны хавар мөн л хурдан байгаа дуулдав. “Дүнжингаравын сунгаануудад өнгөнд байна. Энэ жил ахиад халзан морь түрүүлэх нь” гэсэн яриа дуулдсаар. Гэтэл уралдаан болохоос 2-3 хоногийн өмнө шүлхий өвчний дэгдэлт гарсан гэсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлогдов. Нэгэнт уяа нь ханасан байсан халзан морь хавар уралдсангүй. Зун наадмын өмнөх сунгаануудад мөн л өнгөлөөд байна. Өнгөрсөн жил тэгж олон уралдсан гэхэд хөл гар сайтай адуу юм аа гэсэн яриа дуулдсаар. Гэтэл долооны сунгааны үеэр халзан морь хөлөндөө эмгэг суулгачихаж гэнээ. Өнөө жил өнжихөөр боллоо гэсэн яриа дуулдав. Тэр яриа үнэн байлаа. Халзан морь тэр жил уралдсангүй. 2015 оны хавар “Дүнжингаравын хурд”-д арав гаргаж давхиад, зун нь улсад 20 гаргав. 2016 онд Дүнжингаравын хурдад уралдсангүй. Харин зун нь улсын наадамд 24-т давхилаа. Түүний дараа Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд наймаар давхилаа. 2017 оны тухайд дан уяагаар Увс аймагт болсон Хан Хөхий хайрханы тахилга баруун бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдлан төрийн зарлигт наадмын дөрөв дэх айргаа хүртжээ. Харин өнөө жилийн тухайд 15 настай морь дан уяагаар Алтан Дарь овооны төрийн тахилга, зүүн бүсийн уралдаанд мордоод, хүүхэд нь унасны улмаас барианд орж чадаагүй юм. Ийнхүү 2012 оноос хойш улс, бүсийн наадмаас дөрвөн түрүү, дөрвөн айраг хүртэн уясан эзнээ улсын цолонд хүргэсэн хүрэн халзан морь өнөө жил зодог тайлан хөлөө амрааж буй бөгөөд Б.Ерөөлт 15 настай эрэмгий хүлгээ зүүн бүсэд айрагдсан их насны морьдтой хамт цоллоод, хазаарыг нь мултлан унаган ижилд нь тавьсан гэнэ лээ. Ерөөлтийн халзан гэж ер бусын хурдан хүлэг шүү.
А.Тэлмэн
Тод магнай сэтгүүл №100


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна