Сумын Алдарт уяач Ч.Ганбаатар: Унаач хүүхдийн асуудал үнэхээр хүнд боллоо
Сэтгүүлч -Та нэлээн эрт буюу 1994 онд сумын Алдарт уяач цол хүртэж байжээ. Хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж эхэлсэн бэ?
-Би 1989 оноос морь уяж эхэлсэн. Тэр жилээ соёолонгийн хоёр түрүү авсан. Мөн өөр хоёр мориороо хоёр ч аман хүзүү авсан юм. Тэгээд морь уяж явсаар 1993 онд Баянхонгорын Баян-Өндөрт халтар морио аман хүзүүдүүлж, 1994 онд Эрдэнийн 70 жилээр ахиж аман хүзүүдүүлсэн. Тэгээд л сумын Алдарт уяач гэдэг цолыг авсан даа. Миний хувьд анх хадам аав, аймгийн Алдарт уяач Норовдавааг дагаж морь уяж эхэлсэн. Хадам хөгшнөөсөө морь авч уяаны ажлаа эхлүүлж байна. Тэгээд манай баз морь уядаг байсан болохоор дагаад л морь уясан даа.
-Таны хоёр соёолон өөр ямар амжилтыг гаргасан бэ?
-Халтар, сартай хээр хоёр морь уядаг байсан. Сартай хээр соёолон Эрдэнийн 70 жил аман хүзүүдчихээд 1995 онд сумын наадамд гурваар давхисан. Сумын баяр наадамд нийт дөрвөн удаа айрагдсан байдаг юм. Харин халтар соёолон сумандаа хоёр түрүүлж, дөрөв айрагдсан.
-Хоёр соёолонгоо залгамжлуулж хурдан хүлэг авсан уу?
-Гомбодорж гэж хүнээс нэг саарал даага аваад сумынхаа баяраар гуравт давхиулсан. 2000 онд хүрэн азарга маань дөрөвт, саарал үрээ тавд давхисан. Баянхонгорын Баян-Өндөр сумын сургуулийн 10 жилийн ойн баярт миний хүрэн азарга тавд давхиад, саарал үрээ маань дөрөвт давхиж байсан. 2001 онд ган, зуд болоод би адуугүй болсон доо. Тэгээд хязаалан хээр алаг үрээ Өлзийбат гэдэг хүнээс худалдаж авсан юм. Түүнийгээ 2003 оны сумын наадамд дөрөвт хурдлуулсан. 2006 онд өөрийн алаг даагаа минь гуравт давхиулсан. Тэгээд нэг хэсэг морь уялгүй завсарласан.
-Яагаад тэр вэ?
-Нэг их сайн давхиж өгөхгүй байсан юм. Тэгээд 2014 онд Дорнодоос зургаан адуу авчирсан. Авчирсан адуунууд маань 20 гаргаад л ирж байсан. Харин энэ жил нэг хязаалан үрээ дөрөвлөлөө.
-Та сумын баяр наадмаас хэдэн айрагтай билээ?
-Сумын баяр наадмаас 17 айрагтай.
-Аймаг, аймгийн чанартай уралдаанд уралдаж үзсэн үү?
-Би уралдаж үзээгүй ээ. Нэг үе морио хөтлөөд явдаг байсан учраас наадамд явах боломж хомс байлаа. Харин одооноос явъя гэсэн бодол байгаа.
-Одоо хүүхдүүд томроод танд туслах уяачид нэмэгдсэн байх?
-Хоёр хүү сургууль соёл гээд явчихдаг юм. Харин зунд нь ирж тусалж, дэмжиж байна. Эмнэг сургаж, гүү барина.
-Уралдаанч хүүхэд ховордсон нь орон нутгийн уяачдын гол тулгамдсан асуудал болсон гэж ярьж байна. Энэ талаар таны бодол?
-Уралдаанч хүүхдийн асуудал үнэхээр хүнд болчихоод байна. Бидэнд хүүхэд олдохгүй хэцүү юм. Тэгэхээр өвөл морийг нэг их уралдуулаад баймааргүй байна гэж би боддог. Өвөл морь уралдуулах нь унаж буй хүүхдэдээ их хүнд юм. Манай урд талын газар овон ихтэй, ганга бас гардаг. Тэгэхээр өвөл морь уралдуулах хэрэггүй.
-Та ямар мэргэжилтэй юм вэ?
-Би жолооч хүн. Жолоочоор 17 жил ажилласан. Тэгээд 1982 оноос мал малласан даа.
-Мал ахуйдаа их анхаарал хандуулсан харагдаж байна. 2013 онд мянгат малчин болсон байна?
-Тийм. 2013 онд мянгат малчин болсон. Адуу, хонь, ямаатай.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Таны ярихыг хүссэн зүйл байвал ярьж болно.
-Хөдөө орон нутаг гэлтгүй унаач хүүхдийн хамгаалалт, хэрэгслийг уяачдын холбоогоор дамжуулаад олгодог баймаар байх юм. Уяач хүн хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө өвдгөвч, тохойвч, хамгаалалтын малгайг авч байх ёстой гэж би боддог. Морь, хүүхэд хоёр эсэн мэнд байвал сайхан наадам боллоо гэж монголчууд ярьдаг. Тэр ерөөл л өлзийтэй байх болтугай гэж бодож байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна