Сумын Алдарт уяач Ж.Ганбаатар: Би арван хэдтэй хүүхэд байхаасаа морь уяж эхэлсэн

Сүхбаатар аймгийн Асгат сумын хийморилог уяачид ярилцлагын ширээнээ тухлаж, амттай яриаг өрнүүлж байгаа билээ. Эднийг түүчээлэн сумын Алдарт уяач Ж.Ганбаатартай ярилцсанаа хуваалцаж байна.
-Буурал морь Ганбаатар уяачийн нэрийг олонтаа гаргасан бололтой. Хаанахын удам угшилтай адуу юм бэ?
-Сайхан амьтан даа. Манай унаган адуу байгаа юм. Эцэг тал нь авга ах Аавынхүү гэж хүний гурав түрүүлсэн хүрэн азарганы угшилтай. Тодруулбал, энэ хүрэн азарганы төл нь аав Жигжидийн хүрэн азарга. Түүний төл гэсэн үг. Эх тал нь Хэнтийн аймгийн Баянхутаг сумынх. Өөрөөр хэлбэл Галшараас гаралтай. Тухайн үедээ Ооёо гэж хүний улаагч гүүг хураалгаад гарсан төл дөө. Манай аав чинь залуудаа тарваганы гөрөөнд их явна. Тэгж яваад халиун , ногоон хоёр гүү, халиун морьтой авчирсан. Тэр ногоон гүүний төл нь аавын хүрэн байгаа юм.
-Буурал морио хэдий үеэс уяж эхэлсэн юм бэ?
-1989 оны унага байгаа юм. Анх даага уяж эхэлсэн ч соёолон хүртлээ яваагүй ээ. Хязаалан, соёолондоо тус тус зургаалж, хавчиг морь сумын баяр наадмаар тавласан. Ингэж наадмын өм нээснээс хойш 1996 онд дөрөвлөж, дараа жил нь түрүүлээд, 1998 онд Их хурдад тоосоо өргөж байлаа. Уралдааны замд хүүхэд нь ойчоод 62-т ирсэн. Тэрнээс өмнө Улаанбаатар төмөр замын наадамд 312 моринд долоогоор давхисан. Түүнээс хойш айхтар уясангүй ээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд их бага наадамд 18 удаа орсон байна. Үүнээс нэг түрүү, хоёр аман хүзүү бол бусад нь айраг.
-Олон жил уяагүй байх нь ээ. Ямар нэг шалтгаан байв уу?
-Хөлний асуудалтай болсон л доо. Хатгаад ямар ч нэмэргүй байгаад, унаж байгаад хөөрхий тогоо тослосон.
-Өөр ямар морийг уяж, ямар амжилт гаргаж байв?
-15 жил морь уялаа. Өнгөрсөн хугацаанд худалч хүнд уясан морьдоо 10 дотор оруулж байсангүй. 1993 онд Дондогийн саарал азаргыг 500 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм. Тухайн үедээ гурав түрүүлж, хоёр айрагдсан байсан юм. Нутгийн унаган адуугаа гадагшаа гаргахгүй гэж тэр л дээ. Надаас өмнө Дарьгангаас хүн авах гэж ирсэн байлаа. Тэгээд надад ирээд зуны гурван ч наадамд гурав, дөрөв, таваар тус тус орсон. Өвөл нь нэг айрагдсан. Тэгээд хөөрхий хөгширсөн. Дараа нь элгэн зээрд хүрэн мориороо наадсан.
-Саарал азарганы төлүүдээс хурдалсан уу?
-Төлүүд нь нэг их яваагүй ээ. Ганц нэг орсон санагдана.
-Асгатын уяачид олуулаа юм аа. Ихэнх нь удам залган уяа эвлүүлж байна уу?
-Тэгж болно. Гэхдээ миний хувьд аав маань моринд дуртай ч шимтэн уяж байгаагүй. Тухайн цагт нийгмийн адуунаас ганц нэгийг уяна. Энэ нь ухаан орохоос л дасал болж, би чинь арван хэдтэй хүүхэд морь уяж эхэлсэн. Бид эцэг эхээс 10-уулаа. Есөн дүүтэй айлын ууган хүү байгаа юм. Тэгээд уясан морьдоо хоёр дүүгээрээ унуулж эхэлснээр моринд орсон түүхтэй.
- Хоёр дүү нь морь уях уу?
- Уяна аа. Нэг дүү маань хөдөө мал малладаг. Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар гэж бий. Нөгөөх нь аймгийн нисэх буудлын дарга Ж.Ганбат байгаа юм. Гэхдээ зун бүр ирж морио уядаг юм.
-Одоо уяж байгаа элгэн зээрд нь хаанахын адуу юм бэ?
-Мөн л миний унаган адуу. Аавын хүрэн азарганы төл л дөө. Эх тал нь жаахан Доржийн зээрд гүү. Сонин учрал шүү. Тэр нэг намар энэ зээрд гүү унагандаа манай адуунд ороод ирдэг юм. Тэгээд эхдээ эргэж очоогүй. Эзэн нь эхийг авчирч байгаад хоёуланг нь дагуулаад явна. Унага нь буцаад л давхиад ирнэ. Тэгсээр манай адуунд нийлж дасаад, хүрэн азарганд хураагдаж, гарсан төлний нэг нь элгэн зээрд.
-Элгэн зээрдээ хаана хаана мордуулж, ямар амжилт гаргаж байна даа?
-Соёолон өвөл нэг түрүү, зун нэг аман хүзүүдээд би зарчихсан. Түүний дараа том хүрэнгээрээ наадсан. Энэ морь даагандаа гурвалсан бол Мөөрөн хээр даагандаа түрүүлж, шүдлэн хязааландаа дараалан айрагдсан. Дараа нь нагац аав Жамьяндаа бэлэглэчихсэн. Би ч гадагшаа олон адуу гаргасан л даа. Нагац, тэдний хүүхдүүдэд гээд л. Халзан, Онгонд манай хүргэчүүд байдаг юм. Тэднээр дамжаад гарсан нь хурдалж байна. Халзанд гэхэд авга ахын хүү Баярсайханы Төрөөд хоёр азарга байна. Нэг нь миний буурал морины дүү байгаа юм. Нэг нь хоёр удаа орж, өнөөх нь нэг аман хүзүүдээд зарагдсан юм билээ. Мөн Дарьгангад суугаа найздаа саарал азарганыхаа төлийг өгсөн нь бага наадамд орсон дуулдсан.
-Таны хүүхдүүд морь мал уяж байна уу?
- Уяна аа уяна. Том хүү Наранбаатар гэж сумын начин залуу бий. Бас морь уяна. Миний дүү нар ч морь уядаг. Дүүтэйгээ нийлээд нэгэнтээ таван айраг авснаар морь хурдалж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд долоо, найман жил айраг тасраагүй наадсан сайхан түүх бий. Уяач хүн чинь суралцаж дуусдаггүй улс даа. Удаан хугацааны сургуулилт, уйгагүй хичээл зүтгэл сая амжилтад хүргэдэг юм болов уу. Тэрнээс хөлслөөд тарлаад л морь уячихдаг юм биш.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн том нь хэдэн оны хаанахын наадам байна?
- 1998 оны “Их хурд” байна. Хэдийгээр хүүхэд маань унаад 62-оор ирсэн ч надад бахдалтай санагддаг. Тэр жил их ч бороотой байж билээ. Өдөр шөнөгүй бороо ороод хүүхэд унаад, жолоондоо хөл нь тушаатай орсон нь тэр. Өөрөөр ч сумандаа наадаж ирсэн хүн дээ, би.
- Өнөө жил Асгат суманхаа наадамд яаж наадав?
-Хар азаргаа дөрөвлүүлсэн. Өөр нэг хээр соёолонтойгоо наадлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
- Та бүхэнд ажлын амжилт хүсье. Эрүүл энх байж, сайн сайхан яваарай.
П.Ундармаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна