Аймгийн Алдарт уяач Б.Ганбат: Том хээрийгээ уралдуулсан наадам болгон сайхан

-Анагаах чадвараараа гайхагдсан рашаан устай Шаргалжуут нутгаас төрсөн хуруу дарам цөөн Алдарт уяачийн нэг нь та. Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа эвлүүлж байв уу?
-Миний аав Мэндүүшийн Баатар гэж хүн залуудаа морь мал уяж л байсан гэсэн. Зээрд гүүний төл зээрд халзан үрээ нь хожмоо хөх бор зүстэй болж, Шаргалжуутынхаа наадамд олон түрүүлсэн гэдэг юм. Тэр үед одоотой адилхан одон медаль гэж байгаагүй болохоор яг хэд түрүүлж, айрагдсаныг нь батлах юм алга даа. Тэр бор морь жил ирэх тусам цайрсаар сүүлдээ дун цагаан болсон гэж ярьдаг байлаа. Тухайн үед аав маань ганц гүүтэй түүнийгээ нутгийн Санги гэж хөгшний адуунд тавьдаг байсан юм билээ. Өөрөө айхтар шимтдэггүй байсан болоод ч тэрүү бор морио аргамжиж байгаад наадамд аль тааралдсан хүүхэд тавиад мордуулчихдаг. Түүний нэг нь манайхны садангийн том Мандах гэж хүн унаж байсан гэдэг юм.
-Та багадаа хурдан морь унаж байсан уу?
-Унаж байсан. Гэхдээ бор морийг бол үгүй. Харин тэр халбага Санги гэж өвгөний морийг олон жил унасан. Муруй сүүлтэй хондон морийг нь унаад аймагт гурваар давхиулаад, хойтон жил нь жижигхэн зээрд морийг нь унаж дөрөвт оруулсан. Тэр хөгшин морь сайн уядаг хүн байсан. Эрдэнэцогт суманд зээрд морио түрүүлгэж байсан. Хоёр ч зээрд морьтой байсан юм даа. Нэг намар Болгараас зочид ирсэн гээд Эрдэнэцогтод наадам хийхээр боллоо. Аав маань хүнээс авсан хонгор халзан морио унаад ирчихсэн. Би түүнийг нь унаад дөрвөөр давхиад үнэртэй усаар шагнуулж байлаа. Түүнийгээ эгчдээ л өгсөн байх. Би ганц эгчтэй хүн л дээ.
-Та хэд хүртлээ хурдан морь унасан бэ?
-Олон жил унасаан. Цэрэгт явтлаа л унасан. Явах жил нутгийн нэг хөгшний тарган буурал морийг эмээлтэй унаж байлаа. 1977 он болох нь ээ дээ. Зургаан сарын 22-нд цэрэг татдаг байсан гэхээр бригадын өдөрлөг л байж таарлаа. Тэр буурал морь их булгидаг. Тэгээд л зайдан болохгүй гээд эмээлтэй мордуулж байсан.
-Тэгээд хэдээр давхисан бэ?
-Айрагдаагүй ээ. Арван хэдээр л ирсэн байх. Нээрээн ч их булгидаг. Булгиж давхисаар байгаад хоцорчихсон. Том болчихсон байсан тулдаа л унаагүй ирсэн байх. Чамаас өөр хүүхэд унаж чадахгүй гээд мордуулсан нь үнэн байсан байна лээ.
-Шаггүй унаач байж дээ?
-Тийм байх. Надаар морь унуулах гэсэн амьтан найгүй, булаацалдаад л... Би арай гайгүй, унах дуртайгаа сонгодог байсан.
Одоо аймгийн төв дээр байдаг Өлзийтийн Жанчив гэж хүний жоохон зээрд гоё морь байсан. Гараан дээр булгина. Тийм зантай болохоор нь улс “Ганбат л унавал унана. Өөр хүүхэд барахгүй” гэдэг байсан юм гэнэ лээ. Саяхан нэг таарсан “өө чи чинь ийм хөгширчихөө юу. Саяхан л жаахан хүүхэд байсан даа” гэж байсан. Бас Доржравдан гэж хүний халзан морь их хурдан. Гэхдээ мөн их булгидаг, агсам адуу байж билээ.
-Хүний аль л ааштай догшныг унахаар аав, ээж тань зэмлэхгүй юу?
-Гайгүй ээ. Ээж л жаахан санаа зовдог байсан байх.
-Морь сайн унасан хүүхдийг юугаар шагнахав?
-Сайн бол нэг хуушуур авч өгнө. Санги ах л надад нэг зээрд даага өгсөн. Гэхдээ уяагүй, унаа морь болгосон.
-Хаана цэргийн алба хаасан бэ?
-Дорноговь аймгийн Сулин хээрт гурван жил алба хаасан. Эх орны дархан хилийн манаанд ээлжээр морь, тэмээ унаад явдаг байлаа. Залуу нас, тэр дундаа цэргийн амьдрал хамгийн сайхан нь.
-Зарим хүмүүс цэрэгт байхдаа морь уясан байдаг. Таны хувьд?
-Уясаан. Нэг зээрд даага уяад багахан биетэй цэргээр унуулж аман хүзүүдүүлж байлаа. Хил дээр бидэнд ямар хүүхэд олдохов. Цэргүүдэдээ бол наадам л байсан байх даа. 1980 онд цэргээс халагдаж ирээд гурван жил мал туусан. Дараа нь Өндөр довт тасгийн сүү машинддаг байлаа. Тэгж байгаад морь уясан даа.
-Нэг үе сайхан морьдоор гангардаг байсан гэж гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Бидний үеийнхэн морь л унана шүү дээ. Машин тэрэг гэж байсангүй. Мотоцикль ховор байлаа. Би морьдыг зүс ижилсүүлж унах их дуртай байсан. Өлзийт сумын Сүрэн хүнээс хоёр хөөрхөн алаг морь авч байлаа. Манай ээжийн талын хамаатан л даа. Хэдэн шартай очиж ямаа болгоно гэж байснаа болиод дээр нь хэдэн төгрөг нэмж өгөөд алаг морьдыг нь авсан юм. 1980-аад оны үеийн 1000 төгрөг гэдэг бага мөнгө биш шүү.
-Тэгэлгүй яахав. Тэднийгээ уясан уу?
-Үгүй ээ. Унаа морьд л доо. Хоорондоо их адилхан, хүмүүс хараад ялгадаггүй байсан юм. Нэгэн үе би бас жороо морь сонирхоод Архангайгаас зургаан бодоор жороо авч байлаа. Зургаан боддоо нөгөө хоёр алаг морио оролцуулсан. Амьтан найгүй үнэтэй адуу авлаа гээд шуугиад байсан, тэр их хэл амнаас болсон уу нөгөө бор морь удалгүй эндчихсэн. Ёстой хоёр гурав л мордсон байх. Нэг л өдөр уяан дээрээ ирээд үхчихсэн байсан.
-Уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлсэн бэ?
-1980-аад оны сүүл 90-ээд оны эхээр л байх. Өөрийн унаган сартай хээр морио анх уяж байлаа. Би ер нь ах дүү хээр морьдоор наадсан хүн байгаа юм. Сартай хээр морийг том охин маань унаж Шаргалжуутын наадамд түрүүлээд ирэхэд манай эндхийн хулгар Гончиг гэж өвгөн согтуу очоод морийг нь үргээгээд унагаачихаж байсан.
-Тэгээд айрагдаж чадаагүй юмуу?
-Аман хүзүүдсэн. Уг нь хөөрхий баяр хүргэж, үнсэх санаатай л байсан юм билээ л дээ. Тэр сартай хээр морь бие хаа сайтай адуу байсан. Шаргалжуутдаа хэд хэд орчихоод байхад нь Өлзийтийн Цэнд гэж хүн авсан юм. Тэр хүнд очоод Өлзийтийн наадамд нэг түрүүлээд Богд руу зарагдсан байсан. Хангайн адуу говьд идээшихгүй нутаг руугаа гүйж яваад Тэмээн хөлийн нуруунд үхчихсэн байхад нь хүн олсон байна лээ.
-Харамсалтай юм. Ах дүү хээр морьдоор наадаж байсан гэсэн. Сартай хээрийг залгаж гарсан нь ямар хүлэг вэ?
-Бөгтөр хээр гэж морь гарсан. Азарганд бариулаад бөгтөр нуруутай болчихсон юм. Бөгтөр нь хурдан ч ахдаа хүрдэггүй байсан. Тэрний дараа Том хээр гэж хурдан морь гарсан. 1993 оны унага. Дааган цагаасаа эхлэн уягдаад Шаргалжуут хавиараа байнга л түрүүлдэг байсан. 1997 онд соёолондоо аймгийн наадамд дөрвөөр давхиж, радиогоор шагнуулж байсан юм байна.
-Тойргийн сумдадаа нааддаг байсан уу?
-Тэгэлгүй яахав. Хээр үрээ шүдлэндээ Шаргалжуутдаа түрүүлээд, Өвөрхангай аймгийн Уянга сумын наадамд бас түрүүлж байсан. Есөнзүйлийн даншигт бол мордуулаагүй юм.
-Есөнзүйлийн даншигт явж байсан тухайгаа дэлгэрүүлээч?
-1995 онд Есөнзүйлийн даншигт Шаргалжуутаас нэлээд хэдэн уяач явсаан. Манай уяачдын холбооны тэргүүн байсан Баярмагнай, миний талийгч хүү Адарсүрэн, Шинэгэрэл, Зулуу, Эрдэнэдорж ах, Мөр, Ванчиндагва, Логийн Шар, Аажим, Алтандаваа нар явсан санагдана. Нийтдээ 30 гаруй морьтой хоёр мотицикльтой долоо найм хоног явж очиж байсан юмдаг. Тухайн үедээ анхны бүсийн уралдаан байсан болоод тэгсэн үү олон газрын уяачид цугларсан байсан.
-Та хэдэн насны морьтой явсан юм бэ?
-Дүүгийнхээ хоёр зээрд морьтой. Миний дүү Баяр гэж байсан. Тэрний ааштай болохоос их хурдан хондон морийг дүүтэй нь аваад явсан юм. Эхлээд соёолон уралдаж дүү нь арваадаар давхиад, дараа нь ах нь уралдсан хүүхдээ булгиад унагаачихсан. Уг нь их хурдан байсан. Бүр зарлагдаад байсан юм. За ямар ч байсан зарлагдаж байгаа юм чинь айрагдчих байх гэтэл чимээгүй болчихсон. Тэгсэн урд талын морьд нь өлийнд бүдэрч унахаар түүнээс үргээд булгичихсан байна лээ. Би сүүлд нь хүн хөтөлчихсөн явахад нь морио олсон.
-Ааштай адуу байж?
-Түрүүлээд гарчихвал булгидаггүй, тэр эрчээрээ явсаар байгаад ордог. Сүүлдэж гарахаараа булгиад байдаг ааширхаг адуу байсан. Булгидаггүй байсан бол миний аймагт айрагддаг хээрээс ч илүү байж мэдэх адуу.
-Нээрэн хээр морь чинь соёолонгоосоо хойш яаж давхисан бэ?
-Соёолон болтлоо Шаргалжуутдаа завсаргүй түрүүлсэн. Соёолондоо аймагт айрагдаад, сүүлд бүдүүрсэн хойноо 2004 онд Өлзийтийн наадамд бас айрагдсан. Тэр жил бас миний унаган үрээ айрагдаж байсан. Хүргэн дүүдээ өгсөн хүрэн үрээ маань айрагдаж байлаа.
-Баянхонгор аймагт гурван ч удаа Засгийн газрын тогтоолтой бүсийн наадам болсон. Түүнд уралдаж байсан уу?
-1999 оны мянган морь уралддаг даншигт Том хээр маань 30 гарч давхисан. 2009 оныход 16-тай морь 40 гаргаж ирсэн. Тэр жил Эрдэнэцогтын наадамд манай хүргэн Батсайханы нэр дээр уралдаж гурваар давхиж байсан.
-Яс сайтай адуу байж дээ?
-Тийм шүү. Олон заяахгүй хурдан хүлэг. 2004 онд 11-тэй морь Өлзийт сумын ойд айрагдаж байсан. Том хээрийн дүү Гоё хээр гэж бас нэг хурдан морь гарч, аймгийн наадамд нэг удаа зургаад давхиж байсан. Тэр хоёрын дүү бас нэг хул үрээ гараад түүгээр нь харин азарга тавьсан.
-Хурдан хээрүүдийнх нь эцэг ямар азарга байсан юм бэ?
-Буурал духтай зээрд азарга байсан. Адуучин Цэдэвсүрэн гээд Өлзийтийн хүнээс азарган үрээ авч байсан юм. Эх нь болохоороо манай өөрийн ороо хул гүү байлаа. Баригддаггүй гүү байсан юм. Тэрний төл болгон нь хурдалсан даа. Эр голдуу ч унага гаргадаг байсан.
-Тэр хул гүү хаанахын адуу байсан юм бэ?
-Говийн л адуу гэж байсан санагдана. Би агтнаас идэшинд хэрэглэх санаатай байдсан гүү авсан ч гаргаж төвдөөгүй юм. Намар идэшний цаг болохоор адуугаа олохгүй байна гэж арга саам хийсээр байгаад өөр адуу гаргаж амийг нь хэлтрүүлсэн. Түүнээс болсон юмуу хөөрхий надад олон сайхан хурдан буян заяасан даа.
-Түрүү ярьдаг дүүгийн чинь хондон морьдын эх нь ямар гүү байсан бэ?
-Сайхан хүрэн гүү байсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болсон бэ?
-2012 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Миний төрсөн эгчийн хүүхэд намайг Алдарт уяач боллоо гээд МУ-ын Манлай уяач Отгоннасангаас нэг зээрд морь авч өгсөн. Одоо түүнийгээ уяж байна.
-Унаган адуугаар урамтай наадагч Алдартын хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе.
-Унаган адуугаараа наадах хамгийн сайхан. Тэр дундаа хээр мориныхоо буянаар олон газрын наадам үзэж, олон аавын хөвгүүдтэй нөхөрлөж явлаа. Ер нь тэгээд Том хээрийгээ уралдуулсан наадам болгон сайхан байсан даа.
-Хурдан хүлгийн хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
66.181.161.1
Saihan tuuh buteej yavaa aldart ahdaa eruul enh sain saihan buhiig husie
Reply