Сумын Алдарт уяач Ч.БАТЗЭСЭМ: ДАВААХҮҮ ТОД МАНЛАЙ МИНИЙ ШАРГА ХАЛЗАНГ "ААВЫНХАА ХЭЭРТЭЙ АДИЛХАН САЙН АДУУ” ГЭЖ ҮНЭЛСЭН

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, сумын Алдарт уяач Чогсомжавын Батзэсэм гуайтай ярилцсанаа хүргэж байна. 1950 оны зун Баян сумын нутаг Хамар-Ус хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр:
-Статистикийн Тэргүүний ажилтан
-АХ-ын 70, 80 жилийн ойн медаль
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
-ММСУХ-ны "Уяачийн алдар" одон
-ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар тус тус шагнуулжээ.
-Гурван үеэрээ морь уях эрдэмд шамдаж байгаа юм байна. Дээдчүүлийнхээ талаар танилцуулаач?
-Би өвөөгөө сайн мэдэхгүй ээ. Харин миний эцэг Гомбосүрэнгийн Чогсомжав багаасаа л морь уясан хүн. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор буюу 1981 онд соёолон цавьдар морио улсад айрагдуулсан. Өөр олон морь уяж айрагдуулан аймгийн Алдарт уяач болж байлаа.
-Улсад айрагдсан цавьдар мориных нь талаар ярьж өгөөч?
-Онцгой адуу байсан л даа. Улсын наадмаас гадна нэлээн хэдэн удаа айрагдсан. Бага насандаа энэ хавиараа уралдаж байгаад соёолондоо улсад очиж таваар давхисан. 1983 онд долоотой морь ахиж улсад очоод 80 хэдэд орж, найман настайдаа сумандаа таваар давхиж байлаа. Тэрнээс хойш ахиад 2-3 удаа ч айрагдсан.
-Харин та яг хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ?
-Миний хувьд яг гардаж морь уясан нь 1972 он юм даа. Цэргээс халагдаж ирээд нэгдэлд нэг хэсэг боловсон хүчин хийсэн. Ингээд 1975 онд нягтлан болоод 1976 оноос хойш 30 гаруй жил буюу нэгдэл тартал морины комиссын гишүүн, даргаар ажилласан. Сүүлдээ хүмүүсээр морио уяулж хурдлуулсан даа. Миний морьдоос шарга халзан л онцын их хурдан байсан. Суманд долоо айрагдаж, гурав түрүүлсэн.
Аавын тань хувьд ийм байж. Таны шарга халзан морь хаанахын адуу вэ?
Манай өөрийн адуу. Анх гэр барихад Мөлүү халзан азарга өгөөд, гүү тавьсан чинь түүнээс гарсан унага байгаа юм. Даагандаа 9 сарын 1-ний уралдаанд түрүүлсэн. Их насандаа хоёр, соёолондоо нэг түрүүлж, бусдад нь айрагдсан. Мөн соёолондоо Архустын 30 жилийн ойд уралдаад хол түрүүлж байлаа. Сүүлд нь 1995 онд Дэлгэрхааны Баттөмөр гэдэг хүний морь түрүүлж байхад миний цагаан өвсний морийг Наваансүрэнгийн Дагвадорж гэдэг хүн уяад наймд оруулж байсан. 1999 онд шарга халзан морио би өөрөө уяад, сумандаа Пунцагбалжирын нэрэмжит өвлийн уралдаанд 10-т оруулж байлаа. Энэ мэт сайхан хүлгүүдийнхээ буянаар 2012 онд сумын Алдарт уяач болсон. Тэгэхэд 20 гаруй айраг, түрүү хүртсэн байна гэж байсан.
-Таны шарга халзан морийг энэ нутгийн том сайн уяачид нэлээд тоодог байсан гэсэн?
-Дэлгэрхааны өвлийн уралдаанд Баттөмөр гуайн хүрэн морь түрүүлж, миний цагаан өвсний халзан морь наймд орсон гэсэн шүү дээ. Тэгэхэд Баттөмөр гуайн хамаатан Норовын Намсрай гэдэг хүн Тод манлай уяач Д.Даваахүүг дуудаж ирээд “Энэ шарга халзан морийг үзээд өгөөч” гэсэн юм. Тод манлай харчихаад “Мундаг хурдан морь байна. Ийм хавиргатай морь манай эцэгт байсан. Улсад хэд хэд айрагдсан Данзаннямын хээр морины хавиргатай яг адилхан юм. Энэ бол хурдан морины шинж. Цоройг нь суллаад, хоолыг нь жаахан бага өгвөл юунд ч гүйцэгдэхгүй дээ” гэж байсан. Тэгэхээр цоройг суллах гээд шөнө Баттөмөр гуайн хүрэн морийг уяж байхдаа услаад өвс тавиад өгчихөж билээ. Тэр нь суллаж байгаа нь юм болов уу, бүү мэд. Заримдаа ч би өөрөө уяаг нь жаал алдаж байсан тал бий.
-Шарга халзан морийг тань хэн уядаг байсан юм бэ?
-Дагвадорж агсан. 1998 оны өвлийн наадамд 570-аад мориноос наймд оруулсан. Дараа жил нь би өөрөө уяад аравт оруулаад, аймгийн 60 жилийн ойгоор аав уяж, 35-аар давхиулсан.
Хэрвээ яг нэг хүн дагнаж уясан бол илүү амжилт үзүүлэх байсан болов уу гэж бодогдох уу?
Бодогдоно оо. Ер нь Дагвадорж агсан өвлийн наадамд ганц удаа л уясан. Найман настайдаа их хурдлах шинжтэй байтал нэг шөнө хоёр залуу манаж хоноод алдаж л дээ. Ингээд хужир идүүлээд өдөр 11 цагт олж ирээд шууд мордуулсан байгаа юм. Гэтэл хамаагүй хол зугтааж, нөгөө хүүхэд нь улам л гуядсаар хавцлын дэргэд ирж, арын морьд нь гүйцэхэд нь би амдаж байгаад татуулчихсан юм. Түүнээс болж хоёр хойд хөл нь займчиж, нэг өсгий нь бүр хачин, жаахан доголондуу, суунги болчихсон.
-Эцэг нь сайн азарга байсан юм уу, эх нь сайн гүү байсан юм уу. Аль талаа дагасан юм бол?
-Би эхийг нь “дулаан” Дамдинжав гуайн адууны угшилтай гэж санадаг юм. Эцэг нь болохоор бүр дээд талаараа Галшар адуу болно. Дээхнэ үед Норов гэдэг хүн манайд олон азарга хөтөлж ирсэн юм билээ. Тэр дунд сэтэртэй шарга гүүнээс гарсан шарга буурал азаргыг манай эцэгт авчраад өгөлцөж авалцалгүй өнгөрсөн гэдэг. Тэр шарга буурал азарганы үр юм. Шарга халзан морь маань 15 нас хүртлээ уралдаж, 25 хүрсэн.
-Сайн адуу олон заяадаггүй гэдэг. Танд ахиж ийм хурдан морь танд заяасан уу?
-Заяагаагүй ээ.
-Хурдан хүрэн морьтой гэж байсан. Хүрэн мориныхоо талаар ярьж өгөөч?
-Хүрэн морь, хээр морь байсан. Хээр маань манай өөрийн адуу бөгөөд толин сартай. Сумандаа хоёр айрагдсан. Дараа нь Архустад очоод манай эцгийн нэр дээр бас нэлээд хэд айрагдсан. Бас манай нэг хул даага суманд нэг айрагдсан. Цавьдар үрээ даага, шүдлэн хязааландаа айрагдсан.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс нь морь уяж байна уу?
-Би хоёр охинтой. Хоёулаа Улаанбаатарт байна. Нэг хүүтэй. Ганц хүүгээ юм үзэг гээд гадаад руу явуултал ирдэггүй ээ. Би энэ хэдэн адуугаа мотоцикль, машинтай л харна уу гэхээс бариад авч чадахгүй, дэл сул ганц нэгээрээ алга болоод байх юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна