Б.Гүнбилэг: Өвгөдөөс ирсэн ухааныг уламжлуулах нь бидний тусгаар тогтнолоо хамгаалж байгаа үүрэг юм


"Булганхангай” МСУХ-ны тэргүүлэгч Б.Гүнбилэгтэй ярилцлаа. Түүний нагац өвөө “Чор” хэмээх Сүрэн нутаг орондоо нэртэй уяач явсан гэдэг. Тиймдээ ч тэрээр “Өвөөгийнхөө үлдээсэн энэ их өв соёлыг таслахгүйн тулд бид үр хойчоо адуунд элэгтэй, мэдлэгтэй болгож өсгөхийг хүсдэг” хэмээн онцолсон юм. Энд нэмэхэд, Б.Гүнбилэг нь Булган аймгаас төрсөн нэрт эрдэмтэн, академич Ж.Болдбаатарын хүү, хууль зүйн ухааны доктор нэгэн билээ.
-Сум орондоо алдартай уяач, өвөө Т.Сүрэнгийнхээ тухай бидэнд ярьж өгнө үү?
-Ижий, аавын маань удамд аль аль талд нь хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан уяачид байлаа. Тэр дундаас илүү амжилт гаргаж, нутаг орондоо одтой наадаж, олонд нэртэй явсан нь ээжийн аав "чор" хэмээх Т.Сүрэн өвөө маань байгаа юм. Даанч намайг ухаан ороогүй, хоёр настай байхад бурхны оронд хурд сойхоор явсан тул миний хувьд хурдан морины тухай ном, уяачдын ярилцлага, нутгийн зон олны ярианаас л дуулж явснаас илүү ихийг мэдэхгүй.
-Таны бага нас хаана өнгөрсөн юм бэ? Уралдаанч хүү явсан юм биш биз?
-Хүүхэд байхад зуны амралт эхэлсэн л бол Эрдэнэтийн урд талд Орхон сумын нутаг дахь Бүрэнбүстэд нагац ах С.Дарханбаатарындаа очдог байлаа. Тэднийд морь унана, морины ажилд тусална. Эндээс эхэлж морины соёлтой анх танилцаж байлаа. Тухайн үед нагац ах нар маань бүгд хурдан морь уядаг байсан нь хүүхэд насны дурсамжид тодоор үлдсэн байдаг юм аа. Би их бүдүүн, биерхүү хүүхэд байсан тул хурдан морь унаж, уралдах аз таараагүй. Унахаас бусад ажилд нь бол оролцсон. Манайхан адуутай л байсан. Ах нарын морь уралдахад түрүүллээ гээд сонсож, харж явдаг байж.
Хүнд ер нь цусанд шингэсэн яаж ч болдоггүй зүйл, нөгөө талаас хувь тавилан ч байдаг байх. Түүний нэг нь морь юм. 2012 онд найз нөхдийнхөө хамтаар “Журамт хурд” гал уяагаа байгуулан, өнөөг хүртэл ажиллаж байна. Манай уяаны гишүүдийн ихэнх нь мэргэжлийн хуульчид. Бид зөвхөн морь уяхаас гадна хурдан морины уралдааны уламжлал, эрхзүйн зохицуулалт, уралдаанч хүүхдийн эрхийн асуудал зэргээр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, судалгаа хийж, нийгэмд олон асуудлыг дэвшүүлэн тавьдаг. Өөрөөр хэлбэл энэ салбартаа мэргэжлийн үүднээс идэвхитэй үйл ажиллагааг явуулсаар өнөөг хүрлээ.
-Анх ямар угшил удамтай адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв?
-2008 онд одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн найз маань манай хүүд Тогоруу халтрын төлийн төл Алд хул гээд Онон гуайн азарганы төл хээр даага бэлэглэсэн юм. Аль ч талаасаа цус нь ханачихсан адуу гэдэг шал ондоо юм билээ. Уралдах болов уу, яах бол гэж бодогддоггүй. Адуу давхиад ирэхээр өөрийн эрхгүй моринд ордог юм билээ. Анх морь уяад бэлгэдлээ бодож, өвөөгийнхөө нутаг Булган аймгийн Могод сумын наадамд очиж уралдуулж байлаа. Тэр наадмаар их морь, шүдлэн тус, тус түрүүлгэж, даага айрагдуулсан юм. Тогоруу хээр азарга маань Булган аймгийн Бугат сумын 90 жилд айргийн дөрөв, Гачуурт тосгоны наадамд аман хүзүү, Налайхын наадамд түрүү, бор үрээ Төв аймгийн Баянцагаанд аман хүзүүнд давхин баярлуулсан. Түүнээс хойш одтой сайхан л наадаж байна. Энэ жил Налайхад бас л гурван адуу айрагдлаа. Хээр азарганы маань төлүүд сайхан давхиж байна. Хангал сумын наадамд соёолон азарга айрагдсан байна. За, тэгээд өнгөрсөн жил Хишиг-Өндөрт бас даага түрүүлсэн юм байна. Галынхны маань хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд 30 гаруй айраг, түрүү аваад байна. Бид аливаа зүйлийг багаас нь эхлэх нь зүйтэй гэж үзээд одоохондоо аймаг, сумын хэмжээнд уралдаж байна. Удахгүй улс, бүсийн наадамд нутаг, усныхаа нэрийг дуурсгаж, сайхан уралдах байх аа.
-Танай хүүхдүүд морь унаж байна уу?
-Хүү Г.Тодсэцэн маань мөн л долоо, наймтайгаасаа Бүрэнбүстэд нагац ах, аймгийн Алдарт уяач С.Дарханбаатар ахындаа зуны амралтаараа очиж, морь унаж сурсан. Шийр хайрханы наадамд 10-тайдаа анх хязаалан насанд Туулай халтар гэдэг үрээгээ унаж уралдсан. Энэ жилээс өөрөө бие даан, бор даагаа уялаа. Өвгөдөөс ирсэн ухааныг уламжлуулах нь бидний тусгаар тогтнолоо хамгаалж байгаа үүрэг юм.
Энэ дашрамд нутгийн түмэн олондоо морины босоо цагаан хийморь өнөд мөнх ивээж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
139.5.218.145
Чамайг манан-гийн хүн гэдгийг чинь бүгд мэднэ шдээ, миегийн өрөөсөн дугуй биздээ чи, бас энэ тэнд тархи угааж байгаад их хуралд шургалчих санаатай их эр юмаа
Reply