Сумын алдарт уяач Б.Баттөр: Сумаасаа анх удаа төрийн наадамд азарга түрүүлгэж давхар баяр боллоо

-Юун түрүүнд Ардын хувьсгалын 97 жилийн ойд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Улсын баяр наадамд азарга маань түрүүлсэнд үнэхээр их баяртай байна. Халиун азарга маань энэ жил найман настай.
-Төрийн наадамд гурав дахь жилээ халиун зүсмийн азарга түрүүлсэн нь бас сонин амжилт болж байна. Ний нуугүй хэлэхэд таны халиун төдийлөн тааварт ороогүй битүү адуу. Та азаргаа хаахнуур давхина гэж бодож байв?
-Би ч гэсэн түрүүлнэ гэж бодоогүйгээ нуугаад яахав. Түрүүлнэ гэж яаж ч бодох вэ дээ. Төрийн наадамд азарга түрүүлгэнэ гэж ганц азаргаа ачаад ирж байдаг тийм зоригтой хүн гэж байхгүй байлгүй. Ямартаа ч 10 дотор найдвартай орно гэж тооцож байснаас биш түрүүлнэ гэж ёстой толгойд буугаагүй. Халиун азарга маань энэ жил зөв сайхан уяатай байсан болохоор аз таарвал айрагдана даа гэсэн бодолтой байсан.
-Азарга нь түрүүлээд ирж байгаа тэр торгон агшинг харах мөчид ямар бодол төрж байх юм бэ?
-Төрийн наадамд түрүүлчихлээ гэж бодохоор итгэж ядаад л байлаа. Гэхдээ арай ч нулимс гаргасангүй. Өмнө нь 2015 онд соёолондоо Дүнжингаравт түрүүлж, Засгийн газрын тогтоолтой зүүн бүсэд айрагдсан болохоор харьцангуй гайгүй догдолсон байх л даа.
-Наадмын өмнөх сунгаануудад хаана, яаж давхиж байсан бол?
- Дунд сунгааг Цагаан хөтөлд ирж хийгээд, бага, их сунгааг нутагтаа ганцаараа хийсэн. Улсын наадамд Цагаан хөтөл дээр Бүлтэн бор, хоёр эрлийзийн ард дөрөвт явж байгаад үзүүр дээрээ түрүүллээ.
-Он гарсаар уралдсан уу? Эсвэл улсад уралдуулъя гээд зориод уралдуулаагүй юу?
-Тийм. Анхнаасаа улсад уралдуулъя гэж зориод наана нь сумынхаа болон өөр наадамд наадалгүй тэвчиж байгаад улсдаа авчирч тавилаа даа. Өвөл тэжээгээд хавар нь онгойлгохоор Дүнжингаравт уралдуулж наймаар давхисан. Ноднин хавар Дүнжингаравт 14-өөр давхиж байсан.
-Давхар уяагаар уралдуулах уу?
-Уралдана гэсэн бодолтой байгаа. Алтан-Овооны наадмыг зорьж, нутагт нь уралдуулах санаатай.
-Бидэрт халиун гэдэг нэрийг хэн өгсөн бэ?
-Миний азарга хоёр талдаа бидэртэй. Ер нь халиун гэж бүртгэгддэг байгаад анх Дүнжингарав уралдаанд соёолон уралддаг жил нь манай ах Бидэрт халиун гэж бүртгүүлснээс хойш ийм нэртэй болсон. Бидэрт халиун нэрээ аваад сайхан уралдаж байна.
-Түрүү азарганы уяан дээр төр засгийн тэргүүн ирдэг уламжлалтай. Ерөнхийлөгчийг угтаж авах бэлтгэлтэй байсан уу?
-Ах дүү нар, сум орон нутгийнхан гэр бараа бэлдсэн байсан нь сайн хэрэг болж бага тэвдлээ. Улсын наадамд азарга түрүүлгээд, бас төрийн тэргүүнийхээ хишигийг хүртэнэ гэдэг үнэхээр сайхан байдаг юм билээ.
-Төв аймгийн Угтаалцайдам сумаас төрийн наадамд хичнээн морь айрагдсан байдаг вэ? Тэр тусмаа азарга орж байсан болов уу?
-Азарга төрийн наадамд түрүүлсэн анхны тохиолдол болж байгаа нь бас давхар баяр болж байна. Саяннямбуугийн хонгор морь Ардын хувьсгалын 48, 49 жилийн ойд айрагдаж, 50 жилийн ойгоор түрүүлсэн. 1998 онд Баасандашийн хул соёолон түрүүлсэн байдаг. Түүнээс хойш 20 жилийн дараа төрийн наадамд азарга түрүүлж байна даа. Бас 2013 онд манай МСУХ-ны тэргүүн асан Гантулгын эрлийз даага аман хүзүүдэж байсан юм байна.
-Гэр бүлийнхнээс нь гадна олон жилийн дараа төрийн наадмын түрүү авчирч байгаад нутаг орныхон нь таны баярыг хамгийн ихээр хуваалцаж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж аав ээж, хань ижил, үр хүүхэд маань хамгийн түрүүнд сайхнаар хүлээж авна шүү дээ. Нутаг орныхон маань ч утсаар ярьцгааж баяр хүргэцгээж байна.
-Одоо асуух зүйлээсээ эхлээд уучлал гуйя. Түрүү соёолонг уралдахынх нь өмнө эзэн нь солигдсон байна. Танд ийм санал ирж байна уу?
-Санал хэлж л байдаг юм. Анхнаасаа зарахгүй гэсэн бодолтой байсан болохоор зарахгүй л гэдэг.
-Үр төлүүд нь хэр найдвар тээж байгаа вэ?
-Хоёр эр, хоёр охин даага бий. Нэг эр даага нь уягдсан ч сагагны шивэрдэс тасраад байхаар нь тавьсан. Уг нь их хурдан байсан, улсын наадамдаа уралдуулах бодолтой байлаа. Алтан овоо руу энэ сөнгө даагатайгаа явна.
-Та хэдий үеэс морь уясан бэ. Ер нь хурдтай нутгийнхан удам дамжсан уяачид олонтой байх нь бий?
-Манай өвөө Завхан аймгийн уугуул Гунаажав гэж морь уядаг хүн байлаа. Сум орон нутагтаа айраг, түрүүтэй сайхан уралддаг байсан гэдэг. Би багадаа Дагва гэдэг хүний хурдан морьдыг 10 жил унаж сум орон нутагтаа уралдаж байсан. Уяа морьдоо хөтлөөд 2-3 хоногоор өдөржин шөнөжин явж уралддаг үеийн хүүхэд шүү дээ би. Тэгээд 2009 онд арван жилээ төгсөөд морь уяж эхэлсэн дээ.
-Уяачийн замналаар явснаас хойш ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Улсын наадмын нэг түрүү, бүсийн нэг айраг, сум орон нутгийн 10-аад айрагтай. Одоогоор аймгийн амжилт байхгүй. Сумын алдарт уяач цолыг 2015 онд авсан байгаа.
Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна