А.Энхбаатар: Хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын үеэр уралдаанч хүүхдийн аюлгүй байдалд хяналт тавьж ажилласан гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас цөөн асуултад тодруулга авлаа.
-АХ-ын 97 жилийн ойн баяр наадам өндөрлөх тийшээ хандаж байна. Монгол таван насны морьдын уралдаанд морь унасан уралдаанч хүүхдүүдийн талаарх мэдээллээсээ хуваалцаач?
-Үндэсний их баяр наадамд нийтдээ 720 хүүхэд морь унаж уралдана гэсэн бүртгэл өгсөн. Энэ жилийн тухайд бид стандартын хувцас хэрэгсэл дээр илүүтэй анхаарал тавьж ажиллалаа. Өөрөөр хэлбэл стандартын бус хувцас хэрэгсэлтэй хүүхдүүдийг уралдааны замд гаргахаас түтгэлзсэн. Бас нэгэн давуу тал нь ММСЗУХ уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж, хамгаалалтын хувцасны түрээсийн үйлчилгээг үзүүллээ.
-Сайхан мэдээ байна. Түрээсийн үнийг сонирхож болох уу?
-Иж бүрэн өмсгөлийг нэг удаадаа 20.000 төгрөгөөр түрээслэж байх шиг байна. Энэ талаар өөрсдөөс нь тодруулсан нь дээр болов уу.
-Бороо хуртай, тоос шороогүй наадам болж байна.Тэгэхээр хүүхэд мориноос унах эрсдэл харьцангуй багасч байгаа болов уу?
-Тийм ээ, гайгүй байна. Хүүхэд мориноос унасан ч бэртсэн тохиолдол гараагүй. Хоёр хүүхэд онош тодруулах үүднээс дахин зураг авахуулах шаардлагатай гэсэн. Иймээс даатгалын компаниуд нь өөрсдөө дагаж очоод зургийг нь авахуулсан. Одоогоор биеийн байдал хэвийн байна.
-Уралдааны үеэр хүүхэдтэй холбоотой ямар нэг зөрчил гарч байна уу?
-Хүүхдийн карт чипийг авчирч уралдаанд оролцохыг оролдсон хоёр гурван удаагийн тохиолдол гарсан. Технологийн шинэчлэл ашиглаж байгаа учраас бусдын картыг ашиглах боломжгүй юм. Ер нь долоон нас хүрэхэд нэг хоног дутуу байсан ч программ бүртгэхгүй. Тиймээс насны хувьд үндэсний их баяр наадмынтухай хуульд заасан долоон нас гэсэн заалт мөрдөгдөж байгаа.
-Даатгалын 100.000 төгрөг хөдөө орон нутгийн уяачдад хүндрэл учруулж байна гэсэн санал нэлээд байна. Даатгалын хураамж өндөр биш үү?
-100.000 төгрөг төлөх чадваргүй малчин уяач бараг байхгүй дээ. Хүүхэд мориноос унаж бэртэх эрсдэл хэнд ч тулгарч болно. Тийм тохиолдолд онош тодруулах үүднээс хамгийн наад зах нь MRI хийлгэхэд 260,000 төгрөгний төлбөр төлнө. Дээр нь хөдөө орон нутгаас наашаа ирэх тээврийн зардал нэмэгдэнэ.
-Даатгуулын нөхөн олговор авахад хүндрэлтэй байдаг хэмээн уяачид ярьдаг. Үүнийг хялбарчлах боломжтой юу?
-Аливаа зүйлийг ном журам, хуулийнх нь дагуу л хийх ёстой. Өөрөөр хэлбэл даатгалын нөхөн олговрыг эмчилгээ үйлчилгээгээ авсаныхаа дараа тэрхүү үйлчилгээндээ гарсан зардлын баримтаа бүрдүүлж өгөөд авах ёстой. Түүнээс биш даатгалыг бэлэн ATM шиг ойлгож болохгүй. Даатгалтай холбоотой гарсан нэг дэвшил бол өмнө нь тээвэрлэлтийн зардлыг шингээлгүйгээр 5.000.000 төгрөг хүртэлх нөхөн олговрыг олгодог байсан. Харин энэ удаад 10 хүртэлх сая төгрөг болтол өсгөсний зэрэгцээ шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэх газар нь авчрах тээвэрлэлтийн зардлыг оруулж өгсөн.
-Танай байгууллагаас даатгалын нөхөн олговор дээр хяналт тавьдаг юм уу?
-Даатгалын компани нь нөхөн олговроо олгохгүй байгаа тохиолдолд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаарх өргөдөл гомдлыг 21 аймаг дахь салбар байгууллагуудаараа дамжуулан хүлээн авна. Мөн шаардлагатай бол тэрхүү компаниудтай хамтран ажиллах гэрээний хүрээнд үүргээ биелүүлэхийг шаардана. Биелүүлэхгүй бол дараагийн уралдаан тэмцээн дээр хамтран ажиллах гэрээг сунгахгүй. Энэ нь тухайн байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд би хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд тавих албан ёсны шаардлага юм. Мөн энэ дашрамд уяачид, эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд уралдаанч хүүхэдтэй холбоотой бодит мэдээллээ хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд өгч байгаарай хэмээн хэлэх байна.
У.Энхмаа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
66.181.168.82
za za eniig zohion baiguulaal huuhed morinoosoo unahaa baijee huurhii umnu sungaan deer hed hedeeree unaad baina geed baisan chini yu bolov Ene chini harin ashig sonirholtoi nuhuruu ugui yu he he he he
Reply