СУМЫН АЛДАРТ УЯАЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ: ХУЛ АЛАГ МААНЬ АМЖИЛТТАЙ УРАЛДАЖ БУЙ НУТГИЙН ЦӨӨН АДУУНЫ НЭГ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын хийморилог уяачдын нэг сумын Алдарт уяач Ц.Мөнх-Эрдэнийг уншигчдадаа танилцуулж байна. Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медальт, 2011 оны сумын Шилдэг хүлэгч тэрээр 1987 оны зуны эхэн сард сумын хүн эмнэлэгт төржээ.
-Гурав дахь үеийн залуу уяач багадаа хурдан морь унадаг л байсан байх. Хүүхэд ахуйн дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Хөлд орохтойгоо зэрэгцээд л морь унаж эхэлсэн байх. Ямар ч байсан гурван настайдаа морь унадаг болчихсон байсан. Сүүлд аав ээж маань “жаахан хүүхэд жижигхэн уурга барьчихаад бүдүүн морь унаад адуундаа явдаг байсан. Эхэндээ ч харагдаад байдаг холдохоороо хүн нь харагдахгүй морь л уул давдаг байсан” гэж ярьдаг юм. Тэгэхээр их багаасаа морь унаж тусад орсон шиг байгаа юм. Морь унаж сураагүй байхдаа аавынхаа өвөр дээр суугаад морь дагадаг байсан гэдэг.
-Тэгээд хэдэн настайгаасаа хурдан морь унасан юм бэ?
-Багад хурдан морь унуулдаггүй байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ цөөн ч гэсэн унасаан. Ямар ч байсан хүнээс авсан хонгор морийг унаж сумандаа айрагдуулж байлаа. Тэгээд долоо билүү наймдугаар ангид байхдаа хусран хул алаг даагаа сургаж, мяндас дээсээр сүүлийг нь шуугаад уралдуулсан. 2004 он гэхээр Өлзийт сумын 80 жилийн ойгоор юм байна.
-Айрагдсан уу?
-Айрагдаагүй ээ, хул алаг морь бага насандаа зургаа, долоогоор л давхидаг байсан. Тэгээд анх хавчигтаа сумынхаа наадамд айрагдсанаас хойш олон жил баярлуулсан даа. Хавчиг жилээ гурваар, дараа жил нь дөрвөөр давхиад сүүлд аймгийн наадамд хоёр удаа айрагдсан. Зүүн талын адуу дийлж байгаа өнөө цагт амжилт үзүүлж байгаа энэ нутгийн цөөн хурдуудын нэг.
-Аймгийн баяр наадам уу. Хэд хэдэн онд вэ?
-Аймгийн бүсийн хаврын уралдаануудад айрагдсан. 2013 оны “Номгон хайрханы хурд” төвийн бүсийн уралдаанд гурваар давхиад, “Шууман саарлын хурд”-д дөрөвт ирсэн. Хул алаг морь маань хязааландаа Баян-Овоо сумын 80 жилийн ойд дан зүүн талын адуунууд уралдаж 13-аар ирсэн. 2014 онд “Шавь зээрд” МСУХ-ноос зохион байгуулсан хаврын уралдаанд зургаагаар давхисан. Уг нь айрагдах байсан. Гэвч морь хоёр тасарч эргээд хул алаг араас гарч нэхсээр зургаалсан.Би хул алаг морио дааган цагаас нь эхлээд бүдүүн адуутай хөдөлгөчихдөг байсан.
-Зүрх нь үхчихгүй юу?
-Үгүй. Миний хул алаг анхнаасаа ташуур хүргүүлээгүй адуу. Бүр тэгж сургасан юм. Бариа ойртоод ирэхээр ташуураа эргүүлэхэд л ухасхийдэг. Хүүхдэд нь ч гэсэн битгий ташуурдаарай, амыг нь сайхан зуулгаад хөдөлгөөнгүй яваарай гэж захидаг. Миний хул алаг биеэр их бага адуу. Зүүн талын адуутай зэрэгцүүлээд харахад бараг даага, шүдлэн гэмээр. Аймагт даншиг болсон жил манай аавын найзууд хотоос ирчихээд “их насны морь юм уу” гээд голж байсан.Гэхдээ биедээ баймгүй гайхалтай тэнхээтэй. Шавийн жижиг зээрдүүд л ийм байсан болов уу гэмээр хурдан адуу даа.
-Унаган адуугаараа урамтай наадаж байгаа юм байна. Залуу уяачийг урам зоригоор тэтгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хул алаг морины дүү халиун шаазгай морь байна. Сумынхаа баяр наадамд гурав, дөрөв ч айрагдаад байгаа. 2004 онд Өлзийт сумын 80 жилийн ойгоор манай аавын найз Өвөрхангай аймгийн Шагдар гэж хүн нэг зээрд азаргатай ирж уралдаад арав гаргаж давхиулсан. Тэр зээрд азарга өмнө нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ойд түрүүлж байсан юм билээ.Наадмын дараа нөгөө ах аавд маань зээрд азаргаа бэлгэнд өгсөн. Их содон дуутай адуу. Ёстой 1000 адуун дундаас ч танигдахаар. Хурдан адууг дуугаар нь шинжинэ гэж байдаг шүү дээ. Манай тэр зээрд азарга их том хамартай бүрээ татаж байгаа мэт янцгаадаг юм.
-Зээрд азарга хэрхэн давхисан бэ?
-Сумын наадамд нэлээд хэд айрагдсан.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-2011 онд шилдэг хүлэгч болоод, 2012 онд сумын Алдарт уяач цолоо авсан. Цол авснаасаа хойш хул алаг морио аймгийн бүсийн уралдаанд хоёр айрагдуулж, сумынхаа наадмаас тогтмол айраг авч байгаа.
-Танай үеийнхэн дунд уясан морио сайн давхиулж буй ирээдүйтэй сайн уяачид олон уу?
-Тавдугаар багийн Засаг дарга Хүрэлбаатарын морьд тогтмол амжилт үзүүлж байна. Адууныхаа угшлыг сайжруулахад ч их анхаардаг. Мөн Халзан Банди гээд сайн уяж байгаа залуу бий.
-Морь уях төрийн хэрэгт шамдаж буй залууст амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна