СУМЫН АЛДАРТ УЯАЧ Г.БЯМБАЧУЛУУН: МОРЬ УЯАД ХӨДӨӨ ХЭЭР ЯВАХ ЧИНЬ АМРАЛТ ШҮҮ ДЭЭ


Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Баянгол тавдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Гомбосүрэнгийн Бямбачулууны ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Эрчим хүчний яамны Хүндэт жуух, эрчим хүчний Тэргүүний ажилтан, АХ-ын 80, 90 жилийн ойн медальт тэрээр 1963 оны өвөл мэндэлжээ.
-Таны өвөг дээдэс морь мал уяж байв уу. Та хэд дэх үеийн уяач вэ?
-Би 1988 оноос хойш морь уяж эхэлсэн. Түнхүү тайж гэж хүн бол миний дөрөв дэх үеийн уяач хүн. Тонхүү тайжийн Цоохор Гүнсэн гэдэг хүний үед би багтдаг.
-Тонхүү тайж гэж хаагуур нутаглаж байсан, хэдэн оны хүн юм. Та энэ хүний талаар мэддэгээ ярьж өгөөч?
-Манай хөгшчүүл нарийн мэдээллээ надад хэлж үлдээгээгүй. Аав минь том хүү болох надад Цоохор Гүнсэнгийн хурдан удмын адуунаас үлдээсэн. Тэр адуугаараа би 14 айраг авсан. Азарганд түрүү, айраг аваагүй. Бусад бүх насанд 13 айрагтай. Өнгөрсөн жил сумын Алдарт уяач болсон. Манай Тонхүү тайж голдуу Зүйлийн хүрээгээр нутаглаж байсан. Анх би өөрийн унаган адуу болох хоёр даагаа уясан. Тэр жилээ нэг нь таваар, нөгөө нь хоёроор давхисан. Би маш их урам авсан даа.
-Тэр жил баяр наадам хэр өнөр өтгөн болж байв. Дааганд хэдэн морь уралдсан бэ?
-40 гаруй даага л уралдсан санагддаг юм. Тэр жилийн наадамд манай сумын Баярын хээр даага түрүүлсэн.
-Тэр хоёр даагаа дараа нь уясан уу?
-Уялгүй яах вэ. Бор хээр даага маань шүдлэндээ үрээндээ хоёроор ирсэн бол сартай хээр даага наймаар давхисан. Тэгээд баг, сумын өдөрлөгөөс эхлээд олон наадамд уралдсан. Бор хээр үрээгээ хязааланд нь засчихсан чинь нас барчихсан юм. Харин сартай хээрээ хязааланд нь уралдуулахад зургаад давхисан. Соёолондоо наймаар ирсэн. Дараа нь нас барсан бор хээрийн дүү өнчин хээр гэдэг морийг шүдлэнгээс нь эхэлж уясан. Уясан жилээ сумын наадамд аман хүзүүдсэн. Дараа нь хязааландаа тавд, соёолондоо наймаар давхисан. Сартай хээр морь нь их насандаа арваар ирсэн дээ. Цулбууртай тоосны ард ирдэг морь байлаа. Тэрний дараачийн бор хээр морь соёолондоо гурваар ирсэн юм, сумын наадамд. Дараа нь сарт хээр гүүнээс гарсан унага маань даагандаа сумын наадамд таваар, шүдлэндээ дөрвөөр ирсэн. Түүнээс хойш энэ морь айрагдаагүй юмаа. Үүний дараа нэг хээр морь байсан. Тэр морь сумын наадамд даагандаа таваар, хязааландаа гурваар,соёолондоо долоогоор ирсэн. Тэгээд бүдүүрээд бас сайн давхиагүй. Үүний дараа нэг хонгор даага авсан чинь сумын наадамд зургаа, наймд давхисан. Мөн тэр жил болсон нэг наадамд зургаагаар давхисан.
-Танай сумын уяач Цэрэндорж “Би бага адуу нэг их уяж байгаагүй. Бага адуу гарын ая даадаггүй юм. Их мориор л нааддаг” гэж ярьсан. Харин та яг эсрэгээр нь бага адууны уяа сойлго арай илүү тааруулдаг юм шиг санагдлаа?
-Даагыг сайн уяж байсан.
-Бага адууг жилд хэд уралдуулдаг юм?
-Гурваас илүү хэрэггүй байхаа гэж боддог. Би гурваас илүү уралдуулахгүй.
-Багаас нь уясан морьд тань нас ахиад ирэхээрээ сайн давхихаа больчихдог гэдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Цус сэлбэлтэд байдаг гэж боддог. Манайх сумынхан сүүлийн хэдэн жил зүүн аймгуудын адуугаар адууныхаа цусыг сэлбэж байна. Одоо харахад зүүн талын адуу нутгийн унаган адуу хоёрыг ялгахгүй болж байна шүү. Зүүн талын адуу яс их хөнгөнтэй байх юм. Ганц дутагдал нь газар нутгийн байршлаас болдог юм уу, туруу байдаггүй. Туруугүй адуу чинь яаж давхих вэ дээ. Манайх адуунууд чинь ууланд уралддаг. Уралдааны зам нь их эвгүй.
-Зүүн зүгийн адуу өгсүүр газар хад чулуун дотор уралдаж чадаж байна уу?
-Тарилгандаа ганц нэг явчихдаг юм болов уу. Нутгийн адуунаас хол ирэх нь ирж байна лээ. Гэхдээ хад ихтэй болохоор улддаг. Зүүн талын адууг бүгдийг нь бэлчээрт нь тахалж байна. Тэгэхгүй бол нутгийн адуутай явуулахаар улдаад доголоод ирдэг.
-Та 1982 оноос хойш 34 жил морь уяжээ. Энэ хугацаанд таны оролцсон наадмуудаас хамгийн чансаа өндөр, өргөн дэлгэр болсон наадмаа дурсвал?
-Би нэг их гадагшаа явж уралдаж үзээгүй ээ. Монголд тахь нутагшуулсны 20 жилийн ойд Ховдын Булганаас болон Алтай, Төгрөг, Тонхил, Дарви, Цэцэгээс хурдан морьд ирж уралдаж байсан. Газар, газрын хурдан шандаст хүлгүүд ирж уралдсан. Тэр наадамд миний уясан даага зургаад ирсэн. Дааганд зүүн зүгийн адуунууд ч уралдсан. Би жаахан наанаас хөдөлгөчихсөн. Хэрвээ цаанаас хөдөлгөсөн бол айрагдчих боломжтой байсан.
-Та өөрийнхөө уяж хурдлуулж байсан морьд давамгай амжилт үзүүлсэн ганц, хоёрыг нь онцолбол?
-Хээр морио л магтана. Миний хээр морь сумын наадамд даагандаа гурваар, шүдлэндээ таваар, хязааландаа айрагдсан. Мөн соёолондоо таваар ирсэн.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-13 нас хүртлээ уралдсан. Бүдүүрээд 20 дотор л орж ирдэг болсон.
-Танай сум газрын холд бас өндөр ууланд байдаг болохоор гадагшаа гарч уралдахад бэрхтэй юм байна. Тийм үү?
-Сүүлийн үед ойролцоох сумд руу явж уралдаж байгаа. Гадагшаа нэг их явж уралдахгүй байна.
-Танайхан гал уяаны зохион байгуулалтад орж амжсан уу?
-Сүүлийн үед залуус адуутай болж байна. Сумын төвийн бас тавдугаар багийн хэдэн залуутай нийлээд морь уяж үзэж байна. Ер нь болохоор юм байна шүү. Дээхнэ үед уяачдын холбоо нэрнээс цаашгүй л газар байсан. Харин Дашням гэж залуу тэргүүн болсноос хойш зохион байгуулалтанд ороод явж байгаа. Түүнээс өмнө ганц, хоёр адуугаа хөтлөөд жалгын уруу уралдуулчихдаг. Хэдэн адуугаа бөөгнүүлж үсэргэчихээд морио тал, тал тийшээ хөтлөөд яваад өгдөг байлаа.
-Хэдэн онд та сумын Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-2014 онд сумын Алдарт уяач болсон.
-Таны удмыг залгамжлах уяачид төрж байна уу?
-Миний бага хүү энэ жил цэрэгт явчихсан. Тэр моринд их хорхойтой. Хүүгээ миний хэдэн адууг авах болов уу гэж боддог. Нөгөө хүү маань сумандаа эмчээр ажиллаад явж байна. Тэр машин ч, морь ч сонирхдоггүй. Номын “цагаан солиотой” хүн.
-Таны адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд омогшсон тийм сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
-Анх 1988 онд хоёр даага авчраад сумын наадамд уралдуулахад нэг нь хоёроор, нөгөө нь тавд ирсэн. Тэрэнд л их омогшиж урам авч билээ.
-Ер нь морь уясан эр хүний хамгийн том бахархал нь юу байдаг юм бэ?
-Эр хүний жаргал эзгүй хээр гэж. Морио уяад хээр хөдөө явах л сайхан байдаг. Морьтойгоо л харьцдаг. Өөр санаа зовох зүйлгүй. Ар гэр, авгай хүүхэд гэж бодох юм байдаггүй. Морио хараад тайвширдаг. Хээр морио уяад хэд хоног хөдөө явах л ганц амралт болно шүү дээ.
-Магадгүй ийм л сэтгэл зүйн тайтгарал, баяр баясгаланг мэдрүүлдэг учраас хүмүүс хөрөнгө мөнгө, сэтгэл зүрх, цаг зав бүх юмаа моринд зориулдаг байхаа. Адуунаас олох орлого гэхээсээ илүү зарлага л их гарна биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Их мөнгө гарна. Гэхдээ морь уядаг хүн тэр бүхнийг авч хэлэлцэхгүй шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна