Нийслэлийн Алдарт уяач Н.ЭРДЭНЭБОЛД: Уяач хүнд мэдрэмж л чухал даа


Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Нямдаваагийн Эрдэнэболдыг уншигчдадаа танилцуулж байна. 1980оны хавар төрсөн тэрээр 2005 онд сумын Шилдэг залуу малчин, 2016 онд нийслэлийн Алдарт уяач цол хүртжээ.
-Таныг Гал уяачийн удмын хүн гэж дууллаа. Хэнийх нь хүүхэд вэ?
-Миний ээж Буянтогтох бол Гал гуайн том эгчийнх нь охин юм. Миний аав Нямдаваа ч бас морь уяж, сумын баяр наадмаас айраг, түрүү олныг хүртэж байсан. Өөрөөр хэлбэл миний хоёр талын удамд уяачид бий.
Аавынхаа талаар жаахан дэлгэрүүлээч?
Аав маань 1965 онд Баянжаргалан сумаас тодорсон анхны Улсын Аварга малчин. Түүнээс хойш олон хүн малын буянг эдэлж байна. Аавын аав Жамба гэж жасын нярав хийхийн зэрэгцээ морь мал уядаг байсан гэнэ лээ. Тэр хүн Баян-Эрхтий хайрхан, Зараа уулын энгэр, Хэнтийн Хэрлэнбаян уулаа тойрон нутаглаж морьдоо уядаг байсан гэдэг юм. Аав маань 1934 оны гахай жил Хэрлэнбаян уулын энгэрт мэндэлсэн юм. Дээрээ нэг эгч, дороо ганц дүүтэй. Тэгээд тухайн үeийн хүүхдүүдийн жишгээр дөрөвдүгээр анги төгсөөд мал аж ахуй дээр гарч, нэгдэл нийгмийн үeд агeнтаар ажиллаж байгаад сүүлд хонь хариулдаг болсон юм.
-Хэдэн оноос морь уяж эхэлсэн гэдэг вэ?
-Нэлээд хожуухан буюу 1970-1980 оны үеэс эхлэн морь уяж, Баян, Баянцагаан, Баянжаргал сумдын нэгдсэн наадамд хүрэн халзан шүдлэнгээ аман хүзүүдүүлж байсан. Түүний дараа бас Чойрт болсон бага наадмаас айраг хүртэн урамшиж байсан юм билээ. Аавын хурдан хонгор морь хоёр түрүүлж, хэд хэд айрагдсан.
-Нямдаваа гуай хэдэн хүүхэдтэй вэ?
-Долоон хүүхэдтэй. Дөрвөн хүүтэй. Би отгон нь байгаа юм. Манай ах Баасансүрэн, Батболд бид гурав морь уяж, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна. Бусад нь төв суурин газар амьдардаг.
-Таны хувьд бусад уяачдын нэгэн адилаар хурдан морь унаж л уяач болох замаа засаж эхэлсэн биз?
-Тэгэлгүй яах вэ. Би зургаан настайгаасаа эхлэн морь унаж, сумандаа уралддаг байлаа. Мориноос хасагдаад ахыгаа дагаж морь уяж эхэлсэн. Анх 1995 онд сумын баяр наадамд их насны морь аман хүзүүдүүлэн амжилтын гараагаа эхэлж, сумын Эрчим хүчний ойгоос анхны түрүүгээ хүртсэн.
Улмаар 2003 онд бие даан хул даагаа уяад, сумын баяр наадамд гурваар давхиулж, 2005 онд их насны морь Баян-Эрхтий хайрханы тахилга уралдаанд айрагдуулсан. Мөн 2010 онд Өлзийт хороололд очиж, Манлай уяач Оюунбилэг агсанд шавь орж, хоёр жил туслах уяачаар нь ажиллахдаа их зүйл сурсаан. Ингээд 2013 онд дахин бие даан морь уяж, сумын баяр наадамд Саранхүү ах, Дашбаатар, Баяржавхлан нарынхаа соёолон, хязаалан, даагыг айрагдууллаа. Тэрний хойтон жил нь Төв аймгийн наадамд Дашбаатар ахын азарга, шүдлэнг айрагдуулсан.Түүнээс хойш Булган, Бүрэгхангай болон бусад сумдад болсон бүсийн уралдаануудаас хэд хэдэн айраг, түрүү хүртэж, 2016 онд нийслэлийн Алдарт уяач цолны эзэн болсон доо.
-Өнгөрсөн онд хэрхэн наадсан бэ. Цолоо бататгаж чадсан уу?
-Өнгөрсөн жил аав маань бурхан болсон учир цээртэй жил гээд морь бараг уяагүй. Архустаас нэг айраг аваад, “Мон масло” ХХK-ийн ойн наадамд даага түрүүлгэж, Багахангай болон Баянжаргалангийн суварганы наадамд хул морио аман хүзүүдүүлсэн.
-Манлай уяач Оюунбилэгийг дагалдаж байхдаа улс, бүсийн уралдаануудад оролцож л байсан байлгүй?
-Би 2010 оны намар Манлайд шавиар орсон юм. Тэгээд 2011 онд улсын баяр наадамд Батбадрах ахын зээрд халзан морь, Цогоо ахын Сүмбэн зээрд азаргыг айрагдахад хамт байсан. Зээрд халзан морь давхар уяагаар зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн шүү дээ.
-Тэгсэн. Халзан морь түрүүлж, Дэгдээхэй хээр аман хүзүүдээд, Цоглог зээрд таваар орсон. Мөн 2012 онд Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд Дөлгөөн хонгор айрагдаад, зээрд халзан морь зургаалсан. Манлай уяач Оюунбилэг агсан мэддэг, чаддагаа бусадтай хуваалцах талдаа хэр хүн байсан юм бол?
-Мэддэг, чаддаг бүхнээ хүнд сайхан хэлж өгнө шүү. Энэ ч утгаараа Билгээ ахын шавь нар бүгд амжилттай сайн яваа юм болов уу гэж боддог. Багш маань өөрөө моринд их сайхан мэдрэмжтэй хүн. Дээд насны морьдын уяаг эвлүүлэхдээ онцгой сайн. Шавь нартаа ч морио мэдэрч уяхыг л их захидаг байлаа. Багшаасаа сурсан хамгийн чухал бол мэдрэмж л байсан даа.
-Уяач хүнд наадам болгон л мартагдашгүй, давтагдашгүй дурсамж үлдээдэг байх. Тэдгээрийн дундаас онцгой сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-2014 онд Төв аймгийн баяр наадмын эхний өдөр азарга, шүдлэн айрагдуулж, их морь зургаагаар давхиулсан нь миний амьдралын хамгийн баяр бахдалтай сайхан наадам байсан.
-Ийм бахдалт наадам олон байх биз ээ. Хүүхдүүд тань моринд хэр эвтэй вэ?
-Би хоёр охин, хоёр хүүтэй. Хүү маань зургаан настай, энэ жилээс л морь унаж сурч байна.
-Уясан хүлгүүд нь урам дагаж хурдлан төрийн хишигт уяач болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Баярлалаа. Тэр ерөөл бат сайхан оршиг.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна