АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.ЭНХБАЯР: 17-ТОЙДОО ЭРДЭНЭ СУМЫН 70 ЖИЛИЙН ОЙГООР ХОНГОР СОЁОЛОНГОО АМАН ХҮЗҮҮДҮҮЛЖ ЯВЛАА

Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шархүүгийн Энхбаярыг уншигчдадаа танилцуулж байна. 2015 оны сумын сайн малчин тэрээр 1982 оны хавар сумын хүн эмнэлэгт төржээ.
-Удам залгасан уяач нарын нэг байх нь ээ?
-Тиймээ, би гурав дахь үеийн уяач байгаа юм. Багадаа аавынхаа уясан морийг унаж уралддаг байлаа. Тэр үед одоо шиг аймаг алгасаж явахгүй. Баянлиг, Баянговь гээд ойр тойрныхоо суманд очиж хар, цагаан, халиун азаргаа унаж хурдлуулна. Ингэж зургаан наснаас 14 хүртлээ хурдан морь унаж, хасагдаад аавтайгаа морь уяж эхэлсэн. Түүнээс гурван жилийн хойно 17-тойдоо Эрдэнэ сумын 70 жилийн ойгоор хонгор соёолонгоо аман хүзүүдүүлж явлаа.
-Унаач хүү байхдаа ямар ямар амжилт гаргаж байв?
-Анх удаа Цагаан-Овооны наадамд хар морио унаж зургаагаар давхиулсан. Тэрнээс хойш халиун азаргаа унаж сум орон нутагтаа олон оруулсан. Энэ азарга даага, шүдлэн, соёолондоо түрүүлж, бүдүүрсэн хойноо Баянлиг сумандаа нэг тавласан.
-Ямар ч байсан Баянлиг явж байжээ. Өөрөө хаашаа явж байв?
-Унаач хүүхэд байхдаа Баянлиг, Баянцагаанд нэг нэг очиж уралдсан. Эндээс 130 км зайтай Баянцагаан руу морьдоо хөтлөөд л гарч байлаа. Дээр үед уяачид одоо шиг хол явж байсангүй дээ. Сум оронд ч наадам цөөхөн болдог байж. Хоол унднаасаа болсон уу Баянцагаанд дундуур л давхиулж байлаа.
-90-ээд оны эхээр сумын баяр наадам ямар болдог байсан бэ?
-Зах зээлийн хэцүү үе эхэлж байсан болохоор өргөн дэлгэр болж байгаагүй санагддаг юм. 1992 онд суманд нэг насанд 27 морь уралдуулаад их морь уралдлаа гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэгэхэд би нэлээн том хүүхэд хул морь унаад уралдаж байсан. Түүнээс тав, зургаан жилийн дараанаас өтгөн болж эхэлсэн.
-Сумын баяр наадамд дээд тал нь хэд хүрч морддог юм бол оо?
-Баяр наадмаар азарга, соёолон 30,40, түүхт ой таарвал 60,70 хүрдэг байсан болов уу. Ер нь тэрнээс хэтрэхгүй дээ. Яахав бай шагнал өндөр, бооцоотой бол 100 гарч байсан. Ингээд овоо гайгүй болж байтал 2001 он, түүний дараа 2009,2010 онуудад зуд турхан болоод дахиад морь мал уядаг нь цөөрсөн. 1000 малтай айл дөрөв таван ямаатай, 100 адуутай айл гаднаа хоёр морьтой үлдсэн гээд бод доо. Гэхдээ тэнгэрийн муухай арилдаг хойно. Тэр хэцүү бүхэн ард хоцорч хүн болгон шахуу л моринд орж байна. Ер нь эргээд 1996,97 оны дайнд очиж байна шүү. Адууны наймаа ч өргөжлөө. Сүхбаатар, Дорнодоос адуу их авчирдаг болсон.
-Та хэдий үеэс морь мал уяж эхэлсэн юм бэ?
-Би 2002 онд цэргээс ирээд, дараа жил сумын наадамд Наадам хүрэн соёолонгоо уяж түрүүлгэсэн. Ингэж л Энхбаяр гэж хүний нэр дээр цулбуур өргөн цоллуулж байснаас хойш арав гаруй жил өнгөрчээ.
-Сая аймгийн Алдарт уяач авлаа гэсэн. Хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-АХ-ын баяр наадмын 11 түрүү, 16 айргийн амжилтаараа аймгийн Алдарт уяачийн болзол хангасан. Үүн дээр бага бэсрэг наадмын 40,50 айраг, түрүү бий.
-Аймгийн Алдартын амжилтанд жин дарсан ямар ямар хурдан хүлгүүд байна?
-Анхны түрүү авчирсан хүрэн азарга суманд хоёр түрүүлж, дөрөв айрагдсан. Манай аавын унаган адуу, надад үе дамжин ирсэн юм. Дээд талыг нь хөөвөл халиун азарганы угшилтай гэдэг. Түүний төлүүдээс халтар морь сайн давхисан. Халтар морь даага, шүдлэндээ суманд дараалан түрүүлээд, соёолондоо аман хүзүүдэж, хавчиг соёолон их моринд дөрвөөр давхиад тэр жилээ Баянлиг сумын 87 жилийн ойгоор очиж дөрөвлөсөн. Тэрнээс наана уржнан 92 жилийн ойгоор бас айргийн дөрвөөр давхилаа. Энэ халтар морь, хүрэн азарга хоёр намайг олон ч баярлуулсан даа. Өөр хүрэн азарганы төлөөс Баянлиг сумын 87 жилийн ойгоор соёолон айрагдсан.
-Он гарсаар Баянговь суманд болсон Баянхонгор аймгийн говийн бүсийн уралдаанд оролцов уу?
-Хонгор халзан соёолон азаргаа уралдуулаад 11-ээр давхиулсан. Ноднин Сүхбаатарын Эрдэнэцагаанаас авсан үрээ байгаа юм. Сумандаа бага наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж хоёр айргийн амжилттай надад ирсэн. Харин энэ хаврын хувьд уяа сойлго дутуу ч байлаа. Дээр нь манай бүсийн уралдаан болно болохгүй гэсээр долоо хоногийн өмнө шийд гарсан. Ингээд уяа дутуу тавиад нэг хэсэг зарлагдаж яваад суугаад 11-т давхисан.
-Ер нь аймгийн чанартай бүсийн наадмуудад хэр оролцдог вэ?
-Оролцоно оо. Богдын хаврын бүсэд оролцож байлаа. Гэхдээ бүсийн наадмуудаас амжилт гаргаж чадаагүй л явна. Ямартаа ч шинэхэн цолоо баталж, амжилтаа ахиулахын тулд гарч уралдана гэж бодож байна.
-Говийн сумын уяачид ихэнхи нь тэмээ бас уядаг юм байна. Таны хувьд?
-Би тэмээ уядаггүй ээ. Морь л уяж байна.
-Та бол гурав дахь үеийн уяач. Тэгэхээр дөрөв дэх үеийн уяачаа унаачаас нь бэлтгэж эхлээд байгаа байх даа?
-Тэгэлгүй яахав. Манай том хүү есөн настай. Гурав дахь жилдээ морь унаж байна. 16,17 хүрээд удам залгасан уяач болох байхаа л гэж боддог юм.
-Танай унаган адуунаас гадагшаа гарч хурдалж байгаа нь байна уу?
-1990 хэдэн оны дундуур манайх халиун шарга голдуу адуутай байсан юм. Тэр үед “манай Шархүүгийн шарга гэх халиун адуунууд мундаг даа” гэж энэ хоёр сумын улс ярьдаг л байлаа. Гэхдээ айхтар наймаа худалдаа хийж байсангүй. Гарсан нь ч нэрээ цуурайтуулсан нь одоогоор алга шив дээ.
-Харин та гаднаас адуу авч байна уу?
-Манай ээж Сүхбаатар аймгийн хүн байгаа юм. Сүүлийн хоёр жил ээжийн дүү Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Чулуунбор гэж хүн хэдэн бага адуу авчирсан. Дээр нь Дундговиос гүү авч, Дэлгэрхангайгаас азарга авч тавьсан. Урд нь Сүхбаатар аймгийн Асгатаас нэг азарга авч, суманд АХ-ын баяр наадмаар нэг айрагдуулсан. Одоо хөл нь жоохон эвгүйтээд гүү хураалгаад төлийг нь хараад л сууж байна. Ер нь адууны угшил сайжруулахаар авсан Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Дундговийн Дэлгэрхангайн гүү, азарга бий. Энэ нутгийн маань сайн давхиж байсан азарганы төл гүүнүүд ч бий. Жишээлэхэд суманд удаа дараалан айрагдаж түрүүлсэн Пүрэвийн Батсайханы хар азарга гэж байлаа. Тэрний төл улаан шаазгай гүүг авч, өдгөө нь төлүүд нь дажгүй сайхан шүү. Мөн Батхишиг гэж аймгийн Алдарт уяач залуугийн хүрэн азарганы төл байна. Аймгийн Алдарт уяач Сүрэнхэрийн хул азарганы төл бас бий.
-Үнэ ханш нь хэд байх уу?
-Нутгийн адууг бол айхтар мөнгө төгрөгөөр худалдаж авсан юм байхгүй. Нэг хэсгийг нь тухайн хүний азарганд нь гүүгээ тавьж авсан. Нөгөөг нь ор адуугаар нь авсан. Өөрөөр хэлбэл 2010 онд цаг муудаад улсууд адуу малаа агтанд их өгсөн. Тэр үед сайн азарганы төлийг авч хоцрохын тулд ор адууг нь агтанд өгөөд сольж авсан нь бий. Харин зүүн талын адууг эрчүүдийн наймааны жишгээр нь хэлэлцэж тохироод авсан юм. Сүхбаатарын Эрдэнэцагаанаас гэхэд нэг шүдлэн үрээг таван саяар авсан. Гурван даага авсан нь тус бүрдээ хоёр саяын үнэтэй.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-2006 онд сумынхаа наадамд гурван морь уяж азарга түрүүлж, соёолон аман хүзүүдээд, нэг даага айргийн таваар давхисан юм. Яах аргагүй сэтгэл огшуулсан сайхан наадам байж билээ.
-Ийм сайхан амжилт олон байх болтугай. Удахгүй аймаг, улсын “дэвжээнд” уулзахын ерөөл тавъя. Дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Дээр дурдсанчлан бахдалт наадам олон байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна