Аймгийн Алдарт уяач Б.Ганболд: ХАНТАЙШИР УГШЛЫН АДУУ БИЙ БОЛГОХ САНААЧИЛГА ГАРГАН АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЖ БАЙНА


Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ганболдыг уншигчидтайгаа уулзуулж байна.
-Аливаа ажил мэргэжил, тэр дундаа морь уях эрдэм өвөг дээдсээс өвлөгдсөн байдаг. Таны өвөг дээдэс аль нутгийн хүмүүс вэ?
-Миний буурал аав Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Жамсран гэдэг хүн байсан. Эрдэнэ сумаас морин өртөөний алба хаах ацаг аваад одоогийн Тайшир сумын Галуут багийн нутагт ирж нутаглан морин өртөөний алба хашиж байсан. Ингээд морин өртөөний алба 1956 онд татан буугдсаны дараа тус суманд мал маллаж байсан. Буурал аав маань мянга гаруй адуутай байсан бөгөөд морин өртөөний албыг ч өөрийн адуугаар залгуулж байсан юм билээ. Өртөөний ажлынхаа хажуугаар хурдан морь сонирхож, адууны угшил сайжруулах ажлыг давхар амжуулж байсан. Хурдан хүлгүүдийнх нь амжилтын талаар би баттай сайн мэдэхгүй. Гэвч 1945 оны эх орны дайны үед Зөвлөлтийн ард түмэнд их насны 45 хурдан морио бэлэглэснийг нь мэднэ.
-Хурдан морь гэдэг нь дандаа уяа сойлготой, уралддаг морьд гэсэн үг үү?
-Тийм ээ, уяа сойлготой. Тэдгээрээсээ яаралтай буухиа элч, өндөр хариуцлагатай элчид барьж өгдөг байсан байгаа юм. Түүнээс хойш ч адуун сүргийн хурдан угшилаа таслаагүй. Манай ахан дүүс бүгд угшил сайтай адуун сүрэгтэй. Хувьдаа адуутай байсан юм. Жил бүр улсын баяр наадамд хурдан хүлгүүдээ сойж, ахан дүүсээрээ сайхан нааддаг байсан. Би хүүхэд байхдаа зуны амралтаараа хөдөө гарч, адуу мал хариулах, гүү саалгах эмнэг догшиныг номхруулах, хурдан морь унах ажил хийдэг байлаа. Бие томорч, хурдан мориноос хасагдмагцаа морь уях ажилд тусалдаг болсон.
-Та эдийн засагч мэргэжилтэй байх аа?
-Тиймээ. Дунд сургуулиа Говь-Алтай аймагт төгсөөд улмаар ХААИС-ийн эдийн засгийн ангид суралцсан юм. Их сургуулиа төгсөж ирээд Нийтийн аж ахуй ахуй үйлчилгээг удирдах газрын ерөнхий нягтлан бодогч болон намын үүрийн даргаар ажиллаж байсан. Дараа нь Удирдлагын академийн Бизнесийн-Удирдлагын менежментийн ангийг төгссөн. Үндсэндээ бизнес, санхүүгийн чиглэлээр хоёр дээд сургууль төгссөн юм.
-Хэдий үеэс морьтой эргэн холбогдсон юм бэ?
-Мэргэжлээрээ улсын ажил хийж байсан учир морь малтай ойртож чадалгүй хэсэг явсан. Нэлээд хожуу буюу 1994 онд аавын төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 80 жилийн ой болсон юм. Манай эрэгтэй дүү Хэнтийд ажилладаг, 100 гаруй адуутай уяач байлаа. Дүү маань тэр наадамд нэг насанд 2-3, нийт арав гаруй морь сойж оролцсон юм. Тэдгээрээсээ их насны нэг морио надад бэлэглэсэн. Дүүгээсээ бэлгэнд авсан адуугаа нутагтаа үлдээхээр шийдээд, түүндээ хань болгож халтар хязаалан үрээ худалдаж авсан юм. Би өөрөө хотод ажиллаж байсан учир хойтон хавар нь Дэлгэр сумын уяач Хонгор дүүдээ өгч морьдоо уяулсан. Их насны хонгор халзан морь маань Говь-Алтай аймгийн хаврын уралдаанд аман хүзүүдчихсэн. Халтар азарга маань Улаанбоомын усан цахилгаан станцын нээлтийн азарганы уралдаанд түрүүлж, аймгийн наадамд есөөр ирлээ. Түүний хойтон жил нь Монгол адуу нийгэмлэгийн бүсийн уралдаан Завхан аймгийн Шилүүстэй суманд болоход халтар азарга маань түрүүлсэн. Тэр жилээ Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншигт сойсон юм. Тэр үед би морины уяа сойлго муу мэддэг байлаа. Гэвч халтар азарга маань сайн давхиж, зургаагаар ирж, их насны хонгор халзан маань арван хэдээр ирсэн юм. Би “Халтар азаргаа татаж яваарай. Элдэв эмгэг суучихвий” гэж хаширласан юм л даа. Тэр жилдээ Улаанбаатарт “Дүнжингаравын хурд”-д сойж, эхний дөрвөн азаргатай цуг Цагаанхөтөл давж уруудаж орж ирээд урд нь явсан нэг азарга мөсөн дээр хальтирч унаад, тэр азарган дээгүүр харайгаад, хүүхдээ уначихсан юм. Түүнээс хойш халтар азаргаа сайн уяж чадаагүй.
-Хэдэн оны үйл явдал билээ.
-2006, 2007 оны үеийн үйл явдал л даа.
-Түүнээс хойш ямар, ямар амжилт гаргав?
-Түүнээс хойш адуугаа Дундговь руу шилжүүлсэн. Тэндхийн аймаг, сумын наадмаас арав гаруй айраг, түрүү авсан. Төв аймагт болсон хаврын бүсийн уралдаанд азарга маань айрагдаж байлаа. Би голдуу азарга л уядаг юм. Зүүн зүгийн адуу авч азарга тавих дуртай. Хэнтийн Галшар суманд 370-аад адуунаас хундан үрээ авсан юм.
-Хундан гэдэг нь ямар зүсийг хэлж байгаа юм бэ?
-Хүрэн гэхэд хүрэн биш, зээрд гэхэд зээрд биш, энэ хоёрын завсрын л зүс юм даа.
-Хондон гэдэггүй билүү?
-Хондон гэхээр арай хонгор зүсмийн болчихно. Тэгээд тэр хундан шүдлэн үрээг аваад, хавар нь цагаан өвсөөр нь тэжээлгүй 2010 оны Алтайн даншигт сойход долоогоор, соёолондоо Дундговийн хаврын бүсийн уралдаан түрүүлж, азаргандаа Төв аймгийн хаврын бүсийн уралдаанд дөрөвт давхисан. Соёолон насандаа л гэхэд том, жижиг 10 гаруй наадамд түрүүлж, айрагдсан. Хойтон жил нь хөлөө гэмтээсэн учир уяхаа болиод, азарга тавьсан юм.
-Төлүүд нь давхиж байна уу?
-Төлүүд нь энэ жил шүдлэн болж байна. Ирэх жил Алтайн наадамд уралдуулна аа.
-Хундангаас өөр зүүн зүгийн хурд уяж байв уу?
-Сүхбаатарын Уулбаян сумаас аймгийн Алдарт уяач Чулуунбаатараас хурдан хонгор мориных нь дүү хүрэн буурал даагыг авч уясан. Аймаг, сумын наадмаас зургаа, долоон айраг авсан.
-Сүүлийн жилүүдэд Дундговиор бас нэлээн наадаж байгаа сурагтай?
-Тийм ээ, Говь-Алтай, Төв, Дундговьд айрагдсан адууны амжилтаар би аймгийн Алдарт уяач цолны болзол хангачихсан шүү.
-Аймгийн статустай наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Говь-Алтайгаас дөрөв, Дундговиос найман айраг, түрүү, Төв аймгийн нэг айрагтай.
-Говь-Алтайн дөрөв нь хэдэн оны наадмууд вэ?
-1990, 1991 онд алаг үрээ маань шүдлэн, хязаалан хоёртоо айрагдсан юм. Дараа нь хонгор халзан морь маань хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэж, халтар азарга Говь-Алтай, Завханы нийлсэн Монгол адуу нийгэмлэгийн баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. Мөн өвлийн уралдаанд зургаад давхисан.
-Дундговийн найман айраг, түрүүгээ дэлгэрүүлж яриач?
-Нэгэн удаа Налайхын нядалгаанд чиргүүлтэй 30 машин дотор 28 адуу явж байхтай таарлаа. Өнгийгөөд хартал бор үрээ нүдэнд тусдаг юм байна. Нядалгааны үнийг нь гурав дахин өсгөн худалдаж авлаа. Авч ирээд уятал дунд сунгаанд аман хүзүүлж, их сунгаанд түрүүлээд, тэр жилдээ Дундговь аймгийн наадамд айрагдсан. Мөн долдугаар сарын 22-нд болсон Зава Дамдины 140 жилийн ойд зориулсан Говийн бүсийн наадамд түрүүлсэн.
-Уяачид морьдоо уяж уралдуулахаас гадна хурдаа тарааж, нутаг нутгийн адууны угшилыг сайжруулдаг. Та хурдан удмуудаа хэр тараадаг вэ?
-Чамлахааргүй тараана аа. Дундговийн Сүхээ гэдэг залуу миний адуугаар Дэлгэрцогт сумандаа дөрвөн айраг, түрүү авсан. Мөн Завхан аймгийн Шилүүстэй сумын Дашдаваа найздаа өгсөн хар соёолон тус сумын наадамд айрагдаж байсан.Говь-Алтай аймгийн Тонхил сумын Сэсээр гэж залууд өгсөн үрээ нь сумандаа айрагдсан гэх мэт амжилтууд нэлээд байна.
-“Монгол морины гайхамшиг” сангийн тэргүүлэгчээр ажилладаг гэсэн байх аа?
-Өвөрхангайн уяачдын холбооны Үнэнбүрэн, Улаанбаатар хотын МСУХ-ны тэргүүлэгч Нэргүйбаатар, Сосорбарам, Эрдэнэ-Очир, хурдан морь судлаач, зураглаач Нямдаш, Ганболд нарын моринд дуртай арваад залуус нэгдэж, 2006 онд “Монгол адууны гайхамшиг” санг байгуулсан юм. Уг сангийн тэргүүлэгчид Хүйн долоон худагт Монгол адууны суварга босгосон. Бид хурдан морины уралдаан будилаантай болж байгааг зогсоох зорилгоор гарааны төхөөрөмжтэй болъё гэсэн саналыг улсын баяр наадмын комисс болон Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, хурдан морийг гарааны төхөөрөмжтэй хаалттай уралдуулах саналыг Засгийн газар дэмжиж энэ ажлыг хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон. “Монгол адуу гайхамшиг” сангийн тэргүүлэгч Сосорбарам бид хоёр Хүйн долоон худагт улсдаа анхны гарааны төхөөрөмжийг сарын турш хийсэн. Түүнээс хойш гарааны төхөөрөмж улс, аймаг, сумын бүх наадамд нэвтэрлээ. Морь будилдаг асуудал ч гарахаа болилоо. Солонгосын МСУХ-ны морины эмч нарыг манай сангийнхан урьж авч ирэн, адууны хөл, гарын эмгэг эмчлэх болон морио эмчлэх хялбар аргуудын талаар зөвлөгөө заавар авч, уяачдадаа хичээл заалгасан.
-Таныг Говь-Алтай аймгийн хурдан морины хөгжилд чамлахааргүй хувь нэмэр оруулсан гэж нутгийнхан тань үнэлдэг юм билээ?
-Би Говь-Алтай аймгийнхаа Хантайшир нурууны бэлд амьдарч өссөн. Энэ ч утгаараа Хантайшир угшилын адуу бий болгох санаачилгыг анх гаргасан. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хонгор толгойд байдаг эрчүүдийн хийморийн хөшөө цогцолборыг та бүхэн мэднэ дээ.
-Пүрэвдорж ахын санаачлан байгуулсан цогцолбор уу?
-Санаачлагчид нь ганцхан Пүрэвдорж ч биш л дээ. “Би монгол хүн” гэдэг дууг зохиосон Энхтайван, Дэлгэрийн Мөнхбаатар тэргүүтэй олон хүн санаачилсан юм. Тэр цогцолборыг байгуулахаас өмнө Хонгор толгой дээр морин эрдэнийн толгой бүхий модон хөшөө босгож, Пүрэвдорж гуайтай хамтран дааганы уралдаан зохион байгуулаад Хантайшир угшилын адууны шавыг тавьсан юм. Тэр дааганы уралдааны айргийн тавд давхисан даагыг би байлж шагнасан. Баруун бүсийн даншиг наадам анх Завхан аймгийн Дөрвөлжин сумын Сархайрханд, хоёр дахь нь Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болсон. Би тэр наадмын анхны хандивлагч нь болж байлаа. Дэлгэр сумын даншигт нь Алтайн ард түмэн нутаг нутгийн цуутай хурдан хүлгүүдийн уралдааныг нутагтаа үзэх боломж нээгдсэнээрээ бүсийн болон улсын чанартай уралдаанууд их ач холбогдол оршиж байна. Нөгөөтэйгүүр, уяачид болон зохион байгуулагчид ч дадлага туршлага сууна. Би Алтайн уяачдын холбооноос зохион байгуулж байгаа бүх ажлыг сэтгэл зүрхээрээ дэмжиж ажилладаг. Жишээлбэл, ММСУХ-ны 20 жилийн ой, Малахын талд болсон уралдаанд аймгаа төлөөлөн оролцож байлаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань моринд хэр хорхойтой вэ?
-Би нэг хүү, хоёр охинтой. Гурван хүүхэд маань гурвуулаа гадаадад сурч байна. Ер нь моринд хорхойтой. Морь уях юмсан гэсэн чин хүсэлтэй. Морьтон монгол түмний үр хойч гэдгээрээ омогшдог. Хүү маань зуны амралтаараа ирэхээрээ намайг дагаад л морь уяад, хээр хөдөө хоноод явдаг юм. Үүнээсээ сэтгэлийн таашаал авч, хийморь золбоогоо сэргээлээ гэдэг юм. Миний хувьд нэгэн үе эрдэм номын ажил хөөгөөд морь уях ажлаас холдсон тал бий. Одоо өвөг дээдсийнхээ хурдан морины уламжлалыг хадгалан, үр хойчдоо өвлүүлж үлдээх, мориныхоо угшилыг сайжруулъя гэсэн зорилго тавиад хичээж явна.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна