МОРИН СПОРТЫН ШҮҮГЧ, МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МОРЬ ЦОЛЛООЧ С.ВАНЧИГ: ӨРХИЙН ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТААР НАЙР АХЛААЧ, МОРЬ ЦОЛЛООЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙНА


Говь-Алтай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга, морин спортын шүүгч, Монгол Улсын шилдэг морь цоллооч Сандагийн Ванчиг гуайн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 1950 оны өвөл Хаяа худаг хэмээх газар айлын найм дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ-ын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиар шагнуулжээ. Мөн тэрээр МУЗН-ийн онцгой гишүүн, Энэрэл алт, Нигүүлсэл мөнгөн медаль, ХХААЯ, Онцгой байдлын алба, Хүүхдийн байгууллага, УБХТН-ийн биеийн тамир, спортын салбарын тэргүүний ажилтан, Монгол Улсын ардын авьяастан, уртын дууч, ерөөлч, магтаалч, Чингис хааны нэрэмжит "Их засаг" их сургуулийн номч мэргэн академич аж.
-“Монгол адуу” нийгэмлэгийн салбар Говь-Алтай аймагт үүсгэн байгуулсан талаар ярилцъя.
-Би малчны хотонд төрсөн, уяач удамтай, малын их эмч мэргэжилтэй хүн.
1990 оноос Төв аймагт анх “Монгол адуу” нийгэмлэгийн суурь тавигдсан юм. Үүнээс залгаад Говь-Алтай аймагт энэ талаар яригдаж эхэлсэн. Тэр үед би ХАА-н удирдах газрын орлогч даргаар ажиллаж байлаа. Анхны зөвлөгөөнөөр 61 дэмжигч, уяачид цуглаж, Говь-Алтай аймгийн мал эмнэлгийн газрын дарга, Монгол Улсын морь бариач цолтой Ю.Дэмбэрэл, сум, нэгдлийн даргаар олон жил ажилласан Дашхүү хоёрын хамт “Монгол адуу” нийгэмлэгийн тэргүүнээр нэр дэвшсэн юм. Тэгээд нөгөө хоёр маань нэрээ татсанаар би Говь-Алтай аймгийн Монгол адуу нийгэмлэгийн анхны тэргүүнээр сонгогдсон. Улмаар 1995 онд ММСУХ байгуулагдаж, тэр жилд нь Монгол Улсын Алдарт уяач, Дэлгэр сумын харьяат Даржаагийн Пүрэвдоржийн санаачлагаар аймагтаа тэр ажлыг зохион байгуулж, би нарийн бичгийн даргаар нь ажиллаж байлаа. ММСУХ түүхэн 21 жилийг ардаа орхиж байна. Би Говь-Алтай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн даргын ажлыг 21 жил хашиж байна.
-Говь-Алтай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн даргаар ажиллах болсон үүх түүхээсээ сонирхуулаач?
-Аймагт салбар холбоод байгуулагдаад, зарим нь тэргүүнтэй, дэд тэргүүнтэй, зарим нь бүр захиралтай, тэгээд заавал нарийн бичгийн даргатай байсан юм.
Нарийн бичгийн дарга нар нь ММСУХ буюу төв холбоондоо бичиг хэрэг мэдээлэл сурталчилгаа дамжуулах ажлыг хариуцдаг. Өнгөрсөн жил 20 жилийн ойн баярт уригдаж очоод, ХААЯ-ны Тэргүүний ажилтан цолыг хоёр дахь удаа хүртлээ.
-21 жил гэдэг урт хугацаа. Та энэ хугацаанд аймгийнхаа хурдан морины хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан биз ээ. Зах зухаас нь дурдвал?
-Манай аймгийн МСУХ-ны зохион байгуулалт бусад аймгуудаас өөр байж магад. Чухам юугаараа өөр вэ гэвэл, манай холбоо дэд тэргүүн болон ажлын албаны даргатай. Энэ хоёр нь ерөнхийдөө үйл ажиллагаагаа гардан зохион байгуулдаг юм. Миний хувьд сургалт сурталчилгаа, цол зэрэг олгох, мэдээ мэдээллийн ажлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг. Төв холбоондоо өгөх ёстой улирлын бөгөөд тухайн цаг үеийн том том үйл явдал морьтой холбоотой бүх баримт бичиг, судалгааг хугацаанд нь хүргэсээр ирлээ.
Бид хоёр удаа “Монгол Улсын тэргүүний салбар холбоо”-гоор шалгарлаа. Хоёр удаа тэргүүний дөрвөн холбооны нэгээр нэрлэгдлээ. Нэлээд туршлага хуримтлуулсан, хийсэн ажилтай, хэлэх үгтэй.
Төрийн бус байгууллага учраас төсөв мөнгөө төрийн байгууллагаас гуйдаггүй, хэрхэн сэтгэж, яаж зохион байгуулна, ямар аргаар төсвөө босгох вэ гэдгээ өөрсдөө шийддэг. Байгуулагдсаныхаа хойтон жил Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутагт анхны том уралдаанаа зохион байгуулж байлаа. Тэр үед Монгол Улсын Алдарт уяач Даржаагийн Пүрэвдорж тэргүүнээр ажиллаж байсан. Уралдааныхаа бай шагналыг бид өөрсдөө бүрдүүлсэн. Тэр наадамд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Алдарт уяач Сампилын зээрд морь түрүүлж, Завхан аймгийн Шилүүстэй сумаас зорьж ирсэн хоёр морь хоёр, гурваар дарааллаж ирсэн түүхтэй.
Түүнээс хойш бид хаврын уралдаан, сум дундын бүсийн уралдаан зэргийг зохион байгуулдаг болсон юм. 2006 оноос хойш жил бүр хоёр сум, сумдын бүсийн уралдааныг хийж байна.
-Цол зэрэг олгох ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг гэлээ. Хоёр жилийн өмнө 89 хүнд аймгийн Алдарт уяач цол олгосон гэсэн, үнэн үү?
-Бид олон жилийн турш үйл ажиллагаа явуулсан туршлагатай, мэргэжлийн байгууллагын хувьд аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан хүмүүсийнхээ тодорхойлолтыг аймгийнхаа Засаг даргад өргөн барьдаг уламжлал тогтоосон. Яг үнэнийг хэлэхэд, сүүлийн гурван жилийн дотор бидний шийдвэрээс гадуур их олон хүнд аймгийн Алдарт уяач цол олгосон. Бид 2014 онд хоёр, 2015 онд дөрвөн хүний нэрийг л өргөн барьсан. Гэтэл 2014 онд 37, 2015 онд 50 хүнд аймгийн Алдарт уяач цол олгосон. Уг нь, бид уяачдаа аливаа шагналд тодорхойлохдоо амжилт үзүүлэлтэнд нь судалгаа хийж, хурлаараа хэлэлцдэг юм. Гэтэл дээрх олон хүнийг аймгийн Засаг даргын захирамжаар л шагначихсан.
Хөдөлмөрч хүнийг зөв үнэлэх ёстой. Хууль дүрэм журмаа барих ёстой. Харин сүүлийн гурван жил иймэрхүү асуудлууд гарах болсноос хойш бид судалгаа хийхдээ зөвхөн холбооноос тодорхойлсон хүмүүсээ л оруулж тооцдог. Ер нь бол аймгийн Засаг дарга нэг энгэрийн тэмдэг, үнэмлэх л өгдөг юм. Харин малгайг манай МСУХ-нд захиалж авдаг юм. Зарим нь ичээд одоо хүртэл малгайгаа авч чадахгүй л явна шүү дээ.
-Танай холбооны бүтцэд сумдаа хариуцсан тэргүүлэгчид ямар ажил үүрэг гүйцэтгэдэг юм бэ?
-Ажил хэргээ илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй явуулахын тулд сумд хариуцсан тэргүүлэгчдийг томилсон юм. Одоогоор манайх 27 тэргүүлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь 30 байсан боловч шилжилт хөдөлгөөн явагдаад цөөрсөн. Сум бүрийг нэг тэргүүлэгч хариуцдаг. Сум хариуцдаггүй тэргүүлэгчид ч бий. Аймгийн баяр наадамд хамгийн өргөн хүрээтэй оролцдог Есөнбулаг сумыг л гэхэд хоёр тэргүүлэгч хариуцдаг.
Хамгийн сүүлд гурван жилийн өмнө Тайшир, Есөнбулагийн хоёр салбар холбоог байгуулсан юм. Эд нар маань ч эрч хүчтэй ажиллаж байна. Төсөв хардаггүй, төр оролцдоггүй болохоор хүмүүс маань заавал цалин хөлс гэлгүйгээр сэтгэлээрээ л ажиллацгааж байгаа юм.
-Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг. Та ажлаа дараагийн хүнд нь хүлээлгэж өгөх, залгамж халаагаа бэлтгэх талаар боддог уу?
-Бодолгүй яах вэ. Яагаад гэвэл, миний өсөх идэр нас өнгөрч өтлөх нас руугаа явж байна. Би 15 морь цоллоочийг үнэ төлбөргүй өрхийн сургалтанд хамруулан бэлтгэсэн юм. Найм нь Монгол Улсын цоллооч. Төрийн наадамд хүндэтгэл үзүүлж, морь цоллодог ажлынхаа залгамж халааг бэлтгэчихлээ гэж бодож байгаа.
Мөн нарийн бичгийн даргын ажлаа өөр хүнд хүлээлгэж өгөх санал тавьсаар бараг арван жилийн нүүр үзэж байна. Манай холбоо бага хурлаа хуралдуулалгүй удчихлаа л даа. Манай тэргүүлэгч ч шаарддаг л юм. Шаардахаас ч өөр аргагүй. Учир нь, дөрвөн жилд нэг удаа хуралдана гэж дүрмэндээ заачихсан байгаа. Өмнө нь бас хуралдалгүй арван жил болчихсон юм. Энэ нь бүр уламжилчихсан юм шиг л болчихлоо.
Миний хувьд цагаан толгойтой, үрчгэр өвгөн хашгичаад яваад байх биш, дараагийн үеэ бэлтгэж, заавар зөвлөгөөг нь өгөх юмсан л гэж боддог.
Говь-Алтай аймгийн МСУХ 2017 онд бага хурлаа хийх байх. Бүтэц, зохион байгуулалтанд ч бас нэлээд өөрчлөлт орох байх. Манай одоогийн тэргүүлэгчид, шинээр нөхөн сонгогдсон тэргүүлэгчдийг эс тооцвол хамгийн багадаа 10 жил ажилласан хүмүүс байгаа. Хамгийн удаан нь 21 жил ажилласан байна. Хугацаатай юм дуусдаг, хуйхтай юм ургадаг. Ээлж байх ёстой.
-Таныг ажлаа өгье гэхээр юу гэж байх юм?
-Байж бай л даа л гэдэг юм.
-Та бол удам дамжсан уяач. Тэгэхээр таны бага нас хэрхэн өнгөрсөн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Манай аавын аав Санжид гэж хүн байсан. Намайг мэдээ орохоос өмнө бурхан болчихсон л доо. Манайд уяачийн удам буурал ааваас аавд, ааваас надад уламжлагдсан юм. Манай дээдсүүд өөрсдөө барилдчихдаг, морио ч уячихдаг хүмүүс байсан. Миний хувьд 1957 оноос аймгийн баяр наадамд морь унаж эхэлсэн. 13 нас хүртлээ морь унаж, дөрвөн түрүү, найман айраг авсан. Сумдын наадамд очиж үзээгүй.
Тэр үед Говь-Алтай аймагт хоёрхон дарга морь сонирхдог байсан гэдэг юм. Нэг нь Алтай сумын Хөгжил нэгдлийн сум нэгдлийн дарга Сангарагчаа. Одоо Алтай сумын МСУХ-ны тэргүүн хийж байгаа Доржготовын аав байгаа юм.
1976 онд анх удаа Говь-Алтай аймгийн Алтай суманд цагаан онгоц бууж төрийн томчуул, Моломжамц гуай нарын хүмүүс ирж байлаа. Тэр үед морио уяад, сум нэгдлийн даргын ажлаа хийгээд явж байсан идэрхэн насандаа байлаа. Нөгөө нь Чандмань, Тайшир суманд сум нэгдлийн дарга байсан Аварзэд. Тэднийг хараад “алс нь ингэх л ёстой юм байна даа” гэж бодож явсан.
1970, 1980-аад оны үед морь цоллодог хүн ховор байлаа шүү дээ. Би багаасаа морь цоллосон. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд малын эмч болох эмчилгээний уртын дадлагад гарах үеэр сумын баяр наадам болж таарсан юм. Тэнд олон төрлийн тэмцээнд амжилттай оролцоод, морь цоллож байлаа. Тэр цагаас хойш 44 жил улс, бүс, аймаг, сумын наадамд морь цоллолоо.
-Хэдэн оны улсын баяр наадамд морь цоллож байв?
-1998 онд анх 13 настай шавьтайгаа хамт очсон. Түүнээс хойш гурван удаа улсын наадмын морь цоллосон. Төрийн наадмын ногоон дэвжээнээ шандаст хурдан хүлгүүд, уясан уяач, унасан хүүхдүүд над руу харж, сайхан энерги цацаж байхад үнэхээр сайхан сэтгэгдэл төрдөг. Багийн наадам ч багаддаггүй, төрийн наадам ч томддоггүй л юм.
-Аав, буурал аав хоёрынхоо талаар сонин үүх түүх мэдэх үү?
-Аав маань удам дамжсан уяачаас гадна аянчин хүн байсан юм. Би арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Аав маань арван хүүхдээ тэжээхийн тулд Хатгалд 18 удаа, Чоножид нэг удаа, Улаанбаатарт хоёр удаа жин тээж очсон. Мөн арьс, сур элдэх ажил их хийдэг байсан. Биднийг ч хар багаас нь энэ ажилд бэлтгэсэн.
Би Цээлд дөрвөн жил малын их эмчээр ажиллачихаад 1978 оны 9 дүгээр сарын 15-нд Жаргалан суманд мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр шилжсэн юм. Тэнд хоёр жил найман сар ажиллаад Намын дээд сургуульд явсан. Намын дээд сургуулийн хичээл 100 хувь орос хэл дээр явагддаг учир конкурсын шалгалтаа оросоор өгч, орос хэлний бэлтгэл курсэд зургаан сар сурсан. Бэлтгэлээ төгсчихөөд зун Жаргалан сумандаа хүрээд ирсэн. Сурны улаан сүүжийг авах, үс ноосыг авах, зүсэх, идэр гурван есийн хүйтэнд тойруулаад зүсчих юмыг чинь татчихаар сунаад л резин шиг болоод эгц болчихно. Тэгээд өглөө нар гарахаас өмнө үсийг нь заавал хусна. Тэгээд уринд өгнө. Урь иднэ гэж ярьдаг даа. Дугуйлж эвхээд, нар үзэхгүй битүү газар зүүчихнэ. Хоёр гурван жил болсон ч хамаагүй. Тэгж байгаад ганд хийнэ. Ганд хийгээд цохих болон тээрэмдэх гэсэн хоёр аргаар элдэнэ. Би ч хоёр жил гаруй үхрийн сур элдэж чадаагүй байсан юм. Нэг үхрийн шир 12 алд, нэг алд дунджаар метр 50 см гэсэн үг. Дөрвөн сур болно. Намайг ирэхэд манайхан хоёр үхрийг тэгж бэлдчихээд элдэж чадаагүй байсан. Сураа тээрэмдэж элдээд зогсож байтал манай сум нэгдлийн дарга, дээхнэ үедээ их хурлын депутат байсан Зундуйн Чимэд гэдэг хүн жолоочтойгоо ирчихсэн, гайхаад зогсож байна. Учир нь, манай энэ суманд тээрэмдэх аргаар сур элддэггүй юм байна л даа.
-Аав тань хөдөлмөрч зан чанараа хүүхдүүддээ ч бас өвлүүлжээ?
-Тиймээ, их эртэч, хөдөлмөрч хүн байсан. Бид ч тэр бүгдийг сурсан.
-Намын дээд сургууль төгсөж ирээд хаана, ямар алба хашсан бэ?
-60 жил хоршооллын дарга хийсэн байна. Хөдөлмөрийн баатар Лодойхүүгийн санаачилсан хүнсний зорилтот программыг хэрэгжүүлэх сорил эх орон даяар өрнөж байсан үе. Тэгэхэд манай зөвлөх Архангайн Хөдөлмөрийн баатар Минжүүр гуайгаас хоёр насаар дүү хүн байсан юм. Тэр хоёр нэгдлийн дээд зөвлөлийн зөвлөхөөр таван жил ажилласан. Уг нь тэр санаачлагыг 1981 онд гаргасан боловч үйл ажиллагаа явуулж чадалгүй хоёр жил бэлтгэл хийгээд, 1983 онд намайг Намын дээд сургууль төгсөөд ирэхэд хоршооллын даргагүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Уг нь агрономич хүн хийх ёстой ажил л даа. Гэтэл Хөдөлмөрийн баатар Лодойхүү гуай аймгийн хоёр даргад санал тавьж ороод “Мэргэжил ч яахав, өөр юм. Би ч сургачихаж чадна. Надаас ганц хүн харамлахгүй юм байгаа биз дээ” гэж хэлээд л намайг хоршооллын даргаар авсан юм. Хөдөлмөрийн баатар Лодойхүүтэй хамт тэр хоршоололд зургаан жил ажилласан. Тэр хүний газартай харьцдаг бүх эрдмийг сурсан, дипломгүй агрономич шүү дээ, би.
-Дараа нь?
-1989 онд аймгийн ХАА-н газрын орлогч даргаар томилогдоод хоёр жил хэртэй ажиллатал ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн. Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн чиглэлтэй, аймгийн нэгдлийн зөвлөл татан буугдаад, ХАА-н удирдах газар үлдсэн юм. Гэтэл нутгийнхаа сэхээтнүүдийг авна, татна гээд Цээл, Жаргалан сумынхан болон нэгдэл дундын үйлдвэр, миний төрсөн нутаг Халиун, өссөн нутаг Тайшир бүгд авна гэдэг юм байна. Тайширынхан бүр намайг авна гээд шөнө 69 машинтай гэрт ирж уулзаад явж байсан.
Улсын тэжээлийн нөөцийн төв гэж байсан юм. Тэндхийн хамт олон бас ажил амьдрал мэддэг дарга авъя гээд Говь-Алтай аймгийн Ардын депутатын ардын гүйцэтгэх захиргаанд миний нэрийг өргөн барьсан юм билээ. Тэнд очихоор надад морьтой харьцахад ойрхон болчихож байгаа юм. Өвөл, хавартаа ачаалал ихтэй. Зун болохоор мал тэжээхээс өөр ажил бага. Ерөнхийдөө иймэрхүү нөхцөл боломжийг нь бодож үзээд, тийшээ очиж ажиллахаар шийдсэн. Тэнд 20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан даа.
-Говь-Алтайн хаана ч очсон морины Ванчиг гээд таныг анддаггүй юм байна. Та хэдий үеэс хурдан морьтой “нөхөрлөх” болсон юм бэ?
-Үндсэндээ Монгол адуу нийгэмлэг байгуулагдсанаас хойш. Өмнө нь улсын баяр наадмаа хүндэтгээд морь уядаг, айрагдахдаа айрагдаж, алдахдаа алдаж л байлаа.
Адуу малтай холбогдоод ирэхээр хүний заяа гүйдэг юм байлгүй. Бага насандаа аймагт завсаргүй түрүүлсэн, гурван ч жил зургаагаар давхисан шар хээр морийг би садангийнхаа хүнээс авсан юм. Надад ирээд аймгийн баяр наадамд гурваар ирсэн. Их бага наадамд олон удаа айрагдаж түрүүлсэн дээ.
Сүүлийн үеийн бага морьдыг Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэвэлдорж уяж, их бага наадамд айрагдуулж байлаа. Хэдэд ирэх нь хамаагүй, тоонд нь бүртгүүлнэ, тоосонд оруулна. Өөрөө сонирхолтой учраас харах юмтай байх хэрэгтэй.
-Хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Миний морьд Говь-Алтай аймагт түрүү авч байгаагүй, их, бага наадмын зургаан айрагтай.
-Олны жишгийг дагаад адуу малаа сайжруулах зорилгоор нутаг нутгийн адуу авч ирж байна уу?
-Жаргалангийн Сүрэнжав гэдэг найз маань “Монгол адуу нийгэмлэг Говь-Алтай аймагт байгуулагдлаа” гэж “Алтайн хөгжил” сонинд бичигдсэнийг уншаад харандаагаар захиа бичиж байсан юм. Тэр захиандаа “Найз нь Увс гарна. Хоёр морь хөтөлж очно оо. Нэгийг нь Монгол адуу нийгэмлэгт хандив болгож өгнө өө” гэсэн байсан. Тэгээд Увсаас авч ирсэн сайхан хар үрээгээ бэлэглэсэн юм. Дараа нь Жамбалжавын Жигжид Говь-Алтай, Завхан аймагт олон айраг, түрүү авсан, сумдын наадмыг түүчихдэг Жигжидийн хар гэж алдаршсан морио 22-тойд нь манай нийгэмлэгт хандивласан. 23-тайдаа есөөр ирээд, 24-тэйдээ 40-өөр ирсэн. Харин 25-тай болохоор нь би эзэнд нь буцаагаад өгчихсөн юм. Сайн мориор эзэн хүн өөрөө тогоогоо тослох ёстой.
-Өөрийн адууныхаа угшлыг сайжруулж байв уу?
-Явалгүй яах вэ. Ах дүү нартаа ч захина. Хамгийн сүүлд Дашдорж гишүүнийхээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд зургаан сум хариуцаад явж байхдаа Хэнтийн Галшар хултай яг адилхан халтар шүдлэн үрээ хараад авъя гэсэн юм. Гэтэл бас нөгөөдөхтэйгээ зүс ижилсүүлээд хэлтгий сартай халтар шүдлэн байдас заадаг юм байна. Бид Сүхбаатарын Халзан, Асгат, Уулбаян, Мөнххаан сумдаар орох ёстой байлаа. Бид 21-үүлээ зургаан сумаар тойроод 28, 29 адуутай ирсэн.
Би ч мөнгө санхүүдээ захирагдаад цаашид нүд хужирлаж явахаас биш авах боломжгүй болчихож байгаа юм. Даанч буцаад иртэл нөгөө хоёрыг маань өгөхөө больчихсон.
-Яагаад?
-“Хүүгийнхээ ганц хүүд унага байхад нь заагаад өгчихсөн юм. Толин хулын угшилтай адуу байгаа юм” гэж байна. Учир байдлаа ачдаа хэлээд, өвөө нь хоёр болгоод өгчихье гэсэн чинь нөгөөдөх нь “үгүй, би унаганд нь авсан юм чинь авснаа л авна” гэсэн юмсанж. Гэтэл тэд буурал халзангийн адууг оруулаад ирье гээд халзан азаргатай адуу оруулаад ирлээ. Яг таван хүрэн халзан шүдлэн байсан. Би ч том сартай, доошоо тасраад шовх үзүүртэй юм шиг, ахиад тасраад хоншоор дээрээ очихоор уруул дээрээ цагаантай шүдлэн үрээ заадаг юм байна. Халиун гүүний унага харагдаж байна. Гэтэл нөгөө хүн маань “Та ямар сайхан нүдтэй хүн бэ? Нөгөө халтрын эгчээс гарсан гүүний төл болох халиун гүүний унагыг та заалаа. Одоо ав ав” гэсэн, авсан. Би өнөөх сартай үрээндээ Марал сарт гэдэг нэр өгсөн.
Нөгөө халтар байдсан дээрээ хүрээд ирсэн, бас өгдөггүй ээ. Намайг айл бүрээр оруулаад, уртын дуу дуулуулаад л, ерөөл тавиулаад л яваад байлаа. Тэгсэнээ би танд гэнэтийн бэлэг барина аа гээд даага ч бай, шүдлэн ч бай яг заачих, тэрийг чинь бэлэглэлээ гэдэг юм. Гурван ч охин даага заасан боловч өгдөггүй ээ. Адуучид ч бас өгөхөө л өгдөг, өгөхгүйгээ огт өгдөггүй айхтар улс.
Хамгийн сүүлд газар шүргэсэн дэлтэй шар халтар гүүг, нэг охин даага, нэг охин шүдлэн хоёр дагаад явж байхыг хараад шар халтар даагыг нь авъя гэлээ. Том Тулгаа гэдэг залуу тэр даагыг надад шууд бэлэглэсэн. Тэр гүү маань одоо соёолон, сайхан эр унагатай. Чилаагийн хурдан хүрэн халзангийн төл бас эр хээр даага байгаа.
-Таны нэртэй морьд сүүлийн жилүүдэд аймаг, суманд айрагдав уу?
-Үгүй. Хурдан шинжтэй морьд байвч унах хүүхэд олдохгүй юм. Өөрийн унах хүүхэдгүй хүн морь уяна гэдэг их асуудалтай. Унаад уралдуулчих хүүхэдтэй болчихвол адуу нь бэлэн л байна.
-Та Монгол Улсын тэргүүний ардын авьяастан, уртын дууч, ерөөлч магтаалч хүн. Энэ их ажлын хажуугаар урлаг, уран сайхны ажлаа хэрхэн амжуулж байв?
-Би удам дамжсан ерөөлч магтаалч. Аав маань өөрөө найрч, ерөөлч хүн болохоор намайг тавдугаар анги төгсмөгц л айлын найранд сөн түшигчээр авч явдаг болсон юм. Аав маань ерөөлөө ч хэлнэ, дуугаа ч дуулна. Лам хүн байсан болоод ч тэр үү, ерөөл нь их сонин.
...Бум буян бүрдсэн
Бурхан шажин дэлгэрсэн
Пүрэвжалын цог бүрдсэн
Сэрж повронгийн шинжтэй... гээд л ерөөнө шүү дээ. Бас том том айзам шастир дуунуудыг дуулна. Тэгж байснаа гаансаа зуугаад “за миний хүү яваарай” гэнэ. Би нөгөө уртын дууг нь залгаад явмар болж байгаа юм. Аав тамхиа татаж дуусчихаад залгаад авдаг байлаа. Тэгж л найрын дэг жаяг, дэс дарааг ааваасаа сурсан даа. Би 23-тайгаасаа морь цоллож, 26-тайгаасаа найр ахласан.
-Хичнээн найр ахлав. Баримжаа тоо бий юу?
-Хүүхэн гуйх эрэгтэйн талд явсан, хурим найр, хүүхдийн даахь үргээх ёслол нийлээд одоо 788 болж байна.
-Жилдээ 26-27 найр ахлаж байсан гэсэн үг үү?
-Жилдээ 27 найранд явна. Аав маань “найранд явдаг хүн заавал сондгой төгсгөдөг юм шүү” гэж захидаг юм. Ямар учиртайг нь мэдэхгүй ч тийм л ёстой юм гэнэ лээ.
-Танай аймгийн найрын дэг ёс бас их нарийн бололтой?
-Маш нарийн. Миний бэлтгэсэн найр ахлаач 45 шавь байгаа. Бас л өрхийн ганцаарчилсан үнэ төлбөргүй сургалтаар бэлтгэсэн юм.
Одоо зах зээлийн “араншингаар” бол зоосны нүхээр харж хүнээс 100 төгрөг авах сонирхол давамгайлж байна. Харин надад тийм сонирхол огт байхгүй. Энэ ерөөдөг дуулдагийг шинжлэх ухааны хэллэгээр биет бус өв соёл гэж хэлж байна. Үүнийг л тасалж болохгүй. Тэгвэл миний удам бас тасарчихна. Энэ ч утгаараа би залуучуудадаа харамгүй зааж сургадаг юм.
-Номч мэргэн академич гэдэг чинь ямар учиртай цол вэ?
-Төр гэдэг өрх гэрээс үүсэлтэй. Тэр утгаараа 2009 онд Батлан хамгаалахын нэг ой болсон юм. Тэгээд Их засаг их сургуулийн эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Хурц манай Батлан хамгаалахын дарга Жамсрангийн урилгаар ирсэн юм. Манай Шарга сумын уугуул юм байна л даа. Мөн Архангай аймагт Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн салбарын даргаар ажиллаж байсан юм билээ. Тэгээд танилцаж, хэд хоног хамт явахдаа миний хэлдэг ярьдаг, дуулдаг, ерөөдөгийг мэдсэн юм.
Тэгээд тэр хүн аймгийн дарга нарын яриан дээр “Манай академи илрээгүй авьяастанг тодруулж академич цолыг өгөх үүрэгтэй. Танай аймгаас академич төрөх боллоо шүү” гээд миний бүх материалыг аваад явсан юм. Аравдугаар сард эрдмийн зөвлөлийн хурал болно гэсэн юм. Би тэр үед аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Дөтийн даваан дээрээс аймгийн Алдарт уяач Дорж “Би хонинд явж байна. жижигхэн радио өвөртлөөд явж байна. Бүтэн нэр хаягийг нь хэлж чадахгүй юм байна. Та академич болчихлоо” гэж надад утсаар хэлсэн юм. Тасагтаа ороод иртэл утас дуугарч байна. Автал нөгөө эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга “Сая эрдмийн зөвлөлийн хурал болоод өөрийн чинь тодорхойлолтыг хэлэлцүүлсэн. 100 хувийн саналаар номч мэргэн цол хүртээж байна. Манай академи гурван зэрэг дэвтэй академич цол олгодог юм. Нэгдүгээрт академич, хоёрдугаарт номч мэргэн академич, гуравдугаарт билгүүн номч академич гэж өгдөг юм” гэсэн дээ.
Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг магнайн зураг байсан юм байлгүй. “Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” гэдэг дээ. Аливаа ажил ч аяндаа л бүтдэг юм байна.
-Таны үр хүүхдүүдээс энэ үйл хэргийг үргэжлүүлж байгаа хүн байна уу?
-Ач зээ нар маань үргэлжлүүлж байгаа. Цэцэрлэгийн насандаа хүүхэд ичиж мэддэггүй. Тиймээс ч тэдэндээ шүлэг цээжлүүлж, ерөөл магтаал уншина. Тэд маань ч цэцэрлэгийн насан дээрээ өрсөлдөөд л үзээд байна. Тэгж байгаад ганц нь л шалгарч үлддэг юм. Тэгээд Хатансүрэнгийн Нямдорж гэж Монгол Улсын анхны шилдэг морь цоллооч, миний зээ, миний хамгийн бага дүүгээс гарсан ганц банди, бусад нь дан охид. Аавын талаас бас удам дамжаад Шарга дээр Олонбулагийн залуу уяачдын төлөөлөл болж Эрдэнэжаргал гээд хүү байгаа. Тэр бөх, морь цоллоно бас морь уяна.
-Говь-Алтай аймгийн 18 сумаас аль нь хурдаараа илүүрхдэг вэ?
-Хамгийн олон адуутай нь Баян-Уул сум. 10 мянган адуутай бөгөөд Түмэн адууны баяр зохион байгуулж байсан.
Аймгийн баяр наадамд ирж нааддаг сумд дундаас олон жилийн айраг, түрүүний судалгаа хийгээд үзэхээр Тайшир сум нэгээр гардаг юм. Араас нь Халиун, Шарга, Баян-Уул, Дэлгэр сумд ордог.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа. Та бүхэн уснаас тунгалаг сэтгэлтэй, нарнаас илүү илчтэй, цэцэгсээс илүү өнгөтэй байж, ажил үйлс нь цэцэглэн дэлгэрэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна