Навчин хар морь
А.Тэлмэн 2018 оны 4-р сарын 11 -нд
Тэр цагт огторгуйгаас алтан эмээл хазаартай навчин хар морь эх, хөвгүүн хоёрт хүлэг болж тэр тамын амьтны зовлонгоос гарган тонилговой. Ногоон дарь эхийн туужид ийн өгүүлсэн байдаг. Энэ навчин хар морь бол тамын хэдэн давхар ширмэн байшинг нэвтлэн гардаг ид шидтэй хүлэг юм. Урд насандаа нэгэн цагт ихэд зовж явахад нь тусалсны төлөө морь болж ачийг нь хариулж байгаа нь тэр. Энд гарч байгаа навчин хар морь домог, үлгэр, уран сэдлэгийн морь боловч монгол хүний хүлэг морь гэсэн сэтгэлгээний дээд туйл буюу. Ногоон дарь эхийн навчин хар морь гэж би өөрөө сэтгэсэн нэгэн хар мориныхоо тухай энд өгүүлье. Түүнийг минь гаднаас нь харахад гувай сайхан биетэй, уул гүвээ шиг урт мундаа зоотой, нарны гэрэлд үргэлжид алтран гялалзаж байдаг мяндас лугаа зөөлнөөр намиран буусан унаган их дэл сүүлтэй сэн. Чухам удам угсааг нь харин мэдэхгүй юм. Ажаа хойд талын сумаас морины хазаарын солионд авсан. Шар үстэйгээ хатсан муу бүрсгэр ногоон үрээ байсан гэнэ лээ. Тэр нас гүйцээд ирэх үедээ үнэхээр хөө шиг тасам хар зүстэй болсон юм. ажаа:
-За хүү минь, харуй бүрий уначихлаа. Харанхуй болохоос өмнө навчингаа аргамжчихаарай гэнэ. Намайг уяа руу очиход навчин над руу алхан толгой өргөн, “Чи намайг таних болоогүй юм уу” гэж аяархан үүрсээд шар гэгээн доогуур алтан хараацай эргэлдэх шиг урт сайхан хоёр чихээ солбицож хайчлан зогсоно. Би навчингаа зайдан унах гэж тэрэг түрэгтэй хамжиж байж нэг юм дээр нь гарна. Навчиндаа мордсоны дараа “За байз, өчигдөр би морио хаахна аргамжлаа” гэж бодохын сацуу навчин минь дөмөлзтөл алхалсаар аргамжаан дээрээ ирээд, “За бяцхан эзэн минь, одоо буу даа. Намайг хурдхан аргамжиж орхиод явахгүй бол шөнө болчихлоо” гэнэ. Би навчингийнхаа дор бараг хонохоо шахаж байж чөдөрлөсөн болоод хазаараа толгойноос нь мултлан эргэхэд намайг ажиглажээ байсан навчин, “За битгий төөрчихөөрэй” гээд аяархан үүрсээд өвсөө таатайяа ширд, ширд хазлан идэхэд нь хурдхан харьж хоолоо идмээр санагдана. Навчингаас холдон 10 ч алхалгүй эргэн харахад тэр гүн харанхуйд шингэсэн мэт юу ч харагдахаа больж зөвхөн газарт ч юм уу, тэнгэрт ч юм уу, аяар тургилан өвс хазлах нь тодоос тод дуулдана. Үдэш хоол ундаа идэж уусны хойно, “Ажаа, би өнөөдөр их ажил хийсэн. Та надад өчигдрийн уншиж байсан миний навчин хар морины тухай туужийг цааш нь уншиж өгөөч” гэж шална. Ажаа монгол бичгээр бичсэн номоо бурхны шургуулганаас гаргаад, “За хүү минь, хаахна зогслоо” гэж надаас лавлана. Ажааг үлгэрээ уншиж эхлэнгүүт л би зүүрмэглэн дохиж эхэлнэ. Ажаа миний нойрон дунд мөнөөх дарь эхийн туужаа уншаад байгаа ч юм уу, эсвэл би зүүдээрээ үргэлжлүүлээд байгаа алин нь ч мэдэгдэхгүй, би орой аргамжсан навчин хар морио шөнө дөлөөр барьж эмээллэхэд навчин асууж байх юм.
-Энх зүгээр байхад эзэн минь юу болоов. Элдэв яаруу ямар ажил өрнөв гэхэд нь эртний баатрын хөө хуяг өмсөж, нум сум агссан идэр эр болсон би бээр:
-Навчин хар минь хоёул яаралгүй болохоо байлаа. Цаана чинь зовсон эх, хүү хоёр чи бид хоёрыг дунд тивд буулгаж өгөөч гэж гуйлаа гэхэд навчин:
-Аан, тэр хоёрт би ч гэсэн туслах учиртай. Хурдан мордоорой гээд эргэхэд үдэшхэн бидний аргамжсан урт суран аргамжаа могой мэт жижигхэнээр эвхрээд, эр суран гурамсан чөдөр өвсөөр зангидсан юм шиг үелэн унаж байх юм. Навчин хар:
-За, чи сайн бариарай. Би нислээ шүү гэхэд их дэлэнд нь хоёр гараа шигтгэн барьж авлаа.
Бид хоёр өвлийн шөнийн одод цавхилзсан гүн огторгуйд нисэж эхэллээ. Одод цантсан болор шиг талсжин гялалзаж, алтан хундага тулгах мэт жин жин жингэнэлдэж байх юм. Нэг харах нээ, навчин хар минь үгүй, би ердөө л гүн шөнийн хүнхэр тэнгэрийг тэр чигээр нь хөлөглөчихсөн нэг их бөөгнөрсөн оддын гэгээ тэнгэрийн заадас мэт гэзэгнээс зуурчихсан хязгааргүйд дээшлэн байлаа. Нэгэнт идэр эр хойно арай ч уйлалтай биш дээ. Хоолойгоо засан, айгаагүй мэт аргил дуугаар:
-Хөөе, Навчин чи хаачив гэж асуух дуудах хослуулан дуугарахад гүн шөнийн тэнгэр аяараа нижигнэн янцгаагаад, “Эзэн минь, та намайгаа хүлэглэн яваагаа мартаа юу. Бид одоо дунд тив рүү буух гэж байна. Харин энэ зуур та нүдээ аниарай” гэлээ. Би нүдээ анилаа. Гэтэл ээж, “Миний хүү босоорой. Үхрээ хураах цаг болчихлоо. Айл амьтан бүгд босч бараглаж үнээгээ сааж дуусч байна” гэж намдуухан хэлнэ. Гэлээ ч навчин бид хоёр ниссээр байлаа.
-Ээж ээ, жаахан хүлээ л дээ. Навчин бид хоёр зовсон эх, хүү хоёрт тус болчихоод ирье гэж байдгаараа хашгиран хэлэхэд ээж дуулахгүй, ээжийн ярьсныг л би дуулна.
-Ээж минь дээ, би чинь одоо үхэр хурааж, үнээ ивэлгэж зогсдог балчир банди биш болсон шүү дээ. Та намайг дандаа жаахнаараа байгаа юм шиг бодох юм гэж хашгиран хэлнэ. Төвөгтэй юм, ээж ер дуулахгүй. Намайг дахин дуудна. Гэтэл гэв гэнэт навчин хар минь хангинатал янцгаагаад орхиход би тэнгэр хүлэглэн явснаа уналаа гэнгүүт давхийн сэрлээ.
-Үй, үй. Миний хүү яагаад цочив. Цаана чинь навчин чамайг хоёул үхрээ хураая гэж дуудаад л байна. Би хувцсаа бушуухан өмсөөд ханын толгойн ацнаас хазаараа аваад морь руугаа явна.
-Ээ ээж, дөнгөж үүр цайж байхад гэж амандаа бувтнаад, “Энэ сүүн тасаг гэж нэг хачин юм байх юм. Яахлаараа сүүгээ эрт авдаг юм бол” гэж түүршээн бодно. Намайг нойрмоглон хазаараа дуугарган гэлдэрсээр очиход морь минь үүрсэнэ. Навчингийн үүрсээнд анирдав уу ч гэмээр толгодын цаанаас наран бултасхийн гарчирснээр морь бид хоёр үлгэрийн зүүдэн ертөнцөөсөө бүрнээ ангижирвай.
Тайлбарлах нь:
Үүнийг би 1995 онд бичсэн юм. “Ногоон дарь эхийн тууж”-ийг хойч үеийнхэн шимтэн уншаасай. Үлгэрийн тэрхүү гайхалтай ертөнцөд уусан жаргаж, ухаажин сэргэхэд нь энэхүү бяцхан өгүүллэг хөтөч болж туслах юу магад гэж бодсон юм. Бурхан шашин, монгол бичиг, үүх түүх хязгаар хориотой 60-аад онд бидний эцэг эх үр хүүхдэдээ Цагаан, ногоон дарь эхийн туужийг хэлж өгч, бурхан тэнгэрт шүтлэгтэй болгон хүмүүжүүлсэн ачийг нь яахан мартана.
Ж.Саруулбуян /Сэцэн ханы хүлэг номоос/

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна