Монгол Улсын Алдарт уяач Ж.Жигжид: Өрх үүдийг хурд дагадаг гэдэг ортой юм билээ
А.Тэлмэн
Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Ж.Жигжид гуай ээлжит захидлаа бидэнд илгээжээ. Тэрээр энэ удаад удам угшлын талаар бичсэн байна. Уншигч танаа бүрэн эхээр нь хүргэе.
Хурдан морь бол гол төлөв эхийн тал /цусан/-ыг барьж төрдөг юм. Нотлох баримтанд тулгуурлан мэдсэн, олж харснаа өгүүлье.
Шарга сумын харьяат Ш.Найм гэдэг хүн 1960-аад оны үед ганц унааны хүрэн гүүтэй байсан билээ. Энэ хүрэн гүүний шинж нь их том толгойтой, их урт босоодуу чихтэй, их өндөр сэрвээтэй, их хотгор нуруутай, их доор цүдгэр гэдэстэй, хавирга урттай, шилэв өндөртэй, уртлагдуу биетэй, нэлээд том гүү байсан. Хүний ганц шахам унаа чир бараг унаж эдэлж байгаад л унагалуулдаг байсныг би сайн мэднэ. Мөн ч олон хурдан морьд төрүүлсэн буян даа. Би одоо ч түүнийг эргэцүүлэн бодож явдаг юм. Ер нь хоёр талын цус орж удам угшил нь гойд сайжирсан гүү байж гэж дүгнэдэг. Хүний гарт бараг дөрвөн цагийн эргэлтэнд байдаг учраас хэдий цаг үед хэний ямар азарганд гарсан зэргээс гайхдаг юм. Ухвар мөчид ойлгоход нийлүүлэггүйгээр хээл авч басан мэт эндүүрэл төрдөг. Гэхдээ жил бүр унагална. Унага цөм эр гарна. Гарсан унага нь цөм хурдална. Ингээд бодохоор тэр үедээ ховорхон заяасан гүү байж гэж боддог.
Хязааландаа гарсан нь миний хүрэн морь. Тэгээд Б.Бямбацэрэнгийн халтар, Монхор хээр, Магнай халтар, Ерөөлтийн хөх хүрэн, Шархай халтар, Шарман цавьдар гээд мөн ч олон хурд байсныг Алтайнхан ба Шаргачууд сайн мэднэ. Харин сүүлдүү шиг ганц охин хээр халтар унага гарсныг зээ хүү, Монгол Улсын Алдарт уяач Д.Пүрэвдорждоо бэлгэнд өгч, түүнд олон хурдан морь төрсний дэмжлэгтэйгээр улсын цолонд хүрсэн билээ.
Мэдээж сайн удам угшилтай азарганаас сайн унага гарна л даа. Морины сайныг унаж эдэлж л мэднэ. Одоо цагт дээр үеийнх шиг унаж эдлэх, өртөө суманд 15-30 хоногоор тахар өртөө хийж морины шандсыг мэдэх биш. Морь сонирхогчид, уяачид хаанахын хэний, ямар газар нутгийнх нь үл мэдэгдэх гар дамжигдсан, нэг ёсны нүдэн баримжаагаар л сайн морь болог гээд, үгүй бол зүүн зүгийн адуу сайн гээд л онох онохгүй морь авч байна. Энэ нь буруу биш. Онож авбал сайхан хэрэг.
Шөрмөс чадалтай морийг дээр үед өртөө суман хийх үед мэдэж болдог байсан. Туух нуруугүй, нүд нь хонхойчихсон, хавирга хэрзгэр морьд л тэр том албыг залгуулдаг байж. Зарим үед дор нь эргүүлээд явуулна /30 км/. Хурдан морь бол 25-30 км газрыг нэг удаа л нэг өдөр хурдлах хэрэг юм. Богино, урт хугацааны л ойлголт. 1948 оны үед хаа нэг буухиагаар алба залгуулдаг байсан юм. Тонхилын “хөх” Наянбуу гэдэг хүн гар, тохой, шуу, хөл, өвдгөө сураа ороогоод хүлчихсэн чухал буухианд явж байсан. “Өртөөнд аль сайн хурдан морьдыг бэлтгэ” гэж үүрэгджээ. Дариваас Угалзын ам буухад Д.Гаадангийн хурдан шар халтар, С.Дэндэвийн хурдан хээр морь хоёрыг хагсраан бэлтгэж. Морио бариад л зогсож байна, буухиа бэлэн болсон морин дээр сайн муугийн зөрүүгүй л мордоод ухасхийнэ. Гэтэл Хасагтын Хулихад хүрэх морь бэлдээгүй байхаар нь дахиад 30-км-т нөгөө хоёр морь тэр чухал буухиаг залгуулж байсан юм. Тэр хоёр морь 60 км-т сульдаагүй гэдэг.
Бие томтой, хурдны шинж байвч төдий л хурдалдаггүй морь байдаг. Энэ нь удам угшилгүйгээс л болж байгаа хэрэг. Хурдны шинж байхгүй мөртлөө хурдан морь байдаг. Дээр үеийн хөгшчүүд адууны наймаа хийхдээ, “Чиний энэ жолооны морь уу, ташуурын морь уу” гэнэ. Энэ нь сайн морь өглөөгүүр явдаггүй, ташуурдуулдаг. Муу морь өглөөгүүр жолоо тасалчих гээд авч дүүлээд, орой болохоор ташуурдуулдаг гэсэн санаа юм. Бүтэн өдөр эрэлд яваад орой болохын хэрд сайн морь улам сайжраад ядарч яваа бие дээр нь тогтох аргагүйд хүргэдэг, тийм шөрмөс чадалтай морь байдаг шүү дээ. Ер нь гадна биеийн ерөнхий хэв төрх нь азарга талаа голлодог. Ааш зан удамших нь эх талаа гол төлөв дуурайх нь бий. Азарга, гүү хоёрын аль талд нь удам угшлын чанар давамгайлсан байна, тэр талаа голлож удамших нь зүйн хэрэг. Сайн азаргыг угшил муутай гүүнд тавиад сайн унага авах тийм оновчтой арга биш. Харин угшил сайтай гүүнд муухан шиг азарга тавьж унага авбал тэр хамаагүй дээр. Толгой урт, том, сэрвээ өндөр, нуруу хотгор, харгамаг өндөр, шилбэ урт, хүнхрээ урагш түрсэн, нууц орон зууван урт, ерөнхий бие уртдуу биерхүү гүүнээс л сайн унага төрдөг.
Сайн морь эзнээ хайж явдаг гэдэг. Их булгидаг морь эзэн солихоор тэндээ очоод булгихаа байдаг. Зарим морь хадуурдаг. Эзнээ солиод хадуурахаа байх тал бий. Өрх үүдийг хурд дагадаг гэдэг ортой юм билээ. Манай нутгийн М.Намсрай гэдэг их хурдан морьтой хүн байлаа. Тэднийд гаднаас ирсэн морь бүгд хурдалж, цулбуур өгдөг байв. Энэ айлын өрх үүднийх гэж тэр үед хүмүүс ярьдаг байсан. Дээр үеийн хүмүүс., “Энэ бол өдрийн дөрөөтэй морь байна”, “Энэ хонины л морь байна” гэдэг нь сайн муугийн хэллэг. Нэг өдрийн дөрөө даах байтугай хэдэн өдөр, сар, жилийн унаа эдэлгээний аяыг дааж байсан монгол морь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Монгол морины эр зориг, эрэмгий чадал, өл хоол даах, уналга эдэлгээнд хатуужин, хадаагдсан монгол морины хүч, гайхамшгаар эзэн богд Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсныг бид мэднэ. Өнөө үед дэлхийн аль хурдтай орноос удам угшилтай адуу оруулж ирж байгаа нь сайшаалтай хэрэг. Үүнийг өвгөн би үгүйсгэдэггүй. Шинжлэх ухаан хөгжсөн үед ямар ч үүлдрийн, ямар ч хурдыг гаргаж болохоор санагддаг юм.
Монгол Улсын Алдарт уяач Ж.Жигжид
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна