Аймгийн Алдарт уяач, сумын Заан Б.Мулч: ААВ МААНЬ МОРЬДОО АЧ, ЗЭЭ НАРЫНХАА НЭРЭЭР НЭРЛЭЧИХДЭГ БАЙСАН ЮМ


Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Чацаргана багийн харьяат, сумын заан, аймгийн Алдарт уяач Банзрагчийн Мулчийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1948 оны хавар Халиун гол хэмээх газар айлын тав дахь хүүхэд болон мэндэлжээ.
-ХХАА-н Тэргүүний ажилтан
-VIII таван жилийн гавшгайч
-АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медаль
-Сум, аймаг, улсын сайн малчин
-Онц тээвэрчин юм.
-Өөртэйгөө адилхан нэртэй хүнтэй таарч байв уу?
-Монгол Улсын сайн малчин Мулду гэдэг хүн байдаг юм билээ. Дэлгэрийнх байсан санагдана. Тэрнээс яг адилхан нэртэй хүнтэй бол таарч байгаагүй.
-Таны нэрийг хэн хайрласан бэ. Ямар утга учиртай юм бол?
-Аав, ээж хоёр маань л хайрласан байх. Утга учрыг нь асууж байгаагүй юм байна.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охин.
-Уяачид голдуу л удам дамжсан байх юм. Таны аав ч бас уяач байх аа?
-Тийм ээ. Миний аав Дэлгэрийн Банзрагч аймгийн Алдарт уяач цолтой хүн байсан. Авга Туваанжав, Гүр хоёр маань бас морь уяна. Туваанжав ахыг Говь-Алтай аймгийн анхны Улсын Алдарт уяач гэдгээр нь хүмүүс сайн мэднэ дээ. “Ентүм” компанийн захирал Гантөмөрийн аав шүү дээ.
-Аав тань гэрээсээ гурвуулаа морь уядаг байжээ. Дэлгэр гуай ингэхэд хэдэн хүүхэдтэй байсан юм бэ?
-Банзрагч, Туваанжав, Гүр, Лачин, Түдэв, Бүдмэд гэсэн зургаан хүүхэдтэй. Гурав нь охин, гурав нь хүү.
-Дэлгэр гуай өөрөө бас морь уядаг байсан болов уу?
-Уядаг байсан гэсэн.
-Уяачийн эрдмийг та ааваасаа өвлөсөн байх нь ээ?
-Миний аав 1914 онд төрсөн. Багаасаа мал маллаж, морь уясан. 50 гаруй жил морь уясан байх шүү. Би аавынхаа хурдан морийг унаж, дагаж гүйсээр морь уядаг болсон.
-Алдартай хурдан хүлгүүдээс нь нэрлээч?
-Галаагийн хээр, Цагааны шар хээр гээд л явна даа. Галаагийн хээр нь шар хээр азарганы унага бөгөөд сумандаа арав гаруй айрагдсан. Очбатын хээр бас л сумаасаа долоо, найман айраг, түрүү авсан. Сампилноровын шарга гэж байлаа. Аав маань бас цөөнгүй адуугаа худалдсан.
-Яагаад дандаа өөр хүний нэрээр нэрлэчихсэн юм бэ?
-Ач, зээ нарынхаа нэрээр л нэрлэчихдэг байсан юм билээ. Заримыг нь бүр Өөскө, Шонхоо ч гэж нэрлэдэг байлаа.
-Өөр уяачийн уяанд очсон хүлгүүд ч бас сайн давхиж байна уу?
-Сайн, сайн. Нямдашийн шар гэж хээр морь аймаг, сумын наадамд түрүүлж, айрагдаад л байсан. Мөн манай сумын хамгийн өндөр настай, аймгийн Алдарт уяач Зэвэг гэж хүн бий. Манай аав дээхнэ үед Олонбулагаас нэлээд омголон халиун морь авч ирсэн юм гэнэ лээ. Зэвэг ахын аав Цэдэн агиа гуай тэр халиун морийг уяж, айраг, түрүү авахуулж л байсан гэдэг. Цэдэнгийн халиун нэрээрээ алдартай даа.
-Ах дүү гурав гурвуулаа морь уядаг байжээ. Хэн нь арай илүү морь шинждэг байсан бол?
-Гурвуулаа л моринд нүдтэй байсан. Харин уях тал дээр бол Туваанжав ах л илүү дээ.
-Аав тань таныхаар хэр уяач байв?
-Дориун уяач байсан л гэж боддог. Морьд нь айраг, түрүү аваад байдаг байсныг бодоход муу уяач байгаагүй байх аа.
-Таны уяач болсон түүх хэдэн оноос эхлэх вэ?
-Би 1948 онд төрсөн хүн. 15, 16 наснаасаа л морьтой “ноцолдож” эхэлсэн. Аавыгаа дагаад л явдаг байлаа. Харин талийгаач болсноос хойш гардаж уядаг болсон.
-Аав тань их эрт бурхан болсон юм байна. Тэгэхээр та сүүлийн 35 жил өөрийнхөө нэр дээр морь мордуулж байгаа байх нь ээ?
-Тийм. 35 жил өөрөө толгой мэдэж, морь уяж байна.
-Хаанахын ямар угшилтай морь уралдуулж, уяач болох замналаа эхлүүлж байв?
-Галаагийн халтар гэж арван жил сумандаа завсаргүй айрагдсан сайхан хүлэг бий.
-Танай нутагт морь их сайн уралддаг юм байна. Таны морьд хэдэн нас хүртлээ уралддаг вэ?
-Манай сүүлийн хонгор морь 19 насандаа уралдаж, айрагдаж байлаа. Галаагийн халтрын дараа Цагааны шар хээр бас сумандаа зургаа, долоо айрагдсан. Сампилноровын шарга, Нямдашийн хээр гээд тав, зургаа айрагдсан хүлгүүд цөөнгүй бий.
-Сампилноров, Нямдаш гэдэг нь танай хамаатнуудын нэр үү?
-Үгүй ээ, сайн таньдаг хүмүүсийн л нэр. Нэг насанд дөрөв, таван морь болчихоор унах хүүхэд олдохгүй. Тиймээс аав маань дориун харайсан зарим морьдоо хүнд зарчихдаг байсан юм.
-Зарчихсан юм бол яагаад аавын тань нэр дээр уралдаад байдаг билээ?
-Зарахаас өмнө, аавын нэр дээр уралдаж байсан үеийн амжилтуудыг л би дээр дурдсан юм.
-Уралдахаа больтолоо танайхны нэр дээр уралдсан хүлгүүд ч бас цөөнгүй биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Цагааны шар хээр, Галаагийн хээр, Очбатын хээр, Баарангийн хээр гээд нэг азарганы үр төлүүд хэд хэд бий. Суманд таван удаа түрүүлж, арваад айрагдсан хонгор морь ч бий. Би гурван хээр морийг л сайн уясан даа.
-Тэр нэг азарганы гурван унага гэдэг нь ямар азарганых вэ?
-Хоёр хээр азарга, нэг хонгор азарга байсан юм. Шар хээр морь, Очирбатын хээр, Баарангийн хүрэн гээд бага хээр азарганы гурван унага сайн давхиж байсан.
-Шар хээр морины гаргасан амжилтын талаар ярилгүй орхисон юм шиг байна?
-1980-1990 оны үед уясан. Анх хязаалан насандаа зургаад орж ирсэн. Дараа нь бүдүүрээд, сумандаа нэг түрүүлж, дөрөв айрагдсан.
-Шар хээрийг залгаж хурдалсан морьд гэвэл?
-Хонгор морь. 1996 онд соёолондоо сумандаа айрагдаад, хавчиг морь өнжөөд, 1998 онд нийлсэн морь айрагдсан юм. Түүнээс хойш сумандаа жил бүр айрагдаж, 2000-2004 онуудад тасралтгүй түрүүлсэн.
-Адууны цусыг холдуулах арга хэмжээ авч байна уу?
-Сүүлийн арваад жил зүүн талаас азарга, гүү авч байна. Манайхны адуу ер нь дандаа зүүн зүгийн угшилтай азаргатай. Одоогоор манайх Сүхбаатараас гаралтай хонгор, Хэнтий аймгаас угшилтай хээр азаргатай байна.
-Сумаасаа гарч уралдаж байгаагүй юм уу?
-Гаралгүй яах вэ. Цогт сумын наадмаас айраг, түрүү авч байлаа. Мөн Цогтын 40 жилийн ойн баяр наадамд Зэвэгийн хээр, Нанжидын хээр, манай хээртэй нийлээд Халиуны гурван хээр морь очиж уралдахад, Зэвэг ахын хээр түрүүлж, Халиун сумын орлогч дарга Нанжидын хээр аман хүзүүдэж, манай хээр гурвалж байсан.
-Аймгийн баяр наадмуудад оролцдог биз дээ?
-1999 онд хар морь аймгийн баяр наадамд дөрөв, 2000 онд 13-аар давхисан. 2004 онд хонгор морь есөөр ирсэн.
-Бүсийн наадмуудад оролцож байв уу?
-2006, 2010, 2016 онуудад болсон бүсийн гурван наадамд гурвууланд нь оролцсон. Морьд маань 20, 50 хавьцаа л ирсэн дээ.
-Дан өөрийн адуугаар нааддаг юм байна. Бодвол хоол тэжээл, эрүүл мэндэд нь сүрхий анхаардаг байх даа?
-Манай нутгийн адуу тэжээл иддэггүй, өвсөөр л уралддаг юм. Даанч сүүлийн үед тэжээл, эм тарилга гээд хүнээс илүү юм хэрэглэдэг болчихож.
-Таны хүүхдүүд дундаас залгамж халаа тань хэр бэлтгэгдэж байна вэ?
-Би найман хүүхэдтэй. Дөрөв нь банди. Дөрвүүлээ л моринд хорхойтой. Би ч “аавынхаа удам судар, буурал өвгөдийнхөө удмыг бүү таслаарай” гэж захидаг юм. Хүүхдүүд ч морь уях л шинжтэй байна.
-Хамгийн сайхан наадам гэж таныхаар ямар наадмыг хэлэх вэ?
-Ах нь улсын наадам үзэж байгаагүй хүн. Миний хувьд сумын ойн наадмууд л их сайхан болох юм. Хэдэн жилийн турш бараа, бараагаа харалцаагүй нэг нутгийн хүмүүс энд тэндээс цуглана. Хүүхдүүд ч цөм нэг дор бужигналдана. Төрсөн нутагтаа багын найзуудтайгаа ярьж хөөрч, инээж баясах наадах л хамгийн сайхан даа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна