Сумын Алдарт уяач Ү.Баянмөнх: Цус холилдсон эрлийз адуутай унаган морьдоо уралдуулахад хэцүү болчихлоо


Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, "Төгрөгийн эх" хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Үрчээний Баянмөнхтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. 1979 онд сумын хүн эмнэлэгт төрсөн тэрээр "Төгрөгийн нутгийн төлөө" медаль, Төгрөг сумын 90 жилийн ойн медаль, Авто тээврийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн медалиар шагнагджээ.
-Та Төгрөгийн эх багийн уяач юм байна. Хаагуур нутагладаг уяачид танай багт багтдаг вэ. Багийнхаа талаар танилцуулна уу.
-Төгрөгийн голын эхээр нутагладаг хүмүүс манай багт байдаг юм. Энэ голын эх нь манай багаас эхэлж урсдаг. Тэр утгаараа багтаа Төгрөгийн эх гэж нэр өгсөн. Манай баг сумын төвийнхөө дээд өндөрлөг ууланд байдаг бригад байгаа юм.
-Төгрөгийн эх баг нийт хичнээн уяачтай вэ? Тэдгээрээс хэд нь аймаг, сумын цолтой уяач байна?
-Манай багийн уяачид хөгшин залуу гэлтгүй адуутайгаа их идэвхтэй харьцдаг. Түүгээрээ бусад багаасаа ялгардаг юм. Манай багт сумын Алдарт уяач 20 орчим, аймгийн Алдарт гэвэл дээхнэ үеийн уяачидтайгаа нийлээд найм байгаа.
-Төгрөг багийн үе, үеийн сайн уяачдыг та санадаг уу. Мөн энэ багийн нэрийг дуурсгасан алдар цуутай ямар хүлгүүд байв?
-Намайг морь унаж эхлэх үед олон сайн уяач манай багт байсан. Тухайлбал, аймгийн алдарт уяач Халзан ханжав, Дамдин, уяач Энхбаяр, Батцэрэн, Юмжав, Ш.Батдалай, Баярт, Заяа, Жадамба, Ч.Болдыаатар, Цанлигсүрэн, Гүнчиндорж, Чойжилжав, Цэвэл гээд мундаг хүмүүс байсан даа. Энэ хүмүүсийн хүүхдүүд одоо морь уяад амжилт гаргаад явж байна. Мөн манай аав их мундаг уяач байсан. Дүү бид хоёр аавыгаа залгамжилж морь уяж байгаа. Манай дүү Амгаланбаатар сумын Алдарт уяач цолтой. Харин залуу уяачид гэвэл олон хүнийг нэрлэж болно. Тухайлбал, аймгийн Алдарт уяач Бодьгэрэлээс гадна Галсанцэрэн, Азархад нар морио сайн уяж, унаж эдэлж байна даа. Аймгийн Алдарт уяач Бодьгэрэлийн хүрэн халзан морь 2014 оны ойд түрүүлсэн. Түүнээс хойш хоёр жил аман хүзүүдсэн байдаг. Манай Төгрөгийн эх багийнхан их насныхаа айраг, түрүүг ер нь л алддаггүй.
-Таны аав Үрчээн морь их сайн уядаг байсан гэж та хэлж байсан. Аавынхаа морьтой нөхөрлөсөн түүхээс ярьж өгөөч.
-Миний аав сумын худалдаа бэлтгэл ангийн нярав, багуудын бригадын дарга, тоо бүртгэгч зэрэг ажлыг хийж байсан. Тэгээд манай ээжтэй гэрлээд Төгрөгийн эх багтаа мал маллаж, морио уяж эхэлсэн. Аавын борлог морь сумандаа нэг түрүүлж, хэд хэдэн удаа айрагдсан. Аав голчлон хүрэн адуутай байсан. Тэр адууных нь удам угсаа тасраагүй сайн хурдалж байгаа. Энэ жил гэхэд л тэр морьдын удам, угшил болсон адуунууд тойрсон сумдад гурав түрүүлсэн. Бид аавынхаа морьдыг энд, тэндхийн морьдын цустай сэлгээгүй байгаа. Аавынхаа морьдыг авч үлдэхийн тулд тусад нь байлгадаг юм. Аавын хар далтай хүрэн морь бас сумандаа нэлээн хэд айрагдсан гэдэг.
-Аав тань ямар цолтой билээ?
-Цолгүй. Тууварт яваад их олон жил морь уяж чадаагүй л дээ. Мал туугаад намар хүйтрэхээр л гэртээ ирдэг хүн байсан.
-Өөрийн тань хувьд хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ?
-Би дөрөвдүгээр ангиа төгсөөд л хөдөө аав, ээжтэйгээ хамт мал маллаж эхэлсэн. Тэгээд 1994 онд аавынхаа надад өгсөн цоохор гүүний халтар унагыг уясан. Шүдлэнд нь уяад сумын наадамдаа түрүүлүүлсэн. Тэгээд л моринд хайртай болж уяаны ажилд сонирхолтой болсон доо.
-Түүнээс хойшхи амжилтаа дурдвал?
-Миний халтар морь түрүүлснийхээ дараах жил сумынхаа 70 жилийн ойн баярт дөрөвт хурдалсан. Харин соёолонд нь уяагүй. Нийлсэн жил нь уяхад аман хүзүүдсэн юм. Халтар морь маань миний нэрийг их гаргасан л даа. Түүнээс хойш энэ халтар морио хоёр хүргэн ах болон хамаатнуудынхаа морьдын хамтаар уясан. Ахынхаа хээр азаргыг сумын наадамд нэг аман хүзүүдүүлж, дөрөв айрагдуулсан. Хүний өөрийн морь уяж уралдууулсаар 2004 он гэхэд би гурван түрүү, 10 гаруй айрагтай болчихсон байлаа. Тэгээд тэр жилээ сумын Алдарт уяач болсон. 2005-2014 оныг хүртэл есөн жил өөр газруудад ажиллаж мориноосоо хөндийрсөн. Тэгээд 2014 онд нутагтаа ирээд зүүн зүгийн гаралтай гурван адуу худалдаж авсан. Тэр гурваараа л өнөөдрийг хүртэл наадаж байна.
-Худалдаж авсан адуунууд тань хэр сайн хурдалж байна вэ?
-Даага авсан жилээ хоёр ч наадамд айрагдсан. Нэгийг нь энэ жилээс уяж эхэлж байна. Тэр морь маань энэ жил сумынхаа наадамд гуравт, Тонхил сумын баяр наадамд тавд хурдалснаас гадна Бугат сумын 70 жилийн ойн баярт түрүүлсэн. Тэгээд болоогүй ээ, энд зохиогдсон хоёр ч бага наадамд айрагдсан. Зөвхөн энэ жил л гэхэд зургаан айраг авсан гэхээр сайн л давхиж байгаа юм. Бас дүүгийн үрээ Тонхилд түрүүлж, сумынхаа наадамд гуравт хурдалсан. Бас бага хоёр наадамд айрагдсан. Энэ үрээ бол аавын адууны удам, угшил юм. Ингээд энэ жил том, жижиг нийлсэн наадмаас хоёр түрүү, 12 айрагтай боллоо. Би буцаад мориныхоо ажилд шамдаж байна даа.
-Та дүүгийнхээ талаар яриач. 2005 оноос хойш өөрийг тань нутагтаа ирэх хүртэл танай дүү яаж наадаж байсан бэ?
-Намайг энд, тэнд ажиллаж байхад дүү маань л малаа маллаж, морио уядаг байсан. Манай дүү бол надаас илүү айраг, түрүүтэй. Хээр морийг нь би ч мөн уяж байсан. Тэр морь нь зэргэлдээх Бугат, Цээлийн наадамд олон удаа айрагдсан. Бас бага наадмуудад олон түрүүлсэн. Бараг 10 гаруй түрүүлж, айрагдсан байхаа. Бас нэг буурал азарга нь айраг, түрүүний 20 гаруй медальтай. Буурал азарга бол манай нутаг адуу юм. Манай дүүгийн онцлог бол гаднаас огт адуу авдаггүй яг өөрийнхөө нутгийн адуугаар л нааддаг. Өөрийнх нь худалдаж авсан нутаг адуунууд нь айраг, түрүү алдахгүй шүү, ер нь.
-Харьцангүй залуу уяачид гарч ирж байгаа юм байна даа?
-Энд, тэндхийн сумдын наадамд бид үргэлж явдаг. Айраг, түрүү ч алдахгүй байгаа. Дүү бид хоёр өнгөрсөн жил аймгийн наадамд морьдоо уралдуулахад нэг нь 10 гаргаад, нөгөө нь 30 хавьцаа давхисан. Аймагт уралдаж буй морьд бол цус холилдож эрлийз болсон байна. Тийм адуунуудтай манайхны морьд уралдахад бас л хэцүү юм байна лээ. Тэгэхээр хөдөөний уяач бид жаахан шантрах юм. Гайгүй морьдоо аваад очсон байхад л ялгарч харагдаад байгаа юм. Цустай адууны сэрвээ, галбир гээд бүх зүйл нь тэс өөр харагдсан. .
-Ер нь цустай адуу авъя гэж бодож байгаа юу?
-Нутгийнхан авбал нэг, нэгийгээ дагаад авах байлгүй дээ. Одоохондоо бодогдсон юм алга байна.
-Хоёулаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-Хамгийн анх уясан морио уралдуулсан наадам л их сайхан. Дөнгөж зургадугаар ангийн хүүхэд чинь наадамд л явна гэж бодож байснаас бус морио түрүүлнэ гэж ч санаагүй. Манай дүү унаад түрүүлүүлж байсан. Тэгэхэд л их баярлаж байсан даа. Тэр халтар морь минь намайг моринд хайртай болгож уяаны ажилд оруулсан юмаа. Тэгээд энэ жил Бугат сумын ойд хязаалан маань түрүүлэхэд бас их баярласан. Ер нь морь айрагдсан наадам бүр сайхан байдаг даа.
-Миний асуулгүй өнгөрсөн, таны ярихыг хүссэн зүйл байвал ярьж болно.
-Аймгийн чанартай томоохон наадмуудад томчууд дандаа эрлийз адуугаа уралдуулж байна. Тэдний адуутай манайхны нутаг адуу уралдахад хэцүү болчихоод байна. Тэгээд манай хөдөөний уяачид овъёос, хивэг л гэж мэдэхээс өөр тарилга гэж огт мэддэггүй хүмүүс шүү дээ.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна