Аймгийн Алдарт уяач Д.Төмөрбат: ХОЁР ТҮРҮҮ, ГУРВАН АЙРАГ ХҮРТСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ ХАМГИЙН САЙХАН НЬ


Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Далайн Төмөрбатыг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр 1973 оны зун Хариулт хэмээх газар төржээ.
-Удам дамжсан уяачдын нэг гэж танилцуулсан. Манай уншигчдад дээдчүүлийнхээ талаар хуучлаач?
-Миний аав Гаваагийн Далай гэж олон жил морь уяж, туувар туусан хүн. Манайх таван хүүхэдтэй. Би тэр айлын отгон хүүхэд нь. Аав маань “Сүхбаатарын зам” нэгдлийг үүсгэн байгуулагч, анхны гишүүдийн нэг. Нэгдэлдээ 1000 гаруй толгой мал нийгэмчилж байсан юм билээ. Тэгээд насаараа нэгдэл нийгмийнхээ төлөө зүтгэж, малчин, агент, манаач, тууварчин гээд олон ажил хийж явсан. Идэр залуу цагтаа хүрэн морь, халзан тэмээ хоёроороо гайхуулж байсан гэдэг. Харин миний бага нас БНМАУ-ын улсын Аварга малчин Дашцэрэнгийнд өнгөрсөн. Тэр хүн бол ээжийн төрсөн дүү. Мөн Богд сумын адуучин, олон жороо мориороо нутагтаа алдартай Цэрэндаш ахынхаараа очно. Хоёр нагацындаа очиж өвөлд нь тэмээ, зунд нь морь унасан шигээ өслөө.
-Тэр үеийн тэмээний уралдаан өтгөн болдог байв уу?
-Өтгөн сайхан болноо. Манай Дашцэрэн ахын хүрэн тэмээ их хурдан. Би унаж суманд хоёр түрүүлгэж байлаа. Дашцэрэн ах ганц тэмээ бус бас морь уяна. Өртөөний тэр олон тэмээг маллахын сацуу морь уяна гэдэг амаргүй шүү дээ. Хавартаа 60,70 ингэ ботголуулж, өглөө нар ургахаас үдэш бүрий тасартал борви бохисхийлгүй зүтгэнэ. Мундаг хөдөлмөрч хүн. Өнөөдөр өөрийгөө өдий зэрэгтэй явааг тэр сайхан хүмүүсийн дэргэд байж хөдөлмөрийн амтыг мэдэрсэнийх гэж боддог.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутагт ханасан цол. Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Эхэн үед ангийн анд, нэгдүгээр багийн малчин, аймгийн Аварга малчин Даваадорж агсны хүү Энхбаяр найздаа ганц хоёр адуу аваачиж өгөөд хамтарч уядаг байлаа. Тэгж байгаад 2010 оноос өөрөө бие даан уяж байна. Аймгийн Алдарт уяач болоход миний найз Энхбаярын ач тус ихээхэн байсан. Энэ дашрамд найздаа баярлаж явдгаа илэрхийлье.
-Анхны айраг, түрүү мартагдашгүй дурсамж үлдээсэн байдаг. Тэрхүү нандин дурсамжаасаа хуваалцаач?
-Айхтар зудны дараа 2002 оны хавар аймгийн Алдарт уяач Батсуурь ахтайгаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум орж Болд гэдэг залуугаас сартай зээрд шүдлэн авсан юм. Тэр маань ирэнгүүтээ сумын наадамд дөрвөөр давхиж анхныхаа айргийг авчирсан нь үнэхээр мартагдашгүй сайхан наадам. Зээрд үрээгээрээ би азарга тавьсан. Одоо 13 настай ижил сүрэгтэйгээ явна. Зээрд азарга маань намайг олонтаа баярлуулж аймаг, сумын наадмаас 30 гаруй айраг, түрүү авч өгсөн буянтай хүлэг байгаа юм. Товчхондоо Баянхонгор аймгийн бүсийн уралдаанд дөрвөн удаа аман хүзүүдэж, хоёр удаа айрагдсан адуу. 2005 онд хязааландаа Өндөр Гэгээний 360 жилийн ой бүсийн наадамд 20-иор давхиж байсан.
-Уралдсаар байгаа юу?
-Ноднин зодог тайлсан.Одоо үр төлүүдээр нь наадна даа. Түрүүчийнх нь энэ жил хавчиг морь болж байгаа. Найз Энхбаяртаа төл хүрэн үрээг нь өгсөн. Одоо сум, орон нутагтаа хэд хэд айрагдсан сайхан азарга болсон. Өлзийт сумын хоёр залууд азарган үрээ өгсөн нь хоёулаа аймагт айрагдаж байна лээ.
Алдартын нэрийг дуурсгасан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Ганболд найзын маань бэлгэнд өгсөн Дорнод гаралтай цавьдар азарга байна. Хязаалан үрээ Баянхонгор аймгийн наадамд айргийн дөрвөөр давхиад Баацагаан, Жинст, Баянцагаан гурван сумын сургуулийн ойд тасархай түрүүлсэн. АХ-ын 93 жилийн ойгоор Богд суманд түрүүлсэн. 2013 оны Баянхонгор аймгийн зуны говийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Одоо 10 настай азарга байна. Өнгөрсөн жил сумынхаа АХ-ын ойд аман хүзүүдсэн. Үр төлүүдээс нь бас сайн давхиж байгаа нэг азарга байна. Би ер нь хоёр азаргаар сайн наадаж байгаа хүн. Өнгөрсөн жилээс МУ-ын Тод Манлай уяач Д.Ононгийн унаган хээр морь маань олонтаа баярлууллаа. Авчраад л Баруунбаян-Улаанд болсон баруун бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхиж, найман сард “Хонгорын шигшмэл хурд”-д дахиад дөрвөлсөн. Энэ жил хавчиг морь Баянговь суманд болсон говийн бүсийн уралдаанд дөрвөөр, аймагт болсон “Номгон хайрханы хурд”-д гурваар давхилаа. Мөн говийн бүсийн уралдаанд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай хар соёолон маань гурваллаа.
Богино хугацаанд амжилттай сайхан нааджээ. Хамгийн сайхан наадмын дурсамжаас хуваалцаач гэвэл?
-2013 оны сумын баяр наадмыг хэлнэ дээ. Бие дааж морь уяад удаагүй байхдаа цавьдар азаргаа түрүүлгэж, сартыгаа гурваар давхиулаад, соёолон түрүүлгэж, хязаалан гурваар, шүдлэн дөрвөөр давхиулж хоёр түрүү, гурван айраг хүртчихээд зогсох л хамгийн сайхан байсан даа. Ийм сайхан агшин тийм олон давтагдахгүй байх.
Тэгэлгүй яахав.
-Эр хүн болж төрсний хэрэг бүтлээ л гэж бодсон. Ийм сайхан баярт мөчдөө хүн хамгийн дотны хүмүүсээ боддог юм билээ. Уяачид бидний амжилтын ард ар гэрийнхний дэмжлэг байдаг. Миний ханийг Болортуяа гэдэг. Богд сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. Намайг их дэмжинээ. Манайх гурван хүүхэдтэй. Том нь сургуулиа төгсөөд хотод ажилладаг. Удаах охин оюутан. Бага хүү маань аавыгаа дагаад ингээд л явж байдаг юм. /өдөржин хамт явсан бяцхан хүүг заав/Миний ижий 80 гарсан сайхан буурал хүүгээ наадамд явахад сүү өргөн ерөөдөг. Ийм сайхан хүмүүсийн сэтгэлийн дэмжлэгтэйгээр морьд маань амжилттай давхиж байгаа.
Эргэлзэхгүй байна. Танай бүлээс олон уяач байна уу?
-Манай бүлээс олон уяач төрсөөн. Морь гэдэг хийморилог амьтан монгол хүний сэтгэлийг хөглөж байдаг шүү дээ.
Тэгэлгүй яахав. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
202.126.89.111
Баянхонгор аймгийн Богд сумын ААУ Далайн Төмөрбат ахдаа баярлаж явдаг шүү. Ахыгаа дагаж шинэ цагийн ураанд суралцан морь уяж, эмнэг сурган нэг гал уяанд 3 жил хамтран сайхан байлаа. Ахын сарт гэж унаган азарганы төлөөр азарга тавьж түүний төлүүд хурдалсаар, уралдсаар л байна. Ахдаа сайн сайхан бүхнийг ерөөс. Уясан хүлэг нь хурдан байж, уралдаанч хүүхэд нь сэргэлэн байж Түүхт нутгийнхаа 100 жилдээ сайхан наадаарай ах минь
Reply