Б.ЖАМБАЛБАВУУ: АХ-ЫН 84 ЖИЛИЙН ОЙГООР СУМАНДАА ХАЛТАР АЗАРГАА ТҮРҮҮЛГЭСНЭЭС ХОЙШ ДАРААЛАН ХОЁР ЖИЛ АМЖИЛТАА БАТАТГАСАН


Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, залуу уяач Бямбын Жамбалбавуутай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1972 оны өвөл Бичигт хэмээх газар төрсөн бөгөөд 2009 онд сумын сайн малчин, 2015 онд "Уяачийн алдар" одонгоор шагнуулжээ.
-Таны амжилтын товчооноос яриагаа эхэлье?
-Би ч найман наснаасаа адуутай холбогдсон хүн. Анх хурдан морь унаж хурдлуулдаг байгаад дараа нь уяж сойдог болсон. Тэр цагаас хойш 30-аад жил өнгөрчээ. Энэ хугацаанд хамгийн том амжилт үзүүлсэн нь аймгийн бүсийн наадмуудын айраг түрүү байна. 2005 онд юмуу даа, АХ-ын 84 жилийн ойгоор сумандаа халтар азаргаа түрүүлгэснээс хойш завсаргүй 85, 86 жилийн ойгоор түрүүлүүлж, дараа жил нь Хүрлээгийн халзан азарганд дайруулж аман хүзүүдэж, Баян-Өндөр сумын Буман малын баяр болох аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Тэндээсээ Баянцагааны Дамбын Баяраагийн наадамд гуравлаад, энд сумандаа аман хүзүүдсэн. Халтар азарга нийт гурав түрүүлж, нэг аман хүзүүлээд, нэг тавлаад гадна дотортой нийлээд 11,12 айраг надад авчирсан. Одоо 17 хүрч байна.
-Хаанахын адуу юм?
-Лайшир гэж хүний хээр азарганых нь төл. Баацагааны Пүрэвсүрэн гэж хүний таван гүү Лайширынд байгаад гарсан унага гэдэг юм. Эх нь Буянгийн хээртэй нэг эцэгтэй. Өөрөөр хэлбэл Мушгиа хүрэнгийн охин тал нь байгаа юм.Та хязаалан үрээ авсан гэсэн.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлж байсан юм бэ?
-2000 оны зудны дараа хязаалан үрээ 500 мянган төгрөгөөр авч байлаа. Надад ирэхээсээ өмнө даагандаа нэг л удаа долоолчихсон байсан юм. Ингээд соёолон уяж, Баян-Өндөр гүйсэн яваагүй. Ногоо цагаа муутай байсан болохоор туранхай ч байсан хөөрхий. Дараа нь хавчиг азарга сумынхаа 80 жилээр уяж долоолуулсан. Харин хойтон жил нь түрүүлгэсэн нь тэр.
-Уяаны ямар онцлогтой вэ?
-Хөдлөөд л тасардаг. Их хөнгөхөн уяатай. Ер нь л ажлыг нь гүйцэд хийхгүйгээр хөнгөхөн тавиад байх тусам яваад байдаг. Их албадчихаар явахаа байчихна. Ер нь урмаар уягддаг адуу л даа.
-Хэд хоногийн өмнө барих уу?
-14 хоногийн өмнө бариад сунгаа гайгүй шиг бол барин тавин тааваар нь байлгана. Их албадахаар идэхээ байчих гээд байдаг. Хоолыг нь хасдаггүй байсан. Энэ дэрсэн дотор, овооны урд талын ус намаган дотор л уяна. Тэгэхээр хамаагүй хоолыг нь хасчихвал баагаад алга болчих гээд байдаг болохоор хоолоор нь оролдож байгаагүй.
-Танай суманд ингэж гурван жил завсаргүй түрүүлсэн өөр адуу бий юу?
-Дээр үед байсан үгүйг мэдэхгүй байна. 2000 оноос хойш нэг битгий хэл хоёр түрүүлсэн ч азарга байхгүй. Аав нь болох хээр азарга гурав түрүүлсэн. Гэхдээ дундаа өнжиж.
-Үр төлүүд нь одоо яаж давхиж байна вэ?
-Манай аав чинь хурдан адуутай, сайн уяач явлаа. Ер нь сумандаа сайн морьтой хүний тоонд орно. Аавынхаа удмын адууны төлүүдийг хураалгаад давхиулаад л байна. Төл нь болох шар хээр сумын наадамд түрүүлсэн. Баянхонгорын Ламын гэгээний даншигт 400-гаад хязаалан үрээ уралдахад 33-аар барьсан. Нийт долоо найман медальтай тийм адуу байна. Даанч сүүлийн үед хөл муудаад уяхгүй байгаа. Төлүүдээс нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ л дээ.
-Ер нь хэдэн эр төлтэй юм бэ?
-Өөр нэг эр төл нь болох Өсөхөө халтар Дамбын Баяраагийн наадамд даагандаа түрүүлсэн. Харин уяачдын холбооны наадамд айрагдсан. Би ер нь жоохон буруу уяад, сэтгэлийг нь эвгүйтүүлчихээд байх шиг байгаа юм. Ямар ч байсан азарга тавиад зүүн талын гүү хураалгасан.
-Зүүн талаас хаана хаанаас адуу авсан юм?
-Сүхбаатарын Дарьганга, Эрдэнэцагаанаас зөөж ирсэн адуунуудаас авлаа. Өөрсдөө явж чадахгүй болохоор ирсэн адуу л авч байна.
-Халтар азарганаас өөр таны нэрийг гарсан ямар адуу байна вэ?
-Од хээр гэж миний унаган адуу байна. Түрүүний ярьсан аав уядаг байсан хээрүүдийн удамтай. Даагандаа сумын 80 жилийн ойгоор аман хүзүүлгэж, төрсөн ах нь болох соёолонг гуравлуулсан. Хойтон жил нь шүдлэн үрээ аман хүзүүдэж, хязаалан гуравлаад, соёолондоо арай орж чадаагүй. Тэгээд их нас болоод сумынхаа баяр наадамд түрүүлсэн. Том жижиг наадмаас нийт 10 гаруй медальтай. Би ч нутгийн адуугаараа л наадаж байгаа хүн. Одоохондоо хаа нэг оруулчих л юм. Гэхдээ их л сайн ирлэж тавихгүй бол дийлэхэд бас хүнд талдаа болж байх шиг байна. Адууг чинь тэжээж бяр суулгаж уядаг болчихож. Од хээрээс нэлээн түрүү үедээ хар, зээрд морьдоор нааддаг байлаа.
-Тэд яаж давхиж байв?
-Дээхнэ баярын бичиг, медаль гэж байсангүй дээ. Эднийг аав голдуу уядаг байлаа. Би дагалдан маягтай.
-Яриагаа аавын тань тухай дурсамжаар үргэлжлүүлье?
-Миний аав нэгдлийн хонь хариулж, хажуугаар нь асар олон морь түрүүлгэж айрагдуулсан хүн. Аавд нэг хурдан хээр азарга байсан юм. Тэр нь Нямбаа гэж хүний унаган адуу бөгөөд бяртай тамиртай талын адуу. Миний ах сумын Алдарт уяач Соронзонболдын адуунууд ч эдний адууны удамтай.
Бид эцэг эхээс зургуулаа. Гэхдээ морь уяж байгаа нь би л байна. Уг нь ах уядаг байсан ч хот явчихсан. Бусад нь аймаг явцгаасан. Энд байгаа нэг эмэгтэй дүүгийн нөхөр морь уядаг юм.
-Аавын тань нэрийг гаргаж хамгийн өндөр амжилт үзүүлсэн морьдоос онцолж яриач?
-Соронзонболдын хээр бол аавын унаган адуу байгаа юм. Ахыг эхнэр авч тусдаа гарахад бэлэглэж байлаа. Сумын 70 жилээр гурвалж, харин төрсөн дүү соёолон хээр үрээ тавласан юм. Дээр ярьсан миний хар, зээрд хоёр морь нэг долоод, нөгөө нь зургаад ирсэн. Тэр жил хуучин Жинстийн 70 жилд хээр соёолонг айрагдуулсан.
-Хүүхэд насанд аавтайгаа наадсан наадам хамгийн сайхан нь байх даа?
-Тэгэлгүй яахав. Аавтайгаа үзсэн наадам бүхэн сайхан. Маргааш аавтайгаа наадамд явна гэхээр шөнө нойр хүрдэггүйсэн. Зүүрмэглэх төдийд морь унаад л зүүдэлж өгнө гээч. Бид ч сумандаа л нааддаг байлаа. Нэгдлийн тэр олон малыг хаяад явж болохгүй. Хэрвээ мал дутаавал өрөнд орно.
-Аавыгаа та ямар уяач байсан гэж боддог вэ?
-Мэдээж миний аав юм чинь сайн уяач л байж таарна шүү дээ. Морийг их сайхан эдэлнэ. Дөрвөн цагийн эргэлтэнд өвөл ч байсан чөдөрлөж, зун ч байсан унана. Морь уургалаад уургын морио тавьчихна. Нэгэнтээ уургын мориноос гарч чадахгүй болчихсон адуу чинь сүүлдээ зугтаахаа ч байчихдаг юм байна лээ. Харин уяаны хувьд тулгаж ажил хийхгүй. Хөндүүр суулгахгүйгээр алсаас нь явна. Тэгээд уралдаан ойртох тусам амралтыг нь өгөсхийж байгаад л уралдчихдаг. Одооны энэ өвс ногоонд таргалж бяр суух юм алга байна. Гол тамиранд хүрэхгүй тэгсхийгээд л уячихыг боддог. Үсэргээ нь цөөхөн ганц нэгхэн сунгаатай. Миний хээр азарганы төлүүд их амархан давхилтай. Юмны өмнө гараад хөдлөх гээд байдаг. Тэгээд тамираар нь оролдохоор үзүүр лүүгээ суучих гээд байдаг гэмтэй.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Танд сайхан сэтгэгдэл төрүүлсэн наадмын дурсамжаар яриагаа өндөрлөе.
-Сумынхаа 80 жилийн ойгоор хоёр нас айрагдуулаад, Болд ах хар морио аман хүзүүдүүлээд, хоёулаа хуучин Жинстийн 80 жилд очиж ах хар морио аман хүзүүдүүлж, би хээр соёолонгоо гуравлуулсан. Тэр жил үнэхээр сайхан наадаж билээ. Ер нь наадам гэдэг өгөө аваатай. Тэр өдрийн тэнгэр, газар нутгийн хайр ивээлээс их юм шалтгаална. Мэдээж уяач бүр морьдоо ороод ирээсэй гэж хүсдэг. Гэхдээ монгол наадмын дэвжээ хатуу. Ердөө тавханыг нь барьдаг. Гэлээ гээд морь хүүхэд мэнд давхиад ирэхээс сайхан нь юу байх билээ.
-Хүлэг морьд нь хурдан, хүүхдүүд нь цовоо сэргэлэн байж айраг, түрүү арвинтай амжилт бүтээл ихтэй наадам олон байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна