АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ГАНБААТАР: МАНАЙ ЗАВХАН ГОЛЫН УЯАЧДЫГ САЙН, МУУ ГЭЖ ЯЛГАХ АРГАГҮЙ


Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дарамжавын Ганбаатарыг уншигч танаа уулзуулж байна. 1956 оны намар Завхан гол бөгийн нутаг Хар хошуу хэмээх газар төрсөн тэрээр Батлан хамгаалах яамны жуух бичиг, Засгийнгазрын хүндэт жуух, АХ-ын 80, 90 жилийн ойн медалиар шагнагдаж явжээ.
-Таны дээдчүүд хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
- Миний аав Дарамжав сум орныхоо наадамд уясан морьдоо уралдуулдаг. Аавын шарга, бор морьдыг би багадаа унадаг байлаа. Дээр үед одоо шиг медаль, сум, аймгийн Алдарт гэж байсангүй. Тэрнээс шарга морь нь хязаалан, соёолондоо айрагдсан бол, бүдүүрээд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Өөр нэг сайвар бор морь нь хоёр гурав ч айрагдсан байх шүү. Аав маань малч удамтай хүн. Хүүхэд байхад их олон медаль, шагнал урамшуулал авч байсан. Бодвол малаа сайн маллаад тэр болов уу. Олон жил хонь хариулсан хүн л дээ.
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Бид наймуулаа. Ээж аав маань гурван хүү, таван охинтой. Биднээс удам залган уяа сойлго эвлүүлж байгаа нь би. Нэг дүү маань Улаанбаатарт амьдардаг. Нөгөө нь аймагт тэрэг барьдаг байгаад бурхан болсоон.
-Таны хувьд хэдий үеэс морь уясан юм бэ?
-1974 онд цэрэгт яваад 1977 онд халагдаж ирээд морь уясан. Одоо шиг зүүн зүгээс морьд авчирна гэж байсангүй. Айхтар угшил ч гэж хөөж байсангүй. Завхан голын өөрийн унаган адуугаар наадацгаадаг байлаа. Харин өнөөдөр сайхан болчихлоо. Сайн адууг тоолдог нь л байвал хаанаас ч авч болж байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн холбооны тэргүүн Авирмэдийн зохион байгуулалттайгаар хурдан азарга, гүү авчирснаар манай сум, бригадын адуу ч сайжирч байна. Миний хувьд айраг түрүүгээр хурдалчихдаг хоёр, гурван адуутай. Эднийхээ гаргасан амжилтаар аймгийн Алдарт цолны эзэн болсон доо.
-Аймагт хэдэн айрагтай юм бэ?
-Аймагт таван айрагтай. 1995 онд их насанд хар алаг морио гуравлуулж, жороо бор морь тавлуулсан. Дараа жил нь хээр морио аман хүзүүдүүлж, хүргэн дүүгийнхээ буурал соёолонг гуравлуулсан. 1990 онд аймгийн 50 жилээр шүдлэнд хул хээрээ дөрөвлүүлсэн. Харин суманд шарга халзан даагаа нэг түрүүлгэсэн нь миний анхны алтан медалийг авчирсан юм. Бас нэг хээр үрээ түрүүлгэлээ. Ямар ч байсан гурван түрүү, зургаан айрагтай болсон байна уу даа. Энэ бол 40 гаруй жил адуутай нөхөрлөсөн он жилүүдийн амжилт байгаа юм.
-Аймагт унаган адуугаараа наадаж байна уу?
-Тийм ээ, миний унаган адуу. Даага, хязаалан уягдаагүй байгаад соёолонд нь цэргээс ирсэн хүргэн дүүдээ өгч, суманд гуравлуулсан. Харин аймагт гуравласан хар алагийн эцэг нь манай энэ голын уяач сумын Алдарт уяач Төмөрбаатарын хар азарга байгаа юм. Эх нь манай унаган гүү. Хар алаг морь дааган цагаасаа уягдаж, хязаалан хүртлээ айхтар амжилт гаргаагүй. Гэхдээ жил бүр байр ахидаг байсан нь итгэл төрүүлдэг байлаа. Ингээд соёолондоо зургаагаар ирж, нийлсэн жилийнхээ нүүрэн дээр аймагт очиж гуравласан. Харин дараа жилүүдэд нь найм,10-аар орсон. Аймагт оруулсан хээр морь суманд нэг аман хүзүүдсэн. Дараа нь ахынхаа хүүд өгч, тэнд очоод суманд аман хүзүүдэж, аймагтаа гурвалсан.
-Тэгвэл жороо бор нь?
-Миний унаган адуу. Манай суманд жороо морь тавиад байдаггүй л дээ. Харин аймагт тавиад 1995 онд тавлаж. 1996 онд зургаагаар ирсэн. Амараагийн бор азарга, манай гүүний төл байгаа юм.
-Нэг жилийн наадмаас дээд тал нь хэдэн айраг түрүү авч байв?
-Аймагт хар алаг морь, жороо бор морио оруулсан. Өөр хээр морь, хүргэн дүүгийнхээ буурал үрээг ч тус тус оруулсан. Суманд ч ганц нэг айраг түрүү нэг өдөр авч байлаа
-Одоо морь уяж байна уу?
-Хааяа хорхойгоо дарж уях л юм. Одоо чинь хүүхэд олдохгүйн зовлон бас байлаа. Уржнан адуугаа сайжруулахын тулд нэг азарга авсан. Төлүүд нь хойтон хавраас шүдлэн болно. Ямартаа ч юм дуулгах болов уу гэж горьдож байна. Ач зээ нар ч морь мал унаж сураад хүний хүүхэд царайчлахгүй бололтойдог оо.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би таван хүүхэдтэй. Эднээс хүү маань морь маланд их хайртай. Даанч ажил төрөл гээд амжихгүй байна. Ирэх зунаас ирж морь мал уянаа л гэсэн.
-Нэгдэлд хэдэн жил адуу малласан юм бэ?
-14 жил адуу малласан. Манай сум чинь адуу ч ихтэй байсан юм. Гурван бригадад 4-5 мянган адуу байсан байх шүү. 1978 онд анх мянган адуу авч байлаа. Сүүлдээ ч олдоод хуваасан.
-Хэд хүргэж байв?
-500 адуу аваад их ч олон болгосон. Аймгийн Аварга болох жилээ адуугаа тараасан. Олон жил төлөвлөгөө нормоо биелүүлж сум аймагтаа нэрээ гаргаж л явлаа. Бидний үеийнхэн чинь ажлыг гялалзуулдаг байж. Бүрэн бригадын адуучин Баяр гуай, Найдан, Лайхан гээд л. Манай Завхан голд Бор заан, Батдорж заан нарын сайн адуучид байсан бол баруун уул Тээлийн Загдсүрэн, Дайдаа гээд л явна. Ийм сайхан эрсийн буянд адууны тоосонд орж адуутай нөхөрлөж явна.
-Танай багаас төрсөн сайн уяачид гэвэл?
-Манай Завхан голын уяачдыг сайн муу гэж ялгах аргагүй. Сүхбаатар, Жамбалнямбуу, Бавуудорж, Пүрэвдорж нарын мундаг өвгөд олон. Энэ Пүрэвдорж гэж хүний аймгийн 60 жилээр түрүүлгэсэн хонгор азарганд би гүү тавьж, адуугаа сайжруулаад авсан удаатай. Сүүлийн үеийн залуучууд ч мундаг байна. Нямдагва, Нямзориг, Нангаан, Бажга, манай сумын уяачдын холбооны тэргүүн Авирмэд гээд л. Харин хурдан хүлгүүдээс дээхнэдээ өндөр Жанжидын бор морь яригддаг байлаа. Би их ч олон жил унаж уралдсан. Өөр Суварнайнаа гэж хүний халиун морь байна. Одоо Бажагийн буурал аавын халиун морь, малчин Адъяагийн хээр морь гээд л яригдана. Өнөөдөр Очирпүрэвийн шарга, Гүнтэнгийн хүрэн, Бүрлээгийн алаг, Сонивдойдоогийн олон буурал морьд нь хурдан байна. Залуучууд гаднаас адуу авч, сайхан сайхан амжилтыг үзүүлэх юм. Гэхдээ нэг жил олон наадаад морьдынхоо зүрх зоригийг нь үхүүлээд, хөл гарыг нь муутгаад байх шигээ. Би бол хоёр, гурваас хэтрүүлдэггүй. Мэдээж морио хайрладаггүй монгол хүн ч гэж хаа байхав. Амжилтанд хүрэх гэж яараад л тэр болов уу. Бидний залууд улсын баяраар нэг уралдаад л тавьчихдаг байсан.
-Жороо мориор аль баг нь илүүрхэх үү?
-Бүрэн баг жороо мориор илүү. Харин сүүлийн үед манай Завхан гол сайн сайн жороотой болж байна. Товуудоржийн жороо хээр Тайшир руу Отгонбаатарт зарагдаад, тэндээ олон айраг түрүү авсан. Бүрэн бригадын Данхар Баатар гэж хүний бор морь Тайшир руу зарагдсан нь мөн л амжилт гаргасан. Манай сумынхан урдаас адуу авчрах болсноор адуу сайжирч байна. Тэрнээс өмнө бол сумын адууны хурд Бүрэн, Зэгс талдаа арай илүү байсан юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна