НЭГ ТҮРҮҮ, ХОЁР АЙРГИЙН ЭЗЭН СҮРЭНЖАВЫН ХАЛЗАН
А.Тэлмэн
Энэхүү халзан үрээний тухай ярихын өмнө эхлээд дээд удмынх нь талаар цухас дурдах нь зүйтэй байх. Баян сумын нэрт уяачдын нэг Наваанмөрийн Падынд хурд тарьсан хээр азарганы талаар хурдан морь сонирхогчид дуулсан байх.
Харин Н.Пад уяач хээр азаргаа хэрхэн таньж уясан тухай дуулж байв уу. Ийм явдал болжээ.
Падын эцэг Наваанмөр олон адуутай атлаа морь уядаггүй хүн байж. Наваанмөр нэгэн намар найз Баттулгыгаа эсгий татах унааны тус гуйсанд өвөл унадаг хээр азаргаа барьж өгч. Баттулга хээр азаргаар гурван өдөр эсгий татаад хүү Падад нь авчирч өгөхдөө:
-Чи морь уях санаатай байдаг бол энэ хээр азаргыг уяарай гэжээ. Пад:
-Та юунд нь үүнийг онцлоо вэ гэж асуухад Баттулга:
“Би уржигдар эсгий татаж дуусаад хээр азаргыг чинь услахаар Үнэгтийн шинэ усан дээр очтол худгийн дэргэдээс нэг том шар үнэг босоод ухасхийхээр нь түүнийг хөөв. Үнэг чадлынхаа хэрээр бултаж, хээр азарга ч дөрөө газар шүргэтэл эргэж гарав. Сүүлдээ ч бараг л миний толгой эргэж болимоор санагдсан боловч ам нь дийлдэхгүй байлаа. Тэр чигтээ хөөсөөр үнэгийг бүр бахардуулж унагав. Тэгээд би буугаад цохиж алсан. Ямар хурдангүй адуу ийм байх вэ. Чи заавал үүнийг уяарай” гэж гэнэ.
Өвөл нь Пад нутгийн нэгэн өвгөнөөс “Морь яаж уядаг юм бэ” гэж асуухад тоглоом тохуунд дуртай өнөө уяач “Анх барьсан өдрөө хоёр туурайг нь сэтэртэл хөлсөлдөг юм” гэжээ. Гэнэн залуу үүнийг үнэмшив. Хойтон зун нь Пад Үнэгтийн шинэ усны баруун дэнжид уяагаа зоож хээр азарга тэргүүтэй арван хэдэн морь барьж тоглоомтой өвгөний хэлснээр уяхад хээр азарганаас бусад нь зогсож чадахаа больжээ. Ганц хээр азаргаа даншгийн наадамд уралдуултал тэр нь гуравт давхижээ. Тэр хээр азарганы үр удам хурдан хар азарга, зээрд халзан морь, бас хүрэн халзан морь /энэ морь 1944 оны улсын наадамд айрагдсан/ байжээ. Мөн Их хүрэн азарга нь том жижиг наадамд зургаа түрүүлж, дөрөв айрагдсан бол түүний дүү Янзаган, Хөх хүрэн азарганууд нь мөн улсын наадамд айрагдаж байжээ.
Улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан Сүрэнжавын халзан үрээ бол 1934 онд хязааландаа улсын баяр наадамд дөрөвт давхисан Янзаган хүрний төл бөгөөд сөнгө даага Сүрэнжав гэгч авч байжээ. Тэр жил Янзаган хүрний төл дөрвөн хусран эр даага Падын Цэдэвийнд байсны нэгийг Чогдон гэгч адуу хариулсны хөлсөнд авсан бөгөөд зун нь Чогдон, Сүрэнжав нар Аман шанд хэмээх газар хоёр халзан даагаа цуг уяад сумынхаа наадамд очжээ. Наадамд Сүрэнжавын халзан түрүүлж, Чогдонгийн халзан доогуур давхисан байна. Хойтон жил нь Сүрэнжав халзан шүдлэнгээ Ардын хувьсгалын 35 жилийн ойн их наадамд түрүүлгэж, хязаалан, соёолонд нь аман хүзүүнд хурдлуулсан байна. Ийн гурван жил дараалан төрийн наадамд цулбуур өргүүлсэн хурдан халзан харамсалтай нь цэл залуугаараа хөл муутай болж уягдахаа байсан гэдэг юм билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна