Уяач Т.Ганболд: БОР АЗАРГА МААНЬ ЭНЭ ЖИЛ ХОЁР ТҮРҮҮ, ХОЁР АЙРАГ ХҮРТЛЭЭ

2018 оны 2-р сарын 27 -нд

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Авто стандарт” ХХК-ийн захирал Түргэнтөрийн Ганболдын Аянга бор азарга «Дүнжингаравын хурд-2017» хаврын бүсийн уралдаанд айргийг дөрөвт хурдалж, давхар уяагаар “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн уралдаанд түрүүлэн, “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүүлж, ММСУХ-ны Хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд айрагдсан билээ. Ийнхүү ганцхан жилийн дотор улс, бүсийн чанартай уралдаанаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн хурдан бор азарганы эзнийг бид “Хийморилог зочин” буландаа урин оролцуулсан юм.
-Тахиа жил таны хувьд олз омог дүүрэн онцгой сайхан жил байлаа. Хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-Баярлалаа. Улсын чанартай уралдаан, наадмаас хоёр түрүү, хоёр айраг авсан байна. Бор азарга маань улсын наадамд хараахан айрагдаж чадалгүй есөд давхисан.
-Аянга бор төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан нь энэ үү?
-2015, 2016 оны холч морины уралдаанд Буган хээр морио айрагдуулсан. 60 километрийн буухиачилсан уралдаан шүү дээ. Төрийн наадам албан ёсоор эхэлсэн 7-р сарын 11-нд болдог.
-Гэхдээ амжилт нь улсын цолны болзолд ордоггүй.
-Тийм үү.
-Тийм. Гэхдээ монгол адууны шандсыг таниулах чухал ач холбогдолтой уралдаан шиг санагддаг.
-Яг тийм. Талдаа буюу 30 км яваад, 20 минут амарч морьдоо услаад буцаад 30 км туулан бариандаа ордог. Монгол адуу дунджаар 30 км замыг цаг гаруй л туулдаг юм билээ. Миний Буган морь аман хүзүүдэхдээ нийт замаа гурван цаг 15 минутанд туулсан. Амралтын цагаа оруулаад шүү дээ.
-Хаанахын адуу вэ?
-Буган хээр морь маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу.Би битүү морь аваад улсын наадамд уралдуулах гэсэн боломгүй байхаар нь холч морины уралдаанд бүртгүүлчихсэн чинь аман хүзүүдсэн. Гараа муутай, хойноос зүтгэж уралддаг онцлогтой морь л доо.
-Төрийн зарлигт наадмын анхны айргаа “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанаас хүртсэн. Таны хүсч байсан үр дүнд хүрч чадсан уу?
-Олон жил хүлээсэн уралдаан минь тэр байсан. Бор азаргаа би шүдлэн үрээ анх авч, хязааланд нь Дорнод аймгийн хойд бүсийн уралдаанд түрүүлгээд, улсад уралдуулахаар шийдсэн. Би ер нь анхнаасаа улсад уралдана гэсэн зорилготой байсан хүн. Хоёр жил ханиаднаас болоод үрээгээ уралдуулж чадахгүй байсан юм. Тэгээд өнгөрсөн хавар уяачтайгаа ярьж байгаад Дүнжингаравын хурдад мордуулсан.
-Уралдааныг нь дагаж үзсэн үү?
-Цагдаагийн машинтай дагасан юм. Тэгтэл нөгөө хэд чинь ажлаа хийгээд цаашаа наашаа давхисаар байгаад хоцорчихсон. Биднийг ирэхэд морьд аль хэдийнэ барианд орчихсон байсан л даа.Тэгсэн нэг найзаас “Баяр хүргэе” гэсэн мессэж ирээд. За ямар ч байсан айрагдаж дээ гэж бодсон. Дүнжингаравын ар дээр Хөвсгөлийн бүсэд очиж уралдсан. Зам сайтай, зохион байгуулалт нь ч сайн дажгүй наадам болсон. Тэнд бор азарга маань гарсан цагаасаа өнгөлсөөр түрүүлсэн.
-Цогтсайханы хээр аман хүзүүдсэн...
-Тэгсэн. Хэнгэрэгийн Цогтсайханы хээр Дүнжингаравт түрүүлээд, Хөвсгөлд очиж аман хүзүүдсэн. Үнэхээр хурдан буян байна лээ.
-Хэдхэн хоногийн зайтай төрийн зарлигт наадмаас түрүү, айраг хүртчихлээ. Жаахан онгирмоор санагдах уу?
-/инээгээд/ Хөөрдөг л байлгүй дээ. Өөрийгөө харсан биш яаж мэдэхэв. Ний нуугүй хэлэхэд энэ түрүүг би удаан хүлээсэн. Тийм болоод ч тэр үү, авах л ёстой зүйлээ авсан юм шиг санагдаж байсан.
-Тэгвэл улсын баяр наадмаар нэлээд хүлээлттэй байжээ дээ?
-Улсад баталгаатай айрагдана гэж бодоод гэр орон, хоол хүнсээ бэлтгэчихсэн байсан /инээв/. Сунгаануудад хурдан байсан болохоор улсын наадамд баталгаатай айрагдана гэж таамаглаж байсан юм. Тэгтэл уяаны бага зэргийн алдаа гарсан уу, есөд давхисан. Ер нь бор азарга нутагтаа байхдаа хачин сайхан байгаад хот руу дөхөхөөрөө жаахан алдарчихаад байдаг юм. Тэгдэг болохоор нь наадам тулгаад ирдэг.
-Төвийн бүсийн уралдаанд ганцаараа тасарч явсаар урамтай сайхан түрүүлсэн. Тэнд уралдах шийдвэрийг та өөрөө гаргасан уу?
-Манай галынхан бүсийн уралдаануудад хуваагдаж наадахаар болж, Батзориг Алдарт төвийн бүсэд уралдах адуунуудаа хариуцаж үлдсэн. Бидний шийдвэр зөв байсан байна лээ. Бор азарга маань урамтай сайхан түрүүлсэн.
-Түүнээс хойш дахин уралдуулаагүй юу?
-Зоригоо амраая гэсэн ч би тэсэлгүй уяачдын баярт уралдуулаад айрагдуулчихсан. Монголын уяачдын баярын үеэр хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан болдог шүү дээ. Түүнд уралдаад айргийн дөрвөөр давхисан. Харин түүнээс хойш дахин уралдуулаагүй ээ. Одоо хэдэн гүү хураачихаад жаргаж яваа. /инээв/
-Хүлэг эзэн хоёрын учирсан түүх сонихон байдаг. Манай уншигчидтай хуваалцаач?
-Манлай уяач Намдагийн Хүрлээ бид хоёр эртний найзууд. 2014 онд Манлайгаар дамжуулан Батзориг Алдарттай танилцаад, адуу авахаар очсон юм. Намар нь байхаа. Тэгээд “улсад айрагдах адуу авмаар байна” гэсэн чинь Зоригоо даагандаа 1000 долларт түрүүлсэн байдасныхаа төлийг санал болгосон. Миний бор азарга шүдлэн байдасны унага. Намар орой гарсан хэнз унага гээд жижигхээн үрээ байсан.
-Даагандаа хээл авсан болж таарах нь уу?
-Тийм гэнэ лээ. Наймаа тохироод адуун дээр нь очиж үрээгээ харахдаа би сөхөрч суугаад адис авсан юм. Тэгсэн над руу хараад эвшээсэн. Тэр нь надад их бэлгэшээлтэй санагдаад “миний адуу мөн байна даа” гэсэн юм. Дараа жилийнх нь хавар Цагаан-Овоод Дорнодын хойд бүсийн уралдаан болоход хязаалан үрээ хол тасарч түрүүлсэн. Бүр тугтай машин нь сүүлдээ буцаад эргэсэн шүү дээ.
-Яагаад?
-Бор үрээ арын хэддээ бараагүй тасарчихсан болохоор. Тэгэхэд үнэхээр урамтай хол түрүүлсээн. Адууг бага гэж гололтгүй л юм билээ.
-Тэр жилээ улсад уралдаад арав гаргаж давхисан билүү?
-Би анх морь уяхдаа л улсын наадамд уралдана гэсэн зорилготой байсан гэж түрүүн хэлсэн шүү дээ. Хязааландаа улсын наадамд 16-гаар давхисан. Соёолон хавраа Өвөрхангайд болсон бүсийн уралдаанд зургаад явж байгаад унжиж есөөр орсон. Зун нь ханиаднаас болоод улсад уралдуулж чадаагүй. Ер нь шүдлэн байдасны хэнз унага болохоор хязаалан хүртлээ хөхөл нь тайлагдахгүй, бие нь задарч өгөхгүй, тамир нь хүрэхгүй байсан юм.
-Ингэхэд та хэдий үеэс хурдан морь сонирхон уяж байгаа юм бэ?
-Анх 2004 онд морь сонирхон уралдуулж үзсэн. Нэг жил арай хүрээгүй ээ. Талийгаач “орос” хэмээх Болд ахын галд орж, хоёр морь уясан юм. Тэгтэл цаг нь болоогүй байсан юм уу, нэг л боломж нь таараагүй. Ажлын зав чөлөө ч гардаггүй. Морь уяна гэдэг ажиллагаа ихтэй шүү дээ. Яг тэр үед би авто засварынхаа төвийг дөнгөж нээчихсэн, хаяад яваад байж болохооргүй байсан юм. Тэгээд хэдэн жил дахин морь гээгүй. 2013 онд Чингисийн найман шаргыг бэлгэдэн найман шарга адуутай болъё гээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас долоон байдас, нэг азарга авсан. Тэгэхэд Сүхтогоо гээд олон адуутай ах надад хул хязаалан үрээ бэлэглэж, түүнийг нь уяж уралдуулж үзсэн юм. Хэдийгээр амжилт гаргаагүй ч надад морь уях урам зориг хайрлаж, дахин Сүхбаатар сум орж хоёр их насны морь авчирсан. Нөгөө хоёрыгоо авчраад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Алдарт уяач Нямжавын хүүгийн гэрийн найранд уралдуултал хээр нь түрүүлээд, цоохор нь гурвалж, байнд бас нэг морь авдаг юм байна. Ийнхүү анхны айргаа хүртэж байлаа. Хожмоо нөгөө байнд авсан морь бас их хурдалсан.
-Их морь өм нээдэг гэдэг. Түүнээс хойш хэрхэн наадаж байна вэ?
-Түрүү, айраг авсандаа урамшаад нэг хэсэг адуу нэлээд цуглуулсаан. Найз нөхөд ч бэлгэнд өгсөн. Нэг мэдсэн чинь 40-өөд адуутай болчихсон байсан. Гэхдээ тэднээс хамгийн өндөр амжилт гаргасан нь Аянга бор. Сүүлийн үед бусдын жишгийг дагаад шинэ цагийн адуу цуглуулж байна. Ирэх жилээс бага адуунууд уралдах байхаа.
-Арын сайхан хангай нутгийн хүү юм байна. Танайхны дээдчүүл морь мал уяж байсан уу?
-Би дээдчүүлээ сайн мэдэхгүй ээ. Намайг төрөхөд бурхан болчихсон байсан. Ямартаа ч ээжийн аав лам хүн байсан гэдэг. Харин аавын аав болохоор эмч. Лам өвөөгийн хэрэглэж байсан хулсан хусуур надад өвлөгдөж ирсэн. Бодвол морь уядаг л байсан байх.
-Морь хурдлаад ирэхээр нутаг орныхноос эхлээд танихгүй хүнгүй болдог.
-Би Ихтамирт төрсөн ч хоёрхон сартай байхдаа хотод ирсэн хүн. Өөрөөр хэлбэл, Ихтамирт таньдаг хүн байхгүй. Морь уядаг болсноос хойш нутгийнхаа залуучуудтай танилцаж, олон танилтай болоод байгаа. Энэ зун наймдугаар сарын 21-нд Ихтамир сумын нутаг Тайхар чулууныхаа хажууд хийморийн морины хөшөө босгосон. Бор азаргаа айрагдахаас өмнө захиалгаа өгчихсөн байсан юм. Тэгтэл хөшөө бэлэн болохоос урьтаад азарга маань айрагдаад амжилт гаргаад эхэлсэн.
-Бэлгэшээлтэй сайхан явдал болжээ. Гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?
-Мундаг дэмжинэ. Эхнэр маань бараг надаас илүү морь уядаг болоод байна шүү /инээв/. Өлзийт хороололд Хүрлээ найзынхаа өгсөн газарт адууны жүчээ барилаа. Морь эзнийхээ сэтгэлийг дагаж хурдалдаг гэдэг. Ажлаа завчлаад адуундаа цаг гаргахыг хичээж байна.
-Уясан морио уралдуулахаас гадна өөрөө “уралддаг” бололтой. Авто спортоор хичээллээд удаж байна уу?
-Арваад жил болж байна. Хэд хэдэн тэмцээнд оролцож, 1-3 дугаар байр эзэлсэн. Мөн өөрөө ч уралдаан санаачлан зохион байгуулж байна. Монголын бартаат замын авто спортын холбооны тэргүүний сонгуульт албатай. Эр зориг тэвчээр хатуужил, авхаалж самбаа шаардсан сонирхолтой спорт шүү дээ.
-Бас гольф тоглодог юм байна?
-Оролдоноо. Гэвч тэр бүр тоглох зав гарахгүй л байна.
-Энэ их ажлаа завчилж “Хийморилог зочин”-гийн урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны хамгийн баяр бахдалтай наадмын дурсамжаар өндөрлөе.
-Бор азарга хязааландаа Цагаан-Овоод болсон хаврын уралдаанд түрүүлэх л хамгийн сайхан байсан даа. Мөн миний нэг хүрэн зээрд үрээ Партизаны наадамд түрүүлсэн юм. Тэгэхэд бас их баярласан.
-Алтан унжлагат гал тахиа жилийн амжилтын буухиа нохой жилдээ үргэлжлэх болтугай. Амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна