16 улсын Алдарт уяач шинээр төрлөө
А.Тэлмэн
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Алдарт уяач цолоор 16 хүн шагнагдсан билээ. Эдгээрийн гурав нь Өвөрхангай аймгийн уяачид байсан бөгөөд тодруулбал Арслан хар азаргаа улсад хоёр айрагдуулсан Уянга сумын уугуул Баатарын Даваадорж, 2017 онд гайхалтай сайхан наадсан Хархорин сумын уугуул Занабазарын Батбаяр, “Барс” группээр овоглодог Баян-Өндөр сумын уугуул Мандахын Мөнхбат нар юм.
Зулай цагаан Алтай нутгаас мөн гурван Алдарт уяач төрсний нэг нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян. “Макс” группын захирал ах дүү Тод манлай уяачдын залгамж халаа болсон тэрээр халиун азаргаараа одтой сайхан нааддаг билээ.
Алтай нутгаар овоглодог Алдарт уяачдын нэг нь соёолон адууны хийморь оршоогч Хөх морьт сумын уугуул Түвдэннямын Ганзориг юм. Баруун бүсийн уралдаануудад байнга амжилттай оролцдог түүнийг булган сүүлтэй байж араасаа олон Алдартыг дагуулна хэмээн Алтай нутгийнхан ихэд бэлгэшээж байгаа гэнэ лээ.
Тус аймгаас төрсөн гурав дахь Алдарт уяач бол Бөөхүүгийн Винтов. Адууныхаа чанар чансааг сайжруулахад эртнээс анхаарч ирсэн тэрээр олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн ийн төрийн хишигт уяач боллоо.
Шинэхэн Алдартуудаас сорчлон онцлох дараагийн эрхэм бол Суман хүрэн мориороо түмэн олондоо танигдсан Булган аймгийн Хангал сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Доржийн Баясгалан юм. Энэ эрхмийн талаар морь сонирхогчид эчнээ мэдэх билээ.
Шанхай нутгийн эрдэмт мэргэн уяачдын залгамж халаа болсон энэ цагийн шилдэг уяачдын нэг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Наранцэцэгийн Амгалан дүүрэн амжилтаар улсын Алдарт цолоо хүртэж, дүү Алдаржаргал нь улсын шилдэг уяачаар шалгаран баяр дээр баяр нэмснийг энд дуулгах нь зүйтэй биз ээ.
Сүүлийн жилүүдэд тогтмол шинэ цолтон төрж буй хонгор нутгийн амжилтын буухиа энэ жил ч тасарсангүй. Төрийн наадмын хишигт Салхин халтарын эзэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Чинбатын Махбал улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж, хонгор нутгийн түмнийхээ магнайг тэнийлгэсэн байна. Тэрээр өнгөрөгч 2017 оны Баянхонгор аймгийн шилдэг уяачаар шалгарсан билээ. Ингээд шинэхэн цолтнуудаа танилцуулъя.
Монгол Улсын Алдарт уяач цолоор:
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян
2. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Занабазарын Батбаяр
3. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадорж
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Наранцэцэгийн Амгалан
5. Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анар
6. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Чинбатын Махбал
7. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Чулуунбатын Цэрэнбат
8. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Түвдэннямын Ганзориг
9. Булган аймгийн Могод сумын уугуул уяач Нямсүрэнгийн Базаргарьд
10. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Бөөхүүгийн Винтов
11. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Доржийн Баясгалан
12. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Жамбын Мөнхсүрэн
13. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Лувсандагвын Эрдэнэбаатар
14. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Дондовын Бадрах
15. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Мандахын Мөнхбат
16. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжав
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна