АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.РАВЖАА: ГАЗАР ОРОН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ АДУУ УДМАА ДАГАЖ ХУРДАЛДАГ


Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жанцангийн Равжаагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.1954 онд Өлзий сумын нутаг Булганы эрүү хэмээх газар төрсөн тэрээр Их Монгол Улс байгуулагдсаны 800, АХ-ын 70, 80, 90 жилийн ойн медалиар шагнагджээ. Мөн ХАА-н тэргүүний ажилтан, 2013 оны сумын сайн малчин юм.
-Танайхныг олон бүгээн адуутай айл байсан гэх юм билээ. Бидэнд дээдчүүлийнхээ талаар ярьж өгөөч?
-Тиймээ, миний буурал аав тарган Цэрэндорж гэж Жинст сумандаа хамгийн олон адуутай хүн байсан гэдэг. Хүмүүс мянган алаг адуутай хүн байсан л гэлцдэг юм. Ямартаа ч “Цэрэндоржийн адуу орж ирэхээс өмнө усаа авъя” гэдэг. Олон адуу ороод ирэхээр нарийн голынх нь ус татарч шалбааг болчихдог байсан юм гэнэ лээ. Мал ихтэй болохоор олон ч малчинтай. Дүүтэй нь суусан Баасан гэж сайн уургач хүн байж. Морь уургалах гээд ханарахад дөрөө нь өвсөнд хүрдэг байсан юм гэнэ лээ. Одоо тийм уургач байхгүй л дээ. Цэрэндорж өвгөний цэхэр халзан гэдэг мориор нь туулай хөөгөөд алчихдаг байсан гэж байгаа.
-Хурдтай айл байж?
-Тийм байна лээ. Миний аав тэр “тарган” Цэрэндорж гэж хүний өргөмөл ганц хүү нь. Ой жаахан гарантай байхад нь өвөртлөөд ирж байсан юм гэсэн. Аавыг овоо болчихсон байхад нь манай энд үхрийн боом гараад хөл хорио тогтоож. Буурал аавынх гэр бараагаа Улаан эргийн голд үлдээчихээд отрын гэртэй нүүж. Тэгээд аавд “миний хүү энүүхэн голд очиж гэр бараагаа эргэчихээд ир. Гэхдээ харуулуудад баригдав аа” гэж. Аав “шар нүдэн хээрийгээ унаад явахад гүйцэгдэхгүй л дээ” гэж хэлээд явж. Бараагаа эргэчихээд буцаж явахдаа харуулуудтай таарч, нөгөө хэд нь хөөгөөд гүйцэх нь байтугай, бараагүй үлдэж. Тэгээд “тарган Цэрэндоржийн бор л байх. Түүнээс өөр ийм нүгэлтэй хурдан морьтой хүн энэ хавьд байхгүй” гэж байсан гэдэг. Тэгэхээр хурдтай айл байсан байгаа биз.
-Тийм байна. Аав тань хурдан морь уядаг байсан уу?
-Уяна аа. Уяхаас гадна морийг маш сайхан унаж эдэлдэг, малыг их хайрладаг хүн байсан.
-Аавын тань нэртэй ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Соотон шаазгай гэж морийг нь би унаад Жинстийн наадамд гуравлуулж байлаа. Миний санахын тэр. Надаас өмнө олон хурдан морьтой байсан гэдэг. Харамсалтай нь одоо түүнийг нь гэрчлэх ганц өргөмжлөл, үнэмлэх алга. Өвөөгийн тэр их мал хөрөнгө аавд өвлөгдсөнөөс бидэнд үлдсэн нь ч цөөхөн дөө. Литр 200, литр 400 ордог хоёр хуван аяга байсныг би хүүхдүүдэдээ өгсөн. Бидний үеийнхэн чинь эдэнд шунадаггүй. Эдийг үнэлж мэддэггүй байлаа.
-Алагуудын удмын адуу үлдсэн байлгүй?
-Ирсээн, ирсэн. Алаг адууны удмын хул азарга нэлээд сайн давхисан. Хоёр ч түрүүлсэн байх. Харамсалтай нь 2001 оны зуднаар алдчихсан.
-Ингэхэд та чинь хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ?
-40 жил болж байна. Цэргээс ирээд 1976 оноос эхлэн хурдан морь уясан. 2008 онд сумынхаа анхны Алдарт уяач болж байлаа. Түүнээс хойш жилдээ хоёроос гурван хүн сумын Алдарт уяачаар нэмэгдсээр, одоо олон Алдарттай болсоон. Манай хоёр хүүгийн нэг нь уржнан, нөгөөх нь энэ жил сумын Алдарт уяач боллоо.
-Та чинь аймгийн Алдарт уяач байх аа?
-Тиймээ, 2010 онд аймгийн Алдарт уяач болсон.
-Яриагаа таны нэрийг гарган хурдалж байсан буянт хүлгүүдийн тань тухайд үргэлжлүүлье.
-Тэгье, тэгье. Хул азаргаа ярьчихсан юм чинь хээр азаргаа эхлээд яръя. Миний хээр азарга бол Баян-Овоо сумын харьяат Лхагвасүрэн гэж хүний адуу. Би шүдлэн үрээ авч байсан юм. Хязааландаа Жинст сумын 80 жилийн ойд гурвалснаас эхлээд 10 медаль аваад байгаа. Түүнийх нь хоёр нь алт, гурав нь мөнгө, тав нь хүрэл.
-Хаа хаана уралдаж байсан юм бэ?
-Олон газар уралдсаан. Эндээс томоохон нь Баянхонгорын бага олимп юмуу даа. Хээр азарга хоол их голдог адуу. Хэт их эсвэл хэт бага өгч болохгүй. Хоолыг нь сайхан тааруулчихсан байхад хаа ч уралдана. Манай нэг саарал үрээ хоолтой бол сайн давхидаг адуу байсан. Жинстийн 80 жилээр түрүүлэхдээ өөрөө хоолоо тааруулсан юм. Яасан гэхээр үсэргээнд бүр явахаа байчихаар нь наадмаас хоёр хоногийн урьд тавьчихсан. Тэгсэн өглөөгүүр идэж байгаад үдийн халуун болохоор уяан дээрээ ирээд хэвтчихнэ. Тэгж байгаад оройн сэрүүн болохоор иднэ. Ийм байдалтай байхаар нь наадмын урьд орой барьж уяад өглөө уралдуулахад ганцаараа хол тасарч түрүүлсэн. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр адуу болгон өөр уяатай. Түүнийг нь уяач мэдрэх учиртай. Мөн зарим сайн адуу муухан уяачаас илүүтэй хоолоо өөрөө тааруулчихдаг.
-Тийм шүү. Хээр азарганы тань төлүүд хэрхэн давхиж байна вэ?
-Нас болгонд уралдаж байна. Ороо ихтэй азарга учраас олон гүү өгдөг байсан юм. Эцэг нь хурдан юм болохоор Баянговь, Баянлиг, Баянцагаан, Жинст гээд олон газраас төлийг нь авсаан. Тэдгээрээс Батбаатарын хээр азарга суманд хоёр түрүүллээ. Би 1,5 саяар зарж байсан юм.
-Та хээр азаргаа хэдээр авч байсан юм?
-300 төгрөгөөр. Хээр азаргыг авсан Лхагвасүрэн гэж хүн ярихдаа “тэдний нэг байдас Баян-Овоодоо зартай хурдан хээр азарганд хураагдаад тэгээд гарсан төл нь” гэж байсан. Өөрөө төвийнх болохоор уяж хэргийг нь гаргахгүй гээд надад зарсан хэрэг л дээ.
-Тантай уулзахдаа жороо морины талаар асуугаарай гээд байсан нь учиртай байх.
-Жороо морь сонирхоноо. Надад жороо хүрэн морь байлаа. Уг нь аавын маань төрсөн дүүгийн гүүнээс гарсан унага. Гэхдээ манай адуунд байхдаа гарсан. Эх гүү нь манай адуунд байсан болохоор ах маань “миний хүү наадахаа ав ав” гэсэн юм. Түүний дараа нөгөө хүрэн гүүнээс жороо хүрэн унага гараад Өлзийт рүү зарагдчихлаа. Удалгүй нөгөө эзэн нь алдчихсан гээд энүүгээр хайгаад олоогүй юм. Тэгсэн харин сураг дуулахнээ энэ хавийн улс барьж авах гэж байгаад уурга чиргээд алдчихаж. Нөгөөх нь хулжаад хойшоо Хүйсийн гол орчихсон байхад нь нэг хүн барьж аваад Баянговь руу зарчихсан юм билээ. Баянговьд том даншиг наадам болно гэхээр хар морьтойгоо очоод дөрвөлчихлөө. Жороод тойргоор уралдаад шүү дээ. Тэгээд харж байсан нөгөө алдагдсан халзан морь маань явж байнаа. Хараад байсан яах аргагүй мөн байна. Унаж яваа багахан залуугаас “хэний адуу вэ” гэсэн “Баянговь сумын ямар билээ дээ Норов гэж хүний адуу” гэнэ. Сураг гаргаад Өлзийт рүү эзэнд нь хэл өгсөн. Очоод авах гэтэл нөгөөх нь “миний нэрийг олон гаргасан адуу. Би зарахгүй. Найман тэмээ туугаад яв даа” гэсэн гэнэ лээ.
-Дүүгийн тухайд ийм байж. Ах буюу таны жороо хүрэн яаж давхисан бэ?
-Ах нь олон жил Жинстэд түрүүлсэн. Улсууд их сонирхоноо. Зарим нь бүр 69-тэй явж хэдэн милл хурдлах нь вэ гэж үздэг байсан.
-Тэр эх хүрэн гүүнээс олон жороо морь гарсан уу?
-Охин голдуу гарсан. Ах нь нэг үе жороо мориор энэ хавьдаа гайхуулдаг байлаа. Ямар сайндаа хүмүүс “Равжаа арван жороо морьтой” гэж байхав./инээв/ Яагаад гэхээр манай хадам аав Дорж гэж хүн олон жороо адуутай. Хөгшин бид хоёрыг нийлэхэд нэг буурал, нэг хүрэн гүү өмчинд ирсэн. Тэднээс нь олон жороо хар морь гарсан ч 2000 оны зуднаар алдчихсан.120-иод адуугаа алдаад олж авч чадаагүй. Түүнээс өмнө нь сумын төв дээр байсан хэдий ч 79 адуу тоолуулж хамгийн олон адуутай айлаар шалгарч байлаа шүү дээ.
-Хүрэн морь, хээр азарга. Өөр таны нэрийг гаргаж хурдалсан ямар буянгууд байна вэ?
-Ноднин аман хүзүүддэг халзан морь. Зээрд морины маань төрсөн ах нь байгаа юм. Надад байхдаа хязааланд аймагт гуравлаад, Жинстэд олон айрагдсаан.
-Ноднин өөр хүний нэр дээр түрүүлсэн юм уу?
-Манай хүүхдийн нэр дээр. Би хүүхдэдээ өгчихсөн юм.
-Зүүн талаас адуу аваагүй хүн алга. Танайх?
-Авсаан, авсан. Авахгүй байх арга алга. Ноднин тэр шарга үрээг авчирсан. Цаад талын Амгалан хонгор нь энэ жил соёолон үрээ байгаа юм. /уяатай морьдоо заав/Дорноговийн адуу гэсэн байхаа. Ноднин манай хүү Жинст сумынхаа баяр наадмаас хамгийн олон айраг, түрүү хүртсэн уяачаар шалгарсан байна лээ. Их морь түрүү, аман хүзүүнд хурдалж, шарга даага нь түрүүлээд, шүдлэн үрээ нь аман хүзүүдэж, хоёр хязаалан айрагдаж, хоёр түрүү, дөрвөн айраг авсан. Сайхан л юм билээ.
-Сум, аймаг болгонд хурд төрдөг газар байдаг. Өөрөөр хэлбэл тэнд төрсөн унага аргагүй илүүрхдэг. Танай сумын тухайд...?
-Газар орон гэхээсээ илүү удам юм даа. Удмаа дагаад тэр хавийн адуу илүү хурдалдаг байх. Манай сумын тухайд гэхэд усны цэнгэгээ дагадаг бол Айргийн голын унага арай хурдан, хужир шорвогоо дагадаг. Харин Хүйсийн адуу илүү, уулаа барааддаг бол Богдын адуу хурдан байх ёстой. Гэвч хаанаас чиг л хурд гарч байна шүү дээ. Тэгэхээр би бол адуу удмаа дагаж хурдалдаг л гэх гээд байна. Дээхнэ үед Хүйсийн адуу илүү амжилт үзүүлдэг байсан.Яагаад гэхээр мундаг уяачид олонтой. Дээр нь Говь-Алтайгаас адуу авчирч байлаа. Өөрөөр хэлбэл адуугаа чанаржуулсан сайн уяачидтай газрын морьд илүү амжилт үзүүлдэг.
-Эсэргүүцэх зүйлгүй. Хүлгийн сайнаар гангарч явсан Алдартдаа дахин талархлаа илэрхийлээд ярилцлагаа өндөрлөе. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Монгол хүн л болсон бол малаа хайрлаж байх учиртай. Залуучууд хурдан морь сонирхон уяж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь морио хайрлаж зөв сайхан уях хэрэгтэй. Монгол орон даяар тойрч уяачдын дуу хоолойг сонсож буй танай хамт олонд ажлын амжилт хүсье. Ингээд малчидтай уулзаж явдаг хүмүүс цөөхөн шүү.
-Урам хайрласанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна