Аймгийн Алдарт уяач З.Ойдов: Урт цагийн уяаны уралдах өдрийн хоол чухал


Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Чацаргана дөрөвдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Заяатын Ойдовын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр сумын сайн малчин бөгөөд 1956 онд Загийн толгой хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Мөн Говь-Алтай аймгийн МСУХ-ны жуух, "Залуу малчин" одонгоор шагнуулж байжээ.
-Ихэнх уяачид удам дамжсан байдаг даа. Та ингэхэд хэд дэх үеийн уяач вэ?
-Миний аав Тоодогийн Заяат бол удам дамжсан уяач. Энэ ч утгаараа ууган ах Бадарч маань ч сайн уяач байлаа.
-Аав тань хэдэн наснаасаа хурдан морь уяж эхэлсэн юм бол. Алдартай хурд олонтой биз?
-Хар багаасаа л морь уяж эхэлсэн. Аймагт их насны олон морь хурдлуулж байсан юм гэнэ лээ. Хуунуузын ягаан гэж алдартай хурд байлаа. Хуунууз гэдэг хүнээс худалдаж авсан болохоор тэгж нэрлэсэн хэрэг. Аймагт айрагдаж, суманд олон удаа түрүүлсэн. Түдэвийн хээр гэж цоллуулдаг нагацын морийг бас уяж, бага насанд нь аймагт айрагдуулан, их насанд нь суманд түрүү авсан түүхтэй. Унаган адуунаасаа том зээрд морь сойж, сумын наадмаас хоёр ч түрүү авсан. Ер нь их насны морьд л голдуу айрагдуулж байсан юм билээ. Хожим намайг морь унадаг болох үед аав маань нэгдлийн мянган адуун дотроос халиун алаг даага сонгон худалдаж авсан юм. Дааганаасаа л аймагт айрагдаж эхэлсэн дээ. Аймгийн наадамд Цагаанбаатарын муухай хээр тэр хоёр л дааганаасаа айрагдсан адуу даа.
-Аймагт хэдэн жил айрагдсан бэ?
-Соёолон хүртлээ айрагдсан. Их насандаа аймагт аман хүзүүдсэн. Хамгийн сүүлд 25 насандаа аман хүзүүдсэн дээ. Сумандаа олон ч түрүүлсэн. Би унаачаар нь явдаг байсан юм. Аавыг бурхан болсноос хойш би уяж, аймаг болон суманд айрагдуулж байлаа.
-Цагаанбаатарын муухай хээр гэж дээр цухас дурдаад өнгөрсөн. Ямар учиртай хүлэг вэ. Аавын тань хурд юм уу?
-Үгүй ээ. Цагаанбаатар гэдэг хүний хурд байсан юм. Манай халиун алаг, муухай хээр хоёр хэдэн жил дарааллан аймгийн баяр наадмын түрүү болон аман хүзүүг ээлжилж авсан юм. Соёолонд нь манай аав, Цагаанбаатар гуай хоёр “Манай хоёр морины Луультын аманд аль урдаа ташаан толгой давж хөлөрсөн нь л ирнэ дээ” гээд ярьж суусан гэдэг. Би тэр үед халиун алаг морио унаж уралдсан юм. Цуг давхисаар Луультын аманд иртэл манай морины ташаан толгой арай даваад хөлөрчихсөн байж билээ. Тэр үед Онгоцны толгойн хойд талд морь барьдаг байлаа. Яг барианы газар дөхөөд, Онгоцны толгойн араар гараад иртэл манай халиун алаг сугарч харайгаад, түрүүлсэн дээ.
-Хоёр өвгөн айхтар мэдэж байна шүү. Цагаанбаатар нь танай нутгийн хүн үү?
-Тийм ээ. Цагаанбаатар гуай манай аймгийн Галуутын хүн.
Таны ах Бадарчийг олон хурдтай гэлцэх юм?
-Тийм ээ. Хоёр бор морь нь сумандаа айраг, түрүү алддаггүй байлаа. Нэг нь жороо байсан юм. Жороо бор нь суманд хоёр, гурван ч удаа түрүүлсэн.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Тавуулаа. Гурван хүү, хоёр охин. Ах бид хоёр аавынхаа удмыг залгаж морь уясан.
-Та хэдий үеэс бие дааж морь уясан бэ?
-Би 1971 онд долдугаар ангиа төгсөөд, илгээлтээр мал дээр гарсан юм. Нэгдлийн 800 адууг гурван жил хариулсан. Улмаар цэргийн алба гурван жил хааж ирээд, тэр цагаас хойш морь уяж эхэлсэн. 2000 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Тэгэхээр таны нэрээр цоллуулах хүлгүүд хэдий үеэс хурдалж эхэлсэн гэсэн үг вэ?
-Анх 1990 онд бор даага сумандаа гурвалсан. Улмаар шүдлэндээ дөрвөлж, хязааландаа аман хүзүүдэж байлаа. Соёолонд нь уяагүй юм. Дараа нь, Намалцахын голоос цоохор морь авч, хязааланд нь суманд гурав, соёолонд нь дөрвөөр давхиулсан. Мөн ахынхаа унаган адуунаас бор морь авсан юм. Ах маань хязааланд нь аймагт айрагдуулаад надад өгсөн л дөө. Би соёолонд нь суманд уралдуулж, гурваар ирсэн. Хавчиг жилдээ аман хүзүүдсэн. Түүнээс хойш сумандаа хоёр, гурван ч удаа түрүүлсэн дээ. 2006 онд хээр морь маань хязааландаа аймагт түрүүлсэн. Жижиг хээр маань ч бас сумын наадмаас олон удаа айраг, түрүү авсан. Хамгийн сүүлд буюу энэ жил Цогтын наадамд хүрэн даага маань түрүүллээ.
-Унаган адуугаа л голдуу уралдуулдаг юм байна?
-Тийм ээ. Зүүн талаас нэг хүрэн азарга авчирч, цус сэлбэсэн. Түүний төл энэ жилээс гарч эхэлж байна.
-Тэр хүрэн даага хүрэн азарганы төл юмаа даа?
-Тийм.
-Хүрэн азаргаа уяагүй юм уу?
-Сүхбаатарын Асгатаас гаралтай адуу л даа. Шүдлэнд нь авч ирээд, тэр жилдээ сумандаа нэг айрагдуулаад түүнээс хойш уяагүй юм.
-Таны морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь байв?
-Ахаасаа авсан бор морь маань л хамгийн өндөр амжилт үзүүлсэн дээ. Аймагт ч айрагдаж байлаа.
-Жороо морьд хэр олонтой вэ?
-Аавын маань алаг морь жороо байсан юм. Надад ирснээсээ хойш суманд гурван удаа түрүүлсэн.
-Танай энд хатир уралддаггүй юм уу?
-Хатир гэж уралддаггүй. Жороо л уралдана.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн чансаа өндөр нь хаанахын ямар наадам байв?
-Аймгийн наадам л байж таарах байлгүй дээ, хүү минь.
-Аймагт болсон бүсийн чанартай наадмуудад оролцож байгаагүй юм уу?
-Оролцож байсаан. Манай морьд арав хавьцаа л ирж байсан даа.
-Уяачийн арга барилаа аав, ах хоёроосоо өвлөсөн үү?
-Тийм ээ. Манайхан уяж байгаа морио тэжээлээр борддоггүй юм. Байгалийнхаа өвс ногоогоор л хооллоно. Эм тарилга ч хэрэглэдэггүй. Сүүлийн жилүүдэд овъёос, хивэг зэргээр тэжээж байна. Би хувьдаа моринд уралдахын өмнөх шөнийнх нь хоол л чухал гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэр шөнийн хоол тэжээл нь таарвал уралдааны өдөр хүлэг эзнээ заавал баярлуулдаг юм байна гэж ойлгодог.
-Урт цагийн уяанаас уралдах өдрийн хоол чухал гэдэг л үнэн юм байна, тийм үү?
-Тийм.
-Хүүхдүүд тань удам залгаж, морь уяж байна уу?
-Манайх хоёр хүүтэй. Хоёулаа л моринд хорхойтой. Уясан морьд нь сайн давхиж байна. Сум, баг, бригадын өдөрлөгүүдэд айрагдаад л байна.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна