СУМЫН АЛДАРТ УЯАЧ Б.ХИШИГДАВАА: Хүү төрсөн жил морьд маань сайн давхисан

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, нэгдүгээр багийн харьяат, "Сангийн далай босоо хүлэг" галын гишүүн, сумын Алдарт уяач Балганы Хишигдаваатай ярилцсанаа хүргэж байна. 1974 онд Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд төрсөн тэрээр худалдааны 90 жилийн ойн медалиар шагнагдсанаас гадна 2008, 2014 оны сумын Шилдэг уяач юм.
-Сүүлийн үед нутаг орноосоо хамгийн амжилттай сайхан наадаж байгаа уяачтай уулзаж байгаа болохоор тэр талаар эхэлж ярилцах нь зүйтэй гэж бодож байна. Амжилт дагуулсан он жилүүд хэзээ вэ?
- Ах нь 19 жил морь уялаа. Үүнээс 2006 оноос хойш айраг амсан морины амжилт тодруулж байна. Өөрөө өөртөө тоогдож арай дээр болж байгаа юм уу даа. Морьд ч ерөнхийдөө сайн байна, тэжээж байгаа болохоор өвөл, зуны аль ч цагт гайгүй амжилт үзүүлж байна. Аймаг бүс гэж ярих нь хаашаа юм. Харин сумын наадамд сүүлийн үед айраг, түрүү, аман хүзүүнээс мултрахгүй л юм. Хамгийн гол нь өөрийн унаган адуугаар голдуу наадаж байна. 2008 оноос хойш зүүн талаас ганц нэг адуу авсан. Говь-Алтай аймгийн Алдарт уяач Амарзаяа гэж найзтайгаа хоёулаа харилцан адуундаа үржил селекцийн ажил хийж байна. Бид хоёр Гуулин тосгонд өссөн нэг довны хүүхдүүд л дээ. Халиун гүүний төл бүсэд түрүүлсэн хээр морь 13 хүрч байна.Хээр морины дүү нар дээр суурилж үржил селекцийн ажил хийж байгаа. Араб азарга авч тавиад гайгүй шинэ Монгол адуу гаргаж, уралдах санаатай.
-Нэгдүгээр үеийн Араб адуу биш биз дээ. Үнэ ханш нь ч нэлээд өндөр дуулддаг юм билээ.
-Биш ээ, биш. Цэвэр Араб азарга авъя гээд захиалчихсан байгаа. Үнэ ч гэж ланжгар юм. Гэхдээ яахав зорьсон юманд хийхээс өөр арга байхгүй, өөрт хурд байгаа юм чинь.
-Маш их арчилгаа шаардагдана даа. Танай энд нутагших болов уу?
-Жүчээ бариад ямар нэг аргаар нутагшуулна ш дээ. Тэгж байж л юманд хүрэхгүй бол одоо жинхэнэ Монгол адуугаар уралдана гэж байхгүй байна. Ер нь цэвэр цустай үржил селекц хийсэн адуу л чанар сайтай, бас уралдах чадвартай байх шиг.
-Таны хээр морийг их хурдан гэсэн?
-Хээр морь бол дааганаасаа эхэлж уягдсан миний өөрийн унаган адуу. Уягдсанаас хойш даагандаа л айрагдаж чадаагүй. Шүдлэнгээсээ хойш суманд айрагнаас хасагдаагүй. Эмнэг даага 15-аар орчихож байсан юм. 2006 онд шүдлэн сумын наадамд дөрвөөр, уяачдын холбооны анхны наадамд мөн дөрвөөр давхиад, хязаалан аман хүзүүдэж, соёолонд нь манай энд Түмэн малын баяр гээч юм хийхэд гуравт давхисан. Ойр тойронд болсон бэсрэг наадмуудад ер нь л түрүү авна. Түмэн малын наадамд Завхан, Говь-Алтай, гээд гурван аймгийн ойр тойрны олон сумдынхан ирсэн. Бай шагнал ч өндөртэй, одоогоор бол бүсийн наадам шиг чанартай айхтар наадам болсон.
-Өндөртөө бай шагнал нь юу байсан юм бэ? Баянхонгорт бай шагнал их бага юм билээ.
-200 гаруй мянган төгрөг өгсөн. Сум орондоо бол тэр үедээ өндөр шагнал ш дээ. 2007 ондоо би овоо хэдэн айраг авч оны шилдэг болсон. Сумын наадмаар хүрэн шүдлэн үрээ, хээр даага хоёр бас айрагдаж байсан юм. 2007 оны шилдгийн шагналыг 2008 оны цагаан сараар өгч байж. Тэгээд 2009 онд хээр морь хавчаад (хавчиг морь), 2010 онд нийлсэн жил нь дараалуулаад өнжөөсөн.
-Дом хийж өнжөөсөн юмуу, аль эсвэл тамир муу байв уу?
-Зүгээр өнжөөсөн юм. Хээр морио би багаас нь байнга давхар уяагаар уясан. Даагандаа сумын баяр наадамд ороогүй ч, бэсрэг наадамд хоёр аман хүзүүдэж, нэг түрүүлсэн. Соёолонд нь дөрөв уралдуулсан. Соёолон хүртэл нь би тэжээл витамин энэ тэр мэдэхгүй, дандаа цагаан өвсөөр нь уясан. Хавчигт нь өнжөөгөөд хойтон жил нь уях гэсэн бүтэн жил өнжчихсөн болохоор давхил авч өгдөггүй.Таргадаад хур хүч суучихсаныг ч хэлэх үү, хөл гараа авчих гээд нэг л эвгүй байхаар нь дахиад өнжөөсөн. 2010 онд уясан боловч ой энэ тэр болоод олигтой давхиагүй. 2011 онд манайхан ойр уралдуулахаар морьдын чанар танигдахгүй байна гээд их насыг 28 км-т тавихаар болдог юм. Тэр жил их сайхан ч зун болсон. Арай хол байна энэ тэр гэж хэл ам болцгоож байгаад л уралдсан. Би ч миний хээр морь арай барахгүй байх гэж бодсон чинь аман хүзүүдэж, Уламбаярын хонгор морь түрүүлж байлаа. Суулттай морь л гээд байдаг, гэтэл тэр жил л би хол газар суудаггүйг нь үзсэн юм. Нутаг адуу гэхэд ер нь гайгүй, зүүн талын морьдтой уралдахаар морь. Тэрний хойтон жил 2012 онд Сангийн Далайд болсон Мишиг зааны наадмаар түрүүлээд, бас нэг соёолон, буурал духтай шүдлэн хоёрыг аман хүзүүдүүлээд, ахиад Амарзаяагаас авсан Халхгол гаралтай Барга хүрэн үрээгээ түрүүлгэлээ. Барга үрээ одоо сайхан бүдүүн хүрэн азарга бий. Тэгээд хоёр аман хүзүү, хоёр түрүү аваад наашаа ирж байгаад хээр морио доголгочихсон. Хэд хоногийн дараа ойн том наадам болох гэж байхад хээр морь тэгээд уралдаагүй. Наад хэдийгээ уралдуулсан чинь буурал духтай хүрэн хязаалан дөрвөөр ирээд, бусад нь мултарчихаж байсан. Мэдээж залуу хүн уяаны алдаа хийгээ л байлгүй, хортой шартай ч уядаг байсан байлгүй. Одоо бол эрх биш хор тайлагдаа байхаа. Ингээд бодоход ер нь жаахан ширүүвтэр туучихаад байсан шиг байдаг юм.
-2012 он азтай бас эзтэй л жил байж дээ. Гэхдээ хурдан хээрийн амжилт цаашаа үргэлжлээ байлгүй?
-Тэгэлгүй яахав. 2014 онд Гурванбулаг суманд болсон өвлийн бүсийн уралдаан Жаргалантын хөндийд 2 сарын 22-нд болсон. Жаргалантын хөндий гэдэг чинь хойд хангайдаа харсан, цас ихтэй, жавартай хөндий юм билээ. Айлын хотонд очиж хоносон хүйтэн гэж хэлэхийн эцэсгүй. Яах гэж ирэв дээ гэж бодогдож байгаа юм чинь. Их хүйтэн ч өвөл байсан. Дотроо бараг хэрэггүй ирлээ, голд нь хий цохиулчихвий гэж бодоод оройхон хөдөлгөчихөөд, нэмнээд хонуулсан. Маргааш нь уралдаад 116 мориноос ганцаараа хол тасархай ирсэн. Тэр л хамгийн сайхан наадам болсон шиг санагдаад байдаг юм. Бүсийн их насны түрүү авсан хүн чинь баярлалгүй яахав дээ, тиймээ? Хүрээмаралд болсон наадамд ганцаараа 10 км хөтөлж яваад үзүүр дээр нь 4км унжаад арваар орчихдог юм. Хүрээмаралынхан бодвол танихгүй байсан юм байгаа биз, Малчин компанийн Батбаатарын хар морь гээд зарлаад байсан. 2015 онд Гурванбулагийн бүсийн наадамд үзүүр дээрээ унжаад зургаагаар орсон. Уяа дутуудсан уу, яасан. Дараа нь сумандаа түрүүлээд, Хүрээмаралын 94 жилийн ойн наадамд дөрвөөр давхисан. Хүрээмаралд Говь-Алтайн Дэлгэр сумын Гомбоогийн буурал түрүүлээд, Бууцагааны алаг морь аман хүзүүдэж, хүрэн морь гурав дээр ирээд, миний хээр морь дөрвөөр орж, Бууцагааны Мандах даргын хонгор морь таваар орсон юм. Ер нь Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан хурдан морьдтой газар байхгүй юу. Ямар сайндаа бүсийн наадамд миний хээр морийг түрүүлэхэд манай “Сангийн Далайн босоо хүлэг” галын ахмад уяач Тагдай гуай “манай Баянбулагийнхныг сарлаг авчраад уралдуулж байгаа шиг л юм болж байсан. За чи ганц болж дээ” гээд нулимс нь цийлэгнэж ирээд үнсэж байсан. Баянбулаг сумын нэрийг бүсийн наадамд түрүүгээр гаргана гэдэг чамгүй амжилт. Тэгэхэд би ганц их настай очсон. Тэнд манай найз Амарзаяагийн халтар морь нь аман хүзүүдээд, хүрэн соёолон нь гуравлаж байсан.
-Хээр морь эзэндээ хичнээн айраг, түрүү авчирсан хурдан хүлэг вэ?
-Хээр морь үндсэндээ аймаг, сумын баяр наадам, бэсрэг наадмуудад 30 гаруй уралдсанаас 22 нь медальтай. Эндээс найман түрүү, бусад нь айраг. Айраг дундаа аман хүзүү нь бас их олон. Энэ хээр морины төрсөн ах халиун морь бас овоо хэдэн айраг авч өгсөн. Би бол үндсэндээ ах дүү хоёроор олон удаа наадан нэрээ сайн гаргасан. Халиун морийг шүдлэнд нь суманд аман хүзүүдүүлээд, хязаалан гурваар, соёолон дөрөвлүүлээд, хавчиг морь зарчихаж байсан юм. Сүүлийн үед бага жижиг адуу авч байна. Өөрийн унаган адуугаар ч гэсэн уралдаж байна.
-Хурдан адууны удам угшлыг асуухгүй өнгөрч болохгүй. Хаанахын удам угшилтай адуу вэ?
-Хээр морь эхнэрийн өмчинд ирсэн халиун гүүнээс гарсан унага. Эцэг нь манай хадмын хүзүүвчтэй халтар гүүнээс гарсан Шагай хээр азарга. Тэр хүзүүвчтэй халтар гүүг Хүрээмарал сумын үстэй Доржсүрэн гээч хүнээс манай хадам ах авсан гэдэг. Шагай хээр дааганаасаа уягдсан ч гавьдаггүй, хэсэг гялалзаж байгаад суучихдаг. Тэгээд харахаар богино дөрвөн хөлтэй, гоё сагагтай, том толгойтой жижигхэн улаан хээр азарга, ерөнхийдөө Монгол хээр шиг гэж болно. Шагай хээр, эхнэрийн өмчинд ирсэн халиун гүү хоёрын дундаас гарсан төл байгаа юм, миний хээр морь.Халиун гүүний яг цаад талын угшил нь Завханы Отгон сумын халзан Дондог гээч хүний адууны гаралтай юм гэнэ лээ. Хадмынд байдсан гүү зарагдаж ирсэн юм гэсэн.
-Ах дүү хээр морь, халиун морь хоёрын аль нь илүү вэ?
-Хээр морь нь илүү байсан. Зүүн талаас ямар ч сайн морь ирээд уралдсан хээр морь эхний тавд баараггүй л явж байна. Хөлийн хурд сайтай, зүүн талын морьдтой уралдсан ч ерөөсөө л хөтөлнө шүү. Уяа зөв бол тэр чигтээ л явчихна. Тэгээд бас их зоригтой. Зун 23км-т 100 гаруй морьтой, өвөл 15км-т 50 гаруй морьтой уралдаад өнгөн дээр гарна гэдэг бол маш их ачаалал даадаг, зүрхтэй, зоригтой, өөрийн хурдтай адууны л чадах зүйл. Гэхдээ ямар ч наадам өөрийн эзэнтэй байдаг. Тэр өдрийн уяачийн хийморь, морины уяа сойлго, унасан хүүхдийн жавхаа мэднэ дээ.
-Даваахүү Тод манлай “адууг хүний зэрэгт тооцож, нэр өгч байх хэрэгтэй” гэдэг юм билээ. Танай энд моринд нэр өгдөггүй юм уу даа?
-Сүүлийн үед моринд нэр их өгдөг болсон байна лээ. Би хээр морио хурдан хээр л гэж ярихаас биш нэрлээгүй. Миний хээр морийг бүсэд мордох гэж байхад нь манай найз “өнөөдөр Даваагийн шувуун хээр ирэх нь үү, миний хурдан халтар ирэх нь үү” гэж байсан. Тэгээд миний хээр түрүүлсэн. Би тэрийг их бэлгэшээн дотроо “миний шувуун хээр ч явна даа” гэж боддог юм.
-Хээр, халиуны араас нэхэн хурдалж байгаа ямар адуунууд байна вэ?
-Тэр хоёрын дараа буурал духтай хүрэн үрээ сайн давхиж байна. Миний том хүүгийн нэртэй унаган адуу. Нутаг адуу гэхэд зүүн талын даагануудтай ана мана уралдаж гурваар, дөрвөөр, зургаагаар орж байсан. Сүүлийн үед зүүн талаас бага адуу их оруулж ирж байгаа. Тиймдээ ч бага адууны уралдаан өрсөлдөөнтэй, айхтар болдог болсон. Ойрын сумаас ирсэн ч шүдлэн, хязаалан, соёолонгоос доош дан зүүн талын адуу дуулдаж байна. Амарзаяагаас авсан хээр даагыг мундаг адуу болох болов уу гэж бодож байсан. Эцэг нь мундаг, эх нь удамтай. Эх нь Амараагийн хурдан шар хээр мориных нь дүү. Эцэг нь Мөнххааны гаралтай Говь-Алтай аймагтаа даалуу адуу. Даанч тэр хээр даагаа нэг айрагдуулаад чононд бариулчихсан юм. Миний хээр адууны удамтай бага адуу зөндөө гарч ирж байгаа ч яг түүн шиг уячихаар мундаг байхгүй байх шиг санагддаг. Нэг дүү нь уягдахаар янзтай байсан ч жаахан барцадтай л байна. Анхны наадам дээр нь эмнэг үрээ түрүүлж ирж байхад нь хажуугаар нь мотоцикльтой хүн гараад, хүүхдийг нь унагаад муу зан сургачихсан. Тэрнээс хойш олон хүн үзээд хулгадаг болчихоод байгаа юм.
-Барга азарганы төлүүд яаж давхиж байгаа вэ?
-Барга азарганы анхны төл хээр даагыг энэ жил уясан. Үсэргээ сунгаанд их сайн байсан ч наадмаар хүүхэд нь сулдав уу хойхнуур гараад урагшаа гарч ирээд суучихсан. Миний хээр морины дүү гүүнээс гарсан. Тэр бас боломжийн амжилт гаргахаар, даалуу морь гарах байх гэж бодож байгаа. Миний хээр морины дүү зургаан гүү байна. Тэдэн дээр л үржил селекцийн ажил хийнэ дээ.
-Таны удам сударт морь уядаг хүн байна уу?
-Байхгүй ээ. Би Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны төв дээр өссөн хүүхэд. Манай аав токарьчин, ээж цэцэрлэгийн багш байсан. 1992 онд арван жилээ төгсөхөд “хариулаад малын зүгтэй бол. Бусад чинь сургууль соёлд явж байгаа юм чинь, гэхдээ чи эд нартаа хоолыг нь залгуулах хүн бол” гээд юу ч мэдэхгүй хүүхдэд нэгдлийн 300 хурга, амьтан ах дүүд тараасан байсан хувийнхаа цөөхөн малыг цуглуулж авчраад дөрвөн ханатай гэр бариад хөдөө гаргачихаж байсан. 70 бог, засгийн 300 хурга, дөрвөн адуутай малчин болсон хүн дээ, би. Тэгж явсаар 2007 онд хувиараа бизнес эрхэлсэн юм. Сумын төвийн түүхий эд, арьс ширийг янзална. Ингэж бор зүрхээрээ зүтгэсээр 1998 онд айл гэр болоод, тэрнээс хойш Баянбулаг сумын харьяат болов. Манай аав ээж хоёр 80 гарсан хөгшинд хотод байгаа. Хадам тал түшигтэй улсууд бараадуулсан болохоор санаа нь зовдоггүй юм уу нутагт ганцааранг минь үлдээгээд явсан. Гэхдээ энэ нутагт сайхан амьдарлаа. Би 1998 оноос уяаны ажил эхэлсэн. Тэрнээс хойш чинь айраг амсалгүй яваад 2005 онд анх хээр даагаа түрүүлгэн, халиун шүдлэн аман хүзүүдэж амжилт гаргаж эхэлсэн. Одоо өвөл, хавар, зуны наадам болгонд морь оруулж байна. Ер нь үндсэндээ 2005 оноос хойш 10-аад айраг, нэг түрүү, нэг аман хүзүү авчихаад байгаа юм. Тэгээд бүсийн нэг түрүү гээд өөрт чамлахааргүй амжилт гаргачихаад байна.
-Өөрийн хүүхэд морь унадаг байна гэдэг гаднаас хүүхэд хайхгүй давуу тал байх шиг байдаг юм?
-Тийм. Гэхдээ миний өөрийн хүүхэд нэг их унаагүй ээ. Манай том банди яг сайхан унадаг насан дээрээ цусны өвчтэй болоод морь унаагүй. Бага хүүг гарсан жил миний хээр морь бүсэд түрүүлсэн юм байгаа юм. Энд миний шүтдэг, мэргэлж төлгөлүүлдэг Тангад гээд хөгшин байдаг. 2014 оны зун хүүхэд төрчихсөн, хээр морь доголчихсон байсан үе л дээ. Тэгээд очсон чинь “Янжин төрсөн үү?” гэж байна. “Төрсөөн, хүү гарсан” гэсэн чинь “хн энэ жил чиний морь давхина” гэхээр нь морь доголчихоод байхад давхих тухай ярьж байдаг гэж бодоод дургүйцэнгүй байсан. Үнэхээр буянтай хүн мэдэж байсан, хээр морь бүсэд түрүүлсэн. Хүүгээ хурд дагуулж ирсэн гэж бэлгэшээдэг юм.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Төрийн наадамд оролцон төр түмнээ цэнгүүлдэг учраас морь уяна гэдэг төрийн хэрэг юм. Таны морь уях төрийн их үйлсэд амжилт хүсье. Удахгүй хүү тань уясан морийг чинь унаад урам зоригийг чинь сэргээн сайхан уралдах байх аа.
- За баярлалаа. Тэр ерөөл бат оршиг.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна