“Монгол минь”, чөдөргүй морь минь
А.Тэлмэн
Нэргүйгээ бид хааяадаа “Чөдөргүй” морь гэж хочилно. Хоч юу байхав, анхны номных нь нэр л дээ.
Манай анги гэж тэр чигтээ шүлгээр “өвчилсөн” хэдэн залуус. Сав хийвэл шүлгээ бичээд, дурлаад л. Шүлэг огт бичдэггүй мань мэт нь хүртэл шүлэгч болчихсон тууж явах жишээний. Голдуу хөвгүүд, тэдний зарим нь биднээс насаар арай ах болохоор манай ангийнхан бие, биедээ дотно гэж жигтэйхэн.
Ангийнхаа найрагчдын анхны сонсогчид нь бид. Шүлгийг нь шүүмжилнэ, магтана, цээжилнэ. Олон, олон хайрын шүлгийн онгод нь охид бид нь байлаа гэж.
Г.Нэргүйгийн маань олон сайхан шүлэг бий.
Дүү минь, чи минь гэдэг
Дүрлийсэн алаг нүдээр намайг ширтдэг
Үргэлж тэр инээмсэглэж явдаг
Үлэмжийн гоо сайхан нь түүндээ зохьдог гэдэг ч юм уу
Бүсгүй хүн гэдэг бүлээн нулимс
Бүтэн хайр хүссэн өр нулимс
Амиа хувааж, амь төрүүлсэн ертөнцийн үргэлжлэл
Алагхан үрдээ ая оруулсан ерөөлийн тасархай гэж тасархай, тасархай шүлгүүдтэй найз минь өнгөрсөн Баасан гаригт өлгийдөж авсан тав дахь шинэ номынхоо нээлтийг хийсэн. “Монгол минь” гэх хурандаа Г.Нэргүйгийн номын нээлтэд Ардын уран зохиолч дөрөв, гавъяатууд, хурандаа, болор цомын эзэд ирж оролцон үгийн ерөөл өргөсөн юм.
Г.Нэргүй бол хос морьтой найрагч гэдгийг үгийн ерөөл өргөсөн буурлууд онцолсон нь учиртай. Ц.Цэдэнжавын “Чин зүрхнийхээ төлөө хэлж үзээгүй үгээ, чиний төлөө үхнэ гэж эх орондоо би хэлсэн юм” гэдэг шиг эх орныхоо төлөө тангараг өргөсөн эр цэрэг болсон. Эх орноо цээжээрээ бас шүлэг найргаараа хамгаалж яваа Г.Нэргүй маань Нийслэлийн гамшгаас урьдчилсан сэргийлэх хэлтэсийг удирдаж яваа. Ажил онцгой, шүлэг нь онцгой найзын минь шинэ номы нээлтэд ирсэн Ардын уран зохиолч Т.Галсан “Г.Нэргүй маань төрийн алба онцгойд олон жил ажиллалаа Монгол минь гэж хэлэх эрхтэй” хэмээн ерөөл айлдаж, хос мориор холыг туулж, эх орноо элгэндээ хайрлаж явахыг ерөөсөн.
Мөрөндөө мөрдөстэй, цээжиндээ найрагтай Г.Нэргүйдээ уран зохиолын салбарт “Чөдөргүй морь” шиг давхихын ерөөл өргөе.
Ж.ЭРХЭС
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна