Сумын Алдарт уяач Д.Ганбаатар: МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭН ӨДРӨӨР ТӨРСӨН СОЮЗ ХАЛЗАНГААРАА НЭГ ҮЕ НААДСАН


Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, Өлзийт Өндөр хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Даваажанцангийн Ганбаатартай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 1973 онд төрсөн бөгөөд сумын сайн малчин, аймгийн начин цолтой аж.
-Унаачаас уяачийн гараагаа эхэлж байсан болов уу гэж таамаглаж байна?
-Манайхан мал аж ахуйд ажиллаж байсан ч морь уясан нь байхгүй ээ. Аав маань сумын захиргаанд боловсон хүчин, хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагч хийж явлаа. Тиймдээ миний хүүхэд нас сумын төв дээр өнгөрсөн. Гэхдээ багаасаа моринд дуртай нэгэн явсан болохоор сумын адуучдаар явж даага сургаж, аз таарвал морь унадаг байлаа.
-Хэний ямар, ямар морьдыг унаж байв?
-Том биетэйдүү хүүхэд байсан л даа. Тэгээд нэг жил л хурдан морь унасан юмуу даа. Тухайн үедээ суманд Жадамба гэж хүний хоёр насны морийг нэг жил унаж байсан. Ер нь эмнэг л голдуу сургадаг байлаа. Ингэж өөрийн сонирхлоор адуу мал гэж яваад 2000 оноос морь уяж эхэлсэн. Анх нэг шарга соёолон уяж, сумын наадамд айрагдуулж билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл адууны дэргэдээс холдсонгүй.
-Цэрэгт явж засварласан байх даа?
-2000 оноос өмнө сум орон нутагтаа барилддаг байлаа. Дараа нь цэргийн алба хааж, ирээд сумын холбоонд хэдэн жил ажилласан юм. Ингээд хөдөө гарч морь маллаад 16 жил болж байна.
-Анх ямар удам угшилтай, ямар нас, зүсний мориор уяачийн гараагаа эхлүүлж байв?
-Шарга соёолон бол манай өөрийн унаган адуу байгаа юм. Түүнээс хойш нэг л айрагдсан. Нас нийлсэн хойно нь хоёр гурван жил уясан ч айргаар орж байгаагүй ээ. Шаргын дараа өөрийн хүрэн азаргаар наадаж, сүүлд нь ахиад л өөрийн унаган адуу Союз халзангаа уясан. Ер нь эхний үед нутаг адуугаа уяж байсан.
-Одоо нутаг адуу уяхгүй байгаа юм уу?
-Уяач хүний нэгэн жаргал бол морь уяж, түүнээсээ кайф авах, тэр дундаа унаган адуугаа хөтлөөд сум орон нутагтаа наадаж явах байгаа юм. Гэхдээ өнөөдөр нутаг адуугаар наадахад амаргүй болчихлоо. Би анх 2006 онд зүүнтээгээс таван адуу авчирч, цус сэлбэж байлаа. Одоогоор айраг, түрүү байнга биш юмаа гэхэд орон нутагтаа алданги ононги аваад л явна. Морь түрүүлсэнгүй гээд гонсойх юу байхав. Урд, ард ирсэн нь чухал биш. Хүүхэд морь мэнд уралдаад ирж байгаа нь л сайхан юм даа.
-Уулзсан уяач нар маань өөрийн хүлгэдээс аль нэгийг онцлон амжилтыг нь сонирхуулдаг юм. Та ямар хурдан хурц ажнайгаа онцолмоор байна даа?
-Сайхан асуулт байна шүү. Энд би Союз халзан, хүрэн азарга хоёроо яримаар байна. Миний хүрэн халзан энэ нутгийн адуу байгаа юм. Эх тал нь манайд нэлээн дээхнэ давхиж байсан хазгар Гончигсүрэнгийн хар адууны үр төл. Харин эцэг нь II багийн Хүнбиш гэж хүний хүрэн азарга байлаа. Би 2003 оноос уяж даагандаа хоёр уралдсан юм. Тэр жил сумандаа таваар орж, эмнэлгийн 60 жилээр гуравласан. Хойтон жил нь шүдлэн сумандаа хол түрүүлж, Заг сумын 80 жилийн ойгоор гурваар давхисан. Харин хязааландаа суманд дөрөвлөж, соёолон болох жил нь гүү хураалгасан юм. Энэ жил жаахан хойгуур давхисан юм.
-Эцэг хүрэн азарга уягдаж байсан юм болов уу?
-Айхтар уягдаж байгаагүй ээ. Бага сага овооны наадамд орж байсан.
-Та соёлонд нь хэдэн гүү өгсөн юм бэ?
-Дөрвөн гүү өгчихсөн байсан юм. Дараа нь 2009 онд нас нийлсэн жил нь Ламын гэгээний 360 жилийн ойд авч очоод 80 орчмоор давхиулсан. Тэгэхэд 300 гаруй азарга мордсон юм. Харин хойтон жил нь сумынхаа наадамд тавласнаас хойш уяж байгаа ч ахиад айрагдаагүй.
-Үр төлүүд нь яаж давхиж байна вэ?
-Төлүүдээс нь шүдлэн битүү үрээ Заг сумын 90 жилийн ойд дөрөвлөсөн. Тэрний ах хонгор үрээ хязааландаа Заг сумын наадамд түрүүлсэн юм.
-Тэгвэл өнөө Союз халзан ямар амжилт гаргалаа. Энэ нэр ямар учиртай юм бэ?
-Эцэг нь Жаргалант адуу байдаг юм. Би 2006 онд Төв аймгийн Баяндэлгэрийн Аргай гэж хүнээс авсан. Тэр нэг өдөр гуравдугаар сарын 22 буюу Монгол хүн сансарт ниссэн өдрөөр хонио хариулж байгаад адуун дээрээ яваад очсон халзан унага төрчихсөн байсан. Тэгээд л Союз гэж нэрийг өгсөн түүхтэй. Союз халзан маань даагандаа суманд түрүүлж, сургуулийн 20 жилийн ойд гуравласан. Шүдлэндээ “Молор-Эрдэнэ” уяачдын холбооноос зохион явуулсан хаврын өндөр бооцоот уралдаанд түрүүлсэн. Тэр уралдаанаар хөлийг нь эвгүйтүүлээд сумын наадамд мордуулаагүй. Хязааландаа сумын 70 жилийн ойгоор 20 хавьцаа л ирсэн. Соёолонд нь Баянхонгор аймгийн Хангайн бүсийн хаврын уралдаанд уяж мордуулаад зургаагаар орж байлаа. Тэр жил олон удаа уралдуулсан ч дандаа айргийн архнаар л орсон. Нэг овооны наадамд гуравлуулсаныг эс тооцвол Заг сумын ойгоор зургаагаар, өөрийнхөө сумын наадмаар есөөр орсон. Энэ жил нас нийлж байна.
-Ламын гэгээний ойгоор хэдэн насны морьтой очсон юм бэ?
-Би ганцхан азаргатай очсон нь тэр. Манай сумаас олон морь явсан. Тэр үед манай сум тэжээлд ороогүй, морины хөгжил жаахан хожуу байж гэж боддог юм. Төвөөс ирсэн адуунууд хурдан байсан л даа. Уг нь манай сум чинь малын тэжээлээр ногоон солоон тарьдаг байсан юм. Энийг нь овъёос гэж ч болно л доо. Тэр рүү намартаа адуу ороод гардаг байсан нь адуу хурдан байхад нөлөөлсөн байх гэж боддог.
-Тэр үеийн адуунууд сум, аймагтаа давамгай уралдаж байсан ямар түүх байна вэ. Ярьж өгөөч?
-Дэмчигийн хээр морь баруун аймгуудын нэг спартакиадаар түрүүлж байсан. Бас аймагт нэг, хоёр түрүүлчихсэн морь байсан юм гэнэ лээ. Сумандаа бол нэлээн сайн давхиж байсан. Өөр Гомбоогийн Далбан хээр тэрний өмнө нэлээн сайн давхисан. Наяад оны үед сангийн аж ахуй гэж байхад Борын борууд гэж сайн угшлын адуунууд байлаа. Одоо тэр адууны төлүүд энд давхиж байна.
-Тэр Борын боруудын төлөөс одоо хэн гэж хүмүүст байдаг юм бол?
-Борын боруудын төл аймгийн Алдарт уяач Пэрэнлэйд байна. Тэрний хүү Энхболд Далбан хээр морио хангайн бүсийн наадамдаа оруулсан. Ер нь тэр бор азарганы төлүүд сумаар их тархсан байдаг юм. Бараг айл болгонд шахуу байгаа байх шүү. Зарим нь ч зүүн талын адуутэй нийлүүлж төлийг нь авч байна. Өөрөөр нутаг адуунаас Байдраг, Гурванбулагийн адууг сайн байсан гэдэг. Ийнхүү өөрсийн адуугаа сайн гэж бодсон болохоор манай сумынхан бас харьцангуй хожуу зүүн талаас адуу зөөсөн шиг байгаа юм.
-Яриагаа бөхийн тань хувьд үргэлжлүүлмээр байна. Та хэдэн онд аймгийн начин болсон юм бэ?
-2000 онд аймгийн тойргийн барилдаанд оролцож, үзүүрлэсэн юм. Тэгэхэд аймгийн Арслан Равсалын Дамдин түрүүлсэн. Ингээд би аймгийн Начин болж байлаа.
-Сумандаа ямар амжилт гаргаж байв?
-Сумандаа дөрөв түрүүлсэн.
-Таны дээдчүүлд бөхчүүд байв уу?
-Ээжийн талд ганц нэг барилддаг улс байсан. Гэхдээ цол хэргэмд хүртлээ барилдаж байгаагүй ээ. Жаахан бяртайдуу нөхөд л байсан шиг байгаа юм.
-Та түрүүн наадам болгон сайхан гэж ярьсан. Гэхдээ үүнээс уяачийн болоод бөхийн баяр жаргалыг мэдрүүлсэн ямар наадам байна вэ?
-Би 2000 онд анх сумандаа түрүүлсэн юм. Тэгж түрүүлчихээд зэргэлдээх Заг суманд очиж барилдсан. Тэгэхэд манай сумын аймгийн Заан Сайнбилэг гэж Засаг дарга бид хоёр зодоглоод Сайнаа маань түрүүлсэн. Харин сумандаа барилдахад би түрүүлж, Сайнаа үзүүрлэж байлаа. Тэгэхэд соёолонгоо бас дөрөвлүүлчихсэн. Тэр 2000 оны сумын наадам их сайхан санагддаг юм. Үүнд урамшаад илүү моринд хорхойсох болж байлаа.
-Түрүү бөхдөө даага өгөх үү?
-Тиймээ даага өгнө. Би нэлээн хэдэн даага авсан. Гэхдээ тэднийгээ уяж байгаагүй ээ. Ер нь ерэн хэдэн онд сумын наадмын бөхийн ч, морины ч бай нь даага байлаа.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Уясан хүлгэд нь хурдан, унасан хүүхэд нь цовоо золбоолог байж, айраг түрүү арвинтай амжилт бүтээл элбэг сайхан наадах болтугай.
-Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна