СУМЫН АЛДАРТ УЯАЧ Д.БОЛДБААТАР: ХАВЧИГ НАСАНД НЬ ӨНЖӨӨВӨЛ ЗҮРХ НЬ ӨӨХЛӨДӨГ, ГҮЙДЭЛ НЬ МУУДДАГ БОЛСОН


Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул, сумын Алдарт уяач Даваахүүгийн Болдбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 2011 оны сумын Шилдэг бизнесмен, 2015 оны сумын Сайн малчин, сумын Манлай малчин, сумын Харцага цолтой тэрээр 1972 оны намар төржээ.
-Таны хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Би чинь тэмээчин аавын хүү. Аав маань ойрын сумдаараа Сангараа хүрэн гэж туулай хамар нь сэтэрхий тэмээгээрээ нэг үе сайхан наадсан. Дараа нь өөр нэг шар тэмээгээ уяж хурдлуулдаг байлаа. Тэр нь дөрвөн шүдтэйдээ Баянлигт очиж аман хүзүүгээр гүйж, Баян-Өндөрийн Батдалайн цагаан тэмээ түрүүлсэн. Би өнөөхийг нь унана. Тэр чинь наяад оны дунд хавьцаа л юмдаг. Тэмээний уралдаан янзын болно. 200, 300 тэмээ уралдана гээч. Харин морь 150,160 хүрч байсан байхаа. Аавд бас нэг алаг морь байсан ч уяж байгаагүй юм. Тэгээд би Буяндэлгэр гэж өвгөн дээр аавын морийг авч очиж уяулаад, өөрөө унаж уралдаж байлаа.
-Морь зуу гарч уралдаж байсан гэж үү. Тэмээ уядаг нь олон байсан юм уу?
-Тэр үед адуу нь ч, тэмээ нь ч олон байсан. Говь тал руугаа тэмээ арай илүү бол нөгөө хэсэг нь морь олонтой. Миний багад манайх хоньтой араар нутаглаж байгаад сүүлдээ тэмээ авч говь руу буурь сэлгэсэн юм.
-Өнөө хүнээр уяулсан морь яаж давхисан бэ?
-Хоёр жил арвын дотор давхиулсан. Түүнээс хойш морь мал гэхгүй яваад 2004 онд Байдрагаас нэг гүү авч, хүрэн морьтой болсон. Тэрийгээ уяж соёолонд аман хүзүүдүүлээд, эндэхийн нэг овооны наадамд түрүүлгэсэн. Ингэж нутгийн унаган адуугаар хоёр гурван жил наадаад, 2011 онд Сүхбаатарын Асгат явж хоёр гурван даага авчирлаа.
-Хэдэн оны сумын Алдарт уяач билээ?
-2014 оны шинэ жилээр болж байлаа.
-Одоогоор сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Би ч тууштай морь уяад таван зургаан жил л болж байна. Энэ хугацаанд бүсийн наадмаас нэг аман хүзүү, нэг түрүү авлаа. Харин сумын наадмын гурван түрүү, 10 айрагтай. Аймгийн чанартай бүсийн наадамд соёолон айрагдуулж, дүүгийн бор морийг уяж их насанд түрүүлгэсэн. Өнгөрсөн зун анх удаа аймагт очсон ч айрагт багтаж чадаагүй ээ.
-Таны нэрийг гаргаж өндөр амжилт үзүүлсэн нь ямар, ямар морь байна вэ?
-Суманд хоёр түрүүлсэн, Түмэнцогтын гаралтай хонгор азарга бий. Хүнээр дамжаад хавчиг соёолон надад ирсэн юм. Тэгээд ирсэн жилээ өнжөөд, хойтонгоос нь хоёр жил дараалан түрүүлсэн. Ноднин хавар айрагдаад, зуны наадамд орж чадаагүй. Энэ жил 10 хүрч байна, зун уяна даа. Өөр нэг сартай хээр азарга бий. Даагандаа их хурдан байхаар нь тэжээлгүй тав уралдуулаад, түүнээс хойш сайн давхихгүй л байна. Тэрний чацуутан хавчиг хүрэн морь бий. Ихэвчлэн аман хүзүүгээр л орно. Харин энд болсон хаврын уралдаанд дөрвөлж, Баянговийн бүсэд 17-оор давхичихлаа.
-Долоотой азаргыг өнжөөдөг дөө. Энд тийм цээр байхгүй юу?
-Дээхнэдээ өнжөөдөг байсан. Сүүлийн үед за бараг өнжөөхгүй байна. Хавчиг насанд нь өнжөөвөл зүрх нь өөхлөдөг, гүйдэл нь мууддаг болсон байна лээ. Зарим нь харин ч хавчиг насандаа их хурдан. Энэ насанд нь цөөхөн шиг уралдуулаад хурдыг нь барьчихаж байна гэцгээх юм. Би ч тэгж хараад байгаа.
-Тэгвэл дом хийх үү?
-Хийнээ. Жолоог нь долоо зангидчихаад, нэг үсэргээнээр нэгийг нь тайлна. Ингээд долоон үсэргээний дараа бүгдийг нь тайлж дууссан байдаг. Зарим газар долоон хүүхэд уралдуулаад шагнадаг юм гэсэн. Ингээд домночихсон байхад дажгүй уралдчихна.
-Сумын чанартай уралдаан хэр олон болдог вэ?
-Жилдээ тогтмол зургаа наадчихна. Цагаан сарын дараа шинийн таван хавьцаа уралдана. Дараа нь долдугаар сарын 1, 2-нд Залаа жинстийн Түмэн эх адууны даллага наадам гэж болно. Залгаад долдугаар сарын 10-нд улсын наадмаа хийнэ. Үргэлжлээд гурван багийн наадам болно.
-Та сумынхаа уяачдын холбоонд алба хашдаг уу?
-Тиймээ, би гуравдугаар багийг төлөөлсөн тэргүүлэгч гишүүнээр ажилладаг.
-Танайхан гал уяанд нэгдэцгээж байна уу?
-Одоогоор үгүй ээ. Би аймгийн Алдарт уяач Мөнхбаатар дүүтэйгээ гал маягтай морьдоо уяж байна.
-Та эцэг эхээс хэдүүлээ юм бэ?
-Бид долуулаа. Эжий аав хоёр маань таван банди, хоёр хүүхэнтэй. Эрчүүдээс нь гурав нь морь уяж байна. Одоогоор нэг дүү аймгийн Алдарт, нөгөө дүү бид хоёр сумын Алдарт уяач цолтой.
-Уяачид насаараа уяаны эрдэмд суралцдаг гэдэг. Та бүхнийг энд чиглүүлж өгдөг ямар улс байна вэ?
-Би ч өөрөө болгоод явна. Тамирчин, дасгалжуулагч болоод үзнэ шүү дээ. За тэгээд уяач нартай энд тэндхийн наадамд яваад, ганц хоёр хундага татаад яриа хөөрөө болж суухад их юм дуулна. Тэндээс авахыг нь авчихна. Хааяа Баян-Өндөрийн аймгийн Алдарт уяач Жуужаа Тогоо өвгөнөөс жаал жуул юм асуудаг юм.
-Эндхийнхэн Залаа жинстийн адууг хурдан гэж ярих юм. Энд ямар нууц байна аа?
-Онон Тод манлай нэгэн ярилцлагандаа “манай энд 10 төрлийн өвс ургамал ургадаг байсан бол одоо үндсэндээ тав нь л ургаж байна. Тэгэхээр тэжээхээс өөр аргагүй” гэж ярьж байсан. Тэгвэл манай энд тэр арван хэдэн төрлийн өвс ургамал нь байна. Өөрөөр эндэхийн цомбон туурайтай адуунууд алдартай. Энэ ч бас хурдан адууны шинж. Хурдан адууны туруу, шилбэ, сагагийн тухай номонд гардаг даа. Манай эндэхийн адууны туурай нь улдаж янз бүр болно гэж байдаггүй нь сайхан шүү.
-Таны оролцож байсан хамгийн сайхан наадам хэдэн оны ямар баяр байсан бэ?
-2004 онд сумын наадамд хүрэн соёолонгоо аман хүзүүдүүлчихээд, өөрөө бөх барилдаж зургаа давчихаад зогсож байх сайхан байсан. Анхны айраг л даа.
-Бөх барилддаг байх нь ээ?
-Манай ээжийн аав нь Шархүү гэж цол хэргэмгүй ч бие хаа сайтай, суманд гурав давчихдаг хүн байсан гэдэг юм. Бид хэдээс дөрөв нь барилдана. Би сумын харцага, дүү Мөнхбаатар аймгийн начин, Да.Мөнхдалай гэж ихрийн өрөөсөн маань сумын начин цолтой. Энхдалай, Пунсанцогвоо гэж дүү нар барилдана. Одоогоор нас залуу байгаа болохоор хараахан цолонд хүрээгүй байгаа юм. Удахгүй цол авах байхаа.
-Энэ хүрээд бидний яриа жаргаж байна. Айраг түрүү олонтой наадам олон байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна