“ИХ БОГДЫН ХУРД” МСУХ-НЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МӨХБОЛД: АДУУГАА САЙЖРУУЛАХ ГЭЭД ӨӨРИЙН ХЭРЭЭР “ТИЙЧЛЭЭД” Л БАЙГАА ХҮН ДЭЭ, БИ


Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, "Их Богдын хурд"МСУХ-ны нарийн бичгийн дарга С.Мөнхболдтой ярилцсанаа хүргэж байна.
-Хэзээнээс “Их богдын хурд” МСУХ-ны нарийн бичгийн даргаар ажиллах болсон бэ?
-2015 онд холбоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тэргүүнээр нь Ганзориг ажиллах болсон юм. Миний хувьд холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш тэргүүлэгч гишүүн байгаад, өнгөрсөн жилээс нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
-Холбооны үйл ажиллагаанд ойр байж ирсэн нь таны эзэмшсэн мэргэжилтэй холбоотой байх тиймээ?
-Тэгэлгүй яахав. Би 194 онд ХААИС-ийг улаан дипломтой төгсөж байлаа. Малын эмч мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд сумын Тамгын Газрын дарга, хурлын дарга хийж явсан. Харин 1999 оноос хойш мал эмнэлэгтээ зүтгэж явна. Ажлынхаа хажуугаар морь уях сонирхолтой. Би ээжтэйгээ л өссөн хүн. Тийм болохоор удам дамжиж ирсэн адуу энэ тэр байхгүй ээ. Анх хувьцааны адуунаас уяж давхиулж байлаа.
-Таны өмчинд ямар зүстэй адуу ирж байсан юм бэ?
-Даваадорж гэж Өлзийт сумын уугуул, Богд сумын аймгийн Алдарт уяачийн адуунаас ирсэн. Тухайн үедээ адуу нь 1000 хүрч байсан хүн дээ. Бид ах дүүс улс. Тэгэхэд чинь Мөнхбаяр, Нармандах нарын Алдарт уяачид бид хэд нийлээд нэгдэл тарж байхад хувьцааны адуунаас авч адуужсан юм. Надад хангал дөрвөн үрээ, найман гүү ирсэнээс дөрвөн үрээгээ уясан. Ингээд Богд суманд баян ходоодонд давхиулж байсан гашуун түүх бий.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас авч байв?
-Тэр жил морь уяж, баян ходоодонд давхиулчихаад сэтгэл жаахан гонсгор байсан юм. Тэгсэн хувьцааны хээр гүүнээс маань шаазгай эр унага төрлөө. Манайх чинь ердөө чөдрийн хоёрхон морьтой айл. Хойтон жил нь даагаа уяна даа л гэж бодсон. Өнөө ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч гэдэг шиг л. Гэхдээ яг цагаа тулсан уралдуулаагүй л дээ. Дараа нь өнөөхөөрөө азарга тавьж, олон ч шаазгай адуутай болсон. Төлүүдээс нь суманд хязаалан үрээ нэг, хоёроор оруулж, шарга халзан даага Баян-Өндөрт давхиулсан. Би тэр адууг л сайжруулсан хүн.
-Хаана хаанаас адуу авч сайжруулав?
-Хэнтийн Доржийн Батсуурь гэж хүнээс шүдлэн үрээ авсан нь хурд тарьсан хөөрхий. Муу ээж маань үхэр сайтай, бог сайтай байсан юм. Тэр үед би ээжийнхээ тугалтай үнээнээс нэгийг нь туугаад, бэлэн мөнгө өвөртлөөд Хэнтий гарсан нь тэр. Би ч дандаа азарга үрээ авсан л даа. Миний адуу сайжраад сумын хүн бүр л надаас адуу худалдаж авахыг боддог болсон үе байлаа. Тэгэхээр нь би шаазгай даагануудаа зарж эхэлсэн. Тэр үедээ зүүн талын адуу илүү хурдтайг мэдэрсэн л дээ. Ингээд Хэнтийн Цэнхэрмандалын Нэргүйн Нямдаваа гэж ахаас сайхан адуунууд авсаан. Би чинь хоёр банхарын гөлөг, баахан хужир ачиж очоод наймаа хийж байлаа. Төдөлгүй сум орондоо одтой наадаж, 19 айраг, гурван түрүүгээр сумын цолтнуудын нэг болсон.
Жинстийн Шаарий эд нартай нийлээд гал болоод явнаа. Би чинь нутгийн адуу яръя гэхээр яах юм, хүн болгон адуугаа сайжруулчихсан. Тэгэхээр дутах юу байхав. Би Дарьгангаас ирсэнхавчиг хар үрээг авчраад азарга тавьж байлаа. Гэхдээ өөрөө Дарьганга руу яваагүй. Цэнхэрмандалын нөхөр цаашаа явж авчирсан юм. Бас Сүхбаатарын улсын Алдарт уяач Рагчаагийн Оёогийн адуунаас бөөсгөтэй үрээ авсан. Өөрийн хэрээрээ “тийчлээд” л яваа хүн дээ, би.
-Тэр онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Манай Богд сум анхны Алдарт уяач цол өгөхөд 19 айраг, хоёр түрүүгээр туучихсан юм. Түүнээс хойш хичнээн ч адуу давхиулав даа. Энэ хугацаанд залуу уяачдаа их дэмжиж ирлээ. Одоо би 45-тай. Залуусынхаа тодорхойлолтыг бичиж суудаг ажилтай болсон.
-Та Хэнтийн Цэнхэрмандалаас хэдэн адуутай авчирсан юм бэ?
-Эхний ээлжинд зургаа, дараагийн ээлжинд 10, тэгээд хоёр бух, хоёр хуцтай ирж байсан байх шүү. Би чинь сумын малын эмч хүн. Тэр утгаараа ганцхан адуу гэхгүй л дээ. Даанч 2000, 2001 оны зуднаар ихэнхи нь мал маань үрэгдээд дууссан. Би хоёр гүү, нэг байдастай л үлдсэн. Сүүлд Баянхонгорын төв дээр морин тэргэнд явсан гүүгээ таньж авч байлаа. Тэр их хүнд жилүүд байсан юм.
-Таны өөрийн чинь нэртэй морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь юм?
-Шаазгай азаргаа Жинст сумын 80 жилээр түрүүлгээд планет-5 мотоцикль авч байлаа. Өөрөө хурдан байгаад зогсохгүй төлүүд нь сайн байсан. Үүнээс гадна Хэнтийн Цэнхэрмандалаас авчирсан хээр морио бүсийн наадамд долоогоор давхиулсан. Энд нэгэн түүх сонирхуулахад Францын хоёр жуулчин хар чихтэй том бор морьтой аялал хийгээд бараг бөөс хуурсандаа баригдаад бүүр ядарчихсан, морь нь улдчихсан улс манай суманд ирлээ. Би орос хэл мэдэх болохоор ярилцаад өнөө хоёрыг машинаар Баянхонгорын онгоцны буудал хүргэж өгсөн. Тэд буцахдаа Филикс нэртэй морио үлдээж, би өнөөхийг нь дараа жил суманд есөөр давхиулсан. Харин дараа жил нь бүх заслыг нь хийчихээд давхиулах гэсэн гүйчихсэн. Би төрсөн дүүтэйгээ Гарьдын хад хүртэл хойноос нь Планет-5 мотоцикльтой хөөлөө. Өнөө гүйгүүл морины түүхийг үнэхээр сануулсан шүү. Тэгээд гүйлгээд алдчихсан. Харин буцаж явах замдаа сайхан сухай ташуур таарахад “бор морь маань надад хурдаа хайрлаж дээ” гэж бэлэгшээн авч байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна