АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.ОТГОН-ЭРДЭНЭ: МАНАЙД САЙЖРУУЛСАН ЦУСТАЙ АДУУ БАЙХГҮЙ


Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн харьяат, аймгийн Алдарт уяач Шарын Отгон-Эрдэнэ. 1987 оны хавар Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн тэрээр сүүлийн жилүүдэд одтой сайхан наадан 2014 онд Манлай сумын шилдэг уяачаар шалгарч байжээ.
-Одтой сайхан наадсан танд баяр хүргэе. Хэдэн насны морь мордуулж хичнээн айраг, түрүү хүртэв?
-Сайхан наадлаа. Би азарга, их нас, хязаалан, даага гэсэн дөрвөн насны адуу мордуулж,азаргаа 10-аар, их насны морио зургаагаар, хязаалангаа нэлээн араар давхиуллаа. Харин дөрвөн даага мордуулсанаас нэг нь аман хүзүүдэж, хоёр нь дөрөв, таваар, нөгөө нь зургаагаар хурдаллаа.
-Бахтай сайхан нааджээ. Аймгийн зүүн бүсийн уралдаантай давхцсан энэ жилийн баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Энэ жилийн хувьд орон даяараа зуншлага муутай байгаа хэдий ч манай нутагт болсон аймгийн зүүн бүсийн уралдаан өтгөн сайхан боллоо.
-Айхтар халууныг эс тооцвол...
-Манай эндхийн мал ногоо эрт идсэн. Гэвч айхтар халж байна. Бороо ороод байгаа хэрнээ л ногоо гарахгүй байна шүү дээ. Овоо сэргэмээр болоод л гурав, дөрөв хоноод хатчихаад байх юм.
-Отгон-Эрдэнэ Алдарт сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа дуулдана лээ. Аймгийн статустай уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртээд байна вэ?
-Анх Дундговь аймгийн Өндөршил суманд очиж хязаалан түрүүлгэн, шүдлэн аман хүзүүдүүлж байлаа. Түүний дараа Дундговийн Өлзийт суманд очиж хязаалангаа таваар давхиулаад, сумандаа азарга түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлэн, шүдлэн, даага айрагдуулсан.
2015 онд ийш тийшээ явалгүй сумандаа л уралдсан. 2016 онд болохоор манай сум аймгийн хаврын зүүн бүсийн уралдааныг зохион байгуулж азарга гурав, таваар давхиулсан. Мөн өнгөрсөн хавар Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд есөн адуу мордуулж, даага түрүүлгэж, айрагдуулан хязаалангаа таваар давхиулсан. Үүн дээр Түмэн адууны баяр зүүн бүсийн уралдааны гурван айраг нэмэгдэнэ.
-Манлай хайр хишгээ харамгүй хайрлаж байгаа бололтой. Уг нь Дундговь аймгийн хүн гэлүү?
-Тийм ээ, би Дундговь аймгийн Өлзийтийн хүн. Миний аав Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Гэнэнгийн Шар гэдэг хүн байсан юм. Аймаг, сумынхаа баяр наадамд морь уяад, аятайхан наадчихдаг уяач байлаа. Миний мэдэхээр хамгийн сүүлд 2014 онд Өлзийтийн 80 жилийн ойн баяр наадамд даага түрүүлгэж, азарга айрагдуулсан.
-Та Манлай суманд ирж суурьшаад удаж байна уу?
-10 гаруй жил болж байна. Манай гэргий эндхийн хүн л дээ
-Уяач аавын хүү хурдн морь унадаг л байсан байлгүй. Ярьж байгааг тань ажваас хэрсүү унаач байхаар санж.
-Ах, эгчийн хүүхдүүд гээд олон дүүтэй учраас би уралдаан наадамд хурдан морь унаж байгаагүй. Харин тар, сунгаа зэрэгт бол унадаг байсаан.
-Тэгвэл морь уях болсон нь хэзээнээс эхтэй вэ. Танайханд уяачид олон уу?
-Надаас өөр морь уяж байгаа хүн байхгүй. Миний хувьд 2011 оноос хойш морь уяж эхэлсэн дээ.
-2011 он гэхээр харьцангуй богино хугацаанд аймгийн Алдарт уяач цолны болзол хангажээ?
-Тийм шүү. 2014 оноос л уясан морьд маань түрүүлж, айрагдаж эхэлсэн. Тэгээд энэ жил Цагаан сарын шинийн нэгэнд аймгийн Алдарт уяач цолоо гардаж авлаа.
-Хамгийн анх хаанахын, ямар угшилтай адуу уяж, уяачийн гараагаа эхлүүлж байв?
-Анх өөрийн унаган хул алаг морио хайрханы наадамд айрагдуулсан. Тэгээд хадам талын хүн болох Энх-Амгалангаас хар азарга, хязаалан үрээ хоёр авч, хавчиг азарга болоход нь уяж эхэлсэн юм.
Дараа нь, Дундговь аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулган найз маань том хээр азаргаа шүдлэн үрээ байхад нь надад бэлэглэсэн юм. Түгээр наадсан. Мөн Дундговь аймгийн Өлзий сумын Насангийн Оргилбаяр хүүд маань нэг халтар азарга бэлэглсэнийг уяж байна. Сүүлийн хэдэн жил энэ гурван адуугаар л голдуухан наадлаа.
-Зүүн талаас болон холоос ирсэн адуутай нутгийн адуугаа харьцуулж үзэж байв уу?
-Ерөнхийдөө одоо үед унаган адуугаар уралдана гэдэг хэцүү болжээ. Гэхдээ манай сумын унаган адуу ерөнхийдөө хурдан. Улс, бүсийн уралдаануудад очоод ч түрүүлж л байна. Энэ утгаараа монгол адууг муу гэж хэлж болохгүй санагддаг.
-Өмнөговийнхон тэр дундаа Ханбогд, Цогтцэций сумдынхан адуугаа сайжруулахад эртнээс анхаарсан. Манлайхныг бас тэгтлээ хол хоцроогүй гэж боддог шүү?
-Манай адуун дунд сайжруулсан цустай адуу байхгүй. Харин Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Хужирын Жамбал гэдэг хүний адууны угшилтай адуу нэлээд хэд бий. Ер нь манай суманд тэдний угшилтай адуу цөөнгүй бий шүү. Манай суманд ирж уягдаад, айрагдаагүй адуу бараг байхгүй дээ. Хамгийн наад зах нь сумын Алдарт уяач Батбаярын загал үрээ байна. Томоохон хэмжээний олон ч наадамд түрүүлж, айрагдсан.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутгийн ханасан цол. Тэгэхээр залуу Алдартын дараагийн уралдаанууд улс, бүсийн чанартай уралдаанууд болж байгаа байх. Томхон наадмуудад оролцож байсан биз дээ.
-“Говьшанхын хурд”-д азарга 10-н хэдээр давхиулж байлаа. Миний оролцож байсан наадмуудаас хамгийн өндөр чансаатай нь Өмнөговийн Ханбогдод болсон зүүн бүсийн уралдаан л юм болов уу даа.
Тантай айраг түрүү булаалдаг үеийнхээ сайн уяачдаас нэрлээч?
-Манай сум өсөж яваа олон сайхан залуу уяачтай. Тухайлбал, манай хүргэн ах Надмидын Эрдэнэбаатар байна. Сумын Алдарт уяач цолтой. Саяхан Түмэн адууны баярт хээр хязаалан үрээ нь аман хүзүүдлээ.
Мөн Батын Амартүвшин гэдэг залуугийн морьд сүүлийн үeд сайн давхиж байна.
-Наадам гэдэг монгол хүн бүрийн сэтгэлд хамгийн ойрхон байдаг баяр. Энэ ч утгаараа жил бүрийн наадмууд давтагдашгүй сайхан дурсамж үлддэг. Таны хувьд хамгийн мартагдашгүй дурсамжтай наадам хэзээ тохиож байв?
-Ноднин хавар Манлай суманд болсон хаврын бүсийн уралдаанд хоёр азарга айрагдуулсан маань бахтай сайхан санагддаг. Манай хадам дүү Энх-Амгалангийн хар азарга гурвалж, Эрдэнэбулган найзын маань бэлэглэсэн хээр азарга таваар давхихад маш их баярласан даа.
-Хээр азарга танд ирсэнээсээ хойш хэрхэн давхисан бэ?
-Хязааландаа “Дундговийн шигшмэл хүлгүүд” уралдаанд түрүүлж, Манлай сумын 90 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдсэн. Мөн Өлзийт суманд болсон хаврын бүсийн уралдаанд ч хурдалж байлаа. Сайн давхиж байгаа адуу шүү.
-2014 онд “сумын Шилдэг уяач”-аар тодорч байсан юм байна. Тэр жил ямар, ямар амжилт гаргасан бэ? -Том, жижиг наадмаас 10-аад айраг, түрүү хүртэж шилдэг уяачаар шалгарч байсан. Бүр тодруулбал сумын баяр наадмаас нэг айраг, гурван түрүү, сумдын ойн наадам буюу аймгийн статустай наадмуудаас хоёр түрүү, таван айраг хүртсэн.
-Цаашид нутгаасаа гарч уралдаж, улс, бүсийн уралдаануудад оролцон, улсын цолонд хүрээрэй гэсэн eрөөлөөр ярилцлагаа өндөрлөe.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна