СУМЫН АЛДАРТ УЯАЧ Б.ГАНЗОРИГ: 14-ТЭЙ ХҮҮХЭД МОРЬ УЯАД, УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМААС НЭГ ТҮРҮҮ, ГУРВАН АЙРАГ АВЧ БАЙЛАА


Увс аймгийн Улаангом сумын уугуул, сумын Алдарт уяач, аймгийн шилдэг уяач, сумын шилдэг малчин Батчулууны Ганзоригийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1984 онд төржээ.
-Ганзориг уяачийн амжилтын цуваагаар яриагаа эхэлье?
-Хөдөөгийн хүүхдүүдийн адилаар багадаа хурдан морь унадаг байлаа. Улмаар мориноос хасагдаад, бие даан морь уяад 17 жил болж байна. 14-тэй хүүхэд морь уяад Увс аймгийн Тариалан сумаас нэг түрүү, гурван айраг авч өмтэй сайхан наадсан. Халтар шүдлэнгээ түрүүлгээд, хүрэн даага аман хүзүүлж, их моринд хүрэн морь дөрвөлж, хул азарга тавласан юм. Үнэхээр дээлэндээ багтахгүй хөөрч байлаа. Түүнээс хойш амжилттай сайхан наадаж ирлээ. Өнгөрсөн жилүүдээс хамгийн оргил нь 2007 он байгаа юм. 17 айраг, түрүү авсан. Тариалан сумын ойгоос хоёр түрүү, гурван айраг, ахиад Тариалан сумын МУ-ын Аварга малчин Сосорын алдрын наадамд нэг түрүү, нэг аман хүзүү, нэг гурав авсан. Дээр нь сум бүс багаас гэж нийлээд 17 хүрч байлаа. Увс аймгийн Түргэн суманд бор даага, хээр морь, хээр хязаалангаа түрүүлгэлээ. Түргэн сумаас нийтдээ найман аман хүзүү авч байсан. Халтар морь, хээр морь хоёроор л голцуу авсан. Бас Түргэн суманд бор даага, халтар хязаалан, хээр морь түрүүлгэж байсан. Түргэн, Тариалан, Сагил, Ховд, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөний ойнуудад оролцож байлаа. Ноднин Ховд сумын 90 жилийн ойгоор их насанд халтар морь зургаалж, хээр морь 19-д ирж байсан. Өнгөрсөн жил Бөхмөрөний 90 жилд халтар морь зургаалуулж, хээр морь наймлуулж, бор даага арваар орлоо. Өмнөговийн 90 жилд бор даага 19-ээр, буурал шүдлэн 18-аар орууллаа. Өлгий сумын наадамд очиж бор даага тавлуулж, буурал үрээ долоолууллаа. Харин томоохон наадам гэвэл 2011 оны Увс аймгийн даншигт их насанд хүрэн морио оруулж 51-ээр оруулж байлаа. Хатираанд нь халиун морио есөөр давхиуллаа. Үүнээс өмнө 2003 онд аймгийн наадмаар халтар даага зургаалууллаа. Бас өнгөрсөн жил Увс аймгийн Улаангомд болсон төвийн бүсийн уралдаанд хээр морь наймлуулж, бор даага түрүүлгэж байсан.
-Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-2014 онд сумын Алдарт уяач болсон. Энэ цолыг авахад өндөр хээр, богзого хээр, хүрэн, хатирдаг халиун, халар морины айраг түрүүний амжилт нөлөөлсөн.
-Аймгийн шилдэг уяач гэдэг байх аа?
-Тийм ээ 2011 оны даншгийн дараа аймгийн шилдэг уяач болж байлаа. Энэ шагналыг манай Увс аймагт 30 гаруй хүнд өгсөн байдаг юм. Түүний нэг нь болсондоо баярладаг.
-Ямар шалгуураар тодруулах уу?
-Би галаасаа шилдэг уяачаар шалгарсан юм. Энд сүүлийн гурван жил сум, бүсийн наадамд морь сайн уралдуулсан байх болзлыг хангаж аймгийн Засаг даргын захирамжаар шагнагдаж байсан.
-Таны адуунууд хаанахын ямар удам угшилтай байна вэ?
-Хүрэн морины эцэг нь Увс аймгийн Малчин сумынх, эх нь манай Улаангом сумын II Хархираа багийн унаган адуу байгаа юм. Би ээжийнхээ нагац ахын хүүгээс суманд айрагдсан хурдан даага 150 мянгатай байхад 450 мянгаар худалдан авч байлаа. Харин нэг хээр морь нь Увс аймгийн Улаангом сумын II багийн аймгийн Алдарт уяач Түвшин агсны хурдан хээр азарганых нь төл юм. Авга эгчийн хүүгийн унаган адуу. Хээр азарганы угшилтай нэг унагыг манай эхнэр бэлэглэсэн. Дааганаасаа хойш 22 айраг, түрүү авчихсан их морь болсон байна. Би чинь өндөр хээр, багзаг халх яриагаар Богзого хээр, том хээр гэж гурван хээр мориор сайхан наадаж байгаа хүн. Намайг моринд орж амжилт гаргах замыг том хээр нээж өгсөн гэж бодож их хайрладаг. Одоо 11-тэй болж байна. Багзаг хээр нь суманд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэж, бүсэд гурав, дөрөв түрүүлсэн. Нагац ах талаасаа худалдаж авсан юм. Манай нагацын талынхан Увс аймгийн Улаангом сумын Хунз гэж удмаараа мундаг улс. Улсын Аварга малчин энэ ахаасаа даага байхад нь авсан юм. Харин Өндөр хээрийг 2012 оны хавар зургаан сард Өндөрхангай сум руу би өөрөө авч, шүдлэн үрээ авчирсан нь долоо хүрээд байгаа. Өндөр хээр Тариалан суманд нэг хүүхэдгүй таваар ирж, зургаагаар тооцуулсан. Бас нэг багийн өдөрлөгт аман хүзүүлсэн. Өндөрхангайд байхдаа Ханхөхийн тахилганд даагандаа аман хүзүүдэж байсан юм байна лээ. Мөн нэг хээр гүү унагатай авчирч байсан нь буурал хязаалан адуу болсон. Шүдлэндээ Хархираа оргил хурд галын зохион байгуулсан бооцоот уралдаанд аман хүзүүдэж, даагандаа Тариалан сумын мал эмнэлгийн ойд зургаалж, хоёр удаа айрагдсан. Ноднин даагандаа нэлээн сайн давхисан бор үрээг Өлгий сумын аймгийн Алдарт уяач Энхбаяраас 5 сая төгрөгөөр авч байлаа. Эх тал нь Сүхбаатарын угшилтай, эцэг нь Зүүнговийн адуу байгаа юм. Надад ирээд сумын хаврын бооцоот уралдаанд түрүүлж, Ховд аймгийн Дөргөн болон Түргэн сумын хаврын бооцоот уралдаануудад түрүүлсэн. Ноднин төвийн бүсийн бооцоонд мөн л түрүү магнай боллоо. Өнгөрсөн жил Түргэн сумын сумын баяр наадамд түрүүлж, Өмнөговь сумын 90 жилийн ойд 19-ээр ирсэн. Бөхмөрөн сумын 90 жилийн ойд еслөсөн.
-Хамгийн өндөр бай шагнал авсан ямар уралдаан байсан бэ?
-Би Увс аймгийн Түргэн суманд хээр морио түрүүлгээд, 800,000 төгрөгөөр шагнуулж байлаа. Тэгэхэд сумын шагнал нь 160-н хэдэн мянган төгрөг байсан. Үүн дээр Түргэн сумын Ембүү багшийн гэр бүлийнхнээс эхний таван байранд нэг сая төгрөгийг хувааж өгсөн нь нийлээд 800 мянга болсон.
-Танай дээдчүүл морь уяж байв уу?
-Манай аавын аав Тогтох гэж мундаг өвгөн байлаа. Мал хариулаад унаж явсан азаргаа эмээлийг нь авч уралдуулаад түрүүлгэж байсан гэдэг. Жар, далаад оны тэр үед цөөхөн ч уралддаг байж. Харин аав сумын Алдарт уяач Батчулуун гэж аймаг, сум, бүсээс нийтдээ 60 гаруй айраг, түрүү авсан уяач байлаа. Бас Увс аймгийн аймгийн Аварга малчин, аймгийн хошой аварга. Дээд тал нь 1200 гаруй хоньтой, бусадтайгаа нийлээд 1600 гаруй малтай. Үүнээс 100 хувь төлөө бойжуулсан, ноос үсний нормоо давуулан биелүүлсэн, малын тарга тэвээрэг сайн, үүлдэр угсааг нь сайжруулсан гээд их олон үзүүлэлтээр тэргүүлэн шагнал урамшууллын эзэн болсон сайхан буурай байсан юм. Таван хошуу мал малладаг аавынхаа ажил үйлсийг залгаж яваа хүн дээ, би. Аавын зааж сургасан бүхэн өнөөдөр амьдрал ахуйд маань өдөр тутам хэрэг болсоор ирлээ. Өнгөрсөн жил 527 толгой мал тоолуулаад, энэ хаврын тоогоор 620 мал тоолуулсан. Гэхдээ мал төллөөгүй байхад манай энд тооллого явагддаг юм. Одоо төлтэйгөө 800 гаруй болсон байна. Манайх аавын талаас өвлөгдөн ирсэн ноос, махны чиглэлийн хоньтой.
-Аав тань маллагааны талаар юуг чухалчлан сургаж байв?
- Манай аав намар 10 сар эхлээд тэнгэр хангайгаа шинжиж ирэх өвлийн өнгийг мэддэг байсан. Малчин хүн чинь байгальтайгаа зохицон амьдардаг улс. Өглөө эртээ босч мандах нарыг харна, тэнгэр хангай салхи жаврыг ажиглана, намрын модны шарлалт дээрээсээ байна уу, доороосоо байна уу, шувууны буцалтыг ч харна. Ямар шувуу оройтож буцвал өнөтэй өвөл болох уу, аль нь эрт буцахаараа зуд турхан болохын дохио байх нь уу гээд л. Монгол улсыг хамарсан зуд 98 оноос 2003 оныг хүртэл үргэлжилсэн. Тэр зудыг өнгөртөл манай аав амьд сэрүүн байж, манайх нэг их хоргодолгүй давж гарч байлаа. Малчин хүнд хамгийн хариуцлагатай агаад бүтэн жилийнхээ хөдөлмөрийн ашгийг үздэг улирал бол хаврын мал төллөлт байдаг юм.
-Та ямар нэгэн галын гишүүн үү?
-Тийм ээ, би Хархираа оргил галын тэргүүлэгч таван гишүүний нэг байгаа юм.Манай галынхан энэ жил олон айраг түрүү авах зорилго тавиад дор бүрнээ хичээн ажиллаж байна. Энэ жил Тариалан, Түргэн, Сагил, Давст сумдын ой тохиож байна. Энд наадаад дараа нь шигшмэл морьдоо аймгийн 90 жил баруун бүсийн даншиг наадамдаа оруулна. Би Өндөр хээр, их хээрээ, хязаалан буурал, азарган буурал, бор үрээгээ, хоёр даагатай бэлдэж байна. Хавар өнөтэй сайхан орцгоосон.
Миний хувьд сүүлийн үед түлхүү моринд орж, адуугаа сайжруулах ажлыг нилээн хийж байна. Адуу наймаа хийдэг улсаас Хэнтий, Сүхбаатар, Өлгийн адуу авлаа. Ноднин Билэгдэмбэрэл Манлайгаас хээр адуу авч, сумандаа аман хүзүүдүүлээд, найздаа зарчихсан. Бас Сүхбаатарын нэг сайн зээрд морь байна. Гэхдээ энэ жил бэлтгэл муутай байгаа болохоор сумын баяр, овооны жижиг наадмуудаар л оруулна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь айраг түрүүнд хурдлах болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна