АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН, АДУУЧИН Д.ШАГДАРСҮРЭН: ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН НОЁДООС БИДЭНД ҮЛДСЭН ХАМГИЙН ТОМ ӨВ БОЛ УРГИЙН ОВОГ ЮМ


Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн харьяат, аймгийн Аварга малчин , адуучин Эетэй бээлийн хошуу ноён Галсандаржаагийн зээ хүү Даваагийн Шагдарсүрэн 1939 оны өвөл Загийн ус хэмээх газар айлын ганц хүү болон мэндэлсэн бөгөөд насаараа нэгдлийн адуу малласан юм. Хариуцсан ажилдаа эзэн болсон түүний хөдөлмөрийг үнэлж АХ-ын 50, 80, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнан ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдэг олгож байжээ. Мөн түүнчлэн аймгийн Аварга малчин, Сайн малчнаар шалгарч явсан удаатай.
-Та Манлай сумыг Эетэй бээлийн хошуу нэртэй байх үед үе залгамжлан захирч байсан Галсандаржаа ноёны удмын хүн юм байна. Та Галсандаржаа ноёны хэд дэх үеийн хүн бэ?
-Эетэй бээлийн хошууг үе залгамжлан захирсан есөн ноён байсан гэдэг юм. Тэдний найм дахь Содномдорж, ес дэх нь Содномдаржаагийн Галсандаржаа гэж байлаа. Би тэр Галсандаржаагийнх нь хоёр дахь охиных нь хүүхэд байгаа юм.
-Галсандаржаа ноён хэдэн хүүхэдтэй хүн байсан юм бол оо?
-Өөрийн төрсөн гурав, өөр эцэгтэй хоёр хүүхэдтэй. Нийт хоёр хүү, гурван охинтой.
-Таны аав ямар хүн байсан бэ?
-Архангайгаас мод бэлтгэхээр ирсэн хүнтэй ээж минь ханилж байсан гэдэг. Гэхдээ би сайн мэдэхгүй л дээ.
-Даваа гэдэг нь хэн юм?
-Ээжийн маань ээжийн аав. Өөрөөр хэлбэл, Галсандаржаа ноёны хадам аав гэсэн үг л дээ. Манай ах дүүс бүгдээрээ өвөөгөөрөө овоглоцгоосон юм.
-Та Галсандаржаа өвөөтэйгөө хэр ойр дотно байсан бэ?
-1938 онд баригдаад явсан гэдэг. Би тэр үед гэдсэнд үлдсэн юм шиг байна лээ. Ээж маань айлын эрх хүүхэд байсан болохоор аавыгаа баривчлагдаад явсанаас хойш сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон гэсэн. Би ганц хүүд нь л дээ.
-Ингэхэд хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүмүүсийн нэр төрийг сэргээж, үр удамд нь нөхөн олговор олгосон. Өвөөгийн тань эдэлж хэрэглэж байсан зүйлсээс буцааж олгосон уу?
-Сая төгрөгийн нөхөн олговор олгосон. Бас хэрэглэж байсан зүйлсээс нь буцаж ирсэнийг хүүхдүүд нь хувааж авсан.
Бид Содномдаржаа ноёныг цээрлээд Со ноён гэж авгайлдаг юм. Энэ ч утгаараа бид ургийн овгоо Со гэж тодорхойлсон. Гэтэл хүмүүс хятад нэр байна гээд байх юм. Тиймээс одоо буцаагаад Содномдаржаагаар нь бичүүлэхсэн гэж бодох юм. Тэгэхгүй бол үр хүүхдүүдийг маань “хятад” гэж зовоогоод байх янзтай.
Бидний хувьд тэр хүнээс үлдсэн хамгийн том өв бол овог удам л юм даа.
-Галсандаржаа ноёныг удам дамжсан уяач байсан гэдэг юм билээ?
-Тийм ээ. Содномдаржаа ноён ч бас морь уядаг хүн байсан гэдэг. Хамар цагаан зээрд нь 1921, 1922 оны үед улсын баяр наадамд түрүүлж байсан. Манлай сумаас хамгийн анх төрийн наадамд түрүүлсэн морь гэж бичигдсэн байдаг юм билээ.
-Хамар цагаан зээрд улсын баяр наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан гэдэг?
-Тийм. 1924 оны үед Галсандаржаа ноён Занданбал нартай хамт улсын баяр наадмыг зорин очиж Бэлэвсэн зээрд хэмээх өсгий цагаан, шилбэн дундуураа цагаан зээрд морь айрагдуулсан гэдэг.
Мөн 1922, 1923 онд Занданбалын бор морь улсын баяр наадамд аман хүзүүдсэн байдаг. Унаж явсан хүүхдийнх нь ярилцлаганд түрүүлсэн гэж бичигдсэн байдаг юм. Вангийн хошуунаас худалдаж авсан болохоор Вангийн бор гэж нэрлэсэн юм гэнэ лээ.
Даанч их хэлмэгдүүлэлтийн үeд Галсандаржаа ноёны хөрөнгийг гурван ч удаа хураасан юм. Тэгээд хурдан адууных нь удам угшил хүртэл хураагдсан даа.
-Хичнээн тооны адуу хураалгасан юм бол. Та архив шүүж, судалж үзэв үү?
-Улсын архивт тэмдэглээстэй байдаг л гэсэн. Би сайн мэдэхгүй л дээ. Хамгийн сүүлийн хураалганд хурдан ухаа азарга нь хураагдсан юм. Сураг сонсох нь ээ, Өмнөговь аймгийн дарга Дэжид гэдэг хүн хураалган дээрээс нь авч “Нутагт нь үлдээe” гээд Занданбал гуайд аваачиж өгсөн гэдэг. Занданбалын Хурдан ухаа гэдэг чинь угтаа Галсандаржаагийн хурдан ухаагийн угшлын адуу шүү дээ л гэлцдэг юм. Занданбал гуай дээр байхдаа Дэжидийн ухаа гэгддэг байсан гэдэг. Их олон сайхан хурдан төлөө хайрласан юм билээ.
-Галсандаржаа ноён ямар зүсмийн голдуу адуутай байсан юм бол?
-Хамар цагаан хар ногоон азарганых нь угшил Хөх Алтангэрэл гэж олон сайхан хар халзан адуутай хүнийд очсон гэдэг юм. Тодруулбал, ногоон азарга нь хураалганд хураагдаад, зүүн хойд чигт ганц эмнэг үрээ үлдсэнийг нь өргөмөл хүүхдийнхээ нэр дээр авч хоцроод, түүнийг Алтангэрэлд зарсан гэсэн. Алтангэрэл түүгээр нь азарга тавьсан байж.
Галсандаржаа ноён өөрөө энд тэндээс азарга нэлээд цуглуулсан гэдэг юм.
-Хэдийгээр дээдчүүлийн тань хурдан сайхан хүлгүүд хураалганд хураагдсан ч та адууч, уяач удмыг таслалгүй залгамжлаад явж байгаа юм байна?
-Тийм ээ, би 1958 онд нэгдэлд орж, адуу авч малласан юм. Дунд нь хоёр жил тасарсаныг эс тооцвол 1993 он хүртэл тасралтгүй нэгдлийн адуу маллалаа.
Тухайн үед нэг хүний норм 180 адуу байсан. Би хоёр хүний нормын адуу авч малладаг байв. Манайх арван хүүхэдтэй. Заримдаа хоёр хүний нормоосоо даваад 500 хүргээд л өөр хүнд шилжүүлдэг байлаа. Ямартаа ч 10 жилийн дотор 1250 унага бойжуулсан. Мөн 10 жилийн дотор 25 тонн айраг нэгдэлд нийлүүлсэн. Сумын наадмын айргийг бэлддэг байлаа шүү дээ.
30 жилээр нь бол тооцож үзэж байсангүй. Хөөвөр хялгас, үйлдвэрийн даалгавар гээд бүх ажлыг давуулан биелүүлдэг байсан. Зуд турхантай дөрөв, таван жил л тасарсан.
-Та нэгдлийн адуу 30 жил малласан, орон нутагтаа суурьшмал амьдарч ирсэн хүний хувьд эндхийн нэртэй уяачийн адуунууд хэрхэн цус сэлбэгдэж байсныг сайн гадарлана биз дээ?
-Занданбалын Өндөр хар гэдэг хурдан азаргатай адуу над дээр байсан юм. Түүний удам угшил одоо ч тасраагүй байна. Нарийн халзан ч бас нэлээд хөгширсөн хойноо над дээр ирсэн. Босоо гэдэг хурдан азарга нь надад ирээгүй боловч ижил сүрэг нь тэр чигээрээ ирж байлаа. Арван хүүхэдтэй, айрагны нормоо биелүүлэхийн тулд 40 гаруй унага уядаг байлаа. Тэгээд тэр их ажлынхаа чөлөө заваар морь уяж, сумын баяр наадмаас долоон айраг хүртсэн. Адуу ч их сайн байсан. Би даанч үүнээс давуулж амжаагүй юм аа.
-Таны маллаж байсан адуу, тэр дундаа Занданбал агсны адууны үр төлүүд нэгдэл тарсаны дараа хэн, хэнд очсон бэ?
-Норм хэтрээд нэлээд хэдэн удаа адуугаа өөр адуучинд шилжүүлж байлаа. Миний мэдэхээр Цэнд, Улсын Аварга малчин Бадамгэрэлийн Мөнх-Эрдэнэ зэрэг хүнд шилжүүлж байлаа. Мөнх-Эрдэнийнх бол яг угшил сайтай адуу байсан даа. Тогтвортой сайн ч үржүүлж чадсан.
-Нарийн халзан ямар онцлогтой азарга байсан бэ. Тууврын адуунаас авсан гүүнээс гарсан төл гэдэг байх аа?
-Тэгж л ярьдаг юм. Дээд удам угшлыг нь сайн мэдэхгүй. Нарийн халзан, Өргөн халзан гэж хоёр хурдан азарга байсан юм. Нарийн халзан нь их хурдан боловч төл муутайхан азарга байсан. Харин охин төлүүдээс нь гарсан төлүүд дажгүй сайн хурдалсан.
-Хэлбэр хийц, өнгө төрхийг үгээр зураглавал?
-Сая наадмын талбай дээр босгосон хөшөө бол ёстой л хурдан морины хэлбэртэй их гоё болсон. Гэхдээ Нарийн халзантай огт төсгүй юм билээ. Харин Ганхуяг гэдэг хүний хийсэн хурдан морины зурагтай нэг номон дээр Нарийн хээртэй нэлээд төстэй зураг байна лээ.
Нарийн халзан бол их тэнэгэрдүүхэн, тайван уртлаг сумтай, их номхон азарга байлаа. Толгой их сайхантай, хурдан адууны шинжтэй адуу байсан юм.
-Олон жил уягдсан адуу наадам дөхөхөөр бие хаагаа хөнгөрүүлээд өөрийгөө уяж эхэлдэг гэдэг. Нарийн халзан тэгдэг байв уу?
-Өөрөө хүрээд ирэхээр нь бариад л уячихдаг байлаа.
Занданбал ч гаднаас их сайн азарга ирэхээр түүнтэй тулах гээд л Нарийн халзангаа сойчихдог байсан. Уяаны эрдэмдээ сайн болохоор мундаг хурдан адуутай тулахаас эмээдэггүй байсан юм байлгүй.
-Бас Өндөр хар гэж их хурдан азарга байсан байх нь ээ?
-Тийм ээ. Өндөр халтардуухан зүстэй азарга байсан юм. Төл ч их сайтай. Одоо ч төлүүдээс нь надад байна. Сумын баяр наадамд сайн ч хурдалж байгаа. Нутаг оронд маань ч нэлээн тархсан даа.
-Нарийн халзангийн эх тал нь охин төл олонтой байсан гэсэн. Тэдний удмын адуунууд хэр хурдалж байна вэ?
-Охин төлүүдээс нь гарсан адуунууд сайн байна л гэдэг байлаа. Улсын Аварга малчин Лхамхүү гэж байлаа. Ноднин жил бурхан болсон доо. Тэр хүн их хурдан морьтой байсан юм. Тэгээд Гүррагчаад өгсөн хар мориныхоо эхийг Нарийн халзангийн төл гүүнээс гарсан гүү гэж хэлсэн байдаг. Гүррагчаагийн хар ч олон удаа түрүү хүртсэн.
Мөн Хэрээ Гомбо гэж их хурдан бор азаргатай өвгөн байлаа. Түүнийг бурхан болсоных нь дараа бор азаргыг нь нэг лам аваад хурдлуулж байсан. Түүнийг бас л Нарийн халзангийн төл гүүнээс гарсан гэдэг.
Харин Өндөр хар бол эр төл сайтай. Мундаг хар азаргыг нь Түдэв гэдэг хүн зарчихсан юм. Мундагийн төл болох нэг хар азарга надад байсан.
-Та сумын баяр наадмаас долоон айраг хүртсэн гэж дурдаад өнгөрсөн. Тэр талаараа дэлгэрүүлэн ярьж өгөөч?
-Би Агь гэдэг хүнээс нэг хээр үрээ авсан юм. Агийн хээр гэж Занданбалын хурдан ухаагийн төл азарганы төл л дөө. Би тэр азаргыг төлтэй нь хамт айрагдуулж байлаа.
Өндөр харын төлөөс Алтганы хүүхэнд өгч байсан. Түүний халтар морь сумын баяр наадамд хоёр аман хүзүүдэж, нэг түрүүлсэн санагдаж байна. Өндөр хар, Агийн хээр хоёр хоёулаа хурдан ухаагийн угшилтай. Би тэр хоёроор л айраг хүртсэн хүн дээ. Зав зай муутайгаас болоход үүнээс давж уяж чадаагүй.
Харин сүүлийн 10 жил миний амжилт тогтворжчихсон болохоор улсын Аварга малчин цолонд тодорхойлуулсан юм. Гэвч эндээс бригадын тоо бүртгэгч адууны тоо толгойг буруу бичиж явуулсанаас болоод хасагдчихсан. Оронд нь Яамны жуух бичиг л ирсэн дээ.
-Та хэдэн онд аймгийн Аварга малчин болсон юм бэ?
-1985 онд аймгийн Аварга малчны болзлыг хоёр удаа биелүүлсэн. Тэгээд 1990 онд цолыг нь гардаж авсан юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
66.181.161.3
.
Reply66.181.176.237
Гоё түүх бна
Reply