Аймгийн начин Б.Нармандах: Хүрэн морьдын амжилтаараа аймгийн Алдарт уяач цолны болзлыг давуулан биелүүлсэн

Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, хоёрдугаар багийн харьяат, аймгийн начин Бямбацэвэгийн Нармандахын ярилцлагыг уншигч танаа хргэж байна. Тэрээр 1977 онд Жинст сумын нутаг Зайдан хэмээх газар төрсөн бөгөөд Монгол улсын сайн малчин, аймгийн начин нэгэн.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан буюу эрхмүүд байна. Таны хувьд?
-Манай авга ах Жинст сумын уяач Доржбат гэж хүн бий. Мөн манай хадам аав, хадам ах хоёулаа морь уядаг, аймгийн Алдарт уяач цолтой. Нутаг орондоо хүндлэгдсэн хүмүүс. Би багадаа авга ахынхаа халиун морийг унадаг байсан ч түрүүлгэж, айрагдуулж байгаагүй ээ. Харин 1998 онд 19 настай сумын заан цол аваад тэрнээс хойш суманд 6, 7 удаа түрүүлсэн. 2004 онд улсын начин Сэр-Одыг аймгийн Арслан байхад нь тав давж аймгийн начин болж айлаа.
-Аймгийн начин цолоо хэдэн удаа баталсан бэ?
-Бэртлийн улмаас цолоо баталж чадаагүй ээ. Тэгээд 2005 оноос морь уяж, сум орон нутагтаа болсон багавтар уралдаануудаас айраг түрүү хүртэх болсон. Өөрөө барилдаж түрүүлээд, уясан морио түрүүлгэсэн сайхан наадмууд надад цөөнгүй бий. Их насны хүрэн морь маань гэхэд аймгийн наадамд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдээд байгаа.
-Амжилтын цувааг нь дэлгэрүүлээч?
-2001 онд манай энд айхтар зуд болсон. Уяачид ярьж л байгаа байх. Тэнд адуугаа алдаад унаагүй шахуу болчихоод байтал 2002 онд нөгөө уядаг хүрэн морь маань хэдэн үрээ дагуулаад гүйгээд ирсэн. Тэгээд хүрэн морио уяж Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Баянхонгор аймгийн Жинст Өлзийт, Богд зэрэг дөрвөн суманд уралдуулсан бүгдэд нь айрагдсан. Хойтон жил нь Өлзийт сумынхаа наадамд түрүүлсэн. Тэр жил бас гурван шүдлэн уясан гурвуулаа хурдалж, Богд, Өлзийт, Жинст сумдын наадам нэг өдрийн зайтай болоход нөгөө гурав маань түрүүлдэг юм. Тэгээд л ер нь урам орсон доо. Тухайн үед одоотой адил утас шөрмөс элбэг биш хоёр хүргэндээ өгч явуулчихаад холбоон дээр очоод залгасан. Түрүүлчихсэн гэсэн.
-Нөгөө хүрэн морины дагуулж ирсэн үрээнүүд юм уу?
-Үгүй ээ, манай хадмын адууны л угшилтай. Нөгөө түрүүний хүрэн морийг залгаад ахиад нэг хүрэн морь гарсан нь соёолондоо аймгийн наадамд түрүүлсэн. Нөгөө гурван шүдлэнгийн нэг нь тэр жилээ аймгийн наадамд зургаалаад, хоёр жилийн дараа нэг нь таваар давхихаар нь Занданшатар гишүүнд бэлгэнд өгчихсөн. Шүдлэндээ аймагт зургаалсан хондон нь суманд их олон айрагдсаан.
-Гурван сайхан морь болжээ дээ?
-Хоёр нь азарга, нэг нь морь болсон. Морь болгосноо Занданшатар гишүүнд өгсөн юм.
-Хязаалан жилээ яаж давхисан бэ?
-Нэг нь зургаалаад нөгөө хоёр нь дөрөв, таваар орсон. Соёолондоо “Хонгорын хурд”-д очоод нэг нь тавлаж, нөгөө хоёр нь зургаа, долоогоор орсон.Тэгээд бүдүүрч суманд хэд хэд айрагдсаных нь дараа нэгийг нь дүүдээ өгч, нөгөөг нь Баянлиг рүү Батбаатар гэдэг залууд зарсан.Очоод олон түрүүлж айрагдсан гэнэ лээ.
-Хүрэн адуугаар л нааддаг хүн юм биз дээ?
-Тийм шүү. Аймгийн засаг дарга байсан Жаргалсайхан бид нар найзууд. Нэг удаа аавынхаар нь айраг уух санаатай орсон. Дамдинсүрэн Арслан хөгшин нь байхгүй гээд өөрөө будаатай цай хийж байхтай таарахгүй юу. Аймгийн наадамд хоёр түрүүлсэн Арслан хүн сайхан цай чанаж байхад таарсан болохоор дотроо бэлгэшээгээд “нэг адуу авч явъя” гэж бодохгүй юу. Тэгээд аймагт айрагдсан адуунуудыг нь сонирхсон 2,5 -3 саяын хооронд үнэ хэлсэн юм. Тухайн үед мөнгө ховор байж. Эргэлзээд байж байтал туранхай зээрд үрээ уначихсан банди адуу туугаад ирэхгүй юу. Тэгсэн Жагаа “энэ зээрд үрээг зарчихмаар байна” гэнэ. Үнийг нь асуусан “500,000 төгрөг” гэнэ. Азарга тавих санаатай хайгаад байсан адуу мөн юм шиг санагдаад наашаа явж байхдаа “хөгшин нь 450-д авах уу” гэсэн “тэг тэг” гэж байна. Ингээд л наймаа хийчихлээ.
-Зээрд үрээ тэдний адуу юм уу?
-Үгүй ээ, Сүхбаатарын адуу гэж байсан. Ингээд жилбэнтчихсэн найгүй туранхай үрээ авчраад буурал аавынхаа зааж өгсөн аргаар эмчилсэн. Хойтон жил нь хавчиг азарга аймгийн наадамд аваад очсон хүмүүс танихгүй “Жилбэн зээрд мөн юм уу” гээд байсан. Тэр наадамд зээрд азарга дөрвөөр давхиад, дараа хавар нь аймгийн хаврын уралдаанд тавласан. Тэгээд тэрнээс хойш зээрдийгээ уралдуулалгүй сайн төл авахаар шийдсэн.
-Таны бодож байсанчлан хурдан төлүүд гарсан уу?
-Гарсаан. Нэг хүрэн үрээг уяад хязааланд нь хаврын уралдаанд соёолонтой уралдуулж айрагдуулаад, зун нь Өлзийтийн наадамд аман хүзүүдүүлээд, давхар уяагаар Шаргалжуутад түрүүлгэсэн. Дараа жил нь соёолон морь хаврын уралдаанд аман хүзүүдүүлээд, аймагт очиж түрүүлгээд, Жинстэд уралдуулсан улдчихсан юм. Дараа жил нь хавчиг морь аймагт түрүүлээд, Баянговьд болсон аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.Ноднин нийлсэн жилээ манай суманд болсон аймгийн бүсийн уралдаанд түрүүлж, “Номгон хайрханы хурд”-д аман хүзүүдсэн. Энэ жил найман настай морь уягдаж байна. Миний хүрэн морь хаврын уралдаануудад илүүтэй амжилт үзүүлдэг. Зун аймгийн наадамд хоёр очоод 10 гаргаж давхисан.
-Зээрд азарганы төлөөс өөр хурдалж байгаа адуу бий юу?
-Хүрэн морины дүү хондон морь шүдлэндээ Өлзийтийн наадамд аман хүзүүдээд, Шаргалжуутад түрүүлсэн. Хязааландаа Шаргалжуутад айрагдаад, соёолондоо Баянлиг рүү зарагдаж очоод олон түрүүлсэн гэнэ лээ. Бас нэг дүү нь шүдлэндээ Өлзийтөд гуравлаад, хязааландаа аймгийн бооцоот уралдаанд түрүүлсэн. Соёолондоо тав уралдаж тав айрагдсан. Энэ жил хавчиг азарга Өвөрхангайн Хайрхандулаанд болсон баруун бүсийн уралдаанд 21-ээр давхиж, Баянхонгор аймгийн говийн бүсийн уралдаанд есөд орсон.
-Нэг гүүний төлүүд юм уу?
-Тийм. 2001 оны зудны дараа би Өвөрхангай руу явж 10 гүү авчирсан юм. Сүүлдээ энд тэндээс олон азарга авч тавиад түрүү жил гэхэд л би есөн үрээ зарсан цөмөөрөө суманд айрагдаж байна. Баянлигийн Төмөр гэж хүнд очсон цавьдар үрээ бүр аймгийн чанартай наадамд гурав түрүүлсэн байна лээ.
-Нутгийн адууны дундаж хэд байдаг юм бэ?
-Би 2-2,5 саяад л өгчихдөг.Манай том охин хотод оюутан.Нэг үрээ зараад охиныхоо төлбөрийг хийчихээд л байгаа.
-Олон газрын азарга тавиад гэсэн. Хаа хаанаас азарга авсан юм бэ?
-Манай уяачдын холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэ бүх сумандаа азарган үрээ өгсөн ш дээ. Манай суманд Хэнтийн Баянмөнхийн Содном гэж 1000 адуутай айлын адууны азарга ирсэн. Тэр азарга бий. Наана нь Сэлэнгээс орос цустай нэг азарга авсан. Хэнтийн Галшараас бас нэг азарга авсан.
-Өлзийт сум бол аймагтаа адууныхаа тоо толгойгоор тэргүүлдэг юм билээ. Танайх олон адуутай юу?
-Би 100-гаад адуутай. Дүү нарынхтайгаа нийлбэл 200 гаруй юм болох байх. Бид азаргануудадаа гүүгээ сольж тавиад төлийг нь авчихдаг.
-Морь уяснаасаа хойш айраг, түрүү алдалгүй л наадаж байгаа бололтой?
-Тиймээ, аймгийн чанартай наадмаас гурван түрүү, хоёр аман хүзүү, гурван айрагтай. Сумын наадмаас зургаан түрүү 20 гаруй айрагтай. Энэхүү амжилтаараа сая аймгийн Алдарт уяачийн болзлыг давуулан биелүүлсэн.
-Эрийн гурван наадмын хоёроор нь нааддаг хүн. Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Наадам болгон сайхан даа. Барилддаг байхдаа аавтайгаа хамт наадамд явахаар 2, 3-ын даваанд уначихдаг хэр нь ээжтэйгээ явахаар дандаа түрүүлдэг байлаа. Их сонин. Нэг удаа аймгийн чанартай томоохон наадамд барилдаад дөрвөн хөллөчихсөн бараг унаж байсан ээж гүйж орж ирээд “тэснэ шүү миний хүү” гэдэг юм. Тэгсэн инээд хүрээд тийрсэн нөгөө хүн барьцаа алдаад би түрүүлж байлаа. Манай ээжийн талынхан бөхийн удамтай. Надаас өмнө тав, зургаан аймгийн цолтонгууд төрсөн юм. Өөрөө “уралдсан” наадмаас хамгийн сайхан нь энэ. Харин морио уралдуулсан наадмаас хүрэн морио түрүүлгэж, халтар соёолонгоо аман хүзүүдүүлээд, өнөө хоёр хязаалангаа угсраагаар нь айраглдуулсан тэр жилийн наадам хамгийн сайхан нь. Тэгэхэд би бас өөрөө барилдаад үзүүрлэж байсан юм байна.
-Улсын сайн малчнаар шалгарч байж. Хэдэн онд вэ?
-Тэмээнээс бусад дөрвөн хошуу мал маллаж, тоо толгойг өсгөөд 10-аад айлыг малжуулж, гурван айлд шинэ гэр барьж, мал хуй тасдаж тусад нь гаргасан. Түүнийг маань үнэлж 2009 онд аймгийн сайн малчин цолоор шагнасан даа. Тусалж байсан залуучуудадаа гэр барьж тусад нь гаргаж өгөхөөр хүүдээ шинэ гэр барьж өгч байгаа юм шиг сайхан санагдана гээч. Тэгээд нөгөө хэд маань айлчилж ирэхээр их сайхан санагддаг юм билээ. Манай буурал ээж зун хүүхдүүд амралтаараа айлд ирээд туслахад их баярладаг. Тэгээд хүмүүс нь “тэдний хүүхэд тэгж зарагдаж байгаад явж гэнэ” гэхээр “амьтны хүүхэд дөмөг хүн дээр ирээд ажил сураад буцахад зарагдаж байна байхдаа яадаг юм” гээд уурладагсан. Би яг л эмээ шигээ боддог. Олон малтай айлын ажлаас хамжилцаж малжиж байгаа залуус бол мал маллахын зэрэгцээ амьдралынхаа хар ухаанд суралцаж буй юм.
-Тийм шүү. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би дөрвөн охинтой. Нэг нь аавыгаа дагаад моринд нэлээд сонирхолтой.
-Охинтой бол хүүтэй гэж. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Цаашдын чинь ажил үйлсэд амжилт хүсье.
-Уяач биднийгээ алдаршуулж яваа танай хамт олонд бүгдэд нь баярлалаа. Цаашдын тань ажил үйлсэд амжилт хүсье.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна