ЗАЛУУ УЯАЧ Ц.АЛТАНХИШИГ: ЗАЛУУ УЯАЧИД МЭДЛЭГ БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЖ ТОД МАНЛАЙ УЯАЧДЫН ДАЙТАЙ БОЛСОН


Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, "Хүрхрээ" дөрөвдүгээр багийн харьяат, залуу уяач Цогзолын Алтанхишигийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1980 онд төрсөн бөгөөд сумын заан цолтой.
-1997 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд баруун бүсийн хоёр дахь наадам болж байсан. Энэ наадамд Говь-Алтайчууд нэг л түрүү хүртсэн. Тэр түрүүг таны аав соёолон мориороо авч байсан гэдэг. Тус наадмын дурсамжаар яриагаа эхэлье.
-Тэр жил дэлгэр сайхан зун болсон. Аав маань нутгийнхаа хэдэн залуу уяачтай нийлээд Дэлгэр сумын даншиг наадамд оролцоод Говь-Алтай аймагтаа анхны түрүүг соёолон насны хүрэн мориороо авч байсан. Тэр хүрэн морины эхийг манай ээжид нагац нь өгч байсан. Харин эцгийг нь манай аав найман адуугаар авч байсан юм. Би тэр наадамд явж чадаагүй. Аав, ээж хоёулаа наадамд яваад би эмээтэйгээ гэрт үлдэж байлаа. Тэгээд тухайн баярт мэдээг радиогоор сонсоод л их баярлаж байсан. Тэр үед чинь айлууд зурагтгүй байсан шүү дээ.
-Тэр жил нас, насанд их олон морь уралдсан байдаг. Соёолонд хэдэн морь уралдаж байсан бэ?
-300 гаруй соёолон уралдаж байсан. Тэгэхэд манай аав их хийморьтой наадсан. Хоёр соёолон зэрэг давхиж байгаад нөгөөдөх нь замаас гараад явчихсан гэдэг. Харин манай аавын соёолон чигээрээ давхисаар түрүүлж байсан гэдэг.
-Дэлгэрийн даншгийн бай шагнал өндөр байсан гэж ярьдаг. Тэгэхэд түрүү моринд юу өгч байсан бэ?
-Түрүү моринд 21 инчийн өнгөт зурагт өгсөн байдаг. Тэгээд нутгийнхан бэлэг гэж их олон мөнгөн аяга, мөнгөн хазаар өгсөн. Сум орон нутгаас бас нэг өнгөт зурагт өгсөн. Нэг нь одоог хүртэл манайд байгаа.
-Ирснийх нь дараа нутаг орныхон нь яаж хүлээж авч байсан гэдэг вэ?
-Тэгээд барианд ороод ирэхээр нь наадамчдаас зугтаалгаад л 15 км хол авч явсан байгаа юм.
-Тийм хол аваад явчихаж байгаа юм уу?
-Тийм. Хүмүүс араас нь хөөцөлдөөд бөөн юм болж байсан гэнэ лээ. Манай аймгийн ганц түрүү учраас хүмүүс их бэлгэшээж их шуурсан гэсэн. Тэгээд тухайн үед манай Заан Давааням гуай, Дүвчин Заан хоёр хамгаалалтанд аваад л явсан гэдэг.
-Аав чинь хэдэн насны морьтой явсан юм бэ?
-Аав азарга, их нас, соёолон, шүдлэн гээд дөрвөн насны морьтой явсан. Азарга нь 30 гараад ирсэн. Шүдлэн үрээ нь улдаад уралдаж чадаагүй. Харин их насны морь нь 100 гаргаад ирсэн.
-Тэр хүрэн морь дараа нь яаж давхиж байсан бэ?
-Түүнээс хойш нэг их сайн давхиагүй ээ. Сумынхаа наадамд гурав айрагдаж, нэг аман хүзүүдсэн. Баянцагаан сумын 70 жилийн ойн наадамд нэг айрагдсан.
-Уяа нь таардаггүй байсан юм болов уу. Яагаад сайн давхиагүй юм бол?
-Манай нутаг цаг агаарын эрс, тэс нөхцөлд байдаг. Зарим жил ногоо аажуу ургана. Тэгээд их л урт уяатай морь байсан. Одооных шиг тэжээгээд, тариад уралдах биш. Өвөлжин хонь хариулчихаад хавар нь ногоо идүүлээд л болдог байсан байх. Аав “Туурай томтой морь, бүдүүрээд давхихгүй” гэж ярьдаг байсан. Түүнээс ч болсон байж мэдэх юм.
-Тэр хүрэн азарганы төлүүд яаж давхисан бэ?
-Унаганууд нь сумынхаа наадамд их олон айрагдаж, түрүүлсэн. Өнгөрсөн жил л гэхэд нэг нь сумын наадамд түрүүллээ.
-Аавынхаа талаар бидэнд ярьж өгөөч?
-Аав минь бурхан болтлоо морь уясан. Аавыг адуу их сайн таньдаг гэж ярьдаг. Өөрийнхөө “дурласан” адууг бол үнэ хайрлахгүй авна. 2002 оны зуднаар нэг эмнэг даагыг 15 ишигтэй ямаагаар авсан байдаг. Манайх бараг 30 ямаатай л байсан байх. Тэгэхэд тэрнийхээ талыг өгөөд тэр эмнэг даагыг авч байсан. Тэр даага бүдүүрээд сумынхаа наадамд, тойргийн сумдын ойд их олон түрүүлсэн. Сайхан жороо морь л доо. Сайн жороолох юм байна гэж хэлээд л авч байсан. Олон ч морь уясан. Тэр бүр нь сумандаа гайгүй давхиж байсан. Манай аав найз нөхөд олонтой. Залуучуудыг дагуулж морь их уядаг. Тэгээд “Чиний энэ чинь сайн давхина, тийм байна, ийм байна” гэж их зааж сургадаг байсан. Тэр болгон нь хэлснээр нь сайн давхиж байсан.
-Аав тань ямар наадмыг онцолж ярьдаг байсан бэ. Эд хав, бахтай ч гэдэг юм уу?
-Бахархдаг наадам нь Дэлгэр нутгийн даншиг. Говь-Алтай нутгаасаа ганц түрүүг авсан. Тэр үед дарга цэрэг, найз нөхөд, дүү нар нь хүртэл ирж өргөн сайхан найр хийж байсан. Тэрийгээ л их ярих дуртай. Хүн болгон л тэрийг нь ярьдаг юм.
-Уяач хүн хурдан морийг шинжиж таних, унаж эдлэх, сайн засалч байх, эрэмгий байх, морины эдлэл хэрэгслийг сайн хийх, дуу дуулж чаддаг байх гэх мэт олон эрдэмтэй байх ёстой юм шиг байгаа юм. Таны аав морь шинжихээс гадна өөр ямар эрдэмтэй хүн байсан бэ?
-Аав маань морины хануур, төөнүүр хатгуурыг их сайн хийдэг байсан. Өвөл морьдоо цантуулж урхагийг нь гадагшуулдаг бас муу цусыг нь их ханадаг байсан. Ер нь морийг их сайхан эдэлдэг хүн байсан. Бид эхээс тавуулаа. Дөрвөн хүү, нэг охинтой. Дөрвөн хүүгийн гурав нь адуунд сонирхолтой. Манай аав морь их хатуу уядаг байсан юм гэнэ лээ. Хатуу гэдэг нь хоол унд, хөлс хүчийг нь шавхаж уядаг. Хүмүүс “Их сайн морь л танай аавын гарыг даадаг байсан” гэж ярьдаг байсан.
-Та морь уяад цол хэргэмд хүрсэн үү?
-Цол хэргэмд хүрч чадаагүй байгаа. Зургаан жил л морь уяж байна.
-Та хэд ааваасаа хойш адуугаа чанаржуулахад анхаарсан уу?
-Тийм. Би л гэхэд зүүн зүгээс хоёр азарган үрээ авсан. Манай дүү бас л зүүн зүгээс нэг азарга авсан. Зүүн талын цустай гүүнүүд ч бий.
-Таны хувьд анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртсэн бэ? Таны Алтан ишгэн нэртэй морь хэдий үеэс хурдалж эхлэв?
-Би 2011 оноос эхэлж морь уясан. 2011 онд авга ахтайгаа хамтарч уясан азарга маань тэр жилийн сумын наадамд гурваар давхисан. Мөн хязаалан айрагдаж, даага аман хүзүүдсэн. Тэгээд аймгийн баярт уралдуулсан ч айраг авч чадаагүй. Түүнээс хойш жил бүр айрагдаж, түрүүлээд л байгаа. Миний гурав, дөрвөн морь сум, сумын чанартай наадмаас 13 айраг, хоёр түрүүтэй байдаг юм.
-Сумын Заан цолтой гэсэн. Танай аль талд бөхийн удам байна вэ?
-Аав, ээжийн хоёулангийнх нь талд бөхийн удам бий. Аймгийн Арслан Нанжин, Хишигбаатар гэж хүн миний садан. Алсуураа Заан Р.Давааням, Р.Нямдорж, Гарьд Н.Ганбаатар нартай садангийн холбоотой. Ээжийн талд Чанарав гэж аймгийн Заан цолтой хүн байсан. Манай аавын нагац нарын хүүхдүүд барилддаг. Бүгд л сумын цолтой. Би 2003 оноос эхэлж барилдсан. 2005 онд сумын Начин, 2006 онд сумын Заан болсон. Дүү маань бас сумын Заан цолтой.
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Ярихыг хүссэн зүйл байвал ярьж болно.
-Залуу уяачид мэдлэг боловсролоо дээшлүүлж Тод манлай, Манлай уяачдын дайтай болж хурдан хүлэг морьдоороо нутаг орныхоо нэрийг дуурсгаж сайхан наадаж байгаарай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна