НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ДУЙНХАРЖАВ: ХӨГШИН НЬ Ч УЯДАГ, УНАГАН АДУУ НЬ Ч ДАВХИДАГ ГЭДГЭЭ НУТАГТАА ҮЗҮҮЛЧИХЭЭД ИРСЭН


Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Далхаагийн Дуйнхаржавын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1946 онд Эхсийн бригадын Мараат хэмээх газар төрсөн тэрээр АХ-ын 60 жилийн ойн медаль, Аюулаас хамгаалахын 50 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Гадаад явдлын яамны 100 жилийн ойн медалиар шагнуулсан аж.
-Таны унасан газар, угаасан ус, бага насны дурсамжаар яриагаа эхэлье?
-Миний аав, ээж Даривын улс. Аав маань 12 хүүхэдтэй Жанцан гэж хүний ууган хүү Далхаа гэж хүн байлаа. Даривын нурууны хойно их бага Цахир, Далан түрүү гээд Хүйсийн говьтой залгаа нутгаар нутаглаж байсан. Ховдын Дарви, Говь-Алтайн Даривынхан чинь нийлээд шахуу нутаглана. Хоорондоо ердөө 70-аадхан км-ын зайтай хоёр сум ш дээ. Тэгээд 1948 онд хүүхдүүдээ сургууль соёл бараадуулахаар төв бараадсан гэдэг. Дээр үед 30-н хэдэн оныг хүртэл аав маань Тонхилын Зүйлийн хүрээнд шавилан сууж байлаа. Тэгээд хүчээр шахуу хар болгож эхнэр авч, таван хүүхэд төрүүлж өсгөжээ. Би чинь энэ айлын отгон хүү. Аав ээжийн бага нас Даривт өнгөрсөн. Харин ээж маань Бууч овогтой Түдэв гэж хүний гурав дахь охин юм.
-Танай дээдчүүл морь мал уяж байв уу?
-Морь уяж байсан юм байхгүй ээ. Намайг багад манайх Баянцогтод байлаа. Тухайн үедээ би хурдан морь унаж, улсын наадамд хэд хэд оролцон, дээгүүр давхиулж байсан удаатай. Би ч Төв аймгийн унаган шахуу хүн. Намайг гуравтайд манайх Говь-Алтайн Дариваас Жирмийн хөндий /Жирмийн цагаан нуур/ гэдгийн цаад талд орших их, бага Бороор өвөлжиж, Төв аймгийн Баянцогтоор нутаглаж байсан. Мэдээж хөдөөний хүүхэд хойно хонь мал хариулна. Улмаар томроод морины нуруун дээр гарч, хүний даага сургахаас эхлээд морь унаж уралдана. Энэ нь л намайг моринд хорхойтой болгосон шиг байгаа юм.
-Багадаа морь унаад хэдээр давхиулж байсан бэ?
-Галын хүрэнг түрүүлдэг жил их морь хоёр тасарч уралдаад эхний уралдсанд нь би аман хүзүүдэж байлаа. Өөр чинь Лхүндэв гэж хүний морийг унаж 10-аар давхиулсан.
-Харин уяа сойлго тааруулах болсон үе нь хэзээнээс вэ?
-Олон жил гадаадад ажиллаж амьдрахаар хүн чинь эх нутгаа санадаг юм билээ. Бүүр яс цусанд нь шингэсэн морио нэг уях юмсан, адуутай болох юмсан гээд л яарахыг яана. Ингээд аар саар адуу цуглуулж эхэлсэн.
-Та ямар мэргэжилтэй хүн юм бэ?
-Насаараа л жолоо мушгилаа. Анх яамны баазад жолооч байгаад, дараа нь гадаад яаманд шилжиж, Нью-Йоркт таван жил ажилласан. Москвад ч дөрвөн жил суулаа. Бас Английн элчин сайдын яамны тэргийг дөрвөн жил, АНУ-ын элчин сайдын тэргийг 18 жил барьсан байна.
-Анх хаанаас адуу цуглуулсан бэ?
-Анх намайг адуунд оруулсан хүн бол Хурц сайд байгаа юм. Хамтдаа Москвад ажиллаж байгаад ирсэн надад нэг соёолон азарга зарсан. Баадуу Доржийн угшилтай адууг анх “Адуу нийгэмлэг” гэдэгт эрээн гэрээр авчээ. Сүхбаатартаа гурав түрүүлсэн азарга гэсэн. Одоо зураг нь тэр байна. /үзүүлэв/ Үүн шиг хар буурал азарга байсан шиг байгаа юм. Тэрний төл болох эмнэг хээр гүүг Увсын Зүүнговиос нэг хүн Хурц гуайд авчирч өгчээ. Тэр хоёрын дундаас гарсан төл нь энэ буурал азарга. Надад соёолон азарга байхад нь зарж байлаа.
-Хэдэн он юм бэ?
-Наян хэдэн оны сүүл юм уу.
-Тухайн үед гайгүй удам угшилтай адуу ямар үнэ ханштай байх уу?
-Би таван зуун мянган төгрөгөөр авч байлаа. Мөнгө бас хатуу болсон үе шүү дээ. Гүү 60,000-тай байхад би 200 мянгаар авч явлаа. Сая таван зуугаар ч ганц, нэг адуу авсан. Төв аймагтаа хамгийн хурдан нь болох Санжийн хонгорыг 1,5 саяар ч авсан. Тэр үед би Сэргэлэнгийн бүдүүн Дамбадаржаагийнх гэж айлд адуугаа өгч тэжээлгэдэг байсан юм. Тэр надад нэг хар морь бэлэглэсэн нь уяач болоход илүү хурцалсан гэх юмуу. Их хурдан морь л доо. Энд тэнд жижиг наадамд аваачаад тавихад айргаас салахгүй. Одоо хөөрхий 28-тай болж байх шиг байна. Энэ өвлийг давахгүй байхаа даа. Би моринд хайртай болохоор өөрөөр нь энэ насыг илээхийг илүүд үздэг.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд авч байсан юм бэ?
-Дамбадаржаагийн өгсөн хар мориор анхны айргаа авч байлаа. Түүний хүү Гантөмөр нь уяж өгсөн юм.
-Ямар наадамд орж байсан бэ?
-Ямар ч байсан улсын наадамд морь будилаад наймаар нэг давхилуу даа. Харин нойтон жил нь наймтай зарим нэг уралдаанаар мэр сэр гарч уралдаад таван ч медаль авсан. Тэгээд Баянцагаанд болсон Мөнгөнсударын уяачдын том наадамд хонгор азарга айрагдсан нь миний өөрийн адууны анхны амжилт.
-Энэ "Заамарын хурд" төвийн бүсийн уралдаан уу? /зураг үзүүлэв/
-Тиймээ, энд цоохор үрээгээ айрагдуулсан. Мөн Суман хүрэн айрагдсан. Түүнээс өмнө Дундговийн 65 жилийн ойгоор хоёр үрээ айрагдуулсан. Миний Баянцагаанд ордог хонгор азарга байгаа юм. Монгол наадам чанга л даа. Ердөө тавхан морийг нь цоллоно. Бусад нь арваар ч ирсэн, наймаар ч ирсэн цоллуулахгүй. Гэхдээ аль ч наадамд хүүхэд морь мэнд ирэх шиг сайхан нь хаа байх билээ.
-Заамарт айрагдсан будан ямар угшилтай юм бэ?
-Зургаагийн Данзанням гэдэг хүний адуу. Гэдсэндээ ирсэн унага.
-Та улс, бүсийн чанартай наадмаас хэдэн айрагтай вэ?
-Хүрэн морио нэг айрагдуулсан ч ухраад зургаалсан. Засгийн газрын тогтоолтой наадамд хоёр үрээ л Заамарт айрагдуулсан. Нэг нь хязааланд дөрвөөр давхиж, хүрэн соёолон тавласан. Гурав хадуураад тавласан нь тэр.
-Таны азарга, гүү хаанахынх байна вэ?
-Галшар угшлын зургаагийн Данзанням гэж хүнээс авсан хар азарга байна. Түүнээс авахад гэдсэндээ ирсэн адуу одоо нэг сахалтай хээр гүү болсон. Энэ гүүний төлүүд аятайхан шүү. Гэхдээ би уяж хүлсэнгүй ээ. Тэднийхээс бас авсан бөгтөр хээр гүү байлаа. Хүмүүс ембүү гүү гэж ярьдаг юм. Тэрнээс гурван эр төл авсны нэг нь энэ хүрэн морь. Үүнээс гадна нэг зээрд азарга Галшараас ирсэн баян Будаа гэж хүний адуу. Түүний хүү Хүрлээгээс тав, зургаан ч гүү авсан. Өөр Сэргэлэнгийн бүдүүн Дамбадаржаагийн адуунаас ч бий.
-Улсын наадамд хэзээнээс морь уралдуулсан юм бэ?
-2008 онд бүсийн наадамд хоёр үрээ айрагдуулсан. Дундговийн ойгоор шүдлэн, Заамарт хязаалан айрагдсан. Харин 2009 оноос улсад уралдуулж эхэлсэн байна уу даа. Хүрэн морио хавчигт нь улсынхаа наадамд мордуулсан. Тэрнээс өмнө Яармагт болдог байхад хар морио хүнээр уяулаад наймаар давхиулсан.
Өнгөрсөн хугацаанд олон ч сайхан наадамд оролцлоо. Нэг жил би уяа ахлаад Гантөмөртэй явсан. Тэгээд Эрдэнэдалайн 80 жилийн ойд очиж тун ч одтой наадсан. Сайхан л юм билээ. Их насны нэг түрүү, хоёр айраг, азарганы айраг авсан.
-Адууныхаа цусыг сайжруулах ажлыг хэр хийж байна вэ?
-Үгүй ээ, амьхандаа би өөрийгөө угшилтай адуутай болчихсон л гэж боддог юм. Энэ 50,60-аад медалийг чинь өөрийнхөө унаган адуугаар л авлаа. Даанч одоо эрлийз адуу их болчихоод над шиг монгол уяач амжилт гаргахад хэцүү болчихлоо. Жижиг монгол адуутай хүн уралдаанд ороод амжилт гаргана гэхэд амаргүй. Гэхдээ угшил нь гарчихсан тулдаа л бид чинь мөчөөгөө өгөхгүй гүрийгээд яваа юм. Сая Говь-Алтайн Даривын 90 жилийн ойд цус нь орчихсон дааганууд явж л байна лээ. Тэнд миний даага түрүүлсэн л дээ. Гэхдээ энэ бол өнөө цагт өдрийн од гэсэн үг. Намайг морь тэжээж байхад боодол өвс 1500, хивэг 2000, овъёос шуудай нь 4000, 5000-аас хэтэрдэггүй байлаа. Одоо чинь 28000 төгрөгөөр шуудай овъёос авч байна. Хивэг бол бүүр 9-10 мянга, боодол өвс 10000 хүрчихлээ. Боодол өвсийг чинь хоёр л адуу идэж хононо. Тэгэхээр хөрөнгө мөнгө их гарч байгаа биз.
-Төрсөн нутагтаа очно биз?
-Очмоор санагдана шүү. Ямар сайндаа л хүн хүч муутай ч зүтгэсээр 90 жилээр очсон. Газар газраас ирсэн тэр олон адуунаас 30 нь л айраг амсаж, тэрнээс нь зургаа түрүүлдэг болохоор бахархалтай сайхан шүү. Хөгшин нь ч уядаг, унаган адуу нь ч давхидаг гэдгээ нутагтаа үзүүлчихээд ирсээн.
-Дуйнхаржав ах аа, сайн уяач, ясны уяач хоёрт ялгаа бий юу?
-Ясны уяач гэдэг адуугаа сайн мэддэгийг нь хэлэх болов уу. Тэрнээс биш цалин өгөөд хүнээр уяулчихаад уяач болохгүй л дээ. Гэхдээ өдөр тутмын ажилд гардан оролцохгүй ч энэ өв соёлоо авч үлдэхийн тулд мориндоо хөрөнгө мөнгө зарж байгаа улсыг үгүйсгэж бас болохгүй юм болов уу.
-Гэр бүлээс хэн нэгэн моринд орохоор бусад нь уруу татагдах нь бий. Таны эргэн тойрныхон ч ялгаагүй юу?
-Хөгшин маань адуунд дуртай. Бид хэдэн адуу тэжээдэг байхдаа машиндаа хоноод л идүүлээд явдаг байлаа. Даанч хөгшин маань нас ахиад астматай болоод дуртай ч амь настай нь холбоотой юм болохоор аргагүйн эрхэнд холдсон. Манай нэг охин Америкт амьдардаг. Нэг банди гадаадад олон жил амьдраад тэрүү дархлаа жаахан сул. Шороонд нүд нь улайгаад, морины хөлс үнэртэхээр хоолой нь бачуураад байх юм.
-Бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Хоёулаа хамгийн сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
-Дурсамжууд их байна. Уясан морьдоо давхиулсан наадам бүхэн сайхан дурсамж үлдээдэг. Заамарт хоёр үрээ айрагдуулсан тэр жил их сайхан. Бид хоёр чинь нэг муу жижигхэн майхантай. Тэгсэн бороо ороод хөгшин тавгийнхаа идээг норгочихгүй гээд, би хоёр үрээнийхээ хоолыг тааруулах гээд хэрэндээ л тэвдсэн. Усан борооноор тэгж зүтгээд хоёр айраг авч байлаа. Энэчлэн магнай хагартлаа баярласан наадам олныг үзлээ. Адуу гэдэг чинь эерэг энергитэй. Морь ховлохгүй, худлаа ярихгүй, хулгай хийхгүй. Би ер нь нохой, морь хоёрыг их хүндэлдэг. Хуучны хүмүүс ярьдаг даа. Үнэнчээр зүтгэе гэхийг морь, нохой мэт зүтгэе гэлцдэг. Аргагүй үнэнч амьтан л даа. Уяж байхад хөл гар нь жоохон эвгүйтээд тавьчихаар уяан дээрээ, яг уядаг цагтаа зогсож л байна гээч. Уралдах ёстой гэсэн шиг. Тэгээд уяж байгаа морь эцсээ хүртэл явна даа, хөөрхий. Дундаасаа “залхуу” нь хүрээд зогсчих тийм хурдны адуу байхгүй шүү дээ. Муухан хүнээс дээр. Энэ Төв аймгийнхан чинь морьтойгоо их яринаа. Данзанням гуай морьтойгоо их ярьдаг хүн байсан юм гэнэ лээ. Ярьж байгааг ойлгодог юм шигээ. Би Увсын баруун бүсийн наадам будилчихаад жаахан сэтгэл гонсгор үлдсэн юм. Тэгсэн Говь-Алтайн дарга нар манай Шигшмэл хурдад хүрэн морио аваад ирээч гэнэ. Тэр үед би хүрэн морьтойгоо ярьсан. “Энэ бол миний төрсөн нутаг. Чи минь олон ч удаа нэрээ гаргалаа. Энэ удаад эзнийхээ төрсөн нутагт очиж давхиж өгнө шүү” гэж шивнэсэн. Тэгсэн тэр наадамд ёстой нэг даруулж хийж байгаад гуравласан. Тухайн үедээ Говь-Алтай аймгийн уяачдын холбооны хурал дээр “Дуйнхаржав гуай чинь улсын хэмжээний уяач, хүрэн морь нь ч улсын хэмжээний морь. Говь-Алтайн шилмэл хурдад эндэхийн л шилмэл нь уралдах ёстой. Тэр Дуйнхаржав гуай, хүрэн морь хоёрынхоо асуудлыг шийд” гэж зарим нь дургүйцсэн юм билээ. Тэгсэн Дарвийн уяачдын холбооны дарга Авирмэд, Иргэдийн хурлын дарга байсан Дэлгэрсайхан нар “ овооны наадамд ч Говь-Алтайн Дарви гэж цоллуулна. Тэр хөгшнийг тэгж гомдоож болохгүй” гэсэн гэдэг. Намайг аймгийн иргэдийн хурлын дарга асан Эрдэнэбат, цагдаагийн дарга Батбаяр хоёр урьсан юм л даа. Иймэрхүү яриа болсон болохоор яршиг даа түрүүлчихвэл хэл ам болно гэж бодоод даруулж байгаад гуравлуулсан. Хөөрхий хүрэн морь миний ярьсныг ойлгочихсон л байсан юм даа. Морь ч сайхаан, сайхан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та урт насалж, удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он







1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
66.181.161.114
Uvuu duu hairtai shuu!!
Reply