Аймгийн Алдарт уяач Л.Сайханчимэг: МОНГОЛ НААДАМ СУМЫН НААДМААС Л ЭХЭЛДЭГ


Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн харьяат аймгийн Алдарт уяач Лувсанцэрэнгийн Сайханчимэг 1957 онд төрсөн бөгөөд эцгээ залгамжлан морь уях болжээ. Говь нутагтаа эзэн болж малынхаа буян хишгийг хүртсэн түүний хөдөлмөрийг үнэлж ХХААЯ-ны Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнаж байсан аж.
-Уяач аавын удмыг залгасан Сайханчимэг Алдартын хурдан морь уяж сойн хурдлуулсан түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-1978 онд намайг цэргээс халагдаж ирэхэд аав маань өмч тасдаж өгөхдөө нэг гүү, нэг хүрэн үрээ өгсөн. Үрээг нь уяж Манлайд сумынхаа наадамд дөрөвт хурдлуулснаар миний амжилт эхэлсэн. Түүнээс хойш 1991 оныг хүртэл тасралтгүй морь уяж байгаад, эрүүл мэндийн шалтгаанаар больсон.
-Тэр хүрэн үрээ дараа жил нь яаж давхисан бэ?
-Хязаалан үрээ тэгж айрагдаад. Соёолондоо долоод ирсэн, бүдүүн морь болсоноос нь хойш уяагүй ээ. Би азарга нэг их уяж байгаагүй голцуу л бага адуу уяж байсан.
-Хүрэн үрээг залгаж ямар морь уяж байв?
-Хүрэн үрээний дараагаар хамар цагаан хүрэн морь, хамар цагаан хар үрээ, ухаа үрээ, хээр үрээ гээд олон морьд уясан.
-Хамар цагаан хүрэн үрээ нь хаанахын адуу юм, яаж давхиж байв?
-Манай унаган адуу. Дааганд нь уяагүй сургаад орхичихсон. Шүдлэнд нь уяж гуравлуулаад, тэгээд давхар уяагаар Ханбогдод аваачиж зургаалуулсан. Тэр наадмаар хүрэн морь маань бас зургаалсан. Тэр үед давхар уяа мэддэггүй, анх морь уяж байгаа учрааас туршлага муутай байж дээ. Хамар цагаан хар морь маань даагандаа Манлайд дөрөвлөөд, Ханбогдод очиж тавлаад, шүдлэн үрээ уяагүй. Хязааландаа суманд аман хүзүүдээд, соёолондоо түрүүлж байсан. Ухаа морь бол эмнэг шүдлэн үрээ уяад, хязаалан уяж сумандаа гуравлуулаад, соёолон дөрөвлүүлж, овооны наадамд нэг айрагдаад л больсон. Би бүдүүн морь нэг их уяж гавьдаггүй юм.
-Их морь уяхад яагаад эвийг нь олохгүй байна вэ?
-Уг нь уядаг л юм,тэгэвч нэг л гавьдаггүй юм. Соёолон морийг яах вэ уяж болмоор л юм шиг байгаа юм. Ухаа морь уяж шүдлэн, хязааланд нь айрагдуулчихаад, соёолонд нь Манлайд түрүүлгээд, дараа нь нэг хээр морь уясан. Ер нь би сумандаа зургаан соёолонгийн түрүү авсан байдаг юм. Ханбогдын наадамд очиж нэг соёолон түрүүлгэж байсан.
-Соёолон морины уяа ямар онцлогтой байдаг вэ? Соёолонгийн тоосонд орвол хийморь сэргэдэг ч гэж ярьцгаадаг.
-Улсууд чинь хөлс рүү нь л дайраад байдаг юм. Хөлсөнд нь хүрчихээд толгой тархиндаа гараа хүргэж ч байх шиг байдаг. Дөнгөж уралдаж ирчихээд байгаа морийг бүтээж алчих гээд хэцүү. Сүүлдээ бид шууд давхиад уяан дээрээ очиж хөлсийг нь хусдаг болсон.
-Соёолон морийг бусад насны морьдоос илүү хурдан гэдэг энэ талаар яриач?
-Ер нь хурдан шүү. Уяхад ч гарын ая даана. Хийморьтой сайхан шүү дээ. Би соёолон болон бага насны адуу л уяж байсан.
-Та соёолондоо хэд хоногийн ажил хийдэг юм. Ер нь ямархуу уяа хийвэл гайгүй эвлэчихээд байдаг вэ?
-Намайг ид морь уяж байх үед тэжээл гэж байгаагүй. Өвөл намар нь жаал унаж эдэлнэ. Зун наадмаас 20, 30 хоногийн өмнө бариад уяа сойлгын ажлаа эхлүүлнэ. Гэхдээ соёолон морь чинь бүгд нэгэн жигд уяатай байхгүй. Морь мориндоо өөр уяатай. Морин соёолон нэг өөр, азарган соёолон бас өөр. Морин соёолон гэхэд хөрс зузаан, нимгэн гээд янз янз байна түүнд нь тааруулж хөлслөнө. Соёолон морь тэдэн хөлс авчихвал болно гэсэн юм байхгүй шүү дээ. Гэхдээ би дандаа морин соёолон л уяж байснаас азарган соёолон ерөөсөө уяж байгаагүй. Соёолонгоосоо хойш бүдүүн морь болоод ирэхээр нь л уяа нэг эвэлж өгөхгүй,уясан морь маань ч санаанд хүртэл давхиж өгдөггүй юм. Ер нь ч соёолонд гар орсон уяа гэж нэг юм байх шиг байгаа юм даа.
-Хүмүүс соёолон насны түрүүг ч Сайханчимэг л авна даа гэдэг байсан байх?
-Манлайд хоёр жил дарааллан соёолон түрүүлгээд, нэг жил өнжөөд ахиад хоёр жил түрүүлгэснээс хойш л надад соёолон нэр өгчихсөн байсан. Сүүлд нь түрүүлгэх нь түрүүлгэж л байсан.
-Та соёолонд нь хурдыг нь таниулчихаад зардаг уу?
-Үгүй ээ. Өөрөө л уяна. Морь зардаггүй.
-Хаашаа хаашаа явж наадаж байсан бэ?
-Ханбогд явж байсан, Цэций явж байсан. Өөр газар явж байгаагүй ээ. Сумандаа л сайхан наадаж байлаа. Тэр үед чинь нэгдэл нийгмийн мал маллаж байсан болохоор ийш тийш явах ч зав байсангүй.
-Нэгдлийн адуу хэдэн жил малласан бэ?
-Би 1978-1991 он хүртэл нэгдлийн адуу малласан. 400 гаруй адуу малладаг байлаа. Нэгдлийн адууг чанаржуулах, үүлдэр угсааг сайжруулахад анхаарч азаргыг нь сольж тавих зэрэгт анхаардаг байсан. Гэхдээ захиргаадалтын үе байсан учраас дур зоргоороо нэгдэл нийгмийн өмчинд халдаж болохгүй л дээ.
-Хаа хаанаас азарга авч тавьж байсан бэ?
-Хүн амьтнаас үрээ аваад л азарга тавьж байсан.
-Нэгдлийн адуунаас уяж байв уу?
-Нэгдлийн адуунаас нэг үрээ уяж хоёр айрагдуулаад байтал дайрлага дайраад явчихсан. Нэг өдөр адуу бэлчээрээс ирдэггүй. Яасан юм бол гээд бэлчээрт давхиад очсон үхчихсэн байсан. Гайгүй сайн хүрэн үрээ байсан юм. Би хоёр дахин уяж нэгдлийн нэрийг гаргаж байлаа.
-Нимгэн мордуулах уу. Ийшээ туранхай талдаа мордуулдаг байх?
-Эцэнхий мордуулна. Гэхдээ долоон сард бол тийм эцэнхийгүй. Намрын наадамд бол жоохон эцээж давхидаг. Ханасан уяатай болгоно.
-Танай ийшээ бол долоон сард ногоо гайгүй сайн гараагүй байх уу?
-Зарим жил бол ногоо сайн гараагүй байх тохиолдол бий. Ханш нээгээгүй ч үе байна. Нар буцаж байж л жаал юм тосох янзааны байдаг байсан юм чинь.
-Таныг бас морь мал эмчлэх, ханаж хатгахдаа гарамгай гэсэн?
-Хүмүүс морио хатгуулж л байдаг юм. Дараа жил нь уяж л байдаг. Хөлд нь цус буучихсан, шөрмөс гэмтчихсэн гээд л ирнэ хатгаад л өгчихнө. Тэгэд хойтон жил нь зүгээр сайхан наадсан, сайн давхисан л гэдэг. Цээжгүй болчихсон морь ч байна. Хатгахад юу эс мундах вэ дээ. Хэмжээг нь л мэдэж байвал хатгаж болдог л эд л дээ.
-Нэгдлийн адуу маллаж байхдаа сурсан эрдэм үү?
-Тийм. Би адуу маллаж байгаад Дундговийн сайн хатгуурчин Готов гэдэг өвгөнөөс ганц нэг юм сурсан. Тэр өвгөн хэлж зааж өгнө. Тэгээд л би хатгадаг болсон. Сайн бариулж байж хатгахгүй бол хүний морь нам алчихдаг юм шүү, нугасны хальс хөндөж сэв орвол үхнэ шүү гэх мэтчилэн олон зүйл захиж хэлсэн дээ. Сайн хүнтэй нөхөрлөж, сайн сайхнаас нь суралцаж чадвал сайхан эрдэм шүү дээ.
-Эгзэгтэй зөв газар нь хатгах ярвигтай хэцүү байх, тийм үү. Морь чинь адгуус учраас хөдлөөд байдаг. Та хатгах гээд байдаг...?
-Сайн барьж байж хатгана л даа. Хар сээр л хамгийн аюултай нь байгаа юм. Нугасны гадуур хальс, сиймхий хоёрын завсар шүдэнзний модны л зай гарна. Тэрийг л алдах юм бол дор нь нам ална. Тэр их хэцүү.
-Одоо хатгаж байгаа юу?
-Хүн амьтан гуйгаад байхаар “үгүй” гэж чадахгүй юмаа. Гэхдээ сүүлдээ хар сээр хатгана гэхээр зориг үхээд байх болсон байна лээ. Бусад нь бол гайгүй ээ.
-Яг яасан үед хар сээрийг хатгадаг юм бэ?
-Хар сээрэндээ цус хурчихаар толгойгоо дохиж доголоод байдаг юм. Хар сээр урдуур, хойгуур гэсэн хоёр сиймхийтэй. Хойдохыг нь хатгаад зүгээр болохгүй бол өмнөхийг нь хатгахад хий гарна. Цус гардаггүй. Хойдохоос нь бол цус гардаг. Морины хөл доголох, оёг зэрэг ойр зуурын юм бол хатгахад арай хялбар.
-Та хатгаж ханадаг эрдмээ хүн амьтанд зааж сургаж өвлүүлж байна уу?
-Манай хүүхдүүд мал маллахаа байсан. Бүгд төвд амьдарч байна Сонирхож асууж суръя гэсэн хүн алга. Хүн асуувал хэлээд л өгнө. Хатгахад хамгийн гол нь оношоо зөв олох нь чухал. Зүгээр байгаа адууг хатгаад байвал ямар хэрэг байх вэ. Мал тамлах гэж байгаа биш.
-Сумынхаа наадамд зургаан соёолон завсартай түрүүлгэсэн. Ханбогдод нэг гээд нийт долоон соёолон түрүүлгэсэн талаараа дурсаач?
-Би нийт 15 түрүүтэй. Хол очиж энд тэнд нэг их наадаагүй. Засгийн үед адуу маллаж байсан. Адуугаа хаячихаад ийш тийш наадаж явах манатай л байлаа шүү дээ. Худгаас ховоо татаж 400 гаруй адууг чинь ховоодож услана. Ажиллагаа ихтэй байжээ.
-Тэр их адууг чинь тэгээд хэдэн цаг услах уу?
-Гайгүй л дээ. Тэр чинь азарга азаргаараа явна. Миний ихэр бид хоёр нэг суурь адуу буюу 600 адуу маллаж байсан. Тэр их адууг дандаа ховоодож услахаар биеийн байнгын бэлтгэл болж байгаа юм л даа.
-Эмнэг хангал сургадаг байв уу. Адуу маллахаас гадна сааль сүүний норм гээд ажил ихтэй биз?
-Тэгэлгүй яах вэ. Сааль сүүний норм гэж хэдэн тонноороо яригдана шүү дээ. Гүүний хуваарь гаргаж өгнө. Тэгээд төчнөөн тонн айраг бэлтгэх үүрэг өгнө. Тэрийг чинь гүүгээ сааж л гүйцээж өгнө. Ирээд унаанд аччихаад хүйтэн юм уучихаад л буцаад явна. Усанд аваачиж адуу услачихаад давхиж ирээд л өнөө гүүгээ саах болчихсон байна. Тэр хооронд морио хөлслөнө. Түмэн завгүй. Байнга л хөдөлгөөнд байна. Тэгж л гүйдэг байлаа.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн сайхан нь хэдэн оны ямар наадам байсан бол?
-Энэ сумандаа л их наадсан хүн дээ би. Наадамд ирчихээд түрүү аваад буцаж байх сайхан л байдаг. Хоёр соёолонгоо жил дарааллан түрүүлгэчихээд явж байх сэтгэл өндөр л байдаг юм байна лээ. Би нэг жил өнжөөд ахиад хоёр соёолон морь дараагаар нь түрүүлгэж байсан. Тэгээд л ард түмэн маань надад соёолон нэр өгч байсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна