УЯАЧ П.ЦЭРЭНЖАМЦ: БУГУЙН ЦАГААРАА ХЭЭР ХЯЗААЛАНГ НАЙМААЛЦАН АВЧ БАЙЛАА

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, уяач Пүрэвийн Цэрэнжамцын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1963 онд Үхэр чулуу хэмээх газар төрсөн. Аймгийн залуу аварга малчин, сумын аварга малчин.
-Таны хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Хурдан тууртын хийморьт сүслээд яг 30 жил болж байна. Анх 1986 онд хадам ах Дагва маань нэгэн хурдан халиун адуу бэлэглэж, өнөөхөө сумын АХ-ын 65 жилийн ойд түрүүлгэж уяачийн гараагаа эхэлж байлаа.
Сэр-Од гэдэг хүн өөрийн унаган адуу болох халиун морио агтанд өгөх гэж байхад нь Дагва ах хурдыг нь таньж авсан юм. Тэгээд өөрөө хоёр жил уяж 14-өөр нэг давхиулаад надад бэлэглэсэн нь тэр. Дараа жил нь буюу 1987 онд нэг гуравлаад, түүнээс хойш 10 дотор олон ирсэн.
-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан адуу байна вэ?
-Халиун мориороо дөрөв, таван жил наадсан. Бас нэг хээр азарган үрээг авч байлаа. Инээдтэй ээ, цэргээс ирчихээд байсан үе. Тэр үед бугуйн цаг ховорхон байлаа. Тэгээд бугуйн цагаараа хээр хязаалангаа авсан юм. Хөөрхий өнөөх нь туранхай гэж жигтэйхэн, зайлуул. Ямар сайндаа л хаврын цаснаар осгочих гээд, би айлын хашаанд онд оруулж байхав. Соёолон болгоод нэг өдөр Дагва ах дээр унаж очоод “Ах аа миний хээр азарганд хурд байна уу” гэвэл “уя миний хүү” гэлээ. Ингээд уяад бригад дээр долоогоор ирүүлж, суманд авчраад тавьсан мөн долоогоор орсон. Харин түүний дараанаас айргаас буугаагүй ээ.
-Хээр азарга хаана, хаана яаж давхиж байв?
-1987 онд алаг морь гуравлаж, 1990 онд АХ-ын ойн баяраар хээр азарга гурваар орж, 1991 онд аман хүзүүдэж, 1992 онд түрүүлсэн. Тэгэхэд би бас хар азаргаа уяж, мөн айрагдуулж байлаа. Хар азаргыг алаг Гүнчээ гэж манай ах дүүгийн хүн намайг цэргээс ирэхэд бэлэглэсэн юм. Би бага насанд нь уялгүй байлгаад бүдүүрсэн хойно нь азарга тавьж, Бөмбөгөрийн наадамд түрүүлгэсэн. Суманд хоёр азаргаа нэгийг нь хоёрлуулж, нэгийг нь дөрөвлүүлсэн. Мөн Лайшир гэж хүнээс хээр морь арван бодоор авч уяад, суманд гуравлуулсан. Дараа нь хоёр дараалан түрүүлгэсэн. Энэ хээр морь надад нэг гурвалж, хоёр түрүүлж өгсөн юм. Тэр үед жилд ганц нааддаг байлаа шүү дээ. Аймаг, сумын наадам нэг өдөр болдог болохоор сумандаа л тавьчихдаг байсан.
-Лайшир гуайгаас хэдтэй морь авч байсан юм бэ?
-Дөнгөж нас нийлсэн морь авч байлаа. Надад ирээд арван хэд хүртлээ уралдсан. Сүүлдээ хөөрхий адуундаа явж байгаад зөнөж үхсэн.
-Хээр азарганы төлүүд яаж давхиж байна?
-Хээр азарганы төлүүдээс надад сайн давхиагүй. Харин хар азаргаа өтлөөд ирэхээр нь зараад нэг хүрэн азарга худалдаж авсан. Бөмбөгөрийн Мөнх-Эрдэнэ гэж дүү бандийг адуугаа усалж байхад нь “энэ хүрэн азаргыг авъя миний хүү” гэсэн яриа хөөрөө болоод нэг их үнэрхэлгүй өгсөн. Би азарган дээр тэмээ, морь өгөөд авч байлаа. Энэ хүрэн азаргаа суманд нэг л түрүүлгэсэн. Харин сүүлд хүрэн азарга авсан дүүгээсээ саарал морь худалдаж авч, уржнан суманд гуравлуулж, Баянцагаанд очиж 14-өөр давхиулсан. Одоо саарал үрээгээ ид уяж байна. Би ер нь бага насны адуу нэг их уяагүй. Нэг хязаалан хүрэн үрээ зэргэлдээ сумандаа хоёрлуулсан нь миний хээр азарганы төл байгаа юм.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Азаргаар гурав, мориор тус тус гурван түрүүтэй. Бэлгэнд ирсэн халиун алаг морио, хээр морьтойгоо түрүүлгэж байлаа. Айраг бол тоолохгүй ээ. Зарим нэгээс нь дурдахад халиун алаг морь хоёр айрагдсан бол хээр морь нэг түрүүлж, нэг айрагдсан. Хээр азарга нэг л түрүүлснээс долоо, найман жил айрагдсан.
-Аймгийн Алдартынхаа тодорхойлолтыг явуулж байв уу?
-Үгүй ээ. Хэн ч явуул гэж хэлсэнгүй, тодорхойлолт явуулъя ч гэж бодож байсангүй. Би ч амьтан морь уявал зун нь уячихдаг. Өвөл нь тэмээ уядаг санаатай. Товчхондоо морь, тэмээн дээр л өссөн хүн дээ. Тэмээгээр айраг түрүү аль алийг нь авч явлаа. Саяхан хүртэл хоёр тэмээ оруулсан.
-Тэмээгээр хэдэн түрүү, хэдэн айрагтай юм?
-1000 төгрөгөн дээр нэг тэмээ өгч хөх тэмээ авч, Дөрөвийн бригадад уралдуулж хоёрлуулсан. Сүүлд нь хөх тэмээгээ нэг түрүүлүүлчихээд зарчихсан юм. Торомтой ингэ, дээр нь эр үхрээр зараад хэсэг завсарласан л даа. Тэгснээ ахиад нэг хар тэмээ авч, суманд нэг түрүүлгэж, хоёр айрагдуулаад ноднин зарсан.
-Дандаа авмал адуугаар л наадаж байгаа юм байна даа, тиймээ?
-Тийм ээ. Аав маань морь сонирхож байгаагүй болохоор удам дамжсан адуу мал байхгүй. Би чинь айлын ганц банди. Өөрөө л дурандаа морь тэмээ гэж гүйж яваа хүн.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд морь мал сонирхож байна уу?
-Гурван хүүхэдтэй. Хоёр нь эхнэр аваад тусдаа гарсан. Банди нар моринд дуртай. Том банди зүүн талаас нэг үрээ авсан байна лээ. Харин би отгон бандидаа бас зүүн талын цустай нэг үрээ авчирч өглөө. Аль аль нь нас залуу байна. Морь худалдаж авбал идэш хоолыг нь тааруулж сайн уяарай л гэж захидаг юм. Одоо ч зүүн талын адуу л гэж хуйлрах юм. Уг нь нутаг адуу ч зүүн чигийн адуунаас айхгүй л дээ. Уяа хоолыг нь тааруулбал заавал зүүн талын адуу түрүүлдэг юм биш. Гэхдээ цэвэр монгол адуугаар уралдахад хэцүү болчихлоо доо. Том том гадны эрлийз адуу уралдаад ирэхээр өвсөөрөө уралдах арга алга. Ер нь морь бас л их мөнгө зарцуулж байж уралддаг болчихож.
-Таны гурван азарганы төлүүд давхихгүй байна уу?
-Төлүүд нь байсан ч зудны жил бараг дууссан. Ганц уядаг хээр морьтойгоо л үлдсэн. Харин хээр морь, хээр азарга, халиун морьд маань жамаараа л үхэцгээсэн. Уг нь адууныхаа цусыг сайн сэлбэсэн байсан л даа. Баацагааны хурдан хурдан азаргануудын төлөөс эр эмгүй л авсан. Буянгийн хээр азарганы төрсөн ахыг ч авч байлаа.
-Өнгөрсөн хугацаанд хамгийн сайхан наадсан нь хэдэн оны ямар наадам байна вэ?
-Хоёр азаргаа дараагаар айрагдуулчихаад хөлсийг нь хусаад зогсож байх хамгийн сайхан байлаа. Их морь ч ялгаагүй. Баярлаж явдаг юм, Лайшир гэж хүнд. Сайхан өгөөжтэй гартай хүн дээ. Надад хээр морио харамгүй сайхан сэтгэлээр өгсөн нь намайг олонтаа баярлуулсан. Энэ мэт энэ л он жилүүдэд сайхан наадсан үе олон шүү. Оныг нь санадаггүй ээ. Бөмбөгөрт болсон хаврын наадмаар хар азаргаа түрүүлгэхэд бас их сайхан байж билээ. Миний гарч уралдсан сум тэр.
-Алдаа гаргахгүй уяна гэж юу байхав гэж уяачид ярьдаг даа. Танд ч бий юу?
-Би чинь залуудаа их хор шартай, аархуу явлаа. Гэхдээ энд ярих нь зөв ч болов уу даа. Миний хээр морийг түрүүлэхэд нэг хонгор морь зэрэг орж ирсэн юм. Тэгсэн өнөө морины эзэн “за яахав Жамцын хээр морь жоохон юмтай болохоор барьсан юм. Тэрнээс миний хул морь ч сайн л даа” гэж ярьсан нь явсаар надад ирлээ. Тэгэхээр нь хойтон жил ч харуулна даа гэж бодоод, сайн давхиулсан л даа. Одоо ч тэр үеийн бодохоор ичмээр санагддаг юм. Миний хээр морь түрүүлэхгүй юм уу, хойно ирвэл яана даа гэж бодох юм байхгүй. “Чи хойтон жил морио сайн уяарай. Би ч сайн уяхыг бодно. Хоёулаа булхайг нь гаргаж өгье” гэж аархаж явлаа. Эндээс үүдээд хэлэхэд хэний ч морь айрагдаж түрүүлж болно. Хамгийн гол нь эвтэй найртай байх хэрэгтэй. Гэхдээ тэмээ, морь уяж байгаа хүнд хааяа зөв хор шар хэрэгтэй юм шигээ.
-Таных бол зөв хор шар биз дээ?
-Тэгэлгүй яахав. Чи сайн уяарай, би ч сайн уяна гэж байгаа юм л даа. Тухайн үед “ноднин жил 15-ны тал сар шиг уясан байсан. Харин энэ жил бүтэн сар шиг болгожээ” гэж Цэрэнлхагва хөгшнийг хэлэхэд бас урамшиж билээ. Гэхдээ морь тавиагүй байхад нээрээ түрүүлэх ч юм уу, үгүй ч юм уу билүү гэж дотроо эмээж байсан. Ямар ч байсан ашдын билгээс амны бэлэг гэдэг болохоор түрүүлээд л ирсэн болов уу.
Сүүлийн үед залуучууд морийг сайн уяж байна. Гэхдээ эрлийз, монгол адууг хольж тавиад байгаад сэтгэл гонсгор явдаг юм. Өнөө монгол, эрлийзийг нь ч ялгахад бэрх болчихлоо л доо.
-Таны үед уяачийнхаа эрдмээр илүүрхдэг ямар, ямар уяачид байв?
-Хашир хөгшчүүл олон байсан. Эндээс манай хадам ах Өлзийбаярын Дагва, Хар Баба нараасаа их ч юм сурсан. Би чинь нэг морь аваад л нөгөөдүүлдээ үзүүлнэ. Зарим нь “өө хонинд уна, хонинд уна, наадах чинь хэрэггүй” гэхэд “уяад бай юм дуулгана шүү” гэх нь ч бий. Үүний тод жишээ бол би уясаар байгаад хээр азаргаа түрүүлгэсэн юм. Баба гэж хөгшнөөс их юм асуунаа. Энэ морины хоолыг яаж тааруулах уу гээд л хоргоочихно. Айл саахалт байсныг ч хэлэх үү. Тэгэхээр ганцхан уяхдаа биш өвөл, намар мориныхоо уналгыг их сайн тааруулж бай гээд эхэлдэг юм. Одоо бодоход хэрэгтэй юм их л хэлж байсан болов уу. Даанч залуу байхад нэгбүрчлэн тоож байсангүй ээ. Хүлээж авдаг ч одоо мартсан нь их байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2017 он





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна