Залуу уяач Б.Мөнхбаяр: МОРЬ УНАЖ ТҮРҮҮЛГЭСНЭЭС, УЯЖ ТҮРҮҮЛГЭХЭД ИЛҮҮ САЙХАН МЭДРЭМЖ ТӨРДӨГ ЮМ БАЙНА

Увс аймгийн Хяргас сумын уугуул Балжиннямын Мөнхбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1984 оны залуу уяач.
-Хэдий үеэс хурдан морины уяа сойлго тааруулж байна вэ?
-Анх долоотой морь унаж сураад, жижиг биетэй болохоор 18 хүртлээ унасан. Тэр үед аавын болон нутгийн ах дүүсийнхээ уясан бүх насны морийг унадаг байлаа. Эндээс аавын уяж байсан Эрдэнэдэлгэрийн хүрэн, аавын өөрийнх нь хүрэн морь олон удаа намайг баярлуулж билээ. Нэг хүрэн нь хоёр, гурван айраг түрүү авч байсан, хоёулаа нийлээд тав зургаан айраг түрүүтэй. Бага насны дурсамжид тод үлдэх морьд гэж болно. Ингээд мориноос хасагдаад аавыгаа дагаж морь хөтөлдөг байлаа. Миний аав Балжинням аймгийн Алдарт уяач байгаа юм. Миний уяаны эрдмийн шанг татсан хүн дээ.
-Аль хүрэн нь илүү амжилт гаргасан юм?
-Эрдэнэдэлгэрийн хүрэн нь илүү амжилт гаргасан. Долоотой би Эрдэнэдэлгэрийн хүрэнг дөрөвтэйд нь анх унаж байлаа. Тэгээд хязааланд нь айрагдуулж, тавтайд нь сумандаа айрагдуулсан. 1999 онд анхны баруун бүсийн даншиг Ховдод болоход унаж, 700-аад мориноос 38-аар ирсэн юм. Хүүхэд байхдаа явсан хамгийн том баяр энэ байлаа. Бас Баруунтуруун, Хяргас, Малчин, Зүүнговийн ойгоор очиж байсан.
-Харин аавын чинь хүрэн ямар ямар амжилт гаргаж байв?
-Аавын хүрнийг их насанд нийлчихсэн байхад нь унадаг байлаа. Суманд нэг айрагдуулаад, Завханы Ургамалын баярт очиж 13-аар орсон. Бас булаг хул, шар халтар морьдыг унана. Булаг хулыг дааган цагаас нь таван нас хүртэл унаж хурдлуулсан. Энэ хугацаанд суманд нэг түрүүлгэж, хоёр аман хүзүүлгэж байсан. Манайхан нэг хөл нь цагаан морийг булаг гэж ярьдаг юм.
-Таны үеийн унаач, одоогийн унаачийн хооронд ялгаа байх юм уу?
-Морь унаад хурдлуулж явах сайхан шүү. Сэргэлэн хүүхэд бол их ч амжилт гаргана. Одооны хүүхдүүд ч ялгаагүй сэргэлэн байна л даа. Гэхдээ санасанд хүрч уралдах хүүхдүүд олдохгүй юм. Цаг ч өөр болж байна. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар дээр дооргүй л ярьж байна. Бүүр шагнал урамшуулал, өмсөх хувцсыг нь хүртэл хуулиар заагаад өгч байна. Бидний үед өөрсдийнхөө морийг унадаг байсан болохоор бай шагналын урамшуулал энэ тэр байхгүй. Түрүүлж айрагдуулна гэдэг л хамгийн гоё бэлэг байсан юм болов уу. Гэхдээ уяач болоод харж байхнээ морь уяад айрагдаж түрүүлгэнэ гэдэг илүү сайхан юм байнаа. Түрүүлээд ирэхэд нь тосч авахад цаанаа л сайхан мэдрэмж төрнө гээч.
-Танайх ямар удам угшлын адуутай байв?
-Аав адууныхаа удам угшлыг сайн сэлбэдэг, азаргаа бас их сольдог байсан. Энэ хавийнхаа хурдтай айлууд болон Баруунтурууны наана цаанаас, бас Тэсийн удмын адуу ч авчирч байлаа. Ноднин гэхэд Сүхбаатараас мал тууж ирэхдээ хоёр азарга өөрөө очиж авчирсан. Сүүлийн хоёр жил аав маань Сэлэнгийн Хушаатад амьдарсан юм. Одоо харин эндээ буцаж ирэх гэж байна. Тэгэхээр адуу мал бас сэлбэгдээд авсан байхаа.
-Балжинням Алдарт хэдий үеэс морь мал уяж байгаа юм бэ?
-Цэргээс халагдаж ирээд л моринд орсон гэдэг юм. Анх аймгийн Алдарт уяач Ниндэвийг дагаж морь уяж сурсан. Одоо энэ Алдарт уяач Чинбат, түүний ах Цээлээ нар нэгэн үед хамт уяа эхлүүлж байсан юм байна лээ. Ийнхүү морь уяхаас гадна аавын жороо хээр морь ойрын сумдад айраг, түрүү олныг авсан. Сумандаа тогтмол түрүүлж байсан жороо хээр нийт долоо найман түрүүтэй байхаа. Тэд үед баяр наадам цөөн атлаа чанартай болдог байж. Өнөөдөр нэг өдөрлөгөөр мордуулаад л медальтай болчихож байна шүү дээ. Тэгэхэд аавын залууд сумын баяраар медаль олдохгүй. Сумын ой, даншгаар л медаль өгдөг байлаа.
-Харин Мөнхбаярын амжилтын цуваа хэр явж байна даа?
-Би 2005 оноос хойш бие дааж морь уяж байна. Жилийн дараа буюу 2006 онд хоёр хязаалан уяад, нэг нь таваар, өнөөх нь айргийн дөрвөөр орсон. Бас нэг соёолон тавласан юм. Харин 2007 онд даага уяж сумандаа түрүүлгэсэн. Аавын л адуунууд байгаа юм. 2008 ондоо шүдлэн үрээ түрүүлгэж, 2010 онд соёолон айрагдууллаа. 2011, 2012 онд модтой сайхан л наадлаа. Ингээд 2013 онд даага түрүүлгээд, 2014 онд шүдлэн түрүүлгэж, даага айргаар орууллаа. Ихэвчлэн бага насны адуугаар амжилт гаргасан. Их нас уясан ч мод авахаас айрагдаагүй л байна. Одоогоор сумандаа гурван түрүү, таван айрагтай.
-Зэргэлдээ аймаг, сумын наадамд явж уралдаж байна уу?
-2011 оны Ханхөхийн тахилгад явж, шүдлэн үрээ есөөр ирсэн. Тэгэхэд аавын халиун морийг бас есөөр давхиулсан. Одоохондоо гарч уралдаагүй л байна. Залуу хүний замын хүзүү урт гэдэг дээ. Яваандаа гарч наадна даа.
-Бага насны морьдын уяаг арай илүү тааруулаад байна уу. Эсвэл танай бага адуу хурдан байна гэсэн үг үү?
-Манайхны морьд их насанд уралдах арай л болоогүй байна. Түрүүч нь бага насандаа явна. Нэг л морь их насанд нэмэгдэж орлоо. Одоо естэй энэ морийг зургаатайд нь өнжөөгөөд, долоо наймтайд нь уяад найм, есөөр л ирсэн. Энэ жил дахиад нэг уяна. Эд бол аавын Тэс, Зүүнговиос азарга авчирч сэлбэсэн адуунууд юм. Мөн урдаас авчирсан адуу ч байгаа, шинэ цагийн адуу ч бий.
-Шинэ цагийн гэхээр эрлийз адуу гэсэн үг үү?
-Тийм ээ, азарга тавьж цус сэлбэх гэж хотоос захиж авчруулсан. Шүдлэн үрээ таван саяар авсан юм. Ноднин гурван гүүнд оруулсан. Энэ жил анхны төлүүд нь гарлаа. Нутаг адууны төлөөс хамаагүй өөр байна. Их сэргэлэн давхичихаар харагдаад л байгаа юм даа.
Манай энэ хавийнхан ч адууныхаа цус сэлбэх талаар сүрхий анхаардаг болсон. Гаднаас авчирч байна. Авчирсан нь хоорондоо азарга дамжуулаад төл авч байна гээд л.
-Сүүлийн үеийн уяа танай нутагт хэр нэвтэрч байна вэ?
-Ойрын нэг, хоёр жилээс нэмэлт тэжээл хэрэглэж байна. Би ч гэсэн ганц нэг адуунд өгч үзлээ. Гэхдээ манайхан овъёос л нэмэлтээр өгч байх шив дээ. Тэрнээс зурагтаар сурталчлаад байгаа мундаг тэжээлийг авч өгч байгаа хүн алга. Энэ талаар мэдээлэл хэрэгтэй байна.
-Удахгүй болох 90 жилийн даншигаар хэдэн насны хэдэн морьтой очих гэж байна вэ?
-Өөрийн хоёр, аавын хоёр насны морьтой очно доо. Сумынхаа болон сургуулийн ойдоо оруулчихаад аймгийн даншигт явахаар төлөвлөсөн.
-Бидний яриа өндөрлөж байна. Баруун бүсийнхээ наадамд амжилттай сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он











0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна