УЯАЧ Б.ЛАЙШИР: БИ Ч ЗАВГҮЙ ХҮН БОЛОХООР ЧАДДАГ НЬ АВААД ДАВХИУЛАГ Л ГЭЖ БОДДОГ

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, уяач Баасангийн Лайширын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1954 онд Бунхан тохой хэмээх газар төрсөн бөгөөд Мянгат малчин өргөмжлөл, ММСУХ-ны одонгоор шагнуулжээ.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон нь хэзээ вэ?
-1980 оны үеэс хойш 20 жил хурдан морьтой холбогдож явна. Энэ хугацаанд уяж хурдлуулсан гэхээсээ гадагшаа гаргасан адуу нь олон гэх юмуу. Ойр зуур давхиад ирэхээр нь улс авъя гээд л ирдэг юм. Би ч айхтар үнэрхэлгүй зах зээлийн ханшийн дундаж үнээр, авсан медалийг нь мориндоо зүүж, хадаг уяж ёс төртэйгээр өгөөд л явуулчихдаг юм. Говийн сумд голцуу надаас нэлээдийг авсан.
-Хаашаа хаашаа гарсан байна вэ?
-Даваахүү гэж хүн нэг хоёр медальтай хул үрээ аваад, азарга тавьсан. Говийн нэг даншигт манай сумын Даваахүүгийн хул азарга нэлээн сайн давхилаа. Мөн миний зарсан Алтангэрэлийн хул азарга Лигийн 70 жилд түрүүллээ. Богдын Лхүмбэ нэг хээр азарга үзэж шинжээд авсан нь бий. Түүнчлэн Баянцагааны Бэхбат хоёр хул үрээ худалдаж аваад, нэгээр нь азарга тавьж, нөгөөг нь уяж байна. Жаргалын Батболд халтар үрээ авч азарга тавьсан бол Жаргалын Хүрлээ гэж банди манай халтар азаргыг авч аймагт их сайн давхиуллаа. Хүрлээгийн халтар гэж Богдын 80 жилийн ойгоор дөрөвлөсөн. Эд бүгд л манай унаган адуунууд. Би ч завгүй хүн болохоор чаддаг нь аваад давхиулаг л гэж боддог юм.
-80 хэдэн оноос наймаа хийж байгаа юм уу?
-Тэгж болноо. Гэхдээ ашиг хонжоо харж наймаалцаж байгаагүй.
-Дээхнэ үеийн хурдтай адуу хэд хүрэх үү?
-Тэр үеийн хурдтай адуу 600- 1000 төгрөгийн хооронд л байсан юмуу. Бас нэг адууг хоёр адуунаас өгчих гэхчилэн яриа хөөрөө байна. Заримыг нь бэлэглэнэ.
-Адуу сайн байна гэдэг удам угшил сайных бизээ. Таны өвөг дээдэс ямар адуутай, ямар улс байв?
-Манай аав морь уяж байгаагүй ээ. Харин жороо моринд янзын хорхойтой хүн байсан. Тиймдээ ч манай адуу жороогийн удамтай. Миний хувьд өрх тусгаарлан айл болж, банди нар ойр зуур морь унадаг болохоор нь адуу сонирхож эхэлсэн. Яваандаа хурдан адуу гаргаж авах гэж их ажилласан. Лхамжавын хурдан халтар азарганы хоёр, гурван охин гүү, сумынхаа адуугаар цуутай Галсангаас хоёр гурван адуу худалдаж авсан. Энэ нь удам угшил хөөхөөр Чөдөрийн хул, Сүрьяагийн хултай холбогддог юм.
Сүрьяагийн аав Занданбал дээр үеэсээ хурдан адуутай айл байсан юм. Тэдний адуунд Дарханбаатарын ногоон азарганы удмаас байсан. Тэрнээс нь би хул азарга авч, төлүүд нь сайн гарсан. Харин зуднаас хойш би хэдхээн адуу тэжээж авч үлдсэн. Түүн дээрээ гаднаас хэдэн адуу авлаа.
-Та одоо морь мал уяж байна уу?
-Би ч уяж байгаа юм алга. Хүүхдүүд л уяж байна. Би адуугаа бэлдэж өгөөд л гэх үү дээ. Буянгийн Аварга гэж азарганы ач хүүг авч азарга тавьчихаад байгаа. Энэ нутгийн адуу л даа.
-Тэр Аварга хээр яаж яаж давхиж байсан юм болоо?
-Манай аймагт түрүүлээгүй газар гэж байхгүй. Гэхдээ гадагшаа гарч уралдаж байгаагүй л дээ.
-Буян гэж танай сумын хүн үү?
-Тиймээ манай сумын хүн. Мижидийн Пүрэвээ гэж хүний хүргэн нь байгаа юм. Пүрэвээгийн хурдан хээр гэж янзын азарга байсан. Хүргэн нь тэрний төлөөр азарга тавьж, би төлөөр нь азарга тавьчихаад байна. Одоо дээхнэтэй үетэй харьцуулахад морин уралдаан хөгжиж байгаа нь сайшаалтай ч хөдөөгийн бидэнд морь унах хүүхэд олдохгүйн зовлон байх юм. Нөгөө талдаа адуу их хэврэг болчихсон ч юм шиг. Миний залууд хөгшин хөгшин адуу давхиж л байдаг байлаа. Тэгсэн одоо, ай мэдэхгүй. Нэг, хоёрхон давхиад л хөлгүй болчихлоо гэх юм. Хязаалан, соёолон дээр хэсэг гарч ирээд л байхгүй.
-Энэ нь юутай холбоотой гэж та үзэж байна вэ?
-Миний үед хурдан адууг шүтдэг байлаа. Олон жил уралдах амьтан гээд гамнаад хайрладаг байлаа. Гэтэл өнөөдөр тэжээлээр бөмбөгдөөд л медаль амжилтын төлөө өрсөлдөх болж. Ид онгойчихсон хурдан адуу хаана байна, үнэ хаяж нэгнээсээ өрсөж шалавхан аваад, шалавхан түрүү, айраг авах гэж л яардаг. Бид бол хурдан адуугаа гамтай эдэлдэг байлаа. Нэг үе адуу сайжраад дараагийн уях морьд нь олноороо гараад байсан учраас бушуухан зарчих юмсан гэж бодоод нэлээн зарсан. Гэхдээ би мөнгөнд шунадаггүй. Тухай хүний авъя гэсэн үнээр л өгчихдөг байлаа. Би ч адуугаа хадгалаад байх сонирхол байхгүй. Чадал хүрэхгүйгээс хойш “дараад” яахав гэж боддог юм.
-Та өөрөө уяад түрүүлгэж, айрагдуулсан хичнээн адуу байна вэ?
-Нэгдлийн голдуу тэмээ хариулдаг байсан болохоор сумандаа л нааддаг байлаа. Одоо энэ Цэрэнжамцын хурдан хээр морь бол миний унаган адуу л даа. Эхлээд би өөрөө уяж Баянговийн даншигт зургаа дээр, суманд наймаар давхиулаад түүнд зарчихсан юм. Би уяачийн хувьд морины хийморь талдаа азгүй хүн шиг санагддаг юм. Тэгээд жоохон урам хугараад өгчихсөн чинь Цэрэнжамцад очоод суманд гурав түрүүлж, гурав айрагдсан. Энэ мэт зарагдсан морь маань сайн давхиж байгаад уяж хурдлуулсанаас нь дутуугүй баярлаж суух юм.
-Нэг жилийн наадамд таны унаган адуунаас олноороо орж байсан тохиолдол бий болов уу?
-Хоёр, гурваараа орж байсан нь бий. Заримдаа нэг нь орж байхад нөгөө 10-н хэдээр давхих жишээний.
-Би ч нэг сайн уяач биш дээ, өөр хүнд очоод хурдлаг гэж боддог юм уу. Эсвэл олон адууг үнэхээр барахгүй байна уу?
-Барахгүй байна л даа. Адууны явдал их шүү дээ. Маш их ажил хөдөлмөр орно. Уяж сойхоос эхлээд идэш ууш, унах хүүхдээ олох, хамгаалах гээд л амаргүй. Унаад сурчихсан томхон хүүхэд бол зайдан унаж болж байна. Харин бага насны хүүхэд бол хамаагүй зайдан унуулж болохгүй сугарна, гулсана, хальтарна. Аюулгүй талаас нь бодоход л халширмаар байгаа биз. За тэгээд жоохон эмээл засаад унуулна, дөрөөг нь холбож өгнө. Холбосон дөрөөнд гутал тээглэхээргүй, уналаа гэхэд чирэгдэхээргүй байх ёстой. Товчхондоо зайдангаас унаж байгаа юм шиг л байх ёстой. Энэ мэт яривал урт юм болноо.
-Сүүлийн үед хурдан морины наймаа их болж байна. Та өгөхдөө юу гэж боддог вэ?
-Сэтгэлээсээ өгье л гэсэн бодол байх хэрэгтэй. Харамсал дагуулсан наймаа ёстой дэмий. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг лээ. Зарим морь эзэн нь авах гээд ирэхэд үнэрлэх, амархан баригдах, хашаа руу яваад орох янз бүрийн үйлдэл үзүүлдэг. Морь ч эзнээ бараг л таниад байдаг ухаантай амьтан л даа. Тэгэхээр би ч их баярладаг байлаа. Эзэн нь ирж дээ гэж. Тэрнээс хөөрхий яг эзэндээ очих гэж замдаа их зовдог юм гэнэ лээ, зайлуул. Би сайн эзэнд очоосой л гэж залбирч, тэр хүн нь таарвал баярладаг. Мэдээж харахаас хайрлахааргүй хүн ирвэл дуртай байхгүй л дээ. Ер нь өгч байгаа хүнээ бас их хардаг. Адууг үнэхээр сонирхож байгаа хүн шаал ондоо байдаг юм. Нүднээс нь андашгүй. Намайг хоёр гурван адууг заахад арай дөнгүүрийг нь авчих жишээний. Хүнд сэтгэлээсээ хандахаар өнөө хүн ч морь нь сайн давхихаар бэлэгтэй ирцгээнэ гээч.
-Та ярианы эхэнд морь засах эрдэмд өөрийгөө гайгүй гэж боддог гэж ярьсан. Тэр талаараа жоохон дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
-Энэ бүхнийг амьдрал надад сургасан юм. Дэлүүдэх, хөрвөстөх, янз бүрийн өвс хоолны өвчнийг гадарлачихна. Амьтан хүн ч ахаас асууя гээд давхиад ирдэг. Манай суманд Лхагванамбаа, хазан Аюуш нарын сайн эмнэж адуу улс байсан юм. Би тэднээс ч их юм сурсан. Жишээ нь хөлөө авахаар гурван чигтэй байдаг юм. Нэгдүгээр хөл нь тавгандаа цус хурна. Удаан зогссоноос болсон учраас тавагдаж цусыг нь авдаг. Тавагны цус ихсэхээр шилбэ болон сагаг хавдах, тэрнээс болж тавагны туруунууд нь өөрчлөгдөх, нүүх, зарим нь олон жил явбал мултрах хүртэл аюултай. Яг л хүний хумс нүүж байгаа юм шиг.
-Тэр тавагны цус ихэдсэнийг яаж мэдэх үү?
-Гадуур дотуур явахад ялихгүй юманд бүдэрдэг, доголдог. Харин хэлхээтэй цээжгүй юм шиг явах нь цээжээ авсны шинж. Тэрийг бол эгэм, цагаан хуянг нь хатгаж эмчилдэг. Адуунд тохиолддог түгээмэл эмгэгүүдээс хамгийн аюултай бэвэрхий цохих. Тэр нь бол шууд шөрмөсөө цохичихож байгаа юм. Урд хөлнийхөө сагагны шөрмөсийг хойд хөлөөрөө цохиод шөрмөсөнд хатуу гэм суучихдаг. Тэгсэн адууг эмчлэхэд их хэцүү. Их сүрхий цохисон бол хөлгүй ч болж мэднэ. Энэ мэтчилэн ялгаж салгаж хянуур хандах хэрэгтэй.
-Өөр адуунд давамгай тохиолддог ямар эмгэгүүд байна вэ?
-Хөврөстөх, дэлүүдэх их тохиолддог. Энэ аль аль нь л хөрвөөгөөд унадаг учраас хольж солих магадлалтай. Дэлүүтсэн үед наалт дэлүү гэж ярьдаг даа. Тэр нь өвчлөөд цус цохиж бамбайгаад, янзын өвдөнө. Өвчин нь маш их хурц явагдана. Толгойных нь хар хөлс гоожоод л хөрвөөгөөд байж ядна. Тэр үед дэлүүг нь хатгаад л нам. Энийг бол би гарамгай хийнэ. Харин хөрвөстөх гэдэг нь гэдэс нь өвдөж байгаа юм. Энэ үед их удаанаар хөрвөөнө. Хавтгайгаараа голдуу ойчоод, гэдэс нь өвдөж байгаа царай андашгүй. Тийм үед гэдсийг нь эмчлэх хэрэгтэй. Дэлүү шиг хатгахгүй л дээ.
-Адуу хатгах, ханахад тохиромжтой цаг хугацаа гэж байх уу?
-Цээжийг нь авсан адууг газар хөлдөхөөр хатгадаг. Зуны халуунд нэг их хатгадаггүй гэдэг юм. Гэхдээ яах ч аргагүй үед хатгана л даа. Харин газар хөлдсөн хойно хатгавал олон сараар унахгүй, гам барих учраас бүрэн эдгэрдэг гэж цагийг сонгосон байдаг юм. Адууг дулаан цагт хөнгөлж засахаар өх, агтлаж засахаар ялаа батгана шавахаас эхлээд төвөгтэй. Тэгэхээр сэрүүн үед агталбал турж эцэхгүй, зовлон багатай хурдан эдгэдэг. Ялаа батганатай үед хийчихээр хөлөө цавцаад, хошуу амаараа шархаа хөндөөд эдгэрэлт ч уддаг. Бүдүүн азарга байсан ч сэрүүнд засчихад гайгүй.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна