Уяач Н.Давааням: МАНАЙ БОР МОРЬ ХҮНИЙ ХАЙРААР Л ХАРАЙДАГ АДУУ

Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, аймгийн начин, уяач Намжилын Даваанямын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алтай нутагтаа болсон баруун бүсийн уралдаанд бор морио аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Манай уншигчдад хурдан хүлгээ танилцуулаач?
-Бор морь маань 2014 онд Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд соёолондоо аман хүзүүдэж байсан. Энэ жил Алтай нутагтаа очиж дахин аман хүзүүнд хурдалж төрийн зарлигт наадмын хоёр дахь айргаа хүртлээ. Миний бор морь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Цэндээгийн унаган адуу. Би дааганд нь авч байсан юм. Хоёр сард аваад зун нь Төв аймгийн Эрдэнэ сумын наадамд найм, Налайхын наадамд 19-өөр давхиулсан. Дараа жил нь шүдлэн үрээ Эрдэнэ сумын наадамд 11, Налайхын наадамд 12-оор давхиад хязааландаа 7-р сарын 3-нд болсон Партизанийн сангийн аж ахуй Жаргалант тосгоны наадамд гуравлаад, 7 сарын 5-нд Төв аймгийн Баянчандмань сумын наадамд аман хүзүүдсан.
-Жилдээ хоёр л уралддаг байжээ дээ. Улсад мордуулж байгаагүй юм уу?
-Тиймээ. Харин 2014 онд соёолонд нь нэлээд хэд уралдуулчихсан. Хамгийн эхлээд Жаргалант тосгоны наадамд түрүүлээд, дараа нь Баянчандманийн наадамд түрүүлээд давхар уяагаар улсын наадамд 58-аар давхисан. Дараа нь Ховд аймагт болсон баруун бүсийн уралдааныг зорин очиж аман хүзүүнд хурдалж байлаа.
-Баруун бүсийн уралдаанд хэдэн насны морьтой очсон бэ?
-Баруун бүсийн уралдаанд ганц бор соёолонтойгоо л очсон. Тэр жил миний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Шарга сумын 90 жилийн ой тохиосон юм. Баруун бүсээс буцах замдаа Шарга сумынхаа ойд бор соёолонгоо уралдуулж түрүүлгэсэн. Би сумынхаа ойд даага, шүдлэн, хязаалан, соёолонтой очсон.
-Соёолондоо аргагүй хурдан байжээ?
-Тийм шүү. Улсын наадмын өмнөх сунгаануудад их хурдан байсан. Хүйн долоон худагт сунгахад гурав, таваар л давхиад байсан. Тэгэхэд манай нэг ах надад “бор үрээ хурдан байна. Аль ч бүсийн уралдаан руу явсан айрагдчихаар байна шүү” гэж хэлсэн юм.
-Улсад яагаад тэгж хойгуур давхисан юм бэ?
-Хэт том хүүхдээр унуулаад дээр нь уяаны жаахан алдаа гарчихсан юм.
-Уяач хүн алдаан дээрээ суралцаж байдаг. Юун дээр нь алдсан хэмээн дүгнэсэн бэ?
-Хоол нь солигдоод гэдэс нь эвгүйтчихсэн юм. Түүнээс биш ер нь дээгүүр харж байсан шүү. Хилэн хар азарганы эзэн Арилдийн Отгонбаяр ах “ийм үрээтэй хаана ч очсон сайхан уралдана шүү” гэж байсан. Мөн манай Говь-Алтай аймгийн олноо “алиа” хэмээн алдаршсан Лхагвадорж ах маань “баруун бүс рүү хүрээд ирээ” гэж урьсан. Ховдыг зорих болсон нь энэ хоёр хүний өгсөн урамтай ихээхэн холбоотой.
-Ховдод хүүхдээ сольж мордуулсан уу?
-Тэгсэн. 22,23 кг жинтэй хөнгөхөн хүүхдээр унуулсан.
-Төрийн зарлигт наадмын анхны хишгийг хүртэхэд ямар санагддаг юм бэ?
-Гоё юм билээ.
-2015 онд хавчиг морь уралдсан уу?
-Хавчиг морь нам өнжөөсөн. Манай нутагт хавчиг морийг өнжөөдөг ёстой. Өвөг дээдсийнхээ тэр уламжлалыг дагаж өнжөөгөөд долоотой морь бага наадмуудад мордуулалгүй шууд улсад уралдуулсан. Сунгаанууд дээр сайхан хөдөлж байсан ч яг наадмаар олигтой давхиагүй ээ. Юунаас болсныг мэдэхгүй байна. Тэгээд давхар уяагаар Алтай нутагтаа очиж аман хүзүүнд хурдалсан. Өнөө жил би Лхагвадорж ах, Бямбаабаатар дүү хоёр дээрээ очиж морио уясан.Манай уяа их мундаг наадсан шүү дээ. Сонссон уу?
-Уучлаарай...
-Лхагвадорж ахын маань шүдлэн түрүүлж, Бямбаабаатар дүүгийн маань саарал даага гурваар давхисан. Бямбаабаатарын хул даага 2014 оны Ховдын баруун бүсэд дөрвөөр давхиж байсан шүү дээ. Бидний ганзага нийлдэг юм.
-Хурдан борын эзэн хэдий үеэс эхлэн морь уяж байгаа юм бэ?
-2000, 2001 оны үеэс л юм уу даа. Шарга сумын наадамд Бүрдэлбат ахын маань бэлгэнд өгсөн үрээ Намжилын Даваанямын хэмээн зарлуулан мордож байлаа. 2002 оны наадамд тэр шүдлэн үрээ дөрвөөр давхиж анхны айргийг авчран, дараа жил нь таваар давхиж амжилтаа бататгаж байлаа. Түүнээс хойш 2010 оныг хүртэл хэсэгтээ мориноос завсарласан.
-Ингэхэд танай дээдчүүл морь мал уядаг байсан уу?
-Миний өвөө, эмээ, эцэг эх, ах эгч нар гээд манайхан тэр чигээрээ уяачид. Дан ганц манайхан гэлтгүй Говь-Алтай аймгийн Шарга сумынхныг морь, бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Миний аав, аавын аав бүгд л морь уяж байсан.
-Тэднийхээ талаар хуучлаач?
-Өвөөгийнхөө талаар сайн мэдэхгүй ээ. Миний аав 1910-аад оны хүн гэхээр ойлгогдох байх. Би өвөөгийнхөө царайг хараагүй. Нутгийнхны ярих нь Намсрай гэж барилддаг, морь уядаг хүн байсан гэдэг. Гурван хүү нь гурвуулаа сумын Заан, аймгийн Начин цолтой. Сум орон нутагтаа нэртэй, төртэй явсан улс. Шарга сумынхан андахгүй дээ.
-Аавынхаа тухайд...
-Бид эцэг эхээс 13-уулаа. Би айлын отгон хүү. Аавынхаа талаар бусдын ярианаас л дуулж байсан. Ямартаа ч Шанхат гэж хурдан морьтой. Бас нэг хонгор морь нь сумын наадамд дөрвөн жил дарааллан аман хүзүүдэж байсан гэдэг юм.
-Удам дагасан уяач байх нь. Дээдчүүлийнхээ бяр тэнхээг хэн нь өвлөсөн бэ?
-За бүгд л барилдана даа. Улсын Начин Гансүх бол миний төрсөн эгчийн хүү. Миний хувьд ч гэсэн өөрийнхөө хэмжээнд барилдана. 1997 онд сумынхаа наадамд түрүүлээд, 1998 онд аймгийн Начин цол хүртсэн. Мөн манай ах Очирбат сумын Заан цолтой.
-Та багадаа хурдан морь унаж байсан уу?
-Долоон настайгаасаа эхлээд есдүгээр ангид ортлоо хурдан морь унасан. Намайг анх морь унаж эхлэх үед миний өөрийн Шанхат хүрэн гэдэг морь яг нийлж байсан юм. Түүнийгээ унаж сумандаа зургаа, долоон жил айрагдуулсан.Мөн Галбадрах гээд хүргэн ахынхаа алаг үрээг дааганаасаа хойш соёолон болтол нь унаж жилд хоёр удаа түрүүлгэдэг байлаа. Шүдлэндээ гэхэд л Шаргын ойд түрүүлчихээд, Даривт очиж дахин түрүүлж байсан юм. Хязааландаа мөн Шаргатаа түрүүлээд, Баян-Уулын ойд дахин түрүүлж байх жишээтэй. Соёолондоо болохоор сумандаа түрүүлээд, Даривын ойд очиж түрүүлсэн. Тэр их хурдан морь байсан шүү. Миний хувьд ч гэсэн мордсон болгоноо түрүүлгэж, айрагдуулдаг шаггүй унаач байсан.
-Тийм бололтой?
-МУ-ын Алдарт уяач Д.Пүрэвдорж гуайн халиун морийг унаж Тонхилын ойгоор түрүүлгэж байлаа. Ер нь хүний өөрийн нийлсэн олон морь унасаан.
-Тэр үеийн сумын наадам ямар болдог байсан бэ. Өөрийнхөөрөө зураглаач?
-Медаль гэж байсангүй. Алаг морь, хүрэн морь бараг анхны медалиудыг нь авч байсан байх шүү. Шанхат хүрэн Халиуны ойд таваар давхиад, аймагт соёолондоо аман хүзүүдэж байсан. Яг тэр нь энэ нь гэж хэлж чадахгүй ч тэр үеийн сумын наадам их сайхан болдог байсан.
-Бор мориноос өөр таны нэрийг гарган хурдалдаг ямар хүлгүүд байна вэ?
-Сүхбаатарын Баяндэлгэр, Дорноговийн Дэлгэрэх, Налайх зэрэг газруудаас адуу авсан. Одоогоор бор мориноос бусад нь томоохон наадамд амжилт гаргаагүй л байна.
-Дөрөв дэх үеийн уяачид бэлтгэгдэж байна уу. Таны үр хүүхдүүд морь маланд хэр сонирхолтой вэ?
-Манайхан гэр бүлээрээ моринд сонирхолтой. Эхнэр маань сайн ойлгож дэмжинэ. Эцэг өвгөд нь бас морь уяж байсан улс. Тийм болохоороо адуунд дуртай. Бор мориндоо их хайртай. Манай бор морь хүний хайраар л харайдаг адуу. Найз нөхөд, эргэн тойрныхон хоёр даншигт айрагдчихлаа Даншиг бор гэе гэцгээгээд байгаа. Миний морьдын уяа сойлгыг манай эгчийн хүү Ёндонгийн Даваадорж тааруулдаг юм.
-Даншиг борын эзний дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна