“ТОМ ЧИХТ БОР” МСУХ-НЫ ТЭРГҮҮН, СУМЫН АЛДАРТ УЯАЧ Д.ГАНБАЯР: ИТГЭЭД ИРСЭН ОЛНЫ МОРИЙГ ТАВААС ХОЙШ ГИШГҮҮЛЖ БАЙГААГҮЙ ЭЭ

Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, "Том бор чихт" МСУХ-ны тэргүүн, сумын Алдарт уяач Д.Ганбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс сумынхаа МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа вэ? “Том чихт бор” МСУХ хэдэн жилийн түүхтэй вэ?
-Манай сумын “Том чихт бор” МСУХ 2006 онд байгуулагдсан. Анхны тэргүүнээр одоогийн төрийн сангийн төлөөлөгч Жамбын Баярсайхан, удаах тэргүүнээр сумын Засгийн даргын орлогч Ганбаатарын Дүүрэнбилэг гэж залуу ажиллаж байсан. Миний хувьд гурав дахь тэргүүн нь. Энэ албыг өнгөрсөн оны 12-р сард хүлээн авсан.
-10 жилийн ой тохиож байгаа юм байна?
-Тиймээ бид ойн хүрээнд нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Үүний тэргүүн эгнээнд уяачдынхаа санал хүсэлтээр 1961-1985 оны хооронд том бага наадмуудад 43 удаа түрүүлж, найман удаа айрагдсан Том чихт бор мориныхоо хөшөөг босгох юм. Мөн түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч, уяачдын холбооны тэргүүн, цаашлаад хурдан морины зүтгэлтний хувьд Галуут сумынхны бас нэгэн бахархалт хүлэг Туяа нэгдлийн алаг морины хөшөөг барих нь зүйтэй хэмээн үзэж хөрөнгө санхүүг бүрдүүлэх ажлыг хийж байна.
-Чамлахааргүй хэмжээний төсөв гараа биз?
-Нийт 30 сая төгрөг шаардлагатай байгаа. Гэхдээ бор морины хөшөөний зардлыг нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр, харин алаг морины хөшөөний зардлыг миний бие бүрдүүлэхээр хичээж байна. Энэ нутагт өссөн морио дээдэлдэг хүмүүс дэмжих байхаа. Ер нь тэгээд морины холбогдолтой ажил алсаараа бүтдэг шүү дээ.
-Ойн хүрээнд хийгдэх өөр ямар ажлууд байгаа билээ?
-Хоёр дахь тэргүүн Дүүрэнбилэг маань 2014 оноос “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы бооцоот уралдааныг зохион байгуулан уламжлал болгоод байгаа. Бай шагналын хувьд харьцангуй өндөр учраас түүнийгээ дагаад цар хүрээ нь тэлсээр байгаа юм. Уяачид маань бүр тухайлан зорьж үрээнүүдээ бэлтгэдэг болсон. Тиймээс орон нутгийн удирдлагуудтай ярилцаж байгаад энэхүү уралдааныг сумын статустай болголоо. Өнөө жил нутгийн уяачид, малчдын хүсэлтээр Баянхонгор хайрханыхаа тахилгыг “Ирээдүйн түмэн эх-2016” уламжлалт уралдаантай давхцуулан зохион байгуулсан. Энэхүү тахилга наадамд маань дөрвөн аймгийн зургаан насны хурдан хүлгүүд ирж оролцсон.
-Их өтгөн наадам болжээ?
-Тэгсээн. Өтгөн сайхан наадам болсон. Ирж оролцсон уяачид сэтгэл хангалуун байна лээ.
-Орон нутгийн уяачдын итгэлийг хүлээж тэргүүний албыг авахдаа ямар зорилт дэвшүүлсэн бэ?
-Мэдээж төрж өссөн нутагтаа морин спортыг хөгжүүлэх, нутгийн адууг сайжруулах. Хэдийгээр ажил аваад удаагүй ч уяачид, нутгийн удирдлагууд маань сайхан дэмжиж байгаа. Морин уралдаан хөгжиж байгаа энэ үед нутгийн адуугаар амжилттай наадахад бэрхтэй болсон. Үүнийг нуугаад байх зүйлгүй. Тэр ч утгаараа уяачид маань дор бүрнээ адуугаа сайжруулах зорилгоор зүүн зүгээс үрээ, байдас авчирч байна. Би ч гэсэн ялгаагүй мөн зүүн талаас адуу авсан. Тэгэхдээ юуг анзаарсан бэ гэхээр сайн адуутай айл нэг үрээ зараад бүтэн жилийнхээ амьжиргааны эх үүсвэрээ олчихож байна. Ирээдүйд бид ийм түвшинд хүрэх хэрэгтэй. Ингэж бодож адуугаа чанаржуулах хэрэгтэй. Тэгэхдээ мэдээж энэ нутгийн байгаль, цаг уурт дасан зохицсон нутгийн адуутай сүлэх нь зүйтэй юм. Бид энэ тал дээр Бууцагаан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Б.Цэдэв, манай сумын уугуул хурдан морь судлаач, зураач А.Батболд нараас тогтмол заавар зөвлөгөө авч, хамтран ажиллаж байгаа. Мөн уяачийн эрдэмд шамдаж байгаа сэтгэл зүтгэлтэй нутгийн залуусаа туршлага судлуулах ажлыг зохион байгуулах бодолтой байна. Өлзийт хороололд ирээд орчин цагийн уяаны арга барилтай танилцаж, мэдэхгүй зүйлийнхээ талаар туршлагатай уяачдаас зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг л дээ.
-Уях арга барилд сургана гэдэг зөв шүү. Аймагтаа хурдаараа дээгүүрт бичигддэг Галуут сумаас Монгол Улсын Алдарт уяач хоёр төрөн гарсан байдаг. Өдгөө хурдан хүлгийн уяа сойлго тааруулан морь уях төрийн хэрэгт оролцдог хичнээн уяач байна вэ? Тэдгээрээс хэд нь аймаг, сумын цолтой билээ?
-Сумын хэмжээнд хурдан морь уядаг 100 гаруй уяач бий. Тэдгээрээс 14 нь аймгийн, долоо нь сумын Алдарт уяач цолтой. Амжилт гаргасан хэдий ч тухайн үедээ үнэлэгдээгүй хэд хэдэн хүнд цолыг нь нөхөн олгох асуудал мөн яригдаж байгаа.
-Бодож байснаас цөөн юм?
-Тийм. Хамгийн гол нь сүүлийн үед уяачид маань дор бүрнээ хичээж байна. Энэ бол хамгийн чухал. Шимт хөрсөнд тариа сайн ургадагтай адил. Галуут сумын бүгээн морьд нэгэн үе хурдаараа гайхагдаж байсан түүхтэй. Жишээлбэл дээр ярьсан Том чихт бор, аймгийн 50 жилийн ойд хол тасархай түрүүлсэн Сэмжидийн ягаан болон Жамъян даргын бор, Ганы бор гээд нэрлэвэл олон. Одоо ч манай сумын морьд хурдалж байна. Гэхдээ өмнөх шигээ биш. Бид үүн дээр дүгнэлт хийгээд уяаны арга барилаа өөрчилж, тэжээл арчилгаа, маллагаанд оруулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Уяачид маань эхнээсээ морьдоо тэжээдэг боллоо.
-Албаа аваад удаагүй тул ажил хэргийн яриаг энэ хүргээд өндөрлөе. Харин амин хувь буюу сумын Алдарт уяачийн тухайд асуух цөөн асуулт байна. Хэзээнээс морь уях эрдэмд шамдаж байгаа вэ? Таны дээдчүүл морь уядаг байв уу?
-Үгүй ээ, миний аав сумын агентаар, харин ээж маань оёдолчноор ажилладаг байсан. Хэдийгээр сумын төвийн хүүхэд ч өөрийн хоёр морио унана. Бас болоогүй нутгийнхаа хүмүүсийн хурдан морийг унана. Худлаа яриад яахав сайныг нь унаж байгаагүй 10-с хойш давхидаг морь л таарч байсан юм билээ. Тэгж байгаад 1988 онд Дундговийн ХАА-н техникумыг төгсөөд сумынхаа “Коммунизмын төлөө” нэгдлийн малын эмчээр хуваарилагдаад сумандаа 3 жил ажилласан. Тэгэхдээ дээр ярьсан Галуутчуудын бахархал Туяа нэгдлийн алаг морь, Том чихт бор морины фото зургийг хараад өөрөө зурж, айлуудад өгдөг байлаа. Одоо зарим нэг нь байна лээ.
-Морь уях боломж бол гардаггүй байсан уу?
-Нэгдлийн адуунаас ганц нэгийг уяж уралдуулж байсаан. Гэхдээ аймаг, сумын наадамд айрагдуулж үзээгүй ээ. Айл саахалтын хүний морь түрүүлж, айрагдахад өөрийн юм шиг баярлаж хөөрч явлаа. Ер нь тэгээд морь гэдэг монгол хүний цусанд байдаг юм шигээ.
-Тэгээд идэвхтэй морь уяж эхэлсэн нь хэзээ юм бэ?
-2013 он. Нутгийн адуугаар уралдаад амжилт гаргахад бэрх болсон учраас бусдын жишгийг дагаж зүүн талаас хурдан морьд авсан. Харамсалтай нь аймагт ирж зарагддаг зүүн чигийн адуу яг хэлсэн шиг нь байдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл дамжуулан зарж байгаа хүмүүс ашиг хонжоогоо боддогсон уу, удам угшлынх нь талаар ташаа мэдээлэл өгдөг, цаашлаад эмгэг хуучтай байх нь элбэг юмаа. 2014 онд би зургаан насны 12 морь уясан, тавьсаар байгаад наадам болоход ганцхан даага л үлдсэн. Тэр маань энэ жил хязаалан үрээ. Ирээдүйд намайг олон баярлуулах байх гэж найдаж байгаа.
-Ганц үрээнээс бусад нь хүсч байсанчлан амжилт үзүүлэхээргүй байсан учир өөрөө хурдны эрэлд гарчээ дээ. Таны ярианаас тэгж дүгнэлээ?
-Тиймээ, 2014 оны намар найзынхаа хамтаар Сүхбаатараар нэлээд явж, Мөнххааны Анхныбаяр гэдэг залуугаас сартай хүрэн зүсмийн морин соёолон түүний төрсөн дүү халтар үрээг, мөн хоёр байдас гээд нийтдээ дөрвөн адуу авсан.Ер нь тэгээд адуу малын наймаа хийхдээ аль болох багыг нь авмаар юм билээ. Яагаад гэхээр нэгдүгээрт битүү, элдэв зан ааш суугаагүй, эмгэг хууч олоогүй байдаг. Тэгээд ч үнийн хувьд боломжийн. Тэгж бодоод сая та бүхэн харсан даа, хөөрхөн цоохор үрээг мөн дааганд нь авч байлаа. Аймагтаа ирсэн хойноо айлын хашаанд уяатай байхад нь авч байсан юм.
-Өөрөө явж авчирсан адуунууд хэрхэн давхисан бэ?
-Сартай хүрэн үрээ маань дөрвөн аймгийн нийлсэн 80 гаруй хурдан хүлэг уралдахад түрүүлж урам хайрласан.
-2015 онд соёолондоо юу?
-Тиймээ, аймаг сумын наадмын буюу том наадмын амжилтаа соёолонгийн түрүүгээр эхэлсэндээ бэлгэшээж явдаг. Түүний дараа цоохор үрээ маань аймгийн баяр наадамд хараахан айрагдаж чадалгүй зургаалсан. Сумын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, Гурванбулаг суманд болсон аймгийн хангайн бүсийн уралдаанд айргийн таваар, шигшмэл хурдад 12-оор давхисан. Ийнхүү өөрийн нүдээр харж сонгосон морьд маань урамтай сайхан давхиж байгаа учраас миний нэгэн адил хүсэл зорилготой нутгийн залуустаа “хэрвээ зүүн талаас хурдан адуу авах гэж байгаа бол өөрөө явж үзэх нь зүйтэй юм билээ. Бүгдээрээ хамтраад явчихъя. Тэгээд газар дээр нь очиж харж байгаад сонгоё” хэмээн уриалж байгаа. Хөдөө малын захад төрж өссөн монгол эр хүн бүр л сайн хүлгээр гангарах хүсэлтэй. Тэр ч зөв юм. Яагаад гэхээр хожим хойно бид үр хүүхдэдээ тийм дарга явлаа гэхээсээ илүүтэй тийм сайхан хурдан хүлэгтэй явлаа гээд яривал илүү сонин байна байх. Морь уях, уралдуулах гэдэг тэр чигээрээ соёл шүү дээ. Алхам тутам бүрт өв уламжлал, ёс заншил дагаж явдаг.
-Уучлаарай, Баянхонгорын баяр наадмаас хамгийн олон түрүү айраг хүртсэн Монгол Улсын Алдарт уяач Ядам агснаар төлөөлж бодоод Галуут сумын хурдыг арай өөр түвшинд үнэлж байлаа. Гэтэл сүүлийн жилүүдийн аймгийн баяр наадмын цувааг харахад энэ нутгийн уяачдын хүлэг айрагт багтсан нь цөөн байх юм. Энэ юутай холбоотой вэ? Холбооны тэргүүний хувьд хэрхэн харж байгаа вэ?
-Хэд хэдэн нөхцөл шалтгаан бий. Хамгийн эхнийх нь бид адууныхаа чанарт анхаарал хандуулалгүй удсан. Манай сумын адуу хурдан гээд л яваад байдаг. Гэтэл бусад сумынхан адуугаа чанаржуулах тал дээр аль эртнээс анхаараад зүүн талаас хурд зөөгөөд эхэлсэн. Манай аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Баян-Овоо сумд түрүүлж хөдөлсөн учраас одоо дийлж уралдаж байна. Дараагийн асуудал бол уяаны арга барилын тухайд хоцрогдсон байна. Үүн дээрээ дор бүрнээ дүгнэлт хийгээд сурч мэдсэнээ хуваалцаж түрүүчийн уяачид нь морьдоо тэжээгээд эхэллээ. Уг суурь нь сайн юм байна удахгүй Галуутын морьд хурдлах байхаа. /инээв/
-Мэргэжлийн хүний үүднээс зөвлөнө биз?
-Тэгэлгүй яахав.Сүүлийн үед гарч буй ном хэвлэлийн товхимлыг нэлээд уншиж судалдаг. Түүнээсээ сум орон нутгийнхантайгаа хуваалцдаг юм. Морь уях гэдэг мэргэжил тэр тусмаа нарийн мэргэжил болж байна шүү.
-Өчигдөр Баянхонгор аймгийн 99 багаас удирдсан багаа түрүүлгэж, нэг өдөр хоёр мотоциклиор шагнуулж байлаа гэж ярьж байсан. Тэр дурсамжаасаа хуваалцаач?
-1988 онд залуухан малын эмч төгсч ирээд сумандаа ажиллаж байтал хоёрхон жилийн дараа ардчилсан хөдөлгөөн өрнөж, нэгдэл тараад бидний мэргэжил үнэ цэнэгүй болж, орон тооны цомхотголд орсон. Тэгтэл нутгийнхан маань “чи мэргэжил боловсролтой нутгаа гэсэн сэтгэлтэй залуу хүн байна. Багийн даргаар ажиллаад үз” хэмээн итгэл хүлээлгэсэн. Тэр үеийн баг гэдэг байшин барилга ч үгүй эзгүйдсэн тун хүнд байдалтай байсан л даа. Тэгэхээр нь малчдынхаа дунд хандивын аян өрнүүлээд 2,5 сая төгрөг цуглуулсан. Өнөөдөр бага юм шиг сонсогдож байж болох ч тухайн үедээ их мөнгө.
Тэр мөнгөөрөө багийн төв, соёлын төв барьсан. Гэтэл яг тэр үеэр Баянхонгорын 99 багт төрийн захиргааны анхан шатны нэгжийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс мотоциклийн шагналтай хоёр жилийн болзолт уралдааныг зарласан байсан. Зөвхөн аймгийн хэмжээнд бус сумын хэмжээнд мөн шилдэг багийг шалгаруулж ИЖ планета-5 мотоциклиор шагнах болзолтой байсан. Ингээд уралдааныг дүгнэхэд манай баг сумандаа болон аймагтаа тэргүүлж, нэг дор хоёр мотоциклиор шагнуулж байлаа. Түүндээ урамшаад 1996 оноос хойш орон нутгийн сонгуульд тогтмол оролцож байна.
-Таван удаа сонгуульд оролцож. Хэдэд нь ялалт байгуулсан бэ?
-Дөрвөн удаа ялалт байгуулж, сумын ИТХ-д хоёр удаа, аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдоод байна. Энэ жил мөн түмэн олныхоо итгэлийг хүлээж аймгийнхаа ИТХ-д нэр дэвшиж байгаа. 17 жилийн тэртээ хариуцан ажиллаж байсан багаа сум, аймагтаа тэргүүлүүлсэн бол өнөө жил төрөлх сумаа улсын хэмжээнд тэргүүлүүлж чадлаа.Цаашид Баянхонгороо улсын тэргүүний аймаг болгохын төлөө хичээж ажиллана. Нутгийн зон олон маань ч дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-Ялалтанд тань эргэлзэхгүй байна. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
202.179.11.38
Шар сэмжлсэн новш.
Reply