АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: ХУРДАН МОРЬ УНАЖ ӨССӨН ХҮҮХЭД ЖИНХЭНЭ ЭР ХҮН БОЛЖ ТӨЛӨВШДӨГ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Батжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Батжаргал гэдэг хүнийг хурдан морьтой холбогдоход хамгийн ихээр нөлөөлсөн зүйл юу юм бол оо?
-Би малчин гаралтай. Миний өвөг эцэг, авга ах нар, хүр ах нар гээд олон сайхан хурдан хүлэгтэй хүмүүс байлаа. Тэр дундаа миний авга ах Чойжил гэж сумын Заан цолтой, олон жил адуу малласан уяач хүн байсан. Авга хүргэн ах маань нутагтаа Ням гэж алдаршсан адуучин хүн байлаа. Тиймээс ч би сумын хүүхдүүдийн нэгэн адилаар зуны амралтаараа хөдөө гарч, даага сургаж, хурдан морь унадаг байлаа. Энэ ч утгаараа моринд элэгтэй болж өссөн. Сургууль соёлд явж, бизнес хийж хэсэг завсарлаад, орон нутагтаа эргэн ирж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тухайн үед ИТХ-ын мөрийн хөтөлбөрт адуу малын үржил селекцийг сайжруулах дэд хөтөлбөрийг тусгасан байсан юм. Тэр хөтөлбөрт би ач холбогдол өгч, нутгийнхаа уяачидтай нийлж, ахмад уяачдаас зөвлөгөө авч ажилласан.
-Авга ахынхаа алдартай хурдан хүлгүүдээс нэрлээч?
-Манай хүргэн ах Даваасүрэн сургуульд багшлахынхаа хажуугаар морь уядаг байсан юм. Би багадаа хурдан морьдыг нь унадаг байлаа. Тэдний Оодон хээр, Отгоны хар гэж хурдан хүлгүүд бий. Мөн Мөнхнасангийн хонгор халзан, халтар азарга гэж сайхан хурдан буяныг хүүхэд байхдаа унаж, сумын баяр наадамд айрагдаж явлаа.
-Хурдан морь хэдэн жил унасан бэ?
-Би их жижигхэн биетэй хүүхэд байлаа. Тиймээс долдугаар анги төгстөлөө хурдан морь унасан.
-Сургууль соёл, бизнес гэж хэсэг хөндийрөөд хэдэн оноос морьтойгоо эргэн холбогдсон юм бэ?
-Би 2006 оноос эхэлж морь уясан.
-2006 он гэдэг чинь Баруун бүсийн уралдаантай жил байсан биз дээ?
-Тийм, Баруун бүсийн уралдаан Говь-алтай аймагт болсон жил. Тэр үед надад морь уях шалтгаан байсан юм. Манай дүү Улсын начин Отгонбаяр гэж бий. Дүүгийнхээ цолны мялаалганд өөрөө барилдахгүйгээс хойш морь л уяж оролцъё гэж шийдсэн юм. Тэр наадамд миний морь сайхан айрагдсан. Манай нутагт 1997 онд анх Даншиг наадам болсон. 2006 онд болсон Баруун бүсийн уралдаанд би зохион байгуулагчаар оролцсон. Миний морьд бас сайхан давхиж, арав дотор ирсэн. Би Баян-Уулын Баянхайрхан багийн Ойдовын Мөнхбат гэж аймгийн Алдарт уяач цолтой, дөрвөн үеийн уяач залуутай хамтарч морь уядаг байсан юм. 2010 оны Даншиг наадамд тэр залуугийн азарга аман хүзүүдэж, их морь дөрөв, шүдлэн үрээ зургаа, хязаалан үрээ есөөр давхисан. Мөн 2008 онд би Ховдын бүсийн наадамд даага айрагдуулж, 2013 онд Завханд болсон Баруун бүсийн даншиг наадамд халиун шүдлэн үрээ түрүүлгэж, их морь долоогоор давхиулсан. Сая болсон бүсийн уралдаанаас айраг, түрүү гээд миний амжилт бас өссөөр л байгаа. Тиймээс ч би моринд сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг юм.
-Та 2007 онд хэрхэн наадсан бэ?
-Аймагтаа наадсан. Аймгийн баяр наадамд хоёр насны адуу уяж оролцсоноос даага түрүүлж, соёолон айрагдсан. Хойтон жил нь Ховдод очиж бүсийн наадмын анхны айргаа авч байлаа. Түүний хойтон жил буюу 2009 онд Баруун бүсийн даншиг Завханд болсон боловч эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэр наадамд гойд сайхан уралдаж чадаагүй.
-Өөрийн эрүүл мэнд үү, адууны эрүүл мэнд үү?
-Миний даралт ихэсчихсэн юм. Уяач Мөнхбат маань хүний их эмч хүн болохоор намайг сахиж, эмнэлэгт хэвтээд, тааруухан наадсан. Миний нагац өвөө уг нь Завханы Яруу сумын хүн л дээ. Тиймээс нутагт нь сайхан наадчих юмсан гэсэн бодол байсан.
-Дээр үед Засагт ханы хошуунд Завханы наад талын сумд бас багтдаг байсан биз дээ?
-Тийм. Тэр утгаараа нэгэн аймаг гэсэн үг л дээ. Завханы хурдан морины уралдаан Донойн хөндийд болдог юм. Наадам болдог Алагийн дөрвөлж гэдэг газрыг даваад л миний буурлуудын нутаг бий. Тэнгэрээс буурлууд минь харж байдаг байх гэж бодож тэр нутагт сайхан наадъя гэж 2013, 2009 онд очиж морь уралдуулсан юм. Гэвч 2009 онд шүдлэн морьтой очоод, хүүхдээ унагаасан. “Шүдлэн морио шүтэж уя” гэдэг уяачдынхаа үгийг дагаж, шүдлэн насны адуу сайн уясан байсан юм. 2013 онд бас бодлогоор шүдлэн морьтой очиж, түрүүлгэсэн.
-Тэгвэл 2010 онд хэрхэн наадав?
-Бас л сайхан наадсан. Аймгийн 70 жилийн ойн наадмаар азарга аман хүзүү, их морь дөрөв, шүдлэн үрээ зургаагаар ирсэн. Манай нутагт 2009 оноос он дамнаад их зуд турхан болсон. Туранхайн үед мал хавар эрт ногоо идсэн байсан ч эцэнхий байсан. Энэ ч утгаараа нийтээрээ адууны масс жаахан хүндхэн байсан жил л дээ. Тиймээс би өөрсдийнхөө адуунд сэтгэл ханаж чадахгүй, Сүхбаатар аймаг руу явж, аймгийн наадамд түрүүлсэн шүдлэнг бололцооны үнээр худалдаж авч ирэн, уясан юм. Тэр маань наадмын үеэр өнгөлж яваад, зургаагаар ирсэн. Манай газар нутаг бас бартаа ихтэй. Зүүн талаас авч ирсэн адуу анхандаа уулархаг, хатуу замтай газар сайн давхиж чаддаггүй юм. Маргааш нь азарга маань бодож байсанаас ч илүү сайн давхиж, намайг баярлуулж байллаа. Тэр үед яг үзүүр дээр Женко Х.Баттулгын хүрэн азарганы цээж ороод ирсэн. Тэгээд миний азарга аман хүзүүдсэн. Тэр жил миний найз Хүрэлбор надад морьд бэлэглэж, би ах Тод манлай уяач Онгуу гуайгаас үрээ авсан юм. Онгуу халтар гэж баруун бүс нутагтаа бол алдартай хүлэг бий. Их хурдан, их зөөлхөн. Сүүлийн жилүүдэд шинэ хүүхдүүдийг сургадаг морь болчихсон байна. номхон, Явдал их зөөлөн учраас хүүхэд их зөв дасгаж авдаг. Манай уяач одоо халтар мориороо хүүхэд сургаж авч байна. Манай халтар морийг унаж сурсан хүүхдүүд уралдаанд дандаа айраг, түрүүнд явж байна. Баянмөнхийн Хүрэлсүх гээд миний морийг унадаг жаахан хүү бий. Тэр халтар морийг 2014 онд сумын ойд унаж зургаагаар ирж байлаа. Онгуу Манлайгийнхаа халтар морийг би надад заяасан хурдан буян гэж үргэлж залбирч хүндэлж явдаг юм. Өнгөрсөн жил л гэхэд миний хонгор азарга сумандаа болсон хаврын уралдаан болон Тайшир суманд болсон аймгийн хойд бүсийн уралдаанд түрүүлээд, зун нь Дарив сумын 80 жилийн ойд очиж дөрвөөр орсон юм. Мөн саяхан болсон Тод манлай уяач Бат-Эрдэнийн наадамд түрүүлсэн.
-2011 онд хаана, хаана наадсан бэ?
-Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Мөнхбат, Баатархүү зэрэг нутгийнхаа уяачтай хамт улсад ирж наадсан. Морь, хүүхэд хоёр хүртэл сүрдмээр өргөн цар хүрээтэй наадам болсон. Азарга, их нас хоёр уралдуулсанаас нэг нь 76, нөгөө нь 100 гаргаад ирсэн. Бид мөн л соёолондоо их найдвар тавьж байлаа. Соёолон маань 13-аар ирж, эхэнд ирсэн соёолонгуудаас нэг нь эрлийз гээд хасагдсан учир манайх 12-оор орсон. Манай уяан дээрээс Алтай нутгийн Мижидийн Ганболд гэдэг залуугийн хул соёолон гурваар давхисан. Батболд маань бас хамт ирсэн. Хурдан буурал морьтой. Тэр үед миний буурал, халтар хоёр, Батболдын бор азаргатай гурвуулаа ханиад хүрээд сайн давхиж чадаагүй. Манай нутгийн хоёр Тод манлай Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар галдаа хүлээн авч, бид нутаг нутгийн уяачдаас туршлага судалж, сайхан наадаад буцсан. Бид ирэх зун бас төрийн наадамдаа ирж наадах бодолтой байгаа.
Тэр жил улсын баяр наадмаас өөр газар уралдуулаагүй юм уу?
-Тэр жил манайд “Алтайн шигшмэл хурд” болсон юм. Сүүлийн таван жил Говь-Алтай аймгийн баяр наадмаас эхлээд сум, бүсийн наадамд айрагдаж түрүүлсэн морьдыг урилгаар оролцуулсан. Тэр уралдаанд халтар морь маань аман хүзүүдсэн. Харин хурдан бор соёолон маань хөлөө гэмтээгээд уралдаж чадаагүй. Бид улсад уралдаад аажуухан очсон болохоор азарга уралдуулж амжаагүй юм.
-2012 онд Баруун бүсийн уралдаан Баян-Өлгий аймагт болсон. Та тэр уралдаанд оролцсон уу?
-Очсон. Баян-Өлгий аймгийн тэгш ой ч давхацсан, анхны бүсийн уралдаан ч байсан, тэр ч утгаараа олон газрын уяачид цугларсан. Уралдааны зам нь их сонин. Түүнээс болоод морьд тасарч гараад, азарга жаахан будилаантсан. Баруун бүсийн уяачдын холбооны тэргүүлэгчид хамтарч эргүүлж оруулсан. Тэнд Завханы Борнойн Баасанжав гуай, Увсын Төгсжаргал тэргүүн, Отгоннасан гуай зэрэг мундаг уяачийн олон сайхан морь хоцорсон юм. Манай хоёр буурал морины нэгийг нь барьж үлдээд уралдаж чадалгүй ирсэн. Бага морьд нилээд явсан ч айраг, түрүү авч чадаагүй. Манай сумаас явсан Буяндэлгэрийн хээр азарга түрүүлж, бас нэг нутгийн залуугийн даага айрагдсан. 2013 онд бид Завханд наадаж их морь долоогоор давхиад, хоёр шүдлэнгийн нэг нь түрүүлж, нэг нь гурваар ирж байлаа. Хойтон жил нь бид аймагтаа наадсан.
-2014 онд Ховд аймагт болсон Даншиг наадамд танай аймгийн дөрөв, таван их насны морь дарааллан ирсэн гэдэг?
-Тэгэхэд Говь-Алтайн их насны таван морь тавуулаа ирсэн юм. Тэр наадамд би 2013 онд түрүүлсэн Нандин халиун гэдэг шүдлэнгээ хязааланд нь авч очсон. Нандин халиун маань гарааны зурхай дээр дохионы бууны машины хажууд зогсож байгаад үргэж, арагшаа нисээд, бүх машины араар тойрч, бусдаасаа хоцорч гарсан ч есөөр ирсэн.
-Та бараг бүсийн бүх наадамд оролцжээ?
-2015 онд л Увсад болсон бүсийн наадамд явж чадаагүй. 2016 онд манай аймагт Даншиг болсон. Азаргандаа их найдлага тавьж байсан ч 20 дотор ирсэн. Долоо хоногийн өмнө Даривт болсон уралдаанд айрагдсан азарга байсан л даа. Нилээд хэдэн бага насны адуугаар наадсан. Сүүлийн үед уралдаанч хүүхдийн асуудал их хүнд болоод морь уяхад хүндрэлтэй болж. Хүүхдийн төлөө байгууллага болон дунд сургуулийн багш нар энэ талаар зөв, буруу ухуулга их хийж байна. Би аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчийн хувьд Батлан хамгаалах туслах нийгэмлэгтэй хамтарч унаач хүүхдүүдийг зуны сургалтанд хамруулж, үнэмлэхжүүлэх, энэ тухай хуульчилж, номд оруулах зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид цаашид хүүхдээр морь унуулах асуудлыг анхаарахгүй бол монгол морь, англи араб морь хоёр чинь жин, хэмжээ, өндөр нам гээд их ялгаатай. Тойргийн уралдааны том эрлийз морьдыг насанд хүрсэн хүн унахаас ч өөр яах билээ. Харин бидний хувьд өргөн уудам тал нутагтаа морин дэл дээр өссөн их уламжлал байна. Үндэсний өв соёл болсон хурдан морины уралдааныг хөгжүүлэхэд монгол унаач хүүхдийн үүрэг оролцоо тун чухал. Хүүхэд хурдан морь унасанаараа өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчний их соёлтойгоо танилцаж, ахуйтайгаа ойртож, ёс заншилаа сурч мэдэрч, жинхэнэ эр хүн болон төлөвшиж байгаа юм. Хурдан морь унадаг хүүхэд үнэхээр хэрсүү, наснаасаа эрт ухаан суусан, аливаа зүйлийн наадах цаадахыг ойлгодог, өв соёлоо мэддэг, тэсвэр хатуужилтай болдог. Энэ ч чанараараа хурдан морь унадаггүй хүүхдүүдээс илт ялгардаг.
-2017 он гарсанаар та хаана, хаана хэрхэн наадав?
-Хаврын уралдаанд нэг их нас, нэг азарга мордуулсан. Их морь хараахан барианд орж чадаагүй, азарга маань аман хүзүүдсэн. Монголчуудын сүлд хийморь соёолон морины тоосонд байдаг гэдэг дээ. Миний хувьд соёолон адуу уяхад нэг л тийм байгаад байдаг юм. Нэг үрээ маань соёолон насандаа сумын баяр наадамд түрүүлж ирж байгаад унаад эндчихлээ. Бас нэг соёолон уралдаж байгаад хөлөө гэмтээчихсэн. Сүүлдээ соёолонд нь өнжиж байвал ч дээр юм болов уу гэсэн бодол төрж байна.
-Та сая дандаа Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудын амжилтаа ярилаа. 2006 оноос хойш аймаг орон нутгийнхаа баяр наадмаас нийт хичнээн айраг, түрүү авав?
-Аймагт би хаврын бүсийн уралдаан болон улсын баяр наадам болзол хангах шаардлагатай наадмуудад их насны морь түрүүлгэж байлаа. Манай халтар морь 2012 онд аймгийн баяр наадамд түрүүлсэн. Аймгийн баяр наадмын зургаан түрүү, 18, 19 айрагтай. Сумын баяр наадмын айраг, түрүүгээ тоолдоггүй юм. Шарга сумын ойн наадмаар соёолон, шүдлэн хоёр түрүүлж байлаа.
-Хэдэн онд аймгийн алдарт уяач цол хүртсэн бэ?
-2010 онд.
-Цолоо мялаасан гэдэг байх аа?
-Цагаан сараар надад энэ цолыг олгосон юм. Тэр жилийн наадмаар нэр хүндтэй цол авсан хүн нэрээ бодохгүй бол болохгүй шүү дээ. Гэтэл тэр жилийн наадмаар миний морьд сайхан давхиж, “дүүрэн сайхан алдарт болжээ” хэмээгдэн, цолоо мялаасан юм.
-Говь-Алтай аймаг баруун бүсдээ Манлай уяачдын тоогоор тэргүүлж байна. Бусад цолтноороо ч дээгүүр бичигдэх байх. Та ингэхэд ЗГ-ын тогтоолтой наадмаас нийт хэдэн айраг, түрүү хүртсэн юм бэ?
-Нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн.
-Улсын Алдарт уяач цолны болзолд ойртож яваа юм байна?
-Алдар цол нь яах вэ. Морь, хүүхэд хоёр эсэн мэнд, уясан морь сайхан давхиж байвал л сэтгэл тэнэгэр сайхан байдаг юм. Нэг ёсондоо уясан морьдоо харж сэтгэлийн таашаал авах юм даа.
-Хамгийн гол амжилтыг авч ирсэн хурдан буянуудаа танилцуулаач?
-Бор дааганы эх нь Сүхбаатар чигийн гүү байсан юм. Бүрлээч найз Хүрэлбор маань авч ирж, нутагтаа хулгар халтар гэдэг сайн азарганд нийлүүлсэнээс гарсан төл. Уяачид “азарганаасаа илүү сав” гэдэг дээ. Энэ ч утгаараа гүү их сайн байх ёстой. Миний бор гүүнээс гарсан төл болгон л сайхан давхиж байна. Бор азарга маань бас тэр бор гүүний унага. Даагандаа Ховдод айрагдаж, шүдлэндээ Завханд хүүхэд нь уначихсан юм. Дүү халиун нь шүдлэндээ 2013 онд Завханд түрүүлсэн. Бор азарга маань хязааландаа 2010 онд Тод манлай Бат-Эрдэнийн улсын баяр наадамд түрүүлдэг хээр үрээтэй үзээд, суугаад есөөр ирсэн. Уяач маань эрлийз адуу, монгол морь хоёрын хурдыг шалгах санал гаргасан учраас бид тухайн үед морь дагаж явсан юм. Олон уяач “Тэгэхэд чи бор үрээгээ үнэхээр их шахсан шүү. Тэгээд л айргаа алдсан даа” гэж одоо хүртэл надад хэлдэг юм. Тэр даага, шүдлэн хоёр үнэхээр л уралдсан газар бүртээ түрүүлж байсан л даа. Надтай хамт морь уядаг Мөнхбат ч үнэхээр мундаг уяач. 2008 онд Хаврын бүсийн уралдаанд даага, шүдлэн, хязаалан гурав уралдуулаад, гурван түрүү авч байсан. Тийм залуутай хамт морь уядагаараа би их бахархдаг.
-Соёолондоо улсын баяр наадамд 13-аар ирсэнээсээ хойш уралдаагүй юм уу?
-Тийм. Үнэхээр гайхалтай хүлэг байсан.
-Бор азарганы тань эцэг нь ямар адуу вэ?
-Зоост бор.
-Улсын баяр наадамд түрүүлдэг нь үү?
-Биш ээ. Сүхбаатар аймгийн Зам ангийн дарга байсан Хүрэлбор гэж миний найз байдаг юм. УИХ-ын гишүүн асан Буд гуайн Зоост бор азарганы төл гээд би эхтэй нь хамт худалдаж авч байлаа. Анх 2006 онд шүдлэн үрээ аваад, 2010 онд хавчиг соёолон азарга аман хүзүүдэж байсан.
-Түүнээс хойш хэр давхисан бэ?
-Улс болон бүсийн уралдаанд нэг их явж байгаагүй. Орон нутгийн уралдаануудаас айраг, түрүү олныг авсан.
-2013 онд Завханд түрүүлдэг шүдлэн тань ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Түүний эх нь бор гүү, эцэг нь Мөнхбатын Жижиг хээр азарга. Нандин халиун маань 2015 онд аймгийн баяр наадамд түрүүлж ирж байгаад эндчихсэн юм.
Нандин халиуны дүү гурван адилхан халиун адуу байна. Заримыг нь уяж чадахгүй байна. Уясан болгон нь сайн давхиж байгаа.
-Сая болсон Хаврын бүсийн наадамд аман хүзүүддэг нь хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Энэ хонгор азаргыг манай найз Оросоогийн Батжаргал гэдэг амидаа маань дааганд нь надад бэлэглэсэн юм. ММСУХ-ны тэргүүлэгч Санжаагийн Ганболдын хонгор азарганы төл. Тэгэхэд би адууны угшил сайжруулах зорилгоор Ганболдоос хонгор буурлынх нь охин дүүг бас худалдаж авсан юм. Сэлэнгэ зүгийн Тойруулга угшилтай адуу гэдэг.
-Энэ зун улсын баяр наадамд сойх уу?
-Тийм. Бид нилээд хэдэн адууг улсын болон орон нутгийн уралдаануудад эртнээс бэлтгэж байна. Одоо ч тэгээд морь уях эрдэм шинжлэх ухааны үндэслэлтэй болж байна шүү дээ. Морьдыг үсэргэж, морьтой нь уралдуулахаас илүү яг зэрэгцэж техникээр миллийг нь хэмжих, цаг хэмжих, газрын бартаанд уралдуулах, ууланд уралдуулах зэрэг олон аргаар туршилт хийж, уралдуулж байна. Энэ нь давхар бэлтгэл болчихож байна.
-Та олон адуу цуглуулсан уу?
-Чамлахааргүй цуглуулсан. 10-аад жилийн дотор адууны маань тоо толгой 100 гараад л явчихлаа.
-Манайхан “Сайн адуу бий болгоход нэгэн нас хүрэлцдэггүй юм аа” гэлцдэг. Та моринд сэтгэл зүрх, цаг зав, амьдрал, хөрөнгө мөнгөө бүгдийг нь харамгүй зориулж байна. Тэгэхээр уяачийн эрдэм болоод цуглуулсан сайхан адууг тань өвлөж, залгамжлах хүнээ ч одооноос бэлтгэж байгаа болов уу?
-Одоогоор бол адуугаа л чанаржуулж байна.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Гурван хүүхэдтэй. Хамгийн гол нь, би эцэг өвгөдийнхөө уламжлалыг хадгалж яваа залуу уяачдад зөв сайхан угшилтай адуунуудыг бэлтгэн үлдээхийг л хичээдэг юм. Алтайн адууны угшилыг сайжруулахад дуслын чинээ ч болсон хувь нэмрээ оруулах л миний гол зорилго. Тэр дундаа Баян-Уулын хурд үеийн үед дархлагдаж үлдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж явдаг юм
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг хамгийн их огшоосон наадмын талаарх дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
-Наадамтай холбоотой сайхан дурсамж олон бий. Би ярианыхаа эхэнд Алтайн ард түмэн бүгдээрээ хурдан мориндоо ач холбогдол өгдөг, морины төлөө гэсэн халуун сэтгэлтэй хүмүүс гэж хэлсэн дээ. Аймагтаа зохион байгуулж байгаа уралдаан болгон Алтайчуудын сэтгэл, зүтгэл, дэмжлэгээр сайхан болж байна. Бид бүсийн уралдаануудаа үлгэр жишээ сайхан хийж байгаа болоод ч тэр үү, сүүлийн үед Дундговь, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгаас олон уяач ирж оролцдог боллоо. Бид ч бас аль болох гадагшаа гарч наадахыг эрмэлзэж байна. Уяачид маань ийм идэвхитэй, сэтгэлтэй болж төлөвшиж байгааг харахад аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд хүнд хүрч байгаа юм гэсэн бодол төрж байна. Миний хувьд 2010 оны Даншиг наадам сэтгэлийг минь хамгийн ихээр огшоосон, сайхан дурсамжтай наадам байсан даа.
-Ийм сайхан бахдалт наадам олон байх болтугай. Алтай нутгаас төрөх дараагийн улсын цолтон болоорой.
-Ерөөл бат сайхан оршиг.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна