МОРИН СПОРТЫН ШИЛДЭГ ЗҮТГЭЛТНҮҮДИЙН НЭГ МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ БАЯНЦАГААНЫ ЛХАГВА

Алтай нутгаар овоглодог Алдарт уяачдын нэг нь Цээл сумын харьяат Баянцагааны Лхагва юм. Нутаг орондоо морь уях арга барилаараа гайхагдаж, амжилтаараа тэргүүлж явсан буурал Алдарт 1924 онд өнөр бүлийн гишүүн болон мэндэлжээ. Бага насаа хөдөө малын захад өнгөрүүлж, 1947 онд цэрэгт татагдан Дорнод аймгийн Баянтүмэн сумнаа алба хаагаад 1950 онд халагдан ирж бригадын дарга, агентаар ажилласны зэрэгцээ нэгдлийн мал маллаж байгаад 1985 онд тэтгэвэртээ гарчээ.
Б.Лхагва морь уях төрийн хэрэгт үе дамжин шамдаж буй удамт уяачдын нэг. Багаас аав, ах, авга, нагац нараа даган уяачийн эрдэмд суралцаж 1952 оноос бие даан морь уяж сум орон нутгийн наадамд уралдуулах болжээ. Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн удамт хурдан хүлгүүдээ уяж 19 түрүү, 32 айраг хүртсэн тэрээр аль ч насны морьдын уяаг амархан олдог чадварлаг нэгэн байв. Чухам тиймдээ ч морь ачих тухай төсөөлөл ч үгүй үед алс холын газраас зорин очиж аймгийнхаа 30, 40, 50, 60, 70 жилийн түүхт ойд оролцож байжээ. Ийнхүү Алтайн өвөр говь, Халиуны говь, Хар азарга, Хантайширын нурууг давж энх төрийн сүлдэнд мөнхөрсөн эрдэнэт хурдан хүлгүүдээ уралдуулан хоёр түрүү, хоёр айраг хүртсэн тэрээр 1988 онд аймгийн Аварга уяач /одоогийн Алдарт уяач/, 1996 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг тус тус хүртжээ. Шар хээр мориороо цууд гарсан Б.Лхагва Алдартын амжилтын цувааг сийрүүлэн үзвээс:
АЙМГИЙН БАЯР НААДАМД
1952 онд хүрэн шүдлэн айргийн дөрөв
1976 онд хязаалан хээр үрээ түрүү
1980 онд аймгийн 40 жилийн ойгоор хязаалан хээр морь түрүү
1990 онд аймгийн 50 жилийн ойд соёолон хээр аман хүзүү Сумын баяр наадамд
1953 онд Оодон хүрэн морь их насны түрүү
1954 онд Оодон хүрэн морь айргийн гурав
1955 онд Оодон хүрэн морь айргийн тав
1956 онд Оодон хүрэн айргийн дөрөв
1957 онд Оодон хүрэн аман хүзүү
1958 онд Цуурай хүрэн түрүү
1959 онд Цуурай хүрэн айргийн гурав
1960 онд Цуурай хүрэн аман хүзүү
1960 онд Оодон хүрэн их нас айргийн дөрөв
1961 онд Оодон хүрэн их нас түрүү
1962 онд Цуурай хүрэн их нас айргийн дөрөв
1963 онд Цуурай хүрэн их нас аман хүзүү
1964 онд Цуурай хүрэн их нас түрүү
1965 онд Магадгар хүрэн даага аман хүзүү
1966 онд хүрэн шүдлэн аман хүзүү
1967 онд хүрэн хязаалан аман хүзүү
1968 онд хүрэн соёолон аман хүзүү
1970 онд их нас айргийн гурав
1971 онд их нас түрүү
1972 онд их нас түрүү
1973 онд их нас түрүү
1974 онд их нас аман хүзүү
1975 онд их нас аман хүзүү
1976 онд их нас түрүү
1976 онд Доонин соёолон аман хүзүү
1977 онд Доонин түрүү
1978 онд Доонин аман хүзүү
1979 онд Доонин аман хүзүү
1980 онд Доонин түрүү
1982 онд Доонин айргийн гурав
1983 онд Доонин аман хүзүү
1984 онд соёолон хүрэн аман хүзүү
1984 онд соёолон шар хээр түрүү
1985 онд Хүрэн их нас түрүү
1986 онд их нас айргийн дөрөв
1987 онд их нас айргийн дөрөв
1988 онд их нас айргийн гурав
1988 онд шүдлэн хээр үрээ Цогт суманд түрүү
1988 онд хүрэн шүдлэн Цогт суманд айргийн гурав
1989 онд хязаалан хээр Халиун суманд түрүү
1989 онд их нас хүрэн Халиун суманд аман хүзүү
1989 онд их нас хүрэн Халиун суманд айргийн тав
1989 онд хээр хязаалан түрүү
1989 онд Сарт хүрэн айргийн дөрөв
1990 онд соёолон хээр аймагт аман хүзүү
1991 онд хүрэн морь айргийн гурав
1992 онд шар хээр айргийн гурав
1993 онд шар хээр Төгрөг суманд түрүү
1993 онд их насны хүрэн Төгрөг суманд айргийн гурав
1993 онд хязаалан хээр Төгрөг суманд айргийн гурав
1993 онд хязаалан хүрэн Төгрөг суманд айргийн тав
1993 онд Жороо хүрэн айргийн дөрөв
1994 онд шар хээр айргийн түрүү
1994 онд соёолон хээр түрүү
1994 онд хязаалан хээр аман хүзүү
1995 онд шар хээр Тээвэрчдийн 70 жилийн ойд түрүү
1995 онд Завхан аймагт болсон Сар хайрханы даншигт явсан
1996 онд шар хээр Төгрөг суманд түрүү
1997 онд шар хээр Дэлгэрийн даншиг наадамд ес
1998 онд “Их хурд-1” оролцсон
1998 онд их нас айргийн гурав
1999 онд их нас хээр айргийн дөрөв
1999 онд шар хээр Халиун суманд айргийн гурав
2000 онд Говь-Алтай аймгийн 60 жилийн ойд оролцсон.
Б.Лхагва сайн уяачаас гадна морин спортын шилдэг зүтгэлтнүүдийн нэг байсан бөгөөд Говь-Алтай аймаг дахь “Монгол адуу“ нийгэмлэгийг санаачлагчдын нэг байж Салаа Жинстийн угшилтай хүрэн зүсмийн охин даагыг хандивлаж байжээ. Мөн үе дамжин өвлөгдөж ирсэн өөрийн угшил сайт адуунаас 30 гаруйг Ховд, Баянхонгор аймгийн морины хорхойтнуудад өгч тэдгээр нь өгсөн авсаны магнайг тэнийлгэн хурдалж байна. Б.Лхагва адуу шинжиж танихдаа гаргуун нэгэн бөгөөд тэрхүү чанарыг нь нутгийнхан одоо ч шагшин магтаар байна. Адууны удам угшил чухал ч уяачийн эрдэм хувь илүү хэмээн үздэг тэрээр “морь гүйдэггүй харин уяа гүйдэг” хэмээн сургасаар иржээ.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна