Залуу уяачдын холбоо шинэ жилээ Хэнтий аймагт зохион байгуулав
А.Тэлмэн
Монгол эх орны 20 аймагт салбар холбоотой үндэсний хэмжээний залуу уяачдын холбооны 2017 оны шилдэг холбоогоор Хэнтий аймаг дахь салбар холбоо шалгарч, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаагаа тус аймагт ёслол төгөлдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, Дэд ерөнхийлөгч Н.Батбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан, Хяналтын зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуш, ММСЗУХ-ны Хөвсгөл, Төв, Дорнод аймгийн салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нар оролцов.
Шинэ жилийн баяраараа Хэнтий аймгийн хэмжээнд шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд
Шилдэг морины зүтгэлтэнээр: Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын Үндэсний Олимпийн хорооны шилдэг зүтгэлтэн Ж.Түмэн-Аюуш
Шилдэг залуу уяачаар: Баянхутаг сумын харьяат Л.Анхбаяр, н.Доржнамжим,
Хэрлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Застав, М.Дарьхүү, Бор-Өндөр сумын уугуул Б.Бат-Өлзий нар
Шилдэг уралдаанчаар:
1. Хэрлэн сумын сурагч Х.Жандос,
2. Галшар сумын сурагч А.Билгүүнбаатар,
3. Баянхутаг сумын сурагч Д.Норовсамбуу нар
Шилдэг хүлгээр:
1. Баянхутаг сумын уугуул Л.Анхбаярын бор хязаалан /Зүүн бүсийн түрүү, Хэрлэн сумын 190 жилийн ойн аман хүзүү /
2. Дадал сумын харьяат н.Батжаргалын хээр /Говийн бүсийн айргийн гурав, Дундговь аймгийн баруун бүсийн түрүү /
3. Хэрлэн сумын уугуул н.Болдбаатрын Ёндоо халзан шүдлэн /Хэнтий аймгийн баяр наадмын түрүү, “Жавхлант шарга” хаврын бүсийн уралдааны түрүү, Хэрлэн сумын 190 жилийн ойн түрүү, Жаргалтхааны бүсийн аман хүзүү, нийт аймгийн зэрэглэлтэй уралдааны 3 түрүү, 1 аманхүзүү/ шалгарч Монголын морин спорт, залуу уяачдын холбооны нэрэмжит шагналуудын эзэд болцгоолоо. Дашрамд дурдахад, Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь уламжлалт хурдан морины уралдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүд болон алдар цуутай хурдан хүлгийн эздэд "Шилдэг морины зүтгэлтэн”, авьяас билэгт залуу уяачдад "Шилдэг залуу уяач", адтай одтой уралдаанч хүүхдүүдэд "Шилдэг хүлэгч хүүхэд" зэрэг нэрэмжит шагналыг энэ жилээс олгож байгаа юм. Ийнхүү өнгөрсөн нэг жилийн хугацаанд залуучуудынхаа төлөө, тэр дундаа малчид, уяачдынхаа төлөө хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээлээрээ бахархан нэгэн үдшийг залуу уяачид маань тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
ММСЗУХ-ны Ажлын алба
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна