АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.ТОГТООЛ: ЭЕТЭЙ БЭЭЛИЙН ХОШУУНЫ НОЁН ГАЛСАНДАРЖААГИЙН УДМЫН УЯАЧ ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ


Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн харьяат, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Тогтоол 1942 оны хавар Зэгстэй хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж
АХ-ын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль
Сумын Энх сүрэгтэн аварга 10 удаа
Аймгийн Аварга малчин /1978 он/
Аймгийн Алдарт уяач /1999 он/
ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдэг
ММСУХ-ны 20 жилийн ойн медаль
Уяачийн Алдар одонгоор тус тус шагнаж байжээ.
-Танай дээдчүүлийг энэ нутаг орондоо нэр хүндтэй хүмүүс байсан гэж дуулсан. Тэр талаараа хуучлаач?
-Манайхны дээдчүүл хэдэн үеэрээ морь уяж байсан улс. Энэ нутгийн хошуу ноён Содномдорж, Галсандаржаа нарын тухай дуулаа байлгүй. Би ноёны удмын хүн байгаа юм. Гэхдээ би өөр айлд үрчлэгдчихсэн болохоор өвөг дээдсийнхээ талаар сайн мэддэггүй юм. Харин сүүлийн үеийнхээс гэвэл манай ах морь уядаг хүн байсан. Би ч багаасаа хурдан морь унаж өссөн болохоор уях гээд оролдож л байна. Одоо биднийг залгаад ач хүү маань морь уяж байна. Хүүгээ сайн уяач, малч сэтгэлтэй болгож хүмүүжүүлэх санаатай дагуулаад л явж байна даа.
-Та тэгэхээр Манлай сумыг Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошуу гэж байхад хошуу ноён нь байсан Содномдоржийн Галсандаржаагийн удмын хүн байх нь ээ?
-Тийм л болж таарч байгаа юм. Галсандаржаа ноён бол Монгол даяар нэрд гарсан сайн уяач байсан юм гэнэ лээ. Хувьсгалын дараа баян хөрөнгөтөн гэж хавчигдан, ахан дүүсээрээ хэлмэгдэлтэнд өртсөн гэдэг.
Надтай яг нэг яс махны ах дүүс гэвэл аймгийн Аварга малчин Шагдарсүрэн гэж надаас хоёр насаар ах хүн одоо манай суманд байгаа даа.
-Та багадаа хурдан морь унаж байсан гэлээ. Хэдэн жил унасан бэ?
-Бие хаа томтой байсан болохоор олон жил унаагүй ээ. 10 нас хүрээд л хасагдсан.
Ер нь ээжийн маань талынхан их том биетэй хүмүүс байдаг юм. Ээж маань ч бас их гоолиг, нуруулаг хүн байлаа. Миний төрсөн ах бол надаас хамаагүй том биетэй гээч.
-Бөх барилдсан бол чамлахааргүй амжилт үзүүлчих байжээ. Залуудаа барилдаж ноцолдож байв уу?
-Үгүй ээ, хүнтэй ноцолдох гэхээр нэг л болдоггүй. Харин адуутай л ноцолдож болмоор юм шиг санагддаг байлаа.
1966 оноос буюу 23 наснаасаа л нэгдлийн адуу маллаж эхэлсэн. Нэгдэл тарсаны дараа ч амины хэдэн адуугаа маллаад, 2000 он хүртэл л адууны захад амьдарлаа.
-Адууныхаа тоо толгойг хамгийн ихдээ хэд хүргэж байв?
-Дээд тал нь 600 дөхүүлж байлаа. Гэргийтэйгээ хоёулаа 350-450 тооны адуу нэлээд олон жил малласан.
-“Сумын энх сүрэгтэн”-ээр 10 удаа шалгарч байсан юм байна?
-Том малын хорогдолгүй бол энэ шагналыг олгодог байсан юм. Мөн төл бойжилтоор аймагтаа эхний 10-д хэд хэдэн удаа багтаж байлаа.
-Хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ?
-Би 1980-аад оноос л морь уяж эхэлсэн дээ. Эхэндээ ч нэгдлийн адуунаас л оролддог байлаа. Хувийн өмчинд шилжсэнээс хойш уяаны ажлаа голлох болсон.
-Унаган адуу хурдлах уяачийн том бахархал байдаг гэлцдэг.
-Морь уяна гэдэг нь сэтгэлийн их цэнгэл юм даа. Би ерөөсөө унаган адуугаараа л нааддаг хүн. Сумынхаа баяр наадмаас найман удаа аман хүзүү хүртсэн. Шанхаагаас авсан шарга гүүний төл шарга халзан үрээ их сайн давхиж, хоёр жил дарааллан аман хүзүүдэж байлаа. Би ер шарга, хонгор зүсмийн адуу цуглуулсан хүн байгаа юм. Дөрвөн шарга адуугаар олон жил сайхан наадаж, 30-аад айраг хүртлээ. Холын наадмуудад явж амжаагүй ээ.
-Зэргэлдээ сумдадаа бол очиж байсан байлгүй?
-Ханбогдод очиж наадна аа. Нэг удаа дөрвөн морьтой очоод нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь түрүүлээд, үлдсэн хоёр нь гурав, дөрвөөр давхиж л байлаа.
-Та 1999 онд аймгийн Алдарт уяач цол хүртжээ. “Говьшанхын хурд” болсон жил байх аа?
-Тийм. “Говьшанхын хурд”-д ухаа даага маань айрагдаж байлаа. Гэхдээ тэр даага Буянтогтох гэдэг хүний нэр дээр цоллогдсон юм.
-Танай унаган адуу юу?
-Тийм ээ. Би Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Донхон гэдэг хүнээс Янзаган гэдэг цэгээн азарга авсан юм. Түүний төл л дөө. Харин эх нь Буянтын жаал Дондовын адууны угшилтай хонгор гүү байсан юм.
-Ухаа даага түүнээс хойш хэрхэн хурдалсан бэ?
-Соёолондоо нэг айрагдаад, цагийн муугаар үрэгдчихсэн юм, хөөрхий.
-Нэгдлийн адуу маллаж байхдаа адууныхаа цусыг сэлбэж, үүлдэр угсааг нь сайжруулахад хэр анхаарсан бэ?
-Хэрэндээ л хичээсэн. Өөрийн өртгөөр Цэций, Өлзийт сумдаас адуу авч, нэгдлийн адуунд азарга тавьж байлаа. Өмч хувьчлалаас хойш тэр азаргануудын үр төлүүдээс нэлээд хэдэн хүнд очсон. Манай суманд хэд хэдэн удаа айргийн тавд давхисан О.Цогтбаатарын хар морь, Дундговийн Зава Дамдины ойн уралдаанд Өлзийтийн Ганболдын нэр дээр айрагдсан шарга морь, манай сумын Балжингийн хонгор морь, Энхтөрийн халтар морь гээд сайхан давхиж байгаа хүлгүүд зөндөө л байна. “Энэ морьд миний маллаж байсан адууны угшил юм шүү” гэж бодох сэтгэлд өeг сайхан байдаг юм.
-Тантай нэгэн цаг үед морь уяж хурдлуулж байсан уяачид гэвэл хэн хэн байна вэ?
-Лувсандамбын Балжин, Занданбалын Гэндэнсүрэн, Осорын Аюуш, Охины Дандар, Пүрэвийн Совд нарын уясан морьд цаг үедээ сайн давхиж байлаа. Манай сум сайн уяач олонтой, даанч би өтлөөд заримынх нь нэрийг санахгүй байх шиг байна.
-Танай хүүхдүүдээс морь уяж байгаа хүн байна уу?
-Миний ач хүү л байна.
-Амжилттай сайхан наадаж, уяач болсоныхоо бах тавыг эдэлж байсан сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-1997 онд зүүн бүсийн зургаан сумын нэгдсэн наадам Ханбогд суманд болсон юм. Өмнөх жил нь Уурхайн 30 жилийн ойн уралдаанд аман хүзүүдсэн морь маань соёолондоо тэр наадамд түрүүлж байлаа. Мөн шарга халзан морь энд аман хүзүүдээд, Ханбогдод очиж гурваар давхиж, Одон зээрд маань даагандаа дөрвөөр хурдалсан. Бас нэг морь айрагдаж байлаа. Даанч зүсийг нь хүртэл санахгүй байх чинь ээ. Тэгэхэд аргагүй л сэтгэл дүүрэн сайхан наадсан даа.
-Тийнхүү сэтгэл дүүргэсэн сайхан наадам цаашид олон тохиох болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна