МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Б.БҮРЭНТӨР: МИНИЙ ХҮРЭН АЗАРГА ХӨНГӨН ЯСТАЙ, ЗЭЭРЭН ХЭЛБЭРИЙН АДУУ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, "Мандал хайрхан" нэгдүгээр багийн харьяат, Монгол улсын Алдарт уяач Бундын Бүрэнтөрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Адуун сүргийн манлай азарганы дөрвөн түрүүгээр улсын Алдарт уяачийн болзол хангасан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Улсын чанартай бүсийн наадамд дөрвөн удаа азарга түрүүлгэж, улсын Алдарт уяачийн болзол хангасан. УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэртэй хүрэн азарга 2008 оны “Алтайн унага-2008” баруун бүс, 2009 оны Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүс, 2010 оны Говь-Алтай аймгийн түүхт 70 жилийн ой, баруун бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн. 2014 онд манай аймагт Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаан болж, хүрэн халзан азарга түрүүлсэн.
-Ингэхэд Алдарт уяач болох гэж буйгаа хэзээ мэдсэн бэ?
-Цол авахаас хоёр хоногийн өмнө “Хонгорын хурд” МСУХ-ны тэргүүн Мөнх-Эрдэнэ хэлээд тэгээд л очсон доо. Төрийнхөө ордонд орж төрийн тэргүүнээсээ энэ хүндтэй шагналыг гардан авахдаа хурдан морины хийморьт залбирч байлаа. 2010 онд хүрэн азарга улсын наадамд наймаар давхихад ар дээр нь ирсэн Хилэн хар азарганы эзэн Арилдын Отгонбаяр мөн Алдарт уяач цолоо гардан авч байсан. Ер нь бүгд л таньдаг хүмүүс байсан даа. Бид чинь мориор дамжуулаад биенийгээ эчнээ таньдаг болчихсон байдаг.
-Тэр ч тийм шүү. Уясан эзнээ улсын цолонд хүргэсэн хүрэн азарганыхаа талаар яриач. Асгатын адуу гэдэг билүү?
-Тиймээ, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Энхбаатар гэдэг хүний унаган адуу даа. Би битүү хязаалан үрээ авч байсан юм. Гэхдээ хурдан байх гэж бодсон.
-Яагаад?
-Шар хээр морины эзэн аймгийн Алдарт уяач Дүгэрсүрэн ах зээрд азаргыг нь авчраад Баянхонгорын наадамд хоёр, гурав ч түрүүлгэчихсэн байсан юм. Тэр үедээ би мэдээгүй л дээ. Адууны захаар гүйж яваад хүрэн үрээ нүдэнд тусаад найзтайгаа ярьж байгаад авахаар болсон. Тэгээд яг авч өгөх болсон чинь Дүгэрсүрэн ахын зээрд азарганы дүү болчихсон. Тэгэхэд Дүгэрээ ах шар цоохор морио авсан.
-Хүрэн азарганы тань юу нь нүдэнд туссан бэ?
-Миний хүрэн азарга хөнгөн ястай, зээрэн хэлбэрийн адуу. Байгаа нь цаанаа л нэг өөр санагдсан.
-2005 оны хавар хязаалан үрээ аваад зун нь уралдуулсан уу?
-Тэр жилээ бяр муутай байгаад аймгийн наадамд хойхнуур давхисан. Дараа жил нь соёолон азарга Баянхонгорынхоо наадамд гуравлаад, Бууцагаанд болсон аймгийн бүсийн уралдаанд дөрвөлсөн. Тэгээд Завханд Нагааранзын хүрэн халзан морины мялаалга наадамд гуравлаад тэр жилийн наадам дууссан даа.
-2008 онд...
-Хавар нь “Дүнжингаравын хурд”-д очоод 50 гаргаж давхиад, зун нь аймгийнхаа наадамд түрүүлж, давхар уяагаар Ховдын баруун бүсэд бас түрүүлсэн. Тэр жил би Баяраагийн халтар азаргыг бас уяж байсан. Халтар азарга аймагт аман хүзүүдээд, Ховдод долоолсон. Дараа жил нь 2009 онд хавар уралдуулалгүй нөөж байгаад Ламын Гэгээнийхээ ойд уралдуулсан.
-Аймгийнхаа наадамд ч мордуулаагүй юм уу?
-Тийм, зорьсон уралдаандаа л тавъя гэж бодсон. 2009 оны аймгийн наадамд урьд жил нь аман хүзүүдсэн Баяраагийн халтар түрүүлсэн. Би тэр жил халтар азаргыг уяагүй.
-2009 оны хангайн бүсийн уралдааныг би хувьдаа чансаатай наадам гэж боддог. Харин таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Улсын наадмын түрүү шарга азарганаас бусад нь ирчихсэн байсан. Улсад аман хүзүүдсэн Хэнмэдэхийн зээрд халзан аман хүзүүдэж, улсад гурвалсан Махбалын халтар дөрвөлж, Хэрлэнгийн хонгор гуравлан, Торгоны замын Гантөмөрийн “Пума” хул тавласан шүү дээ. Би бас тийм дайны чансаатай болох болов уу гээд өмнө уралдуулаагүй, дараа нь ч уралдуулаагүй. Тэр жил ганцхан уралдуулаад л амраасан.
-Ингэхэд хүрэн азаргыг нэр дээрээ уралдуулъя гэдэг саналыг гишүүн өөрөө тавьсан юм уу?
-Манай нэг найз л нутагт болж байгаа том ой юм чинь гишүүний нэр дээр уралдуулчих гэсэн. Тэгээд түрүүлснийх нь дараа уулзахад баяр хүргээд, морио сайн уяарай л гэсэн.
-Наймаа бол хийгдээгүй юм байна шүү дээ?
-Мөнгө төгрөгөө өгсөөн. Гэхдээ азаргаа авах тухай яриагүй. Тиймээс би өөрөө уяад нэр дээр нь уралдуулаад явдаг юм.
-2010 онд улсын наадам, баруун бүсийн уралдаанд уралдсан?
-Тэгсэн. Зургаан сард очиж “Агт-Эрдэнэ” галын уяач Д.Оюунбилэг агсныхтай ойр буугаад сунгаагаа тэднийхтэй хийж байсан. Тэр жил тэдний морьд их хурдан байсан шүү дээ. Сунгаанд хүрэн азарга хоёр, гурваар ирдэг байсан ч наадмаар наймд хурдалсан. Тэгээд л Говь-Алтай явахаар шийдсэн дээ.
-Их хурдын мандат байсан биз дээ?
-Мандаттай байсан л даа. Нутаг ойр юм Говь-Алтайдаа уралдъя л гэж бодсон. Их хурдад хүрэн азарганы ард байсан А.Отгонбаярын хар азарга айрагдсан. Тэгж бодохоор уг нь боломж байсан л байх.
-Алтайчууд ерөнхийдөө айдастай байсан байх. 2006 онд Золбоо Алдарт буулгаж тавьсан юм чинь...
-Улсад түрүүлсэн хонгор морь очиж түрүүлээд, Отгоннасан соёолонгоо, би азаргаа түрүүлгэсэн. Хондон азаргыг жаахан хүүхдээр унуулчихсан чинь буруу шуугиад, бариан дээр жаахан далийгаад тэгээд ордог шүү дээ. Бичлэг үзсэн бол. Гараад тасарсан тулдаа л түрүүлсэн байх. Түүнээс хүүхэд туршлагагүй байсан.
-2011 онд Баянхонгор аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой тохиосон.
-Тэрэнд уралдуулаагүй ээ. Улсын наадамд уралдуулахдаа хөлийг нь эвгүйтүүлчихсэн юм. Тэр жил улсад 20 гаргаж давхисан шүү дээ.
-Айхтар ханиадтай жил...
-Хондон азарга бас ханиадтай байсан. Ханиадтай мордоод нэмж хөлөндөө зовиур авчихаар нь 70 жилдээ уралдуулаагүй. Хойтон хавар нь аймагтаа түрүүлээд, улсад очиж сунгаанд хөлөө аваад түүнээс хойш дахин уралдсангүй дээ.
-Үр төлүүд нь яаж давхиж байна вэ?
-Төл цөөтэй. Баян-Овоогийн Засаг дарга Пүрэвсүрэнд өгсөн үрээ соёолондоо гайгүй давхиад байсан одоо дуулдахгүй л байна. Нэг нь Өвөрхангай руу зарагдчихсан.
-Сая Номгон хайрханы хурдад хүрэн азарганы төл гээд нэг үрээ л лав айрагдана билээ. Нээрэн эрлийз гээд байсан, эх нь хаанахын гүү юм бэ?
-Төв аймаг гүү. Эх нь 50 хувийн цустай эрлийз. Түүгээр нь тэгсэн юм байлгүй дээ. Хүрэн азаргыг уралдахаа больсноос хойш Сүхбаатар, Дорнод чигийн арваад гүү хураалгаад байгаа. Голдуу охин унага л гарах юм байна ш дээ.
-Хүрэн азаргыг залгаж гарсан хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Өөрийн гэсэн адуу уяагүй ээ. Пүрэвсүрэн гэж найзынхаа Дорнод угшилтай хонгор морийг уяж, хавар Богдод түрүүлгээд, зун нь аймагт түрүүлгээд тэндээсээ Байдрагийн ойд очиж дахиж түрүүлсэн. Дараа нь Дундговьд болсон говийн бүс рүү явж 20 гаргаж давхисан даа. Өнгөрсөн жил “Хонгорын шигшмэл хурд”-д тавлалаа.
-2014 оны говийн бүсэд түрүүлсэн халзан азаргаа танилцуулаач?
-Төв аймгийн Баянцогт сумын харьяат Адъяа гэдэг хүний адуу. Надад бэлгэнд шахуу ирсэн адуу л даа. 2014 оны зун наадмаас арваадхан хоногийн өмнө авч, Заг сумын 90 жилийн ойд аман хүзүүдүүлээд, говийн бүсэд түрүүлгэсэн.
-Аман хүзүүдсэн буурал морийг бас уясан гэдэггүй билүү?
-Пүрэвсүрэн найзынхаа Шодон буурал морийг нь уяж аман хүзүүдүүлсэн. Буурал морь Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу байгаа юм.
-Ингэхэд Бундын Бүрэнтөр гэдэг хүн хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ? Таны өвөг дээдэс морь мал уядаг байв уу?
-Аав маань дээхнэ үедээ морь уядаг байсаан. Миний хувьд 2003 оноос эхэлж морь уясан.
-Та Бунд гэдэг хүний хэд дэх хүүхэд вэ?
-11 хүүхэдтэй айлын найм дахь нь. Тав дахь ах маань нэгдлийн адуу малладаг байсан, адуучин хүн л дээ. Ахын маань Өндөрийнхний угшилтай цагаан азарга нь аймгийн наадамд айрагдаж байсан.
-Алдарт ер нь яриа муутай хүн юмаа даа. Анхны айраг, түрүү хүртсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-/инээгээд/ Анх өөрийн Гадас сарт хэмээх зээрд морио уяж, аймагтаа айрагдуулж байлаа. Миний зээрд морь 2003 оны аймгийн наадамд таваар, 2004 оныход гурваар давхисан. Мөн аймгийн чанартай хаврын уралдаанд хоёр айрагдсан адуу. Түүнийг залгасан нь хүрэн азарга. Би ер нь олон адуугаар наадаагүй хүн. Хэдийгээр цөөхөн адуугаар наадаж байгаа ч уясан морьд маань түрүүлж, айрагдаад л байдаг юм. 2013 оны хавар гэхэд нэг азарга, гурван соёолон уяж ирээд, азаргаа түрүүлгэж, соёолонгуудаа бүгдийг нь айрагдуулж байлаа.
-Азарганы амжилтаар улсын цолонд хүрсэн уяачаас уяа сойлгын онцлогийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Манай уншигчдад зөвлөөч?
-Адуу болгон өөр уяатай болохоор тухайлсан зөвлөгөө өгөх боломжгүй. Ерөнхийдөө хамгийн чухал нь хаврын онд оролт. Тэгээд зөв сайхан онгойлгочихвол гайгүй дээ. Би уях азаргаа нэг сард тэжээлд оруулдаг. Намар бол уралдаан дуусгаад найман сард хоёр гурван хоног биеийнх нь чилээг гаргаж хариу уяа хийгээд адуунд нь тавина. Тэгээд цаг гайгүй бол нэг сард, хүндэвтэр бол 12 сард оруулж ирээд овъёос голдуу, хивэг бага хэмжээгээр өгнө. Би бол овъёосоо 2-3 шанагаар өглөө оройдоо өгдөг. Мэдээж тэжээл өгөхийнхөө өмнө заавал усална. Тэжээлийн дундуур түүнд тохирсон ажлыг тогтмол хийнэ. Үүнийгээ уяач өөрөө мэдээд хийчих байх. Би бол ирж очихын нийлсэн зургаан км газар хатираад явчихдаг. Тэгээд тэр шөнөө уяад хонуулбал зүгээр байх шиг санагддаг. Хавар тэжээгээд ажил хийчихсэн адууг зун нэг их олон хоногоор зогсоолтгүй. 10 гаруй хоногийн өмнөөс барьж уядаг. Гүүний тухайд 2-4 номхон бүдүүн гүү өгдөг. Би гүүнүүдтэй нь цуг уячихдаг юм. За нэг иймэрхүү л юм хэлнэ дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хүлэг морьд нь хурдан, хүүхэд цовоо золбоолог байх болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна